Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1994, 2(87)
Төрөлхийн нейробластомын тохиолдол
( Ховор тохиолдол )

Б.Нина, Б.Гомбо

 

Нейробластома нь хөврөлийн үеийн мэдрэлийн тогтолцооны анхны үүсгэлээс гаралтай гэж үзэх бөгөөд харин хавдарн эс идэвхитэй аминууд поллептидууд , уургийн нэгдлийг гаргадаг чанарыг үндэслэн А.К.Хмельницкин А.А.Никинов нарын зэрэг судлаачид уул хавдрыг АПУД тогтолцооны бүлэгт багтаах чиглэлийг гаргасан бүолно. П.М.Кветной , И.Д.Яковлева нар 1987 онд АПУД тогтолцооны ба эмгэг үетйн бүтцийг тодорхой бичсэн болно. P. Cambell, A.Mancim нарын бичсэнээр нейро бластомын 66-73 хувьд анхны голомт хэвлийн хөндийд байдаг ажээ. Т.Е Ивановскаягийн ажиглалтаар  хавдар түргэн томорч орчны эд эрхтэнд нэвчих буюу тунгалагийн булчирхай, элэг , яс болон төрөлхийн хэлбэрийн үед арьсанд үсэрхийлдэг байна. Төрөлхийн нейробластома нь ховор тохиолддог тул  бидэнд тохиолдсоноор мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ.1994 оны 2 сард нийслэлийн 2 төрөхөд 3,900 гр жинтэй 54см урттай хүү 34 настай эхийн 4 дэхь жирэмслэлтээс  төржээ эхийн анхны 2 хүүхэд эрүүл 3 дахь жирэмслэлт зулбаснаар төгссөн ажээ. Манай энэ тохиолдлийн хүүхдийн тээж эхэлсэн эхний саруудад хятад улсад үйлдвэрлэсэн шоколадыг их хэмжээгээр идэж байсан гэнэ. Татхи татах, архи уух зуршилгүй, жирэмсэн үедээ эм хэрэглээгүй байна. Хүүхдийг эхээс төрөхөд баруун гуяны дотор талд хүйс орчмын арьсанд улаан хүрэн өнгийн гөвдрүү гарчээ. Хүүхдийн биеиин байдал хүндэрч элэг эхээхэн томорч хордлого нэмэгдэн төрсний дараах 18 дахь хоногт хүүхэд энджээ.Эмгэг бие судлалийн шинжилгээгээр хэвлийн хөндий зүүн хэсэгт  бөөрийг дарсан 6см ийн огтлолтой цайвар саарал өнгийн багавтар хавдар байлаа. Зүсхэд голомтлон цус харвасан цайвар эд байв. Элэг томорч 480 г булдруутсан байдалтай олон тооны янз бүрийн хэмжээний цайвар өнгийн гүвдрүүнүүдтэй мөн ийм гүвдрүүнүүд 2 бөөр, түүний дайвар булчирхай зүрхний булчин, тархиний хатуу хальс, сэрээ, тунгалагийн булчирхайнууд, ясны нимгэн хальс, арьсанд байлаа. Бичил шинжилгээгээр хавдрын эс нь лимфоцит төсөөний эсээс тогтсон бөгөөд сийрэгдүү тулгуур  тогтолцоонд /строма/ хэсэг хэсгээр тархсан. Зарим газартаа цагираг хүрээ маягийн бүтэцтэй байлаа мөн нэлээд өргөн хүрээг хамран мэдрэлийн томоохон эсүүд ч байна. Үсэрхийлэлтийн бүтэц мөн ийм бүтэцтэй байлаа. Энэ хавдрийг хавдар судлагч дэд доктор Д.Самбуупүрэв зөвлөгөө өгснөөр нейробластома болох нь батлагдсан юм. Эмнэлт зүйн ба эмгэг бүтэц судлалийг үндэслэн доорх оношийг тавьсан үүнд хөвөрлийн мэдэрлийн үүсгэлийн бүтэцтэй төрөлхийн  нейробластома .Дотоод эрхтнүүд, тунгалагийн булчирхай,тарихний хальс яс ,арьсанд үсэрхийлэлт ,хавдрын хордлого ,зүрх судасны дутагдал,

Ном зүй

1.J,Campbell ,A.Mancini Патологоанатоынческая днагностнка обухлей человека М 1982г сгр 248
2.Кветной И.М. Яковлана Н.Д. Архив ватолгин 1987.5стр 85.
3.Ивановсская Т.Е Патологическая анатомня болезлей плода и ребекка М. 1989 том 1. Стр-249
4.Хмельницкий А.К. Никонова А.А тамже цат. Т.Е Ивановской тамжcе стр 250
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 517
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК