Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Монгол эмнэлгийн ам найруулах, жор бүтээх зарчим
( Лекц )

Г.Цэнд-Аюуш 

АУИС

 

Хүн бол уураг тархины хөгжлөөрөө зүйрлэшгүй их ухаантан боловч амтлах, үнэрлэх, мэдрэхийн хувьд бусад амьтныг бодвол харьцангуй сул хөгжилтэй гэж биологийн шинжлэх ухаанд тооцогддог билээ. Гэхдээ хүн төрөлхтөн онгон байгалийн эрхшээлд сүргээр амьдарч байсан балар эртний цагаас эхлэн хоол тэжээлээ эрж олохдоо амтаар нь мэдэрч идэж болох биед зохих эсэхийг шийдвэрлэж хэрэглэсээр иржээ. Ихэвчлэн урт ургамал (тариа будаа ) чихэрлэг амттай алим ногоо тослог ихтэй үр буурцаг самар зэргийг сорчлон хүнсэндээ хэрэглэж байх явцад гадаад дүр төрхөө ажил юм шиг атлаа зарим нь бөөлжүүлдэг эсвэл суулгаад байдаг учир юунд байна гэдгийг ажжмаар танин мэджээ. Ингэж хорт ба эмт ургамлын ялгадаг болоод зогсоогүй ямар ургамал нойрсуулах өвдөлт намдаах, цус тогтоох болон шарханд сайн гэх зэргийг мэдэж ухааны цар хүрээнд тэлэгдпэж байжээ. Манай тив дэлхийн аль ч улс орны үндэстэн угсаатнууд ургамлыг эмчилгээнд илүүтэй  Ашиглаж байсан уламжлал түүхийн сурвалжаас илэрхий билээ. Хүн төрөлхтөн эмийн ургамлыг ганц дангаар хэрэглэхээ больж өвчний шинж тэмдгийн дагуу халуун намдаах, өвдөлтийг дарах, шээлгэх хөлөргөх зорилгоор нэмсээр нийлмэл эм хэрэглэх боломжийн жор хэмээх нэр үүссэн бололтой байна. Жор гэдэг нь төвд үг бөгөөд найруулахуй гэс эн утга агуулна. Дорно дахины ард түмнүүдийн оюун ухааны алтан сан хөмрөгийн ихээхэн хэсэг болсон анагаах ухаан эмийг баяжуулан олон найрлагатай эм тан хэрэглэдэг эртний уламжлалтай билээ. Эмийн жор хийж бүтээх найруулах гүнзгий утга агуулгатай олон сургаал байдаг бөгөөд энэ сургаал нь Эртний Энэтхэг гүн ухааны сургаалаас үндэслэн авсан таван махбодийн онолын суурин дээр үндэслэн гарч ирсэн ажээ. Хорвоо ертөнц бүхэлдээ шороо, ус, гал, хий, огторгуйн таван махбодиос үүсч тогтсон хүн ч таван махбодын бүрэлдэлтэй, эм ч мөн ялгаагүй үүнлүүгээ нэгэн адил гэсэн номлол байдаг. Энэтхэгийн Аюуръедийн их хөлгөн сударт хүн өөрөө таньж мэдэж чадваас газар, шороо ус ургамал амьтан болон ер нь ертөнцөд эмийг чанаргүй юмс үг гэжээ. Эмийн жор бүтээх ухаан бол таван махбодын ухаан мөн гэж анагаах ухааны судар бичгүүдэд зарлигласан байдаг учир жор хэмээх нь элдэв олон зүйлсийг хооронд нь санааны зоргоор хольж хутгахын нэр биш болох нь тодорхой юм. Энэтхэг Төвд Монгол эмнэлэгийн ёсонд эмийн жор бүтээж, хийхдээ таван зарчим баримталдаг ажээ. Үүнд:

1.    Эмийн зүйлсийг амтаар нь мөрдлөг болгон найруулах зарчим

2.    Эмийг чадлаар нь мөрдлөг болгон найруулах зарчим

3.    Бодисын эрдмээр нь мөрдлөг болгон найруулах зарчим

4.    Эмийн хүчийг харгалзан найруулах зарчим

5.    Эм биед шингэсний дараа үзүүлэх үйлдлийг харгалзан найруулах зарчим. Энэхүү 5 зарчим нь тус бүрдээ онолын чухал заалтуудыг мөрдлөг болгодог байна.

1.    Эмийн зүйлийг амтаар нь мөрдлөг болгон найруулах зарчим

Хүний амтлах эрхтэн хоол ундааны амт чанарыг мэдрэх, мөн ашигтай ашиггүй зүйлийг ялган мэдээллэх чадвартай байдаг. Бодисын амт нь тэдгээрийн атом молекулын бүтэц байгууламжаас хамааралтай бөгөөд тэр нь хэл амны хөндийн гадаргуу даь хүлээн авууруудын хөхлөг бүрд орших хэд хэдэн мэдрэлийн ширхэгүүдийн үйл ажиллагаагаар мэдрэгддэг билээ. Олонх төрлийн сахар чихэр сайхан амттай авч зарим сахарын молекулын бүтэц байгууламжийн нэгээхэн сэжүүрт байралсан устөрөгчийн атом байршилаа солиход   л амт идхийн аргагүй болсон байх аж.  Иймд хүний амтлах эрхтэн хэл бодисийн амтыг атом  молекулын түвшинг ялган мэдэрч чаддаг байна. Хэлний нэг талын захаар эсгэлэн амт нөгөө талын захаар давслаг  амт хэлний угаар гашуун гол дагаж чихэрлэг амт мөн. Завслын амтыг мэдэрдэг олон мянган хүлээн авуур байна. Дорно дахины анагаах ухаанд бодисын мөн чанарыг амтаар шинжин тулгах арга зүйг их эрт цагаас хөгжүүлж ашиглаж ирсэн уламжлалтай бөгөөд ургамал амьтны гаралтай бодис түүгээр ч барахгүй ердийн нэг чулуу бичил элемэнт бодис агуулсан. Чадал байх тул хийн эсрэг чигэлсэн гол чадал байна. Амтлаг амтанд бүлээн чанр байдаггүй, эсэглэн  , давслаг амтгүй эмэнд зөөлөн бат чанар байхгүй болохоор хийг арвижуулахгүй хүчин зүйл болхыг хэмээн сурвалж бичигт гардаг. Дорно дахины гүн ухаанаас ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанрыг тайлбарлах гол үндэс нь таван махбодийн тухай сургаал байдаг. Гүн ухааны энэ сургаалыг анагаах ухаанд авч хэрэглэхэдээ махбодиос нь улбаа авч амтанд  шилжүүлж амтнаас энхүү найман чадалыг бодож тооцолон гаргасан бололтой. ЮМонголйн гүн ухаантан их эрдэмтэн Агваан Балдангын гүн ухааны үзлээс нэгэн хэсгийг шилэн авч дурьдахад Агваан балдан 1843 онд Ононгыг рашаанд явахдаа “Бумын Дуулал” хэмээх ном бичиж түүндээ “Тэрхүү харагдаж байгаа уул нуруу, хад хавцал бүхнийг ашиглаж шинжлээгүй байх цагт борчийж түрчийж байх нь үнэхээр аймшигтай бөгөөд ер бишийн хүчин чадлаар буй болгосон олон хумхийн нийлбэр цогц нь л уул нуруу хад хавцал хэмээн мандуулж буйгаас бус эрдэм тусгай нэгэн үлэмжийн хүчин үгүй. Тэгээд өөрийгөө буй болгосон хумхийн тоосуудтайгаа мөн чанараараа нэг юм уу эсвэл өөр юм уу гэж асуувал нэг юм гэж хариулах ёстой. Гагцхүү нь хармагц мөн чанараа илэрхийлдэггүйд л хамаг учир оршино гэжээ.

Академич Жүгдэр өөрийн бүтээлдээ ”Европ дахины шинжлэх ухааны мэдлэгт ”Атом хэмээх томьёлогддог энэхүү ухагдахуунуудыг Дорно дахины Энэтхэг, Төвд монголын эрдэмтэд түүний дотор Агваан Балдан ”Хумхын тоос гэж нэрлэх бөгөөд түүний ойлголтоор энэхүү хумхын тоос нарийн бүдүүн ямар ч бүтэцтэй байлаа гэсэн өөртөө шороо, гол ус, хий яээгуур буюу чанарыг хадгалсан байдаг гэжээ. Хумхын тоос бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбодь гэж нэрлэнэ. Махбодь хэмээх нь Энэтхэг үг. Их бодис хэмээсэн утгатай үг бөгөөд аливаа юм энэхүү дөрвөн махбодийн нийлбэр цогц болж бүрэлдэн буй болдог учраас их бодис хэмээн нэрлэгдэх болсон хийгээд Монгнолыг бодис хэмээх үг ч махбодь хэмээх Энэтхэг үгсийн Бод хэмээх үгнээс гаралтай ажээ. Орон зайд дөрвөн махбодь цугларч түүний чанар бүхий долоон тооны маш нарийн тоолсон нь дөчин ес болж бөөгнөрхөд бүдүүн юмсйн анхны бие буйны болох үндэс танигддаг гэж Агваан Балдан өөрийн бүтээлдээ дурьдсан байдаг. Байгалыг түмэн мэдэх ухаан нь Энэтхэг , Төвд Монголын олон мэргэдийг хэдэн арван үеийг өнгрөөж жил цаг улирах тутам улам боловсронгүй хөгжсөөр ирсэн. Тэр эрт цагт эмчилгээнд ашиглан байсан ямар нэгэн ургамал юм уу , бодисын хими  физикийн шинж чанар биологийн идэвхийг орчин цагийн шижлэх ухааны өндөр түвшинд судлаха дэмийн сударт заасан тэр чанарууд нь ёсоор батлагдах буюу үндсэндээ маиай эрдэмтэнд  баталсаар байна.

 ГУРАВ. Эмийн жорыг эрдмээр мөрдлөг болгон найруулах зарчим

 Эм бүхэн өөртөө хадгалсан өвөрмөц эрдэмтэй байдаг гэж сурвалж бичигт өгүүлсэн байдаг.  Хүн төрөлхтөн амьдарлынхаа практикт мянга мянган эмийн зүйлийг олж нээсэн түүхтэй билээ.

Эмийн эрдэм гэдэг нь эмийн найман чадлыг нарийсгах таван мах бодин билэг чанар нэг бүрийг задлан шинжилж бодис юмсын 20 билэг чанар хорондоо хэрхэн нийцэх ба сөргөлдөх талыг харгалцан нарийн тооцолж гарагсан ухаан юм Хий шар балгана нийтдээ 20 биллэг чанартай юм. Мөн эдгээрт нийцэх ба цөрчилдөх 20 билэг чанар эмийн бодисонд байх учиртай гэдэг. Энэхүү 20билэг чанарт ижил шинжтэй давхартсан тослог, хуурай нүнжиггүй гэсэн гурвыг хасаад үлдэх 17 билэг чанарыг эмийн эрдэм гэж нэрлэнэ Эмийн 17 эрдэм бол гурван гэмийн гол ба дагалах билэг чанарыг тэнцвэрыг дор бүрд нь тэнцүүлэх жолоодох үйлдэлтэй гэсэн утгаар ном зохиолд тайлбарласан байдаг. Хамаг юмс нь мөн чанараар цөм шилжэн хувирах шинж чанартай байдаг. Тэдгээрийн тусгай онцгой ерөнхий харицаануудыг тодорхойлж чадах тул хувисан өөрчлөгдөж, бие биедээ хориг саад болох бол бие биедээ шилжэн хувирах замаар энэхүү 17 эрдэм эмийг ургамлыг үзүүлэх нь гэсэн  бодисын солилцооны хамаг чухлыг хэлсэн мэт санаа эндээс илрэн гарч байдаг.      

Эмийн тухай олон ном зохиолд ямар нэгэн гэм (өвчин)-ийн шалтгаанийг дагаж олон олон шинж тэмдэг илэрдэг. Бас өвчны жамыг  дагаж биесийн дотоодод өөрчлөлд хувиралт гарах тул түүнийг нүдээр үзэж хэл шээсийг шинжэлж хуруугаа хүрэлцэж судлыг шинжин мэдэж болно.өвчний гадаад шинж дотоод олон зөрчлүүдийг бүрэн ухаарсний үндсэн дээр эмийн эрдэмийг таарч тохирхоор болгож жор найруулах зарчимтай болой Эмийн эрдмийг сайн мэвээс чанар эдлэл сайтай, өвчний цаламыг даслан зогсоож чадна гэсэн үндсэн дээр жорын бүрэлдхүүнд орох бодисын тоо олшрдог байна дорно дахины ангаах ухаанд асар олон найрлагтай жор байдаг нь үүнлүгээ холбоотой ажгуу Монгол эмийн  жорын  бүрэлдэхүүнд ордог бодисын тоо хоёроос авахуулаад  цаашаа өсөх олшрох замаар 4,6,8, гээд  л тоолын эрэмбэ дараалыг алгасалгүй 25-ын нийлбэртэй  байдаг ба бас 35т дээд талнь 72 зүйлээр найруулагдсан  “ Рэнчин  Раднаа сампил зэрэг олон найрлага бүхий сонирхолтой эмийн жор байдаг Байгалийн цэцэг ногоо мод бут давхирхай тос , цавуу, амьтнаас гаргах эвэр яс мах , цус, өөх,  тархи , арьс, хумс ,   үс, шээс , ялгадас, заарь далай тэнгисийн амьтан манти болох дун    хясаа хорхой шавьж  тэдгэрийн авгалдай балчирганы өт зэрэг нь эмийн эрдмийг өөртөө хадгалсан байна гэж үздэг  ,Эрдсийн дотроос хамгийн их хатуулагтай Доржпалмаас авахуулаад эрдэнийн ховор нандин чулуу  алт, мөнгө, элс, төмөр, оюу, сувд, шүр, номин түүгээр барахгүй эртний галбын чулуужсан яс лууны яс макроэлмент агуулсан олон янзын эрдэс давсыг эм болгож ашигладаг юм. Хүний биед ямар ч бодис орлоо ч гэсэн тэр бүхэн атом молекулын түвшинд задарч бие өөртөө хэрэгтэй ижилсэх зүйлээ хүлээн авдаг. Ондооших юмаа ялган зайлуулан задлан саармагжуулах ихээхэн чадавхитай байдгийг шинжлэх ухаан нотолж байгаа билээ. Иймд монголд эмнэлгийн олон найрлагтай жорыг задлан шинжлэх асуудал маш их ирээдүйтэй , сонирхолтой байж болох юм. Эмийн хүчийг мөрдлөгө болгон эм найруулах зарчим. Эмийн хүч бол нар сар гариг ертөнцийн тусгалыг дагаж тэр бүхий увидсаар  Хүчээ авч хувирч байх зүй тогтолтой хэмээн анагаах ухааны судар бичигт өгүүлсэн байдаг.

Нарны илчийг дагаж эмийн зүйлс нь халуун чанартай болж ,сарны гэрлийг дагаж эмийн хүч ,сэрүүн хүйтэн чанарын хүчийг өөртөө шингээсэн байдаг гэсэн онолийг эрт цагын суут ухаантнууд дэвшүүлсэн байдаг .Энэ нь хар зурхайн арга билгийн онолтой холбоотой ажгуу. Агар зандан куинца сүгмэл сэмбэрүү бибилийн гээд халуун дулаан уур амьсгалтай газар орноор ургах ургамал болон бусад түүхий эд бидний мэдэж байгаа нийт жорын бараг тавиад хувийг эзэлдэг.Гэтэл халуун оронд олон төрлийн даль ургадаг байхадтэдгээрийг авч ашиглахгүйгээр Монголын Хангайн нуруугаар ургадаг Цагаан даль /адамсын тэрэлж /хүйтэн чанартай хэмээн Монгол нутгаас урагшаа зөөдөг зөөдөг байсаны учир эмийн хүчтэй холбоотой байжээ. Амьд байгалын янз бүрийн процес нь оршиж байгаа орондоо дагаж гадаад дүр төрхөө өөрчилж байдгаар барахгүй дотоод дахь атом молекулынхаа бүтэц бүрэлдэхүүнийг  хүртэл өөрчилж байдаг тухай биологийн шинжлэх ухаанд өнөөдөр тодорхой болсон. Дэлхийн их улсын цас мөсийг дагаж амьдардаг ялаа батгана байна.Тэдний бие шингэн зүйл өвлийн тэсгэм хүйтэнд хагарч цууртлаа хөлдөхгүй өвөлжөөнд ирэх жилийн дулаан улирал ирэхэд амьдрал нь сэргэж нисэн явна.Мөсөн туйлд байдаг ийм шавьжийн биед өвлийн хүйтэнд автомашины радиоторт усны оронд хийдэг антиперез гэдэг шингэн шиг хөлддөггүй тийм шингэн байдаг гэнэ. Энэ нь  сонирхолтой жишээ билээ. Эмийн хүчний тухай ухагдахуун бол онолын маш нарийн ойлголт байжээ. Энд өөр нэг жишээ дурдъя. Ургамлын тосонд молекулынхээ бүрэлдэхүүнд нүүрс төрөгчийнхөө хооронд хоёрчилийн холбоо гуравтай линолекийн хүчил байдаг. Энэ хүчил бол ургамал амьтны амьдралд асар сонин үүргийг биелүүлдэг биологийн өндөр идэвхтэй хүчил юм. Хэсэг эрдэмтэд  дэлхийн хойт бүслүүрээс өмнө зүг өөрөөр хэлбэл цаст гималайн уулс хүртэл үргэлжлэн ургадаг нарс модны үрэлд байгаа тосны линолекийн хүчлийн хэмжээг байгаль цаг уурын орчинтой нь холбон судалжээ. Дэлхийн хойт бүслүүрээр ургадаг нэгэн нарс модны үрийн тоосонд тэрхүү хүчил тун их хэмээтэй байснаа газар нутаг урашлан цаг уур дулаарах тутам нөгөө хүчлийн хэмжээ багасч буурсаар халуун уур амьсгалтай нутгаар ургадаг урт шилүүст нарс модонд тосны тэр хүчил бүрмөсөн алга болсон байдаг сонин зүй тогтлыг олж нээсэн байна. Тосыг царцаж хөлдөөдөггүй тэрхүү линолекийн хүчил хүйтэн орны ургамал амьтанд илүүтэй байдаг нь нөгөө антиперезтэй адил төстэй молекул мэт мэдээ эндээс ажиглагдаж байна. Нарны илч ихтэй халуун бүсийн ургамал даарч хөлддөггүй болохоос ийм хүчил тэдэнд хэрэггүй болжээ. Нарны лүгээ төгөл дор туссан ургамал нь халуун чанартай тул хүйтэн өвчнийг арилгах хүчтэй бөгөөд идээ ундааг шингээж бадганыг арилгах болно гэж жаасан байдаг /номлосон/ Сарны хүчин төгөлдөр туссан хүйтэн сэрүүн газар нутгаар ургадаг ургамал нь сэрүүн бөгөөд биеийн сүр хүчийг нэмэгдүүлж тайвшруулах сэтгэл санаа уужим болгох ,шарыг дарах муу цусыг ялгаруулан арилгах хүчтэй хэмээн номолсон байдаг ,Эмийн хүчний тухай анагаах ухааны ном зохиолд гардаг сургаал нь онолын их гүнзгий учир утгатай ухаан юм Эмийн хүчийг мөрдлөг болгон жор найруулах зарчим практик амьдралд тэр болгон ашиглагдаж байгаагүй ба их ,дээд зиндааны мэргэд ухаатан нарын хооронд  ярилцдаг номлол байсан гэж ахмад хүмүүс хэлж байдаг Жор найруулах зарчим Төвдийн их эрдэмтэн Дарама-Лувсан чойдог өөрийн зохиол “Алтан хадмал” зохиолдоо өгүүлсэн нь“эм тэргүүтэн ямар зүйлийн идээ байлаа ч тэдгээрийн шингээлт нь ходоодонд орших галын гурван төрлийн илчтэй учирна.Ялалагч бадгана шингээгч шар гал сацуу хий энэ гуравын  мөн чанарыг дагаж шингээлтийн замаа олох ба үүгээр заавал дайран өнгөрнө.Бадганы оронд амтлагаар шингэнэ . Харин гал сацуу хийн шараар шингээвээс зарим нь халуун амтаар шингэнэ”гэжээ. Бадганы орон гэдэг нь ходоод шарын орон нь нарийн дэс нүйр булчирхай цөс боловсруулах үйл ажиллгаа иж бүрэн боловсорч шингээлтийн түвшинд хүртлээ боловсрон нүүрс ус амин хүчил глицсрин тосний хүчлүүд бүгдийг хэлж байгаа бололтой .Харин гал сацуу хийн орон гэдэг нь бодис юмсын шингээлтийн процессийг хэлж байгаа мэт.Хийн гол үйлдэл нь сүвийг нээх гүйх хөдөлгөөныг явуулах хүч гэж үздэг болхоор хоол идээ боловсруулахад  оролцох биш шингээх үйлдлийг энэ мэтээр томъёлсон баймаар Төвд монглын ангаах ухааны  тайлбарт зохиолуудад олон янзын амт чадал эрдэм хүчээр бодон бичиж найруулсан эм маань эцсийн эцэст галын гурван илчээр дайран өнгөрсний дараагаар амт нь ямараар хувиран өөрчлөгддөг болохыг өгүүлжээ.Эмэнд сайн муу гэж байх ёстой .Тэдгээрийн зарим нь амтаар нөгөө хэсэг нь шингээсний дараа амт чадал эрдмээрээ үйл үзүүлэнэ гэсэн нь олонтойдавтагдан гардаг болно.Энэ нь эмийн зүйлийг хэсэг газрийн ба ерөнхий нөлөөг хэлж байгаа мэт санааг илэрхийлсэн  болов уу ? гэмээр байдаг  Энд  нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд  ходоодны хомоор шингэдэг  эм гэж бараг байдаггүй болох нь физиологийн  шинжлэх ухааний сорилоор нотлогдсон байдаг ,  дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь бичигт  өгүүлсэнээр ходоодноос үүссэн  гурван илчийг дагасан шингээлт  энэ  бол “шингээх ажиллагаа гэж байх 3 илч бүрийн мах бодийн  чанарт  шингээгдэж байгаа эм ба идээний  амт эрх биш 3 илчийг дараалчлан  даган  хувирахаар тайлбарлана”  гэж дурьдсан байдаг,   Ялзлагч бадганы оронд амтлаг шингээх жорийн оронд исгэлэн амтаар гал сацуу гийн оронд  гашуулаг  амтаар шингэн гэсэн байна, Орчин  цагийн физиологийн ухааны үүднээс  эм ходоодний шингэцийг  тавгаар дурьдахад  хүний биед эм

Гадны зүйл юм, эм хоол боловсруулах  замд  орохийн хамт уги эрхтэнээ шүүрлийн  булчирхаинуудаас гарсан  ферментүүдийн  нөлөөгөөр бодисийн солилцоо явүүлдаг  гадны бие  эмийн бодис  биесийн дотоод  үмлчилгээн эндээс эхэлж явагдана, Өвчин зовлонгоос ерөндаг олон байдаг боловч зөв найруулж  бүтээсэн эм амь  аварна гэсэн үг байдаг энэ найруулгад өвчний явцийг харгалзан жорийн бүтцийг өөрчлөх  шинэчлэх  Жнь:  их халуунтай өвчний  үед  халуунийг боловсруулах  тан зэрэг  олон арга байдаг бас эмийн амт чадал эрдмийг харгалзан  жоронд хаан хатан  хүү түшмэл  цэрэг  жанжин дагуул      

Хөлөг гэж нэрлэсэн нэр цолтой /хүчний хувиар юм/эмүүд байдаг.Монголын уламжлалт анагаах ухаанд эм судлалын ухаан их хөгжиж байсны нэгэн баримт энэ билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1386
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК