Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Компьютерт томографаар голт ба цээжний хѳндийн эрхтний зарим бүтцийг судалсан дүнгээс.
( Судалгааны өгүүлэл )

Д.Гончигсүрэн П.Онхуудай

 

Пироговын зүслэгийн рентген дүрслэл болох компьютерт томограф /КТ/ гарахаас өмнө хүний биеийн бүтцийн орон зай дахъ төсөөлөл нь зөвхөн эмгэг анатомын шинжилгээний дүгнэлтэд үндэслэж байсан. /1,3,8/ Зүслэг хийх хугацаа богино, дүрслэлийн чадвар сайтай, 3-р үенйн КТ анагаах ухааны практикт нэвтэрч эхэлсэн 80-аад оноос цээжний хөндийн эрхтннй бүтцийг судлах ба өвчин эмгэгийг оношлоход рентген КТ-г өргөн ашиглаж эхэлсэн. / 2, 4, 5/ Хэвтээ хавтгайн /аксиаль/ зүслэг дэх цээжннй хөндийн эрхтний эрүүл бүтцийг судлах нь КТ-аар уушгины ба голтын эрхтнүүдийн аливаа эмгэгийг оношлох бүрэн үнэлгээ өгөх үндэс суурь нь болж өгдөг, Уушгины оройгоос өрц хүртэл хийгдсэн 1 см-ийн алхамтай 15-20 зүслэгт цээжннй хөндийн бүтцийн үндсэн элементүүд бүрэн тусгагддаг.

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ.

Бид ХСГ-ийн рентген тасагт Япон улсын "Хитачи" фирмд үйлдвэрлэсэн 3-р үеийн СТ-4 W-10 В маркийн компьютерт томографаар 1993-1994 онд цээжний хөндийн эрхтний талаас зовиур шаналгаагүй, рентген харалт, флгарограммд эмгэг өөрчлөлтгүй 18-59 насны 40 хүнд /20 эмэгтэй, 20 эрэгтэй/ 360 томограмм хийж, .нягт /нец/, талбай /см/ КВ/, шугаман хэмжээг /см/ тусгасан нийт 38 үзүүлэлт гарган түүндээ дүн шинжнлгээ хийлээ. Цээжний хөндийг 7 түвшинд судалж, схем зураг хийсэн ба анатомийн бүтцүүд нь тогтвортой, бүтцийн шилжилтгүй дөрвөн түвшинг /өвчүү, эгэмний-I, гол судасны-II, уушгины артерийн III, ховдол тосгуурын IV/, сонгон авч хэмжилт хийсэн. Зүслэгийн зузаан 0,5-1,0 см, 1 томограмм хийх хугацаа 4,5 секунд, хэмжэлтийн нарийвчлал 0,001 өвчтөн дээшээ харж хэвтэн гараа толгойдоо авч амьсгалаа түгжсэн нөхцөлд зүслэгийг хийсэн. Хэсэг газрын нягтыг хэмжихдээ 0,16 см/ кв талбайтай квадрат курсорыг ашигласан.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН.

Голтын эрхтний сагиталь ба фронталь хэмжзэ /хүснэгт 1/ дээрээсээ доошлох нэмэгдэж, өргөн сууриараа өрцөн дээр байрласан конус хэлбэртэйгээр дүрслэгдэж байна. Харин П түвшинд голтын фронталь нь энэ түвшинд гол судаснаас салаалсан судаснууд харъцангуй босоо чиглэлтэй, багд үүсгэж байрладагтай хопбоотой :юм. Конусын зүсэгдсэн оройн сагиталь ба фронталь хэмжээ өвчүү эгэмний түвшинд эрэгтэйд 5,3 х 6,8 см, эмэгтэйд 4,7 х 6,51 см, .арцен дээр суусан өргөн суурь нь 1Ү түвшинд эрэгтэйд 12,6 х 11,7 см, эмэгтэйд 11,2x10,2 см байна. Баруун, зүүн уушгииы сагиталь хэмжээнд />1 см/ илэрхний зөрүү гарсангүй.Харин уушгины талбайн эзэлхүүнд өөрчлөлт өгдөг эмгэгийг оношлоход дээрхи үзүүлэлтийг харгалзаж болох юм. Хүснэгт-1 шугаман хэмжээснүүдийг цээжний хөндийн дотор талаас хийсэн учир биеийн тогтоц /конституц/ булчин ба өөхөн эдийн хөгжил хэмжилгийн хувьд нөлөөлөхгүй гэдгийг дурьдах хэрэгтэй. Хүснэгт 1. Зүрхний томоохон судаснууд, амьсгальгн гол гуурс болон тунгалагын зангилааны үндсэн хэсгүүдийг хэмжихэд голтын дунд хэсэг буюу II, III түвшин хамгийн тохиромжтой байна. Голтын өөхөн эслэгийн жигд суурин дээр судас, тунгалагнйн зангилааны дугуй сүүдэр тод дүрслэгдэж байлаа. Харин үрэвслийн улмаас өөхөн эслэг нэвчдэс, хатуурал түүнчлэн хавдар үүсвэл бүтцийн элементүүднйн ялгарал эрс буурдаг. Хүснэгт 2-оос харахад баруун амьсгалын гол гуурс зүүнээсээ 0,11-0,13 см-ээр, уушгины артерийн баруун салаа зүүнээсээ 0,2-0,3 см-ээр өргөн байна. Мөн гол судасны өгсөх хэсгийн диаметр уруудах хэсгийнхээс 0,4-0,5 см-ээр өргөн байлаа. Шууны венд тодосгогч бодисыг /верографин 76%-30-40 мл/ ид шахаж байх үед хийсэн томограммд судаснуудын тодрол эрс нэмэгдэж, нягтын утга нь 2 дахин дээшилдэг. КТ-аар нягтын буюу денситометрийн хэмжилт хийх болсон нь уушгины эмгэгийн оношлогоонд зарчмын хувьд шинэ боломжийг нээсэн билээ. /7,8/ Бид цээжний хөндийн эрхтэн, бүтцүүдийн нягтыг а/Бүх талбайгаар, б/сонгосон цэгээр хэмжиж гаргасан. Хэмжилтийн дүнгээс үзэхэд голтын эрхтний нягт дээд түвшиндээ бага, III-IV түвшиндээ ихэсч байв. Учир нь голтын дээд хэсгээр өөхөн эслэг / 32,5 нед/ ихтэй бөгөөд бараг босоо байрласан цөөн тоонб бага талбайг эзэлсэн судаснууд байдаг. Уушгины эднйн нягтыг нийт талбайгаар хэмжихэд бүх түвгиндээ ойролцоо буюу дунджаар -700 Нед, байхад квадрат курсорын хэмжилтээр түүнээс бага /-825-22,3 Нед/ гарч байна. Үүний шалтгааныг бүх талбайгаар хамарсан хэмжилтэнд зөвхөн уушгины эдээс гадна нягтын утга ихсэн судас, гялтан хальс ордогтой холбож үзэж болно. Хүснэгт 3. Цусны гипостатик шилжилтийн улмаас уушгины дээр өба доор оршиж буй хэсгийн хооронд үүсдэг нягтын зөрүү бидний судалгаагаар 129-4,7 Нед байлаа.

ДҮГНЭЛТ:

1.Компьютерт томографаар амьд организмын /хүний/ эрүүл бүтцийг судлахад өвчтөндөө тевөггүй, урьдчилсан бэлтгэл шаардахгүй бөгөөд шугаман болон талбайн хэмжээг өндөр нарийвчлалтай /0,001/ гаргаж, эдийн нягтын зөрүүг /0,5% хүртэл/ өндөр мэдэрдэг зэрэг илт давуутай байна. КТ-ийн хэмжилтийг анатомийн бүтэц нь тогтвортой, шилжилтгүй дүрслэгддэг түвшинд хиймнээр ердийн рентген шинжилгээгээр судлахад хязгаарлагдмал байсан хэвтээ хавтгай дахь бүтцэд үнэлгээ өгөх, тэдний харилцан байрлал, хэлбэр, хэмжээг тогтоон, нарийн хэмжилт хийх бүрэн боломжтойг судалгааны дүн хагуулж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1292
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК