Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Тархины судасны эмгэгийн эрт үед нүдний ёроолын судаснуудын байдалд гарах зарим өөрчлөлтүүд, тэдгээрийн тохиолдол
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Ц.Бямбажав, Ч.Пүрэвжав

Анагаах ухааны хүрээлэн, Хүүхдийн клиникиин төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг

 
Абстракт

 

РЕЗЮМЕ

Д. Басанжав, Ц. Бямбажав, Ч.Пурэвжав

При изучении распространенности цереброваскулярных заболеваний среди, населения, нами исследовано состояние глазного дна у 1171 человех в возрасте 40-64' лет обоего пола, y. которых выявлены ранние проявления сосудистой патологии мозга. Из них у 57,1%  исследуемых (669 случаев) выявлены различные изменения сосудов глазирго дна (сужение сосудов, симптом Гун-Салюса, неравномерности калибра, расшире-ние вен, симптом медной проволоки и т. д.). Выявлено, что частота изменения сосудов гдазногс дна значительно зависит от уровня артериального давления: частота сужения сосудов глазного дна у исследуемых с артериальной гипертонией (160/95 мм дт. ст/и выще) достигает до 100%; a у -исследуемых с умеренной г-ипертонией (140-159/90- 95 мм. рт. ст.) она составляет-66,0% у исследуемых с нирмальным АД-31%, Частота симптома Гун-Салюса соответственно выше перечисленным уровням АД сос-тавляют: 51,4%; 5%; частота симптома неравномерности калибра составляют:125,4%; 8,4%; 12,5%; расширения вен: 23,2; 14,4; 12,6; симптом «медной проволоки»—27,7%: 84%; 9,9 % . Остальные изменения глазного дна (симп. «серебряной проволоки»,. отек сетчатки, атрофия зрительного нерва встречаются редко (от 0,6% до 3% случаев). Роль возрастно-полового фактора в развитии изменения сосудов глазного дна по яащим данным, значительно уступает фактору повышения артериального давления.

Нүдний ёроол дахь торлог бүрхүүлийн судасны байдал биеийн нийт судасны системийн, ялангуяа тархины судасны байдлыг тодорхой хэмжээгээр харуулдаг (1, 2),

Цусны даралт ихэсдэг өвчний үед нүдний ёроолын судасны өөрчлөлтүүд олонтоо ажиглагджээ. (1-6). АД-ын өндрийн түвшин ба нүдний ёроолын судасны өөрчлөлт (НЁСӨ), түүний илрэлийн зэрэг хоорондоо шууд хамааралтай байна гэж зарим судлаачид (7) үздэг байхад зарим нь (3) тийм тогтмол хамаарал байдаггүй гэж үздэг. Тархины судасны хатуурлын үед НЁСӨ олонтоо ажиглагддаг (5; 8). Гэвч тархины судасны атеросклерозын илрэлийн зэрэгтэй тэр нь хир хамааралтай тухай асуудлаар судлаачдын дүгнэлт ялгаатай. Үүнд, зарим судлаачид (8) ихээхэн шүтэлцээтэй (92% хүртэл) гэдэт бол зарим нь (9) тийм шүтэлцээ байнга биш гэж үздэг. Зарим эрдэмтэд гипертони өвчтэй 120 залуу хүмүүсийн (18-30 насны) дунд НЁСӨ (ангиоспазм, жигд биш калибр, Гун-Салюсын шинж г. м) 18% тохиолдолд ажигласан бол зарим судалгаагаар гипертони өвчтэй 16-30 нас-ны 44 өвчтөний 50 гаруй хувьд (24 өвчтөн) НЁСӨ илэрсэн байна (4). Сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй тархины судасны эмгэгтэй 46-84 насны 100 өвчтөний НЁСӨ-ийг шинжилж үзэхэд гйпертонитай өвчтөнүүдэд тохиолдлын хувь дан атеросклеровтой өвчтөнүүдийнхээс олонтоо байсныг дурьдсан (4). Мөн тархины атеросклерозтай 502 өвчтөний 39,2% (192 өвчтөн) нь НЁСӨ-тэй байснаас өөрчлөлтийн I зэргийн илрэлтэй 19,2% буюу нийт өөрчлөлттэй тохиолдлын тэн хагас нь, II зэрэг-16,9% тохиолдолд буюу өөрчлөлттэй нийт тохиолдлын 41%, III зэрэгтэй-3,1 % тохиолдолд буюу НЁСӨ-тэй нийт тохиолдлын 7% орчимд тус тус ажиглагдсан байна. (8) Хэвлэлийн тоймоос үзэхэд артерийн даралт ихсэх ба тархины атеросклероз өвчнүүдийн үед нүдний ёроолын судасны талаас гарах өөрчлөлт тэдгээр өвчнийг оношлоход хир холбогдолтойн тухай асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй маргаантай хэвээр байна. Манай оронд энэ талаар тусгайлан хийгдсэн судалгаа байхгүй байна. Иймээс бид энэ асуудлыг хөндөж уг судалгааг хийв. Судалгааны материал, арга: Бид тус орны зарим насны (40-64 нас) хүн амын дотор тархины судасны эмгэгийн (ТСЭ) тархалтын байдлыг түувэр аргаар судлах үед ТСЭ-ийн гол төлөв эхний хэлбэртзй 1171 хүний нүдний ёроолын судасны байдлыг шинжилсний дүнг гаргав. Шинжлүүлэгчдийн нас-хүйсний байдлыг өвчний зарим нэршлэзр болон нийт дүнгээр дараахь хүснэгтэд харуулав. Уг судалгаанд хамрагдсан нийт шинжлүүлэгчдийн 90% гаруй нь 40-59 насных бөгөөд 40-49 нас ба 50-59 насны бүлгүүдийн шинжлүүлэгчдийн тоо хоорондоо бараг ижил байна. Харин 60-64 насны шинжлүүлэгчид нийт шинжлүүлэгчдийн зөвхөн 7,6%-ийг эзэлж байгаа юм. ТСЭ-ийн тус судалгаан дахь нэршлээр артерийн гипертонитай тохиолдол 220, АД ихсэлтийн «заверын» бүс дэх 215, хэвийн АД-тай ТСЭ-тэй (тархины атеросклероз, атеросклероз + вегето-судаоны дистони)-736 өвчтөнг тус тус шинжлэв. Насны байдлаар судалгаанд хамрагсад харьцангуй залуу буюу дунд зэргийн насных тул судасны илэрсэн өөрчлөлтүүд нь настайчууд дахь нүдний ёроолын судаснуудын фиброз өөрчлөлтийг үгүйсгэж харин тархины эмгэгтэй уялдан илрэх өөрчлөлт гэж авч үзэх үндэслэлийг баттай болгож байгаа юм,

СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС:

ТСЭ-ийн судалгаан дахь нэршлүүдээр болон нийт шинжлүүлэгчдийн дотор илэрсэн НЁСӨ-ийн хэлбэр тус бүрийн тохиолдлььг хүснэгт 2-т харуулав.

ТАЙЛБАР:

Хаалт доторх тоонууд нь нэршил тус бүрийй нийт тохиолдлын тоонд уг өөрчлөлттэй тохиолдлын тоог харьцуулж гаргасан тахиолдлын хувь юм,

НЕСӨ-ийн шинж хэлбэрүүдийн дотроос ТСЭ-ийн эхнйй үед олонтаа бөгөөд эрт илрэх шинж нь нүднйй ёроолын артерийн судаснуудын нарийсалт юм (57%). Энэ нь ялангуяа артерийн даралт ихтэй өвчтөнүүдэд (66,9-100%) хэвийн АД-тай тохиолдлуудынхаас (ЗЬ8%) харьцангуй илэрхий өндөр үзүүлэлттэй (2-3 дахин) байна. Артерийн даралт илэрхий өндөр түвшинтэй өвчтөнүүдэд уг шинж бүх тохиолдолд илэрч байна. Нүдний ёроолын судалгаан дахь бусад шинжүүдиин хувьд ТСЭ-тэй нийт шинжлүүлэгчдийн дүнгээр харьцангуй цөөн тохиолдолтой. Үүнд, 0.6%-иас 16.4%-ийн дотор хэлбэлзэж байна. Гэвч АД-ын түвшний ангиллаар зарим нь, тухайлбал, Гун-Салюсын шинжийн тохиолдол ихээхэн ялгаатай байна. Үүнд, илэрхий гипертонитой нийт өвчтөнүүдийн 51,4% нь уг шинжтэй бол дунд зэргийн гипертонитай шинжлүүлэгчдийн 16.7%, хэвийн АД-тай шинжлүүлэгчдийн дөнгөж 5,0% тохиолдолд тус тус ажиглагдсан нь уг шинж артерийн гипертонитаж илэрхий шүтэлцээтэй болох нь харагдаж байна. Гун-Салюсын шинжийг түүний илрэлийн зэргийн ялгаагаар авч үзэхэд I ба II шинж бараг бүх хувийг эзэлж III зэргийн шйнж маш цөөхөн тохиолдолд л (нийтдээ 4 тохиолдолд буюу 0,3%) ажиглагдав. Судасны калебр жигд биш болох шинж нийт өвчтөнүүдийн дотор 14,2% тохиолдолд (166) ажиглагдсал бол илэрхий гипертонитай өвчтөнүүдийн 25.4 %, АД ихсэлт «завсрын» бүс дэх шинжлүүлэтчдийн 8.4 %, хэвийн АД-тай өвчтөнүүдийн 12.5% тус тус ажиглагдав. Илэрхий гипертонитай тохиолдолд уг шинж харьцангуй олонтаа ажиглагдаж байна. Нүдний ёроолын вена судас өргөсөх шинжийн тохиолдлын байдал ч дээрхтэй яг төстэй байна. Зэс утасны шинж илэрхий гипертонитай шинжлүүлэгчдэд 27,7% тохиолдолд ажиглагдсан нь АД ихсэлтийн «завсрын» бүс ба хэвийн даралттай тархины судасны эмгэгтэй өвчнүүдийнхээс бараг 3 дахин олонтоо байна. Мөнгөн утасны шинж судалгааны нийт шинжлүүлэгчдийн 0.6%-д, хөхлөгийн хаван-0,8%, харааны мэдрэлийн атрофи-0,9 %-д тус тус ажиглагдав. Илэрхий гипертонитай өвчтөнүүдэд хөхлөгийн хаван 3.6%, харааны мэдрэлийн атрофи 1,4%, (АД ихсэлтийн «завсрын» бүстэй өвчтөнүүдийн 2.3%-д) тус тус илэрч байхад хэвийн АД-тай тархины судасны өвчнүүдийн үед эдгээр өөрчлөлт бараг ажиглагдахгүй байна. Үүнээс үзвэл АД илэрхий ихэдсэн 100 өвчтөн бүрийн гуравт нь нүдний ёроолын хөхлөгийн хаван хүндрэл үүсэж улмаар түүний хагас нь харааны мэдрэлийн атрофийн өөрчлөлтөд нэрвэгдэн харалган болох (сохрох) хүндрэл даамжран үүсэж байна гэж үзэх үндэстэй байна. Дээрх үзүүлэлтүүдээс үзвэл АД ихсэх нь нүдний ёроолын судасны системд гарах өөрчлөлтийг үүсгэгч гол хүчин зүйл гэж үзэх үндэстэй байна. Үүний зэрэгцээгээр эдгээр өөрчлөлтөд АД ихсэлтийн өндрийн түвшин ба нас хүйсний ялгааны хүчин зүйл хир үүрэгтэйг харьцуулан судлахад гарсан үзүүлэлтүүдийг дараахь хүснэгтэд харуулав. Нүдний ёроолын артериол судасны нарийсалт гипертонитай нийт шинжлүүлэгчид (100%) ажиглагдаж байхад АД ихсэлтийн «завсрын» бүс дэх нийт шинжлүүлэгчдийн 66,9%-д (эр 78.7%, эм 57,8%), тэгэхдээ насны бүлгүүдээр 60-64 насны бүлэгт, хүйсээр эрэгтэйчүүдэд харьцангуй олонтоо ажйглагдаж байна. Үүнээс үзвэл энэхүү шинж нь АД- ын өндрийн түвшинтэй шууд шүтэлцээтэй байхад нас-хүйсний ялгаа харьцангуй бага үүрэгтэй байна.                               Гун-Салюсын шинж АД ихсэлтийн «завсрын» бүстэй нийт шинжлүүлэгчдийн 16.7%, (эр 12.8%, эм 19.8%) тохиолдолд ажиглагдсанаас насны бүлгийн ялгаагаар 10.0%-иас 20.7%-ын дотор тохиолдлын хувь хэлбэлзэж насны бүлэг ахих тутам тэр нь ихсэхгүй байна. Гун-Салюсын шинж АД ихтэй (160/95 мм ба дээш) нийт шинжлүүлэгчдийн 51.4% (эр 48,7%, эм 54,2 %) тохиолдолд тэгэхдээ 40-49 насны бүлэгт, 44.8%, 50-59 нас ба 60-64 насны бүлгүүдэд -55% тохиолдолд тус тус ажиглагдсанаас үзэхэд 50-иас дээш насанд тохиолдлын хувь ижил тэгэхдээ 55% орчим буюу гипертонитай нийт тохиолдлын тэн хагаст нь л ажиглагдаж байна. Үүнээс үзвэл 50-иас дээш 65 хүртэлх нас уг шинжййн үүсэл хөгжилд хоорондоо адилхан нөлөөтэй байж болох байна.

Нүдний ёроолын судасны  калибр жигд биш болох шинж «завсрын» гипертонитай нийт тохиолдлын 8,4% (эр 7.4%, эм 9.1 %), насны бүлгийн ялгаагаар 8-10% дотор, артерийн гипертонитай нийт өвчтөний, 25.4% (эр 25.7%, эм 25.2%). насны бүлгүүдээр 22.5%-иас 28.4%-ийн дотор тус тус тохиолдсоноос үзэхэд уг шинжийн тохиолдол нас-хүйсээр бараг ялгаагүй байна. АД ихсэлтийн «завсрын» бүстэй нийт шинжлүүлэгчид дэх тохиолдлоос (8,4%) илэрхий гипертонитай өвчтөнүүд дэх түүний тохиолдол (25,4%) дунджаар 3 дахин олонтаа байгаагаас үзвэл АД ихсэлтийн түвшинтэй шүтэлцээтэйгээр олширч байгаа нь харагдаж  байна. Гэвч энэхүү шинжийн тохиолдол  Гун-Салюсын тохиолдлоос 2 дахин, цөөн тохиолдож байна. Илэрхий гипертонитой 2 хүний нэг нь Гун-Салюсын шинжтэй бол судасны калиб жигд биш болох шинж гипертонитай 4 хүний нэгэнд илрэхүйц тохиолдлын харьцаатай байна.

Нүдний ёроолын венийн судасны өргөсөлт АД ихсэлтийн «завсрын»  бүстэй нийт шинжлүүлэгчдийн 14.4% (эр 14.9%, эм 14.0%), насны бүлгүүдэд 10.0%-иас 15.7%, илэрхий гипертонитай нийт тохиолдлын 23.2% (эр 24.8%, эм 21.5%), насны бүлгүүдээр 15% -26,5%, тэгэхдээ бага хувь нь аль ч гипертонийн үед (I, II) 60-64 насанд, хамгийн их нь 50-59 насны бүлэгт тус тус ажиглагдсанаас үзэхэд тохиолдлын хувь нас ахихтай шууд холбоогүй болох нь, мөн хүйсээр ч ялгаатай бус болох нь тус тус харагдаж байна. «Завсрын» гипертонитай өвчтөнүүд дэх тохиолдлын хувиас гипертонитай өвчтөнүүдийн тохиолдлын хувь бараг 2 дахин их байгаагаас үзвэл уг шинж нь мөн артерийн даралтын түвшинтэй тодорхой шүтэлцээтэй болох нь харагдаж  байна. Гэвч энэ шинжийн үүсэл хөгжилд тархины арахнойдит түүнээс уламжилсан гавлын дотор даралт ихсэх зэрэг түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг экспедицийн шинжилгээний үед бүрэн ялгах боломжгүй байсныг харгалзах ёстой юм.

Зэс утасны шинжийн тохиолдол АД ихсэлтийн «завсрын» бүстэй нийт шинжлүүлэгчдийн 8.4% (эр 6.4%, эм 9.9%) насны бүлгүүдээр 5.0%-иас 11.1%-ийн дотор, артерийн гипертонитай өвчтөнүүдийн 27.7°/ (эр 30.9%, эм 24.3%), насны бүлгүүдээр 21.8%-иас 34.3% дотор тус тус тохиолдлын хувьтай бөгөөд хамгийн их тохиолдол аль ч гипертонийн үед 50-59 насны бүлэгт байгаа зэрэг дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд артерийн илэрхий гипертонийн үед тохиолдлын хувь АД «завсрын» бүсдэхээсээ 3 гаруй дахин олонтаа, ялангуяа эрэгтэйчүүдэд бүр ч олонтаа (5 дахин) байна. Иймээс энэхүү шинжийн үүсэлд ч артерийн даралтын өндрийн түвшин нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох нь харагдаж байна. Мөн 50-59 насны эрэгтэйчүүдэд энэхүү шинж харьцангуй олонтаа тохиолдож байгаа нь стеросклерозын хөгжлийн явцтай тодорхой шүтэлцээтэйг харуулж байж болох юм.

Мөнгөн утасны шинж, харааны мэдрэлийн хөхлөгийн хаван, харааны мэдрэлийн атрофи зэрэг шинж дээрх гипертонитай өвчтөнүүдэд 0.4-3.6%-ийн дотор тохиолдлын хувьтай багөөд артерийн даралтын өндрийн түвшинтэй шүтэлцээтэйгээр олшрох хандлагатай хүнд өөрчлөлтүүд юм. Харин нас-хүйсний ялгаа эдгээрийн үүсэл хөгжилд төдий л үүрэгтэй бус байна. Дээр өгүүлснээс үзэхэд манайд нүдний ёроолын судсанд гарах өөрчлөлтийг үүсгэгч гол хүчин зүйл нь артерийн даралт ихсэх явдал болох нь харагдаж байна. НЁСӨ ба АД-ын өндрийн түвшин хоёр ерөнхийдээ шууд хамааралтай, тэр нь зарим шинжээр (Гун-Салюс г.м.) шууд параллелизм (хэдийгээр байнга биш ч гэсэн) байдлаар ч илэрч байна. Илэрхий гипертонитай өвчтөнүүдийн НЁСӨ нь М.Л.Краеновын ангиллаар гол төлөв гипертонийн ангиопатийн хэсэгт (160%) харьяалагдаж гипертонийн антиосклероз (артериолын нарийсалт, калибр. жигд биш, Гун-Салюс П) 28%, нейроретинопати-3.6% тохиолдолд тус тус ажиглагдав,                                     Тархины атеросклерозын (микрасимптомтай) үед илэрсэн НЁСӨ-ийн ялгаагаар I зэрэг-19 % тохиолдолд буюу нүдний ёроол өөрчлөлттэй нийт тохиолдлын 62.5%, II зэрэг (судасны калибр жигд биш, зэс утасны шинж,Салюс)-12,5 % тохиолдолд буюу НЁСӨ-тэй нийт тохиолдлынхоо 37.5%, III зэрэг (мөнгөн утасны, харааны мэдрэлийн атрофи)-0.3 % буюу ганц нэг тохиолдолд тус тус ажиглагдсан нь А.Д.Дробинский, Г.С.Паламарчук нарын судалгааны үзүүлэлттэй (4) бараг ижил байна. Харин III зэргийн өөрчлөлт дээрх судлаачдынхаар 3.1 % байсан бол манайд 0.3 % буюу харьцангуй цөөн ажиглагдав. Харьцуулагдаж байгаа судалгаан дахь өвчний илрэл, нас-хүйс харьцангуй ижил атал уг ялгаа гарч байгааг тус орны нөхцөлд атеросклероз өвчний эмнэлзүй харьцангуй аажим явцтайн нэг илрэл гэж бид үзэж байна

ДҮГНЭЛТ

1. ТСЭ-ийн гол төлөв эхний илрэлтэй 40-64 насны тус орны хүн амын дунд НЁСӨ-ийн илрэл 57% тохиолдолд ажиглагдаж байгаа бөгөөд тохиолдлын хувийн өсөлт артерийн даралтын түвшинтэй илэрхий шүтэлцээтэй байна. Үүнд, артерийн илэрхий гипертонитай өвчтөнүүдэд тэр нь 100% тохиолдолд, АД ихсэлт «завсрын» бүс дэх өвчтөнүүдэд 66%, АД хэвийн ТСЭ-ийн нэршлүүдэд (тархины атеросклероз, атеросклероз + вегето-судасны диетони) 31 % тохиолдолд тус тус илэрч байна.

2. Судалтааны насны хүн амын дотор тохиолдох НЁСӨ-өөс артериолын нарийсалт хамгайн олонтоо (57,1 %) илэрч байна. Бусад шинжүүдээс Гун-Салюсын шинж (16,7%), судасны калибр жигд биш (14,2 %), вена судас өргөсөх (14,9 %), зэс утасны шинж (13,0%) тус тус илэрч, тэдгээрийн тохиолдлын хувь нүдний ёроолын артериолын нарийсалтынхаас харьцангуй цөөн байна.

3. НЁСӨ-ийн  тохиолдолд артерийн  даралтын  түвшин ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Артерийн даралт ихтэй өвчтөнүүдэд НЁСӨ-ийн тохиолдлын хувь  хэвийн АД-тай  өвчтөнүүдийнхээс магадлагаатай олонтаа тохиолддог бөгөөд артерийн даралтын өндрийн түвшинтэй шууд шүтэлцээтэй байна.                                    

4. НЁС-ны дээрхи өөрчлөлтөд нас хүйсний нөлөөлөл даралтын түвшинтэй харьцуулахад ихээхэн бага юм.

5. Артерийн даралт хэвийн хэмжээтэй ТСЭ-ийн нэршлүүдэд НЁСӨ-ийн хүнд хэлбэр (ангиосклероз, ретинопати) харьцангуй цөөн тохиолдож байгаа нь тус орны нөхцөлд атеросклерозын эмнэлзүй харьцангуй аажим явцтайн нэг илрэл гэж үзэв.

Ном зүй

1. Красное М. Л. О классификации глазного дна при гипертонической болезни Вест. рфтальм. 1969. 6. 6-10.
2. Марголис М. Г. Изменения глазного дна при атеросклерозе и гипертонической болезни. Клинич. медицинэ *Ч71- М. 9, с. 25.
3. Атанов Д. И. Ранний офталмологический признак органического поражения cocyдистой системы у больных артериальной гипертонией. Вестник офталмо-
логии 1969. в. 6. с. 15—18.
4. Волынский 3. М. Соловъева В. С Состояние органа зрения у больных с гипертонической болезныо в, возрасте 18—30 лет. В кн.: Гиперт. болезнь у молодых людей, 1965, ст. 160
5. Гольдовскгоп И. Л п некоторых особенностях офталмологической симптоматики при сосудистых заболеваниях головного мозга. Вестн. офталмологим, 1967, в, 9, С 65.
6. Краснов. М. Л. Мошетова Л.К. Глазное дно при симитоматической почечной
гипертонии. Вестн. офталмологии, 1969, в. 6, с. 6—10.
7. Глезер Г. А.Бронштейн Р.И. и Мошетова Л. К. Гемодинамические факторы и глазное дно при артериальной гипертонии. Вестн. офталмологии, 1968, . в. 6, с. 39-42.
8. Дробинский А. Д., Паламарчук Г. С. Состояние глазного дна при раннем церебральном атеросклерозе. В сб: Вопросы сердечно-сосудистой патологии
(матер. итоговой научн. конфер., октябрь 1968 г.), Запорж. Гос. Ин-та
усоверш. врачей им. Горького), 1968, с. 35-36.
9. Дробшшсий А. Д., Паламарчук Г. С. Шершнев В. Г. О корреляции между степенью выраженности атеросклеротических изменений в различных отделах сосудистой системы. Совет. медицина, 1971, 9, с. • 50—53.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 855
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК