Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Эмнэлгийн дээд мэргэжилтний хангамж, мэргэжил дээшлүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Г. Пүрэв, Ма.Шагдарсүрэн, Е.Н.Авилов, Д.Цагаач

Анагаах ухааны дээд сургууль эрүүлийг хамгаалах яам, Үйлдвэрийн хэтийн хөгжлийн байршлын институт

 

Эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх нь хоорондоо нягт холбоотой онол практикийн чухал асуудал юм.1921 онд ялсан ардын хувьсгал Монголын ард түмний түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. Хувьсгал ялах үед Монголын ард түмэн фөодалын болол гадаадын мөнгө хүүлэгчдийн олон зуун жилийн давхар дарлалд нэрвэгдсэн, элдэв халдварт өвчин тархсан, эрүүл мэндээр туйлын дорой байдалтай байлаа. Ардын засаг хувьсгалын ардчилсан шатны өөрчлөлтүүдийг хийхийн хамт ард түмний эрүүл мэндийг сайжруулах талаар олон чухал арга хэмжээ авсны нэг нь цэрэг ардыг эмчлэх эмнэлэг байгуулж ард иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлсэн явдал байв.Нэгэнт өөрийн үндэсний эмчгүй байсан учраас хөдөлмөрчдөд эмнэлгийн шаардлагатай тусламж үзүүлэх зорилгоор манай засшйн газар Зөвлөлт засгийн газарт тодорхой тооны эмч ирүүлж туслахыг хүсэлт болгосон байна. Залуу Зөвлөлт улс өөрийн орны тэр үеийн дотоодын бэрхшээлийг үл хайхран зөвхөн 1925-1932 орнуудад гэхэд манай улсад ажиллуулахаар 468 эмч мэргэжилтэн ирүүлсэн байна (1). Тусулсад ирж ажилласан эдгээр эмч, эмнэлгийн ажилчид анхны эмнэл-гийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламж үзүүлж байсны гадна эмнэлгийн боловсон хүчин бэлтгэхэд асарих чармайлт гарган ажиллажээ.  Өөрийн оронд шинжлэх ухааны эмнэлгийг үүсгэн байгуулж хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгт үндэсний эмч зайлшгүй шаардлагатай байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Зөвлөлт засагийн газарт хүсэлт тавьж бичиг үсэг сайтай тэргүүний залуучуудыг  ЗХУ-д явуулж сургасан ба тус улсад үндэсний боловсон хүчин бэлтгэхэд холбоот орос улсын ардын комиссариатын зөвлөлийн шийдвэрээр Эрхүү хотод байгуулагдсан ажилчны факультет чухал үүрзг гүйцэтгэсэн юм. ЗХУ-ын эмнэлгийн дээд дунд сургуулиудад 1926 оноос 1939 оныг дуустал хугацаанд 274 эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн суралцаж төгссөн байна (2). Зөвлөлтөд сургууль төгссөн анхны үндэсний эмч 1927 оноос эхлэн ажилласан юм. 1942 онд ЗХУ-ын тусламжаар Улаанбаатар хотод Улсын Их Сургуулийг  нээсэн явдал өөрийн оронд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1947 онд Улсын Их Сургуулийн анагаах ухааны факультетийн анхдугаар төгсөлтөөр манай орон үндэсний 13 их эмчтэй болсон байна. Өөрийн оронд эмч бэлтгэх болсноор жил тутам эмчийн тоо нэмэгдэж 1957 оныг 1947 онтой зэрэгцүүлэхэд 5 дахин, 1961 онд 1957 оныхоос 1,9 дахин өслөө. 1980-аад их эмчийн тоо 1960 оныхоос 4.2 дахин өсч 10000 хүн амд ноогдох эмчийн тоо 22 болж ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын дундаж түвшинд ойртож, их эмчийн хангамжаар хөгжилтэй капиталист орон Англи, Япон, Францаас түрүүлэх бодов. Йх эмчийн тоо цөөн байх үед Зөвлөлтөөс ажиллаж байсан нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийг дагалдан нарийн мэргэжлийн чиглэлээр эмч нар ажиллаж байв. Цаашид эмчийн тоо өсч хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх хэрэгцээ шаардлага  нэмэгдсэн нь ерөнхий мэргэжлээр төгссөн эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлэх зохион байгуулалт, сургалтын шинэ apгa хэлбэр зүй ёсоор тавигдсан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 омы 153/34-р тогтоолд «...аймгуудад ажиллаж байгаа их эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 1951 оноос эхлэн Монгол улсын их сургуулийн дэргэд их эмч нарын мэргэжил дээшлүүлэх 3 сарын хугацаатай курсыг байгуулах»-ыг заасан байна. Энэ тогтоолын заалтыг биелүүлж 1953 онд мэс заслын эмчийн мэргэжил эзэмшүүлэх 6 хүний бүрэлдэхүүнтэй 3 сарын курс зохион байгуулагдсан нь өөрийн орны дотоодод эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлэх зохион байгуулалттай арга хэмжээний эхлэл нь болсон байна. Үүний дараагаар 1957 онд МУИС-ийн анагаах ухааны факультетэд ЗХУ-аас уригдан  ирсэн мэргэжилтнуүдийн удирдлагаар мэс заслын мэргэжлээр 14 эмч, эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлээр 10, арьс өнгөний 12 бүгд 36 эмч нарийн мэргэжил эзэмших курст суралцав. Ингэж өөрийн оронд курс хийхийн зэрэгцээ ЗХУ болон социалист бусад орнуудад курс, ординатурт суралцуулах, дадлага хийлгэх зэргээр эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлэх ажил өргөжив. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1961/62 оны хичээлийн жилээс эхлэн Улсын их сургуулийн анагаах ухааны факультетийг өргөтгөн Анагаах ухааны дээд сургууль байгуулснаас хойш эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэн гаргахаас гадна эмч, эмнэлгийн дээд мэргэжилтний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны «Хүн эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай» 396-р тогтоолд зааснаар Анагаах ухааны дээд сургуульд их эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетийг 1968 оноос эхлэн тусгайлан байгуулж үндсэн мэргэжлээр ординатур, аспирантурт суралцуулах, хүний их эмч нарт нарийн мэргэжлийн зэрэг олгох болов. Ийнхүү эмнэлгийн дээд мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх ажлын агуулга хэлбэр боловсронгуй болж дипломын дараах сургалтын нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна.     МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 6-р тогтоолд «...мэргэжлээрээ ажиллаж байгаа инженер, хүний их эмч нарыг 4 жилд 1 удаа 1-3 сарын хугацаагаар үндсэн ажлаас нь чөлөөлж 1975/76 оны хичээлийн жилээс эхлэн дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх факультетэд суралцуулах журам тогтоохоор» заасан нь эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх ажлыг цаашид сайжруулах алхам болсон юм. Манайх ЗХУ болон социалист бусад орны туршлагыг өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан дипломын дараахь сургалтын олон хэлбэрүүдээс дараахь хэлбэрүүдийг өргөн хэрэглэж байна. Үүнд: Дипломын дараах сургалтын анхны шат бол мэргэжил эзэмших явдал мөн. Энэ шатанд тодорхой нарийн мэргэжлийн онцлогт тохирсон сургалт явагддаг. Анх 1953 онд өөрийн орны дотоодод эмч нарт нарийн мэргэжил эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд эмч нарын нарийн мэргэжил эзэмшсэн байдал мэргэжлййн ялгааг улс ардын аж ахуйн төлөвлөгөөт таван жилүүдээр гаргасан судалгааг хүснэгт 2-д харуулав.  .

Хүснэгтээс үзэхэд нарийн мэргэжил эзэмшүүлэх сургалт 1961- 1965 онд 12 мэргэжлээр 1976 оноос 1980 онд 31 мэргэжил хүртэл өсч 32 мэргэжлээр эмч нар нарийн мэргэжил эзэмшсэн байна, Сүүлийн 10 жилд эм зүйчдийн мэргэжил эзэмшилт нэмэгдлээ. Мэргэжил эзэмшсэн дээд мэргэжилтнүүдийн дунд дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс заслын мэргэжил эзэмшигчид 45 хувийг эзэлж байна. Мэргэжйл эзэмшигчдийн тоог дээд мэргэжилтний нийт тоонд харьцуулж: үзэхэд 63.2 хувийг эзэлж байна. Дипломын дараах сургалтын хоёрдох хэлбэр нь нэгэнт эзэмшсэн нарийн мэргэжлээ улам гүнзгийрүүлэн тухайн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаар баяжуулж мэргэжлээ дээшлүүлэх явдал мөн. Мэргэжил дээшлүүлэх сургалт 1970/71 оны хичээлийн жилээс эхлэн явагдсан ба энэ нь өндөр шаардлагатай өвөрмөц сургалтын хэлбэр мөн. Сүүлийн таван жилд дээд мэргэжилтний мэргэжил дээшлүүлсэн мэргэжлийн тоо 2 дахин, хамрагдсан хүний тоо 2.7 дахин өсч 998 хүн суралцсан нь бүх дээд мэргэжилтний 25,4%, мэргэжил эзэмшигчдийн 40,2 хувь болж байна. Үндсэн дөрвөн мэргэжлээр хүүхдийн эмч 22.3%, дотор 11.6%, эх барих эмэгтэйчүүд 9.5%, мэс засал 4.5 хувь эзэлж байна. Мэргэжил дзэшлүүлэх сургалт ингэж өөрийн оронд зохиогдохын зэрэгцээ ЗХУ болон бусад социалист орнуудад янз бүрийн чиглэлээр эмч нарыг явуулж мэргэжлийг нь дээшлүүлэх ажил далайцтай хийгдэж байна. 1964-1970 онуудад ДЭХБ-ын шугамаар 21 мэргэжлээр 113 эмч, мэргэжилтэн суралцсан бол 1971 оноос ДЭХБ-ын шугамаас гадна шинжлэх ухаан техник, соёл, худалдааны хэлэлцээрийн шугамаар гадаад орнуудад явж мэргэжил дээшлүүлэгчдийн тоо адил бүр өссөн байна. Гадаадад мэргэжил дээшлүүлэгчдийн тоо сүүлийн хоёр таван жил ойролцоо байгаа бөгөөд 1971-1975 онд ДЭХБ-ын шугамаар суралцагсад 54% байсан бол 1976-1980 онд 46.3 болж, бусад шугамаар суралцагсдын тоо өсчээ. Сүүлийн 10 жилд гадаад орнуудад суралцагсадын  50.1% нь ДЭХБ-ын зардлаар явж суралцагсад эзэлж байна.

Эмч нарын мэргэжил дээшлүүлэх өөр нэг дээд хэлбэр нь клиникийн ординатурын сургалт юм. Энэ сургалт эмнэлгийн нарийн мэргэжлийн гүнзгий мэдлэгтэй, зохион байгуулах ажлын дадлагатай, мэргэжлийн дагуу аймаг, хотын нэгдсэн буюу тусгай мэргэжлийн эмнэлэгт бие дааж ажиллаж мэргэжлийн зөвлөлгөөн өгөх чадвартай цаашдаа аспирантурт суралцах ба зэргийн шалгалтанд орох эрх бүхий боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. Клиникийн ординатурын сургалт 1969 оноос эхлэн, өнгөрсөн 12 жилд 18 мэргэжлээр 183 эмчийг төгсгөжээ. Эмнэлгийн өндөр нарийн мэргэжлийн тусламжийг сайжруулах зорилгоор практикийн байгууллагад ажиллаж  зохих болзол ханган шалгалт өгсөн эмч нарт эмчийн зэрзг олгодог бусад мэргэжлийн боловсон хүчний системд байдаггүй, эмч нарын мэргэжил дээшлүүлэх өвөрмөц  нэгэн хэлбэр юм. Эмч нарт нарийн мэргэжлийн зэрэг олгох ажил 1969 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд эмчийн I, II зэргийг 151 эмч хамгаалсан нь нийт эмчийн 4,1 хувь болжээ. Эмчийн мэргэжлийн I, II зэргийг 18 нарийн мэргэжлээр хамгаалсан 53,3 хувийг дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, мэс заслын эмч нар эзэлж байна. Сүүлийн жилүүдэд ЗХУ болон социалист орнуудаас уригдан ирсэн өндөр боловсролтой нарийн мэргэжлийн эмч, эрдэмтэд болон өөрийн орны эрдэмтдийг тусгай программаар дагалдан суралцаж мэргэжил эзэмших, дээшлүүлэх явдал улам өргөн далайцтай зохиогдож байна. Мэргэжилтэн дагалдан суралцах явдал гол төлөв курс зохиюн байгуулах бололцоогүй тийм нарийн мэргэжлээр явагддаг юм. Зөвлөлт Холбоот Улсад өргөн хэрэглэж байгаа мэргэжил дээшлүүлэх шинэ хэлбэр болсон явуулын семинартай ойролцоо манайд нэвтэрсэн мэргэжил дээшлүүлэх нэг хэлбэр бол багш шавийн уулзалт юм. Багш-шавийн уулзалтаар эрдэмтэн багш нар хөдөлмөрчдөд болон эмч, эмнэлгийн ажилчдад лекц унших, өвчтөн үзэж зввлөлгөөн өгөх, онол практикийн бага хурал зохиох, эмч нарын ажлыг аттестатчилж дүгнэлт өгөх зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг гүйцэтгэдэг юм. Бид сүүлийн 10 жилийн материалд статистик судалгаа хийж, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдагсдын эзлэх хувь, түүний хэтийн төлөвийн талаар судалсан юм. Хүснэгт 5-6-аас үзэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээд мэргэжилтний дипломын дараах сургалт байнга нэмэгдсэн байна. Түвшингээр нь үзвэл мэргэжил эзэмшилт 1974, 4978, 1980 онуудад, мэргэжил дээшлүүлэлт 1974, 1975, 1979 онуудад буурсан харагдах боловч статистикийн шилжих дундачийн аргаар тэ1гшитгэж үзэхэд байнга нэмэгдсэн байна. 1972 окд мэргэжил эзэмшүүлэх сургалтын нэг хувьд ноогдох үнэмлэхгүй хэмжигдэхүүн нь 1,39, 1980 онд 2,92 болж, мэргэжил дээшлүүлэх сургалтад 1972 онд 1,13, 1979 онд 3,09 болж өссөн байна. Үүнээс үзэхэд сүүлийн жилүүдэд мэргэжил эззмшүүлэх, дээшлүүлэх сургалт эрчимтэй явагдаж бараг 3 дахин нэмэгдсэнийг гэрчилж байна. 1961-1965 онуудад ажиллаж байсан бүх эмчийн 5,1 хувь буюу жилд дунджаар 63 эмч мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байсан бол 1976-1980 онуудад 13.6 хувь буюу жилд дундачаар 545 болж өссөн байна. 1980 оны тайлангийн материалаас үзэхэд 3686 эмч, 237 эмч зүйч ажиллаж байна. Долдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд жил тутамд төгсөлтөөр 300 гаруй мэргэжилтэн нэмэгдэж, ажиллагсад нэг хувиар хорогдоно гэж үзвэл 1985онд эмч, эм зүйчдийн тоо 5000 гарах төлөвтэй байна. Нарийн мэргэжлээр ажиллаж байгаа эмч бүр 4 жил тутамд дипломын дараах сургалтанд хамрагдана гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс төлөвлөлтийн практикт жилд ажиллаж байгаа мэргэжилтний 16-18 хувийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах нь зохимжтой гэж үзэж байна. Энэ асуудлыг эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, байршлын 1990 он хүртэлх схемд харгалзан үзсэн юм. Хэрэв 1985 онд дипломын дараах сургалтанд ажиллаж байгаа эмчийн 16%-ийг хамарна гэж үзвэл 750-850 хүн, 1990 онд 18 хувьд хүргэнэ гэвэл 1150-1250 хүнийг сургах хэтийн төлөв гарч байна. Энэ нь эмч, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг дээшлүүлж, сургалтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгон, материаллаг баазаар бэхжүүлж, багшлах боловсон хүчний хангамжийг сайжруулж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг шаардаж байна.

ДҮГНЭЛТ

1. Манай улс 10 мянган хүн амд ноогдох их эмчийн хангамжаар ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын дундаж түвшинд ойртож, Англи, Франц, Япон зэрэг хөгжилтэй капиталист орноос түрүүлэх боллою.

2. Эмнэлгийн дээд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургалтын бүхэл бүтэн сйстем бүрэлдэн тогтож, улсын нэгдсэн төлөвлөгөөгөөр зохицуулагдаж байна. Эмнэлгийн дээд мэргэжилтиий 63,2 хувь нь мэргэжил эзэмшиж тэдний 36,4 хувь иь курсээр мэргэжил дээшлүүлсэн байна.

3. Дипломын дараах мэргэжил дээшлүүлэх хэлбэрт курсын сургалт голлож, мэргэжилтэн дагалдаж суралцах, клиникийн ординатурт суралцуулах, эмчийн мэргэжлийн зэрэг хамгаалах, багш-шавийн уулзалт зохиох зэрэг хэлбэрүүдээр явагдаж дотооддоо сургах боллоо. Гадаадад сургах сургалт 19 хувь эзэлж байна.

4. Одоогоор манайд нэвтрээтүй ЗХУ болон бусад социалист орнуудад өргөн хэрэглэж байгаа сэдэвчилсэн мэргэжил дээшлүүлэлт, эчнээгээр эхэлж богино хугацааны курсээр дуусгадаг мэргэжил дээшлүүлэлт, явуулын семинар зохиох зэрэг хэлбэрүүдийг эхлэх боломж бүрдсэн байна.

5. Дипломын дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан эмч, мэргэжилтний тоо байнга өсч, сүүлийн 20 жилд мэргэжил дээшлүүлэх сургалтын 1 хувьд ноогдох бодит тоо бараг 3 дахин нэмэгдэв. Дан мэргэжил эзэмшүүлэх сургалтаас мэргэжил дээшлүүлэх сургалт зонхилох болж цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна.

6. Эмнэлгийн дээд мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах хүний тоог ажиллаж байгаа мэргэжилтний 16-18 хувиар тогтоож төлөвлөх нь зохистой харьцаа гэж үзэж байна.

7. Эмнэлгийн боловсон хүчний хангамж нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх мэргэжилтний тоо өсч байгааг харгалзан мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулахын тулд эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетийг өртөтгөж институт «болгон зохион байгуулалтын өөрчлөлт хийж  шаардлагатай материаллаг бааз, багшлах боловсон хүчнээр xaнгаx шаардлага тавигдаж байна.

 

Ном зүй

1. Б. Дэмбэрэл, М. А. Ибрагимов Очерки по истории развития здравоохранения МНР «Медицина» 1977 с 85-181.
2. Г. Магсаржав Эрүүл энхийн төлөө сонин. 1981 № 16.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 606
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК