Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Лабораторийн амьтны булчингийн динамик ажиллагаанд хойлогийн махны хандмалын үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Г. Зориг

Анагаах ухааны хүрээлэн 

 
Абстракт

ВЛИЯНИЕ ЭКСТРАКТА МЫШЕЧНОЙ ТКАНИ АЛТАЙСКОГО УЛАРА НА ДИНАМИЧЕСКУЮ РАБОТУ ЛАБОРАТОРНЫХ ЖИВОТНЫХ

РЕЗЮМЁ

Г. Зориг

Нами выполнена экспериментальная работа на лабораторных животных с целью выяснения действия экстракта мышечной ткани (мяса) алтайского улара на увели-чения физической выносливости и работоспособности организма в условиях повышенной динамической работы, что является первым количественным методом определения биологической активности мяса этой птицы. Установлено, что время продолжительности активного мышечного движения у контрольной группы животных соответствует 227.9 ± 11.8 мин, a у шести опытных групп 298,8±22,5—320,5±36,8 мин (t<1.02-2.78) Выявлены разнообразные картины в зависимости от концентрации экстракта, что можно отметить, что экстракт мышечной ткани действует с различной силой, вероятно, в зависимости от количества воздействующего вещества. В дозах 400—2800 мг/кг отмечалось повышение активного движения и увеличение физической выносливости экспериментальных животных, a в 4000 мг/кг, наоборот наблюдалось снижение. Полученные данные утверждают, что мясо алтайского улара в определенных оптимальных количествах от 31,1 до 40,6% стимулирует и повышает общий тонус организма. Предполагаем, что повышение физической работоспособности, вызываемое экст-рактом мышечной ткани алтайского улара, возможно осуществляется преимущественно за счет его белковых аминокислот и микроэлементов, которые богато содержатся в мышечной ткани алтайского улара. Правда, в этом эффекте могут принимать участие и другие, еще не изученные вещества как белковой, минеральной, так и иной природы. Увеличение физической выносливости лабораторных животных в условиях повышенной мышечной деятельности под влиянием экстракта мышечкой ткани алтайского улара можно рассматривать как частный случай повышения общей неспецифической сопротивляемости организма.

Судалгааны зорилго

Бие махбодын тэсвэр хатуужил, эсэргүүцлийг уургийн төрөл бүрийн угтвар бодис, нуклейны хүчил, энергийн эх үүсвэр болох бодис, нас нийлэгжих процессыг эрчимжүүлдэг бодисын солилцооны засварын бодис зэргийг шууд ашиглан бие махбодын хүч нөөцийг богино хугацаанд дайчлан хялбархан замаар дээшлүүлдэг байна. Төрөл бүрийн амьтны уураг тархи, зүрх, элэг, бөөр, дэлүү, булчингийн эд болон бусад олон эд эрхтнээс бэлтгэн гаргаж авсан полипептид, усан хандмал нь сахуу, боом, сүрьеэгийн нян, стрептококк, стафилококк, гэдэсний савханцрын эсрэг үйлчлэлтэй ба махбодын эсэргүүцэл дээшлүүлэх чанартай усанд уусагч бодис агуулж байсныг эрдэмтэд нээж улмаар анагаах ухааны практикт хэрэглэхийг оролдсон ба заримыг хэрэглэж ирсэн түүхтэй. [1] Ийнхүү зүйл бүрийн амьтны олон янзын эд эрхтнээс бэлтгэсэн хандмал, шүүрэл болон бусад шингэн нянгийн эсрэг үйлчлэлтэй (ингибин, лизоцим, пропердин, комплемент, лейкин г.м) зүйлс агуулдаг ба бие махбодын эсэргүүцэх чадвар, тэнхээ тамирыг дээшлүүлэгч чанартай болохыг нээж олсон нь аливаа амьтны биемахбод өөрийгөө халдварт өвчин, гадны бусад нөлөөнөөс хамгаалах байгалийн хүчин зүйлсээр элбэг баян юм гэдгийг батлан харуулсан бөгөөд тэдгээр сонин чанарыг эмнэлгийн практикт дам ашиглах боломжтой билээ. Ардын эмнэлгийн эртний зарим судар болон ард түмний уламжлалт аман ярианд хойлог шувууны мах биеийн тамир тэнхээг дээшлүүлэх, бие махбодын ажиллагааг сэргээн тэтгэдэг тухай олонтой дурдаж байсан баримтууд хойлогийн махыг ардын эмнэлэгт хэрэглэж, сувилгаа эмчилгээнд ашиглах нэгэн түлхэц болж байжээ. Гэвч өнөө үеийг хүртэл хойлогийн махны энэхүү онцлог чанар шинжлэх ухааны үндэслэлтэйгэзр огтхон ч судлагдаагүй байгаа юм. Ийм учраас бид лабораторийн жижиг амьтны булчиигийн динамик ажиллагааг удаан хугацаагаар албадан явуулж уул амьтад ядарч туйлдан сульдсан үед хойлогийн махны усан хандмал тэдний тэсвэр хатуужил, ажиллах чадварт ямар үйлчлэл үзүүлдгийг анх туршин сорих зорилго тавьж ажиллаад гарсан үр дүнг эл өгүүлэлд тусгалаа.

Судалгааны материал, арга

Өвлийн улирлын тэргүүн хагаст агнасан алтайн хойлогийн apar ясны булчин-махыг судалгаанд ашиглав. Ийм мах нь химийн найрла-гаар гэрийн тэжээвэр амьтдын махнаас зарим чанараар давуутай болох нь бидний судалгаагаар урьд нотлогдсон бөгөөд уураг, эрдэс бодисоор нэн баялаг, ялангуяа орлуулшгүй аминхүчил, зарим макро ба микроэлемент, моноглицерид ихээр агуулсны дээр, ургамлын фитонцид үлэмж шингээсэн, биологийн ба хүнс тэжээлийн шим чанар гойд сайтай байсан юм. Махны хаядмалыг бэлтгэхдээ «Компендиум Медикаменториум, СЭВ—75»-д бичсэн аргачлалыг (2) ерөнхийд нь баримжаалан дараах аргаар бэлтгэв. Үүнд: хойлогийн хөлдүү махыг жижиглэж хөшиглөсний дараа түүнээс 100 г жигнэн авч 200-300 мл буцалсан бүлээн устай хольж хутган улмаар гомогенизаторт хийж нэг минутанд 2000 эргэлтийн хурдтайгаар эргүүлж нэгэн төрлийн нялцгайвтар масс болгосны эцэст 1000 мл хүртэл бүлээн ус нэмж дүүргээд тасалгааны температурт 24 цаг тавьж хандлав. Дараа нь 5 минут буцалгаад 4 давхар марлиар шүүв. Шүудсэнд ахиад бүлээн ус нэмж 1000 мл болгоод, хойлогийн махны 10 хувийн хандмалыг бэлтгэв. Махны хандмалыг тэр даруйд хэрэглэх шаардлагагүй бол 20-30 мл-ийн багтаамжтай шилэн саванд хийж нягт бөглөн, тостой цаасаар амыг нь боож уяад хөргөгч шүүгээнд цельсийн 2-4° температурт тавьж хадгаллаа. Ариутгах шаардлагатай үед цельсийн 60° температуртай халуун усны ууранд пастеризацийн аргаар ариутгав. (Харин цельсийн 100 -аас дээш температурт үул хандмалыг буцалгаж удаан хугацаагаар баилгавал уургийн брдис нь денатураци болж фармакологийн шинж чанараа алдан хөвөн мэт сэвсийсэн бөөн тундас унана). Дээрхи аргаар бэлтгэсэн хойлогийн махны усан хандмалыг лабораторийн цагаан хулганы бие махбодын ажлын чадвар, тэнхээ тамирыг дээшлүүлэхэд яаж үйлчлэхийг шалгахад зориулан янз бүрийн тунгаар хэрэглэв. Туршилтадд 24.3-26.1 г жинтэй 300 цагаан хулганыг авч хяналтын ба туршилтын гэсэн хоёр бүлэг болгов. Эдгээрээс 60 хулганыг хяналтын бүлэгт ба үлдсэн 240 хулганыг туршилтын бүлэг болгоод тус бүр 30 хулганатай 6 хэсэгт хуваав. Хяналтын бүлгийн хулгануудад сорил эхлэхээс 30 минутын өмнө зөвхөн нэрмэл ус арьсан  дор нь тарив. Туршилтын бүлгийн хулгануудын 1-р хэсэгт 0,1 мл, 2-р хэсэгт 0,3 мл, 3-р хэсэгт 0,5 .мл, 4-р хэсэгт 0,7 мл, 5-р хэсэгт 1,0 мл гэх зэргээр хойлогийн махны 10%-ийн ариутгасан усан хандмалыг сорилоос 30 минутьш өмнө арьсан дор нь тарив. 6-р хэсгийн хулгануудад мөн хандмалыг сорилоос 15 минутын өмнө хэвлийн хөндийд нь 1,0 мл тарив. Зохих хугацаа өнгөрсний эцэст хулганыг усанд сэлүүлэв динамик хөдөлгөөн тасралтгүй албадан хийлгэх сорил эхэлсэн юм. Булчингийн үйл ажиллагаа, тэсвэр хатуужил, сульдал ядралыг шалгах олон тооны аргууд байдгийн дотор лабораторийн жижиг амьтдыг усанд сэлүүлэн турших, давтан сэлүүлэх, мөн «хязгааргүй урттай» олсонд авируулах И. И. Брехманы, цахилгаан цочрол өгч тредбанд гүйлгэх Г.Д.Савичевын зэрэг аргуудыг судлаачид өр.гөн хэрэглэдэг билээ [3]. Лабораторийн жижиг амьтдыг усанд чөлөөтэй сэлүүлэх, бас тэдгээрийн сүүлэнд  (хааяа цээжинд нь)  хүндрүүлэгч нэмэлт ачааг зүүж хурдан ядраах зэрэг энгийн хялбар, онцгой нарийн багаж төхөөрөмж шаарддагтүй аргууд бол хэд хэдэн дутагдалтай байдаг ажээ. Үүнд: туршлагын амьтдын үсний завсар хийн бөмбөлөг хуримтлагдаж улмаар эдгээр амьтад усанд сэлэх хөдөлгөөн илтээр хийхгүй биеэ нааж усны гадарга дээр хөвж хэвтэн амрах, мөн нэгэн ижил жин, биетэй амьтад харилцан адилгүй, их бага хөдөлснөес болон тэдний булчингийн эцэж сульдах хугацаа янз бүр байх байдал ажиглагддаг. Иймээс бид туршлагын жижиг амьтан хулганыг динамик хөдөлгөөн тасралтгүй албадан хийлгэх О.М.Авакян, Э.А.Ширинян нарын шинэ аргыг (4) сонгон авч ялимгүй хувиргаж ашиглав. Уг аргын дагуу туршлаганд хэрэглэх цагаан хулганы сүүлийг хавчуураар бэхэлж толгойгоор нь уруу харуулан, хоншоор болон урд хоёр хөл нь усанд дүрэгдэн хүрч байхаар тааруулан дүүжлэхэд, тэрээр усанд хоншоороо дүрэх үедээ ус залгихаас айж болгоомжлюх тул толгойгоо гэдийлгэн самгардан сэлж, булчингийн динамик ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн хийх боломжтой болно. Тодорхой хугацаа өнгөрсиий дараа усанд эрчимтэй сэлсэн хулганууд тэнхээ тамираа алдан, туйлдан ядарч живнэ. Хяналтын ба туршилтын хулгануудын усанд эцсээ хүртэл сэлсэн хугацааг нарийн бүртгэн авна.

Судалгаанаас хийсэн ажиглалт, дүн

Хойлогийн махны хандмалыг хулганы арьсан дор тарихад эхний үед овойж товойх боловч аажимдаа шимзгдэн алга болж, хулганууд хөдөлгөөн ихтэй сэргэлэн цовоо байлаа. Энэ байдлыг үндэслэн хойлогийн махны хандмал хулганы эд эсэд шимэгдэн орж бие махбодод нь үйлчилж байна гэж үзлээ. Хойлогийн махны хандмал (товчилвол ХМХ)-ыг хулгануудын арьсан дор, хэвлийн хондийд тарьсны дараа 15—30 минут байлгаад цельсийн 37°-ийн температуртай бүлээн усанд сэлүүлэхэд энэ температур нь хулганы биеийн (37—39°) температуртай ойролцоо байсан тул хэт халуун ба хүйтэн ус нөлөөлж түүний бие махбодод аливаа цочрол үүсгэсэнгүй. Харин сэлэх орчин ус ньтэдгээрт экстремаль үйлчлэл үзүүлэн цочроож сандраан, яаралтай сэлүүлж байлаа. Амьтны байрын торонд хашигдан амьдарч заншсан хулгана усанд сэлэх шинэ нөхцөлд өврийн инстинктийн нөлөөнд хөт­лөгдөн эрчимтэй сэлж биеийнхээ булчингийн динамик ажиллагааг эрс ихэсгэсэн болно. Туршилтын явцаас ажиглахад булчингийн динамик ажиллагаа, биеийн хүч тамирын нөөд илүүтэй байгаа хулганууд толгойгоо уснаас нилээд дээш өргөн өндийлгөж гэдийн эрчимтэй сэлсээр яваандаа тэнхээ тамир нь шавхагдан туйлдаж, эцэж ядарсны улмаас булчингийн динамик хөдөлгөөнийг үргэлжлүүлэх чадвар, нөөц хүч нэгэнт байхгүй болоод живж байлаа. Туршилтын ба хяналтын бүлгийн хулганы усанд сэлсэн хугацааг цэвэр цагаар нь тооцон гаргаж, улмаар тэдгээрийн динамик хөдөлгөөн үргэлжилсэн хугацааг харьцуулан хүснэгт 1-д үзүүлэв. Хүснэгтээс үзэхэд, хяналтын ба туршилтын бүлгийн хулганы булчингийн динамик хөдөлгөөн эрчимтэй явагдаж үргэлжилсэн хугацаа харилцан адилгүй өөр байна. Энэ хугацаа тухайлбал, хяналтыи бүлэгт 227.9+11.8 минут байхад туршилтын бүлэг 464.3+33.4 минутаас дээш хугацаатай байна. (t

Дүгнэлт

1. Хойлогийн махны хандмалын нөлөөгөөр лабораторийн амьтны динамик ажиллагаа идэвхжин, биеийн хүчний тэсвэр хатуужил нь хяналтын бүлгийнхээсээ 31.1-40.6 хувь дээшилж байна.

2. Хойлогийн махыг хэрэглэх хамгийн тохиромжтой тун нь 2800 мг/кг болох нь тогтоогдлоо. Үүнээс илүү их хэмжээгээр хэрэглэвэл биеийн тамир тэнхээ сульдана.

3. Хойлогийн махны хандмалын энэ нөлөөг бодисын задралын дүнд үүсэх полипептид, аминхүчил, микроэлемент болон одоогоор судлагдаагүй байгаа бусад бодисуудын хам үйлчлэлтэй холбон үзэх нь зүйтэй юм.

 

 

Ном зүй

1. Моргунов И. Н. Супоникая В. М. Гуморальные факторы иммунологической реактивности организма. Киев; 1975.
2. Мясной экстракт. Компендиум медикаменториум 1. 3046/СМ IV, VI, VIII, КМ/СЭВ-75
3. Дардымов И.В.Жень-шень, элеутерококк, М., 1976.
4. Аеакян 0. М. Ширинян Э. А. Новая модель динамической работы мелких лабора- торных животных. Бюллетень экспериментальной биологии и медицины.. М. 1977, № 9,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 507
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК