Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Эрүүлийг хамгаалах VI таван жилд
( Товч мэдээлэл )

Ж. Раднаабазар, 3.Түмэнгүр, Ма. Шагдарсүрэн

Эрүүлииг хамгаалах яам үйлдвэрийн хөгжлийн хэтийн байршлын институт

 

 

МАХН-ын XVIII их хурлаас дэвшүүлсэн зорилтын дагуу хөдөлмөрчдийн материаллаг аж байдал, соёлын түвшин хэлбэрэлтгүйдээ шилж хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг хэрэгжүүлэх зорилт амжилттай биелэгдлээ. Эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх талаар VI таван жилийн төлөвлөгөөний удирдамжинд эмнэлгийн төрөлжсөн тусламж үзүүлэх явдлыг өргөжүүлэн сайжруулж, хүн амын дунд эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүчтэй болгох, эмнэлгийн байгууллагуудыг материаллаг баазаар бэхжүүлэх, оношлогоо эмчилгээний орчин үеийд арга барилыг өргөн нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх ажлыг чанаржуулахыг онцлон заасан юм. Эрүүлийг хамгаалах ажлыг хөгжүүлэх талаар нам засгаас байнга анхаарч олон чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүллээ. 1976-1980 онд эрүүлийг хамгаалах салбарт онцгой чухал олон үйл явдал боллоо. Эрүүлийг хамгаалах хууль баталж гаргасан нь улс төрийн онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон юм. Эрүүлийг хамгаалахын 55 жилийн ойг тэмдэглэж монголын эмч нарын III их хурал хуралдаж эмнэлгийн ажилтнуудаас анхны хөдөлмөрийн баатрууд төрж гарлаа. Эрүүлийг хамгаалах байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ариун цэвэр, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүчтэй болгох, эмнэлгийн боловсон хүчний талаар, мөн эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг цаашид сайжруулах арга хэмжээний талаар олон чухал тогтоол шийдвэр гаргалаа. Эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, байршлын 1990 он хүртэлх схемийг анх удаа боловсруулж, хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх норм, эмнэлгийн боловсон хүчний хэрэгцээний нормативыг баталж төлөвлөлтийн практикт ашиглах болсон. VI таван жилд төсөвт зардал 40 гаруй хувиар өсч, ажиллагсдын тоо 4.8 маягаар нэмэгдэн 31.2 мянгад хүрэв. 1976-1980 онд бүх сум нэгдэл, сангийн аж ахуй, төвлөрсөн хороо захиргааг их эмчийн салбартай болгох ажлыг дуусгаж хүн ам их эмчийн үйлчилгээнд бүрэн хамрагдах боллоо.Эрүүлийг хамгаалахын хөгжлийн үндсэн үзүүлэлтийг хүснэгтээр үзүүлбэл:

Эмнэлгийн салбар цэгийн талаар. Таван жилд эмнэлгийн салбарын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх ажил хийгдэж 240 гаруй салбар шинээр байгуулж атрын сангийн аж ахуйнуудад эмнэлгийн салбарыг иж бүрнээр байгуулах ажил хиигдлээ. Багануур, Зүүнхараад нэгдсэн эмнэлэг байгуулж Дархан, Улаанбаатарт 90-120 ортой хүүхдийн больниц байгууллаа. Агаар эмчилгээний болон бөөрний сувилал зохион байгуулж ажиллуулав. Сум дундын эмнэлэг 4, их эмчийн салбар 30, бага змчийн салбар 110, эмийн сан 36, хүүхдийн ясли 47 шинээр байгуулав.  

Эмнэлгийн салбарын удирдлага зохион байгуудалтыг төгөлдөрт жүүлэх талаар арга хэмжээ авч салбаруудын ажиллагсдын тооны норматив шинэчлэн батлах ажил хийгдсэний гадна сүрьеэ, арьс өнгөний нэгдсэн төвүүд байгуулсан нь сургалт, үйлдвэрлэлийн холбоог сайжруулж мэргэжлийн удирдлагыг төвлөрүүлэх чухал арга хэмжээ боллоо. Улаанбаатар хотод ихэр, өнчин хүүхдийг сувилах газар байгууллаа. Хөдөө аж ахуйн нэгдэл, САА-н бригад, ферм, тасагт бага эмчийн салбар байгуулах ажил үргэлжлэн хийгдэж үндсэндээ дуусч байна. Ариун цэвэр, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө үлэмж өсч байна. Бруцеллёзийн улсын диспансер байгуулж аймагт хөдөлгөөнт бригад ажиллуулах боллоо. Хортон мэрэгчидтэй тэмцэх товчоо байгуулснаас гадна аймгуудад групп ажиллуулах боллоо. Байгалийн голомтын идэвхжил бүхий зарим аймагт гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх станц байгууллаа. Хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, эрүүлжүүлэх, энэ талаар гарсан хууль, тогтоомж шийдвэрийг биелүүлэх, ариун цэврийн урьдчилсан болон явцын хяналтыг чанаржуулах, халдварт өвчнөөс урьдчилан хамгаалах талаар нилээд ажил зохиов. Таван жилд арваад төрлийн урьдчилан сэргийлэх тарилгаа давхардсан тоогоор 5.5 сая гаруй хүнд тарилга хийсэн байна. Барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээний байгууллагын . 87-90 хувийг ариун цэврийн урьдчилсан хяналтад хамардаг боллоо. Эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх талаар чухал арга хэмжээнүүд авав. Эмнэлгийн хэвлэлийн нэгдсэн редакц байгуулж «Эрүүл энхийн төлөө» сонин, «Жаргалан» зурагт сэтгүүл шинээр бий болгосон  нь эмнэлгийн боловсон хүчний мэргэжил, хариуцлагыг дээшлүүлэх эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх, шинэ санаачлага, тэргүүн -туршлагыг нийтийн хүртээл болгох, эрүүл мэндийн сурталчилгаа зохион байгуулахад онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмчийн анги нээж, Дарханы сувилагчийн сургуулийг анагаах ухааны дээд сургууль болгов..

Анагаах ухааны дээд сургуулийн 1980-1981 оны хичээлийн жилд элссэн оюутны тоог 1975-1976 оныхтой харьцуулахад 31,5 хувь, мөн анагаах ухааны дунд сургуулиудад  элсэгчид 48.4 хувиар өсч 10000 хүн амд эмнэлгийн мэргэжлээр суралцагчид дээд сургуульд 12,8, дунд сургуульд 17.2 боллоо. Эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх ажлын чанар. дээшилж, 10 шахам мэргэжлээр бэлтгэн тусгай мэргэжлийн бүрэн дурд боловсролын диплом олгодог боллоо.

Эмнэлгийн сувилагчийг ерөнхий боловсролын 10-р ангийн боловсролтой хүмүүсээс элсүүлж хоёр жилээр суралцуулах болсон нь сувилагч бэлтгэдэг олон улсын дундаж хэмжээнд хүрлээ. Сувилагчийн цалинг 8-10 хувиар нэмэгдүүллээ. Таван жилд дээд боловоролтой 1280, дунд боловсролтой 4320 гаруй мэргэжилтэн бэлтгэж ажилд хуваарилав. Оюутны сургалтын материаллаг бааз бэхжиж орон сууцны хангамж сайжран 300 ортой оюутны сууц хоёр баригдав. Эмнэлгийн боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэхэд онцгой анхаарч хүний их эмч нарт мэргэжлийн зэрэг олгох дүрмийг шинэчлэн, эм зүйч нарт мэргэжлийн зэрэг олгох болов. Хөдөөгийн анагаах ухааны дунд сургуулиудын дэргэд эшэлгийн дуид мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх анги байгуулах боллоо. Өнгөрсөн таван жилд жил тутам ажиллаж байсан эмнэлгийн дээд мэргэжилтний 13.6%, дунд мэргэжилтний 9 орчим хувь нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж одоо их эмчийн 80 гаруй хувь нь нарийн мэргэжлээр ажиллаж, 40 шахам нарийи мэргэжлээр эмнэлгийн тусламж үзүүлэх боллоо. Эмчийн нарийн мэргэжлийн зэрэгтэй 150 орчим, ординатур төгссөн 180 гаруй эмч ажиллаж байна. Эмнэлгийн боловсон хүчиий тоо өсч хангалт дээшилсээр байна. Өнгөрсөн таван жилд их эмчийн тоо хотод 27 %, аймагт 24%, эмнэлгийн дунд мэргэжилтэн хотод 20%, аймгуудад 19% өссөн байна.

Эмчлэн сэргийлэх тусламж. Хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах, өргөжүүлэхэд анхаарч эмнэлгийн үйлчилгээний хамгийи хүртээмжтэй, нийтлэг хэлбэр амбулатори поликлиникийн тусламжийг давуутай хөгжүүлэх зорилт тавин хэрэгжүүлж байна.

Одоо их эмчийн 36 хувь нь амбулатор-хэсгийн үйлчилгээнд ажиллаж байна. Амбулаторийи нийт үзлэгийн хэмжээ 27 хувиар өсч нийт үзлэгийн 50 шахам хувийг урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж, диспансерийи хяналт сайжирч байна. Эмнэлгийи үзлэгт нэг иргэн жилдээ 8.7 удаа үзүүлэх боллоо.

Хот, аймгийн төвүүдэд хэсгийн эмнэлгийн үйлчилгээ өргөжиж, нэгдсэн хэсгийи тоо нэмэгдлээ. Хүүхдийн хэсгийн тоо 61 хувиар өсч 292 болов. Эх барих эмэгтэйчүүдийн 40 гаруй, дотрын хэсэг 60 шахам, үйлдвэрийи ажилчдад үйлчлэх цехийн  хэсэг 40 ажиллаж байна. Vl таван жилд больницын орны тоо 26.6 хувиар өссөний дотор хотуудад 23%, сум дундын эмнэлэгт 24%, их эмчийи салбарт 45% өссөн байна. Нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламжийг хүн амд ойртуулах чиглэлээр аймаг дундын үйлчилгээ бүхий сэтгэл мэдрэлийн ортой диспансер, гэмтлийн тасаг байгуулав. Эмчилгээний арга барилд эмийн бус эмчилгээ, сэргээн засах, нөхөн сэлбэх, эрчимт эмчилгээг өргөжүүлж, зүү төөнүүр, усан болон биеийн тамир эмчилгээний хэлбэр нэмэгдлээ. Эмчилгээ оношлогооны туслах тасаг кабинетыг өргөттөн иммунологийн лаборатори байгуулж дотор эрхтэн дурандах, туяагаар оношлох, дархлал, удамшил өвчин судлах, бөөр орлох хиймэл аппарат ажиллуулах зэрэг эмчилгээ оношлогооны шинэ арга нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэв. Эрүүлийг хамгаалах салбар эмчилгээнд гарч байгаа тэргүүн туршлагыг дүгнэж ШБОС тэргүүн туршлага, ШБОС-тайлан үзэсгэлэнг жил бүр гаргадаг боллоо. Эмнэлэг үйлчилгээнд 1000 гаруй тэргүүн туршлага, тэргүүний арга барил нэвтэрч 300 гаруй ШБОС гарсны 200 гаруй нь үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрсэн байна.   Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажлыг сайжруулж хоёр талын богино долгионы холбоо хэрэглэн тусламж үзүүлэх хугацааг богиносгож машины ашиглалтыг сайжруулсны зэрэгцээ яаралтад тусламж үзүүлэх мэргэжлийн бригад байгуулсан байна. Өвчтөний амь насанд аюултай үед уналга, тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй дайчлан хэрэглэх эрх олгосон нь яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд чухал арга хэмжээ боллоо. Анагаах ухаан эрдэм шинжилгээний ажил VI таван жилд анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ,өргөтгөх талаар нилээд арга хэмжээ авлаа. Өнгөрсөн таван жилд анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны дээд сургууль, эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн «Хүний янз бүрийн өвчнийг оношлох эмчлэх ба урьдчилан сэргийлэх одоогийн арга барилыг боловсронгуй болгож, шинэ аргыг эзэмших ба хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах арга хэмжээ боловсруулах асуудалд>> холбогдох 21 даалгавар, 67 сэдэв, 132 дэд сэдвийн ажлыг хийж, гүйцэтгэх ба үргэлжлүүлэн явуулж байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан нь энэ чиглэлээр дорвитой судалгаа дийх зохион байгуулалтын томоохон арга хэмжээ боллоо. Хүүхдийн амьсгалын замын өвчин, удамшлын зарим эмгэг, хүүхдийн хоол тэжээлийн норматив, эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын талаар судалгаа явуулж байна. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд хүн амын өвчлөл судлах программт ажилд манай эрдэмтэд оролцож БНМАУ-ын хүн амын өвчлөлийн түвшинг судлах томоохон ажил хийгдэж эхлэв. Ардын эмнэлгийн хүрээлэнг эрүүлийг хамгаалах яамны харьяанд байгуулж больницын ор, төрөлжсөн эмийн сантай ажиллуулах боллоо. Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх, шинжлэх ухаан практикийн холбоог өргөтгөх талаар нилээд ажил хийв. Таван жилд 40 гаруй эмч эрдмийн зэрэг хамгаалж нийтдээ 150 орчим эрдэмтэн эмч, эм зүйч эрдэм, шинжилгээ, сургалт, эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажлын практик үр нөлөөг улам дээшлүүлэх талаар нилээд ажил хийгдэв. Эх нялхаст үзүүлэх тусламж. Эх нялхсын эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хөгжүүлэх, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар олон чухал арга хзмжээнүүд авагдлаа. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөс « Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай» тогтоол гаргаж эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулахыг улс олон нийтийн нэн чухал зорилт гэж үзэж бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлэхийг зааж, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, хангамжийг нэмэгдүүлэх, хүүхдийн бараа, хоол тэжээлийн тусгай дэлгүүр, тасаг байгуулах, хүүхдийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх талаар программчилсан зaалтууд өглөө. Сумын.их эмчийн салбарыг хүүхдийн их .эмчтэй болгох ажил хийгдэж эхэлсэн бөгөөд одоо 30 гаруй суманд хүүхдийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч ажиллах боллоо. Хүүхдэд үзүүлэх амбулаторийн тусламжийг өргөтгөн хүүхдийн нэг хэсгийн эмчид ногдох хүүхдийн тоог 900-аар тогтоов. VI таван жилд хүүхдийн ор 49.3%, төрөх эмэгтэйчүүдийн ор 25.1 хувиар өсч одоо бүх орны фондын 23.3 хувийг хүүхдийн ор, 14.9 хувийг төрөх эмэгтэйчүүдийн ор эзэлж байна. Эх нялхсын мэргэжлийн эмчийн тоо өслөө. Хүүхдийн эмч 47.1% эх барих эмэгтэйчүүдийн эмч 34,9% өсч бүх их эмчийн 17,4% нь хүүхдийн, 6.3% нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, системийн стационарын бүх орны 19 хувийг хүүхдийн, 14.4 хувийг эх барих эмэгтэйчүүдийн ор эзлэх боллоо. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 94 хувийг диспансерийн хяналтад авч 99.3 хувь эмнэлэгт төрж байна. Хүүхдийн яслийн тоо 13.6 хувь өсч 392 ясли 18,7 мянган ортой ажиллаж байгаагаас гадна цэцэрлэг-яслийн комбинатад яслийн 4,0 мянга шахам ор ажиллаж яслийн насны хүүхдийн 13.3 хувийг яслид хамрах боллоо. 1979 онд болсон олон улсын хүүхдийн жил, эх нялхсын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Үйлдвэр аж ахуйн газрын хөрөнгө зардлаар цэцэрлэг-яслийн комбинат, пионерийн зуслан байгуулж ажиллуулах, хүүхдийн байгууллагыг шефлэн туслах талаар их ажил хийгдлээ. Эх нялхсын байгууллагыг тохижуулан бэхжүүлэхэд хүүхдийн төлөө фонд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хүүхдийи төлөө фондын хөрөнгөөр төв хөдөөд ясли цэцэрлэгийн комбинат барьж, Улаанбаатар хотод 120 ортой, нэг ээлжинд ЗОО үзлэг хийх хүчин чадалтай хүүхдийи иж бүрэн больниц барьж ашиглалтад өгөв.     Улаанбаатар хотод амаржих газрын 200 ортой өргөтгөл барьж ашиглалтад орууллаа. Эм хангамж. Хүн амыг эмнэлгээр үйлчлэх ажлыг чухал  хэсэг эм, эмнэлгийн ба ариуи цэврийи барааны үйлдвэрлэлт, хангамж нэмэгдлээ. Эм хангамжийн байгууллагын материаллаг бааз бэхжиж, мэргэжлийн, боловсон хүчний хангамж сайжирч байна. Эмийн сангийи тоо 1975 оныхоос 9.8 хувиар өсч 402-д хүрэв. Нэг эмийн сангийн үйлчилгээнд хотод 12.0 мянга, аймагт 3.2 мянган хүн хамрагдах болж эмийн жижиглэн худалдаалах гүйлгээ өсч 1 хүнд жилдээ дунджаар 54 төгрөгийн эм ариун цэврийн бараа худалдаалах болов. Эмийн мэргэжлийн боловсон хүчний тоо 14.6 хувиар өссөний дотор эм зүйч 31 хувь, дунд мэргэжлййи эм найруулагч 11 хувь өслөө. 106 нэрийн эмийн  худалдаалах үнийг дунджаар 38.3 хувиар хямдруулсан нь хүн амын материаллаг аж байдлыг дээшлүүлэхэд чухал арга хэмжээ болов. Цус, цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ нэмэгдэж бүтээгдэхүүн гаргах технологи сайжирсаар байна. Эх орны эмийн үйлдвэрт 200 гаруй нэрийн эм үйлдвэрлэж байгаагаас өнгөрсөн 5 жилд 20 шахам шинэ эм үйлдвэрлэв. Нийт эмийн хэрэгцээний 30 орчим хувийг эх орны үйлдвэрийн эм бараа эзлэх боллоо. Мөн эмчилгээний өндөр идэвх нөлөөтэй 70 гаруй нэрийн шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлзв. Эм, ялангуяа антйбиотикийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж журамлах ажил хийгдэж нийт эм, эмнэлгийн барааны 70 гаруй хувийг зөвхөн жороор олгодог боллоо. Уушиг тоосжих өвчин, чихрийн шижин, глауком зарим халдварт өвчин, бодисын-солилцооны болон сэтгэц гэм судлалын зарим өвчтөнд амбулатори-поликлиникээр эмчлэх өвөрмөц эмчилгээний эмийг үнэгүй олгодог боллоо. материаллаг бааз. Эрүүлийг хамгаалах байгууллагуудын материаллаг бааз бэхжиж хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өсч ирлээ. Таван жилд 260 сая төгрөгийн хөрөнгө оруулсны 200 сая орчим нь эмнэлгийн барилга байгууламжид зориулагдаж 112 барилга ашиглалтад орлоо. Аймгийн нэгдсэн эмнэлэг 3 (480 ортой), хүүхдийн больниц 5 (450), халдвартын больниц 5 (200), сум дундын эмнэлэг 9 (375), их эмчийн салбар 39 (585), эмийн сантай амбулатори 3, районы амбулатори 1, эмийн сан 4 шинээр ашиглалтад оров. Хөрөнгийн бүх эх үүсвэрээр 2.4 мянган орны хүчин чадал бүхий больниц, 2.1 мянган ор бүхий ясли баригдаж амбулаторийн хүчин чадал нэг ээлжинд 3.2 мянган үзлэгээр нэмэгдлээ. 1976-1980 онд эмнэлгийн орны фондын 13.3 хувийг шинэ байранд шилжүүлэв. Эмнэлгийн тоног төхөөрөмжинд 42.6 сая төгрөг олгосноос 24.2 сая төгрөгийг зөвхөн эмнэлгийн багаж төхөөрөмжинд зарцуулсан нь эмнэлгийн багаж төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, сум дундын эмнэлэг, их эмчийн салбарт норматив багаж төхөөрөмжийн 70 хувийг хангав. Эмнэлгийн багаж хэрэглэл, төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах зорилгоор эмнэлгийн багаж төхөөрөмжийн засвар угсралтын газар байгууллаа. Таван жилд эмнэлгийн түргэн тусламж, байгууллагын хэрэгцээнд зориулж 600 автомашин олгосон байна. Эмнэлгийн барилга машин, багаж төхөөрөмжийн засварт 17.1 сая төгрөг зарцууллаа. Эрүүлийг хамгаалах салбарын өмнө тавигдсан зорилтыг шийдвэрлэхэд ЗХУ болон ах дүү социалист бусад орны тусламж ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа ЗХУ-аас эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхэд үзүүлэх тусламж асар их өргөжлөө. Зөвлөлт монголын эрүүлийг хамгаалах талаар хамтран ажиллах хэлбэр өргөжиж сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох боллоо. Байгалийн голомтот болон зарим халдварт өвчний тархал зүйг хамтран судлах, эмч эрдэмтдийн уулзалт, симпозиум, хурал зөвлөлгөөн зохиох хэлбэрээр ажиллаж байна.

1980 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын уламжлалт сараар Зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын өдрүүдийг манай оронд зохиож уг ажилд ЗХУ-аас нэрт эрдэмтэд оролцож манай орны төв хөдөөгийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудад зочилж ажил байдалтай нь танилцан, сургамж зөвлөлгөө өгсөн явдал Зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын баялаг туршлагаас суралцах сайхан сургууль боллоо.

1979 онд БНМАУ, ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалах яамд 1990 он хүртэлх хугацаанд эруүлийг хамгаалах, анагаах ухааны талаар хамтран ажилах протоколд гарын үсэг зурлаа. Одоо манай сургалт, эрдэм шинжилгээ, практикийн байгууллагуудад өндөр мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж манай эмч нарыг өндөр мэргэжил эзэмшихэд тусалж байна. Гадаадад эмнэлгийн дээд сургуульд сурч. байгаа оюутны 80 шахам хувь нь ЗХУ-д суралцаж байна. ЗХУ-ын хүч хөрөнгөөр хавдар судлалын 200 ортой больниц, П. Н. Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн эмнэлгийн 300 ортой больницын иж бүрэн барилгууд баригдаж байгаагаас гадна техник туслалцаагаар барих амаржих газар хүүхдийн больницын зураг төслийн ажил хийгдэж дуусч байна. МАХН-ын XVII их хурлаас эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх талаар тавьсан зорилт ийнхүү амжилттай хэрэгжсэн нь МАХН-ын программын заалтыг хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 521
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК