Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Монгол улсад ялгарсан N-gonorrhoeae-н антибиотикт мэдрэг байх чанарыг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Эрдэнэчимэг, Чон Ён Сон, Д.Оюун, Г.Жамба

Анагаах Ухааны Их Сургууль, Ионсейн Их Сургуулийн Анагаах Ухааны Коллеж

 
Абстракт

88 strains, which isolated mostly from genital tract, studied for the antibiotic susceptibility by the dilution method. All isolates were susceptible to spectinomycin. 15 (17%) strains were PPNG (Penicillinase-Producing Neisseria gonorrhoeae). 23 isolates were resistant to penicillin without-lactamase. Their minibal inhibitory con­centration were more than 2 mcg/ml. The chromosome 4 mediated resistance to penicillin is more spread.

TRMG (tetracycline resistant N.gonorrhoeae) was only one. The MIC of this strain was 32 mcg/ml. 15(17%) of total isolates were resistant to ciprofloxacin. So we com­pared the results with the data of some Asian countries and USA.

 

Pp. 10-11, Tables 3, References 7

Нянгийн эсрэг эмийн төрөл олшрох тутамд түүнд дасал болох олон механизм гарч байгаа нь эмчилгээний асуудпыг шийдвэрлэхэд төвөгтэй болгож байна. Манай улсад сүүлийн 10 жилд 10000 хүнд амд ноогдох загхүйтэн өвчний өвчлөлийн too нэмэгдсээр байгаа нь үүсгэгчийн эмийн бодист мэдрэг байх чанарыг тогтоох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Дэлхийн бусад оронд уг өвчний тохиолдол жил ирэх тусам цөөрч байгаа боловч эмэнд дасал болсон омгууд түгээмэл болж байгааг судлаачид тэмдэглэжээ (2.3.5.6,7,8). Мөн манай орны гадаад харилцаа ихээхэн хөгжиж байгаатай уялдан дасал болсон нянгийн тодорхой омгуудыг судлах зайлшгүй шаардлага гарсаар байна.

Материал арга зүй: 1998-1999 онд АУИС-ын Бактериологи, ДОХ болон бэлгий замын халдварт өвчнийг судлах төвийн лабораторид ялгасан 88 омгийг ашиглан судалгааг явууллаа. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын стандарт өсгөврүүд(WHO A WHO D, WHO E),Америкийн хэв шинжит өсгөвөрийн цуглуулга (American type culture collection-АГСС)-ын нянгуудыг {Staphylococcus aureus ATCC 292136 Escherichia cols ATCC 25922) хяналт болгож ашиглав.

Шинжилгээний материалыг 1% гемоглобин, 1% IsoVitaleX, 1%-н VNC бүхий GC агарт тарьж, оксидазын идэвхийг тодорхойлон, нүүрс-ус задлах идэвхийг Bio Merieux компаний API (Analytical Profile Index) стемээр ялгаж , нитроцефины дискээр бетта-лактамазыг илрүүлэв. Нянгийн антибиотикт мэдрэмжийг диск нэвчилтийн болон шингэрүүлэлтийи аргаар тогтоолоо. Америкийн эмнэлзүйн лабораторийн үндэсний хороо (NСCLS- National Com­mittee for Clinical laboratory Standards)-нooc зөвлөмж болгосон аргыг хэрэглэн антибиотикийг агарт  шингэрүүлэн, олон хошуут дусаагуур ашиглан тарьж, өсөлт саатуулгх бага тунг (ӨСБТ) тогтоон, зөвлөмжилсөн хязгааруудтай харьцуулан мэдрэг байдлыг үзлээ.

Үр дүн:

Бидиий ялгасан N.gonorrhoeae-H 88 өсгөвөрөөс 15 /17%/-д нь нитроцефины сорилоор бетта лактамаз илрэв.

Антибиотикт мэдрэг чанарыг ӨСБТ-оор тодорхойлоход нийт нянгийн 1/3-ээс илүү хувь нь тетрациклинд, 17% нь ципрофлоксацинд, 9% нь цефтриаксонд дасал болсон байна  /Хүснэгт 1/.

Хэлцэмж: Гонококкийн бетта лактамаз эерэг байдлыг Зүүн Өмнөд Азийн зарим орнууд, АНУ-ын үзүүлэлттэй харьцуулан авч үзлээ.

Манайд ялгасан гонококкийн пенициллиназ (бетта лактамаз) ялгаруулах чадвар нь Хятад, АНУ-тай ойролцоо, Япон, Гонконгийнхоос 3-8 дахин их  Солонгос, Малайз, Филиппин, Сингапур, Въетнамын  үзүүлэлтээс 2-5 дахин бага байна.

Плазмидын гаралтай пенициллинд дасал болсон 15 (17%), хромосомын гаралтай дасал болсон өсгөвөр 23 (26%) байгааг энэ талаар судалгаа хийсэн бусад судлаачдын (J.R.Schwebke et ai, 1998) зарим үзүүлэлттэй харьцуулж үзлээ./ хүснэгт 3 /

J.R.Schwebke /1998/ нарынхаар бетта лактамаз эерэг өсгөврийн тоо 42%, 54% байсан бол бидний судалгааны явцад 2-3 дахин цөөн илэрсэн.

Тетрациклинд дасал болсон омог 32 (36%) байсан нь мөн судлаачдын (2/13:15.4%) үзүүлэлтээс 2 дахин их байна. Тетрациклиид хэт дасал болсон нянгийн үзүүлэлт нь Японд ялгасан нянгийн үзүүлэлттэй ойролцоо байв.

Ципрофлоксациныг эмчилгээнд 1990-ээд оны эхээс хэрэглэж эхэлсэн ч дасал болсон нян багагүй (17%) байна. Сүүлийн жилүүдэд уг антибиотикт дасал болох байдал олонхи оронд нэмэгдэж байгааг судлаачид тэмдэглэжээ (2.7). Тухайлбал: БНСУ-д ялгасан гонококкийн ципрафлоксацинд дасал болсон байдал 1992 онд 9% байсан бол 1996 онд 54% болтлоо өссөн байна (2).

Пенициллин, тетрациклинд  хам дасал болсон омог 18/88 (20.5%) байгаа нь уг даслын шалтгааныг тогтоох явдал чухал байгааг харуулж байна.

Дүгнэлт

  1. Пенициллин, тетрациклинд мэдрэг нянгийн тоо

цөөн, дассан омгийн тоо их байгаа нь уг антибиотикууд эмчилгээнд үр дүн багатайг харуулж байна.

  1. Ципрофлоксациид дасах явдал багагүй тогтоогдсон, дэлхий нийтэд уг нянгаар үүдсэн өвчин ихэсч байгаа зэрэг нь эмийн зөв сонголт хийх шаардлагатайг харуулж байна.

3. Дасал болсон омгуудын даслын шалтгааныг тогтоох нь чухал байна.

Талархал: Уг ажлыг хийхэд багаж, эм урвалжийн туслалцаа үзүүлсэн доктср Рак Chin, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин судлалын төвийн дарга Ж.Дэмбэрэлсүрэн, ХӨСТ-ийн Микробиологийн лабораторийн эмч Т.Алтанцэцэг, Сүрэнхорлоо, Д.Нармандах, ЭНЭШТ-ийн лабораторийн эмч Эрдэнээ нарт гүн талархал илэрхийлье.

Ном зүй

1.\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Resistance in gonococci isolated in the WHO Western Pacific Region to various antimicrobials used in the treatment of gonorrhoeae, 1997\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Article (Prepared by the WHO Western Pacific Gonococcal Antimicrobial Surveillance Programme -WHO WPR GASP)
2.Kyungwon Lee, Yunsop Chong, L.Erdenechimeg, Kyung Soon Song, Kwang Hun Incidence, epidemiology and evolution of reduced susceptibility to ciprofloxacin in Neisseria gonorrhoeae in Korea\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Shin. Clinical Microbiology and infection 1998; 4: pp. 627-633
3.H.Hunter Handsfieid, Eric G.Sandsirom et all \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Epidemiol¬ogy of Penicillinase-Producing Neisseria gonorrhoeae infections\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"
The New England Journal of Medicine April, 1982
4.Samuel K. \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Diversity of isolates of Penicillinase-Produc¬ing Neisseria gonorrhoeoe (PPNG) in Honolulu, Hawaii 1982¬1991\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Sexually Transmitted Diseases Nov-Dec, 1994
5.Mary D.Nettieman, Vicky Smith et all \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Penicillin resistant Neisseria gonorrhoeae in low prevalence areas; implications for cost effective management\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Journal of Sexually Transmit¬ted Diseases Oct-Dec. 1990
6.C.A.ison, J.Gedney \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Chromosomal resistance of gono- cocci to antibiotics\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" Journal of Genitourinary Medicine 1987;
63. pp 239-43
7.Joan S.Knapp, Judith A.Hale et ai \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\"Proposed Criteria for Interpretation of susceptibilities os strains or N. gonorrhoeae to
Ciprofloxacin, Olfocacin, Enoxacin, Lemofloxacin and Norfloxacin\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" I Journal of Antimicrobial agents arid chemotherapy
Nov. 1995,pp.2442-2445
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 717
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК