Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Эрүүл хүний экстракраниал том судасны цус хөдлөл зүйг допплерографаар судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Сэржээ, Ж.Сандугаш, Ж.Сарангэрэл, П.Алтанцэцэг

Анагаах ухааны их сургууль, П.И. Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг

 

Судасны хатуурал нь түүний үйл ажиллагаа ба бүтцэд ноцтой нөлөөлж, судас нарийсах тромбо ба эмболи үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тодруулбал гол судаснаас салаалсан том судас /магистрал артери/-ны ханыг хатууруулах өөхөн товруу аажмаар томроход зүрхний' ишеми өвчин болон зүрхний хурц шигдээс, тархины цус харвалт үүсэх ноцтой хүчин зүйл болдог /В.П.Бисярина, 1986; Г,А. Глезер, 1990; Б.Нацагдорж, 1997/.

ЦДИӨ-ний үед тархины цус хомсдох ба цус харвах гол шалтгааныг цус хөдлөл зүйгээр судлах нь чухал ач холбогдолтой юм /В.В.Митькова, 1984/.

Манай оронд тархины экстракраниал том судасны цус хөдлөл зүйн өөрчлөлтийг судалсан ажил нь өнөө хүртэл хийгдээгүй.

Орчин үед хэт авианы допплер ба дуплексонографийн арга нь судасны хатуурлын хамгийн эрт үеийг оношилж, хянаж чаддагаараа урьд нь судасны өөрчлөлтийг шинжилдэг уламжлалт ангиографикийн аргаас давуу юм /Н.Спералаксис, 1988; H.Kvanbuhe, 1997; Ч.Сарангэрэл, 1998/

Манай оронд зүрхний хэт авиагаар эрүүл хүмүүст цус хөдлөл зүйн хэвийн үйл ажиллагааг судалсан боловч допплеросонографикаар /ДСГ/ эрүүл хүний экстракраниал том судасны цус хөдлөл зүйн /ЦХЗ/ хэвийн хэмжээг тогтоосон судалгаа байхгүй байна /

Ч.Сарангэрэл, 1998/. Иймд бид монгол хүмүүсийн экстракраниал том судасны ЦХЗ-г хэт авиан ДСГ-ийн шинжилгээгээр тодорхойлж, цусны урсгалын хурд хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах зорилт тавив.

Судалгааны матөриал, арга зүй. Бид судалгаагаар ШКТЭ-ийн поликлиникийгтүшиглэн 1999-2001    онд 30-60 насны харьцангуй эрүүл 90 /эрэгтэй, эмэгтэй/ хүнд судалгаа явууллаа. Сонголт хийхдээ ЦЕШ, ШЕШ нүний уг, ЗЦБ, тархины цахилгаан бичлэг хийж шинжилгээ хэвийн гарсан хүнийг эрүүл гэж авлаа.

Судалгааг ДЭМБ-ын аргачлалаар GmbHMalti фирмийн Malti Dop допплерографийн аппарат дээр 2 ба 4 мГц дамжуулагчаар хийж  гүйцэтгэв. Допплерографийн орчин үеийн аппаратаар цусны хөдлөл зүйг /ЦХЗ/ шинжлэхдээ:

Цусны урсгалын агшилтын үеийн хамгийн өндөр хурд /peak systyolic velocity/

Диастолын үеийн цусны урсгалын хамгийн бага хурд /ent diastolie velocity/

• Цусны урсгалын дундаж хурд /Mean velocity/

• Лугшилтын индекс буюу Gozling index /Pulsality index/тодорхойлж дээрх хурд бүрийг гүрээний ерөнхий артери /ГЕА/, гүрээний гаднах артери /ГГА/, гүрээний доторхи артери /ГДА/, нугаламын артери /НА/-Т тус тус нарийвчлан хэмжиж хийв.

30-39 насыг 50-59 настай харьцуулахад *р<0.05; **р<0.02; ***р<0.01;

1-р хүснэгтээс үзэхэд эрүүл хүний гүрээний ерөнхий артерт агшилтын үеийн хамгийн өндөр хурд, дундаж хурд /р<0.02/ болон эсэргүүцлийн индекс нь /р<0.01/ нас ахих тусам буурч байв. Харин диастолын үеийн хамгийн бага хурд ба лугшилтын индекс буурч байгаа хандлага харагдсан боловч статистикаар магадлагдсангүй.

Гүрээний гаднах артерт агшилтын үеийн хамгийн өндер хурд ба диастолын хурд нас ахих тусам буурч байна /р<0.05/. Лугшилтын индекс ба эсэргүүцлийн индекс нас ахих тусам багасч байгаа нь үнэн магадтай байна /р<0.05/.

Эрүүл хүний цус хөдлөл зүйг гүрээний доторхи артерт судлахад нас ахих тусам захын эсэргүүцлийн индексүүд /Gozling-index or Pourcelot-index/ ихсэж байгаа нь статистик магадлалтай байна /р<0.01/.

Захын судасны эсэргүүцлийн индекс нь гүрээний доторхи артерт тархины цусан хангамжинд шууд оролцдог учраас гүрээний ерөнхий ба гаднах артеруудаас эрс ялгаатай байдаг бөгөөд өөрөөр хэлбэл энэ артерт лугшилтын ба эсэргүүцлийн индекс нь нас ахих тусам ихсэх хандлагатай боловч ГЕА ба ГГА-аас бага байлаа. Харин бусад үзүүлэлтүүдийг бүлгүүдийн хооронд харьцуулахад бодитой ялгаа ажиглагдсангүй.

Эрүүл хүний цус хөдлөл зүйг нугаламын артерт судлахад нас ахих тусам агшилтын үеийн хамгийн өндөр хурд буурч /р<0.05/ байгаа нь батлагдаж, диастолын үеийн хамгийн бага хурд, дундаж хурд багассан мэт боловч магадлал багатай байна.

Нугаламын артерт нас ахих тусам лугшилтын / р<0,05/ ба эсэргүүцлийн индекс /р<0.001 / ихсэж байв.

Харин захын эсэргүүцлийн индекс буюу Pourcelot-index ба насны хооронд шууд дунд зэргийн /г=0.4/ хамааралтай байгааг тогтоож t-шалгуураар магадлав.

Эдгээрээс үзэхэд нас ахих тусам хурдын үзүүлэлтүүд буурч, захын судасны эсэргүүцлийн индексүүд /Rl, RI/ ихсэх хандлагатай байв. Эдгээр насны эрүүл хүмүүсийн үзүүлэлтийн экстракраниал том судаснуудад лавламж хэмжээг тогтоохдоо анхаарах хэрэгтэй. Үүгээр ч бид эрүүл монгол хүний лавламж хэмжээг тогтоосон анхны оролдлого юм.

Хэлцэмж. Эрүүл хүний цус хөдлөл зүйг экстракраниал том судсуудад судалсан судалгаанууд нас ахих тусам цусны урсгалын систолын үеийн хамгийн өндөр, диастолын хамгийн бага, дундаж хурд буурч байгааг тодорхойлжээ.

Энэ нь цусны өтгөрөлт, судасны уян хатан чанар, судасны тонусын байдалтай холбоотой юм.

Бидний судалгаанд ч нас ахих тусам экстракраниал том судсуудад цусны урсгалын агшилт, диастол, дундаж хурд буурч байгаа нь судлаач /Ю.М.Никитин, 1980; В.В.Митьков, 1997/ нарын судалгааны дүнтэй ойролцоо байв. Бидний судалгааг допплеросоно-графаар хийсэн учраас систолын үеийн хамгийн өндөр хурд, эсэргүүцлийн ба лугшилтын индекс харьцангуй бага байв.
С.Э.Лелюкийн судалгаагаар цусны урсгалын агшилт, сулралт, дундаж хурд бидний үзүүлэлтээс өндөр байгаа нь дуплексосонографийн үзлэгт хэт авианы долгион ба цусны урсгалын хооронд үүссэн өнцгийг тооцдог тул хурдны үзүүлэлт илүү өндөр гардаг байж болох юм.

Гэхдээ цус хөдлөл зүйн эдгээр үзүүлэлтүүд бага байгаа нь монгол хүний физиологийн онцлогтой холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна.

С.Э.Лелюкийн судалгаагбиднийхтэй харьцуулахад цусны урсгалын дундаж хурд, ГЕА-д 18.7±6.4 см/с ба 19.0±4.3 см/с, ГДА-д 30.6±7.5 см/с ба 38.5±7.5 см/с, ГГА-д 24.8±4.1 см/с ба 23.6+8.6 см/с тус тус байгаа буюу өөрөөр хэлбэл ойролцоо байна гэж үзэж болохоор байна.

Дүгнэлт

1. Нас ахих тусам эрүүл хүнд цусны урсгалын агшилтын хурд, диастолын хурд, дундаж хурд нь багасаж харин захын судасны эсэргүүцэл ихсэж байна.
2. 30-50 насны эрүүл хүмүүст цусны урсгалын агшилтын хурд нь ГЕА-42.4±10.5 см/с, ГГА-д 53.5±14.2 см/с, ГДА-д 29.8±7.4 см/с, НА-д 29,8±7.4 см/с, диастолын хурд нь ГЕА 20.5±4.9 см/с, ГГА 26.1 ±6.2 см/с, ГДА 33.2±6.6 см/с НА 20.0±9.1см/с байгааг тогтоов. Иймд энэ хэмжээг монгол хүний лавлах хэмжээ болгон авч болох юм /р<0.001/.
3. Дээрх насны хүмүүст Gozling or Pourcelot-ийн нарийвчилсан индекс буюу захын судасны эсэргүүцэл, гүрээний гаднах ба нугаламын артерт багасаж байна /р<0.001/.

Ном зүй

1.Бисярина В.П, Яковлев В.М, Кукса П.Я, \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Артериальные сосуды и возраст\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" 1986.
2.Глезер Г.А, Динамика крообращение при ГА. 1990
3.Митькова В.В, Клиническое руководство по ультразвуковой диагностики 1997.4.18. 185-256.
4.Нацагдорж Б. Монгол үндэстэнд судас хатуурах өвчний тохиолдлуудад хийсэн планиметрийн судалгаа\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" 1997.2.1-6.
5.Спералаксис Н. Физиология и патофизиология сердца. 1988.
6.Jambal Sarangerel. Transcraniel farbekodirte duplexsonography. 1998
7.Kvauenbyhe H. Yafargyil M.G, Diabascularen Erkrankyngen in Geden der arteria vertebralis und arteria vasilaris. Ane anatomishe und patologishe klinesne, 1997.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 755
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК