Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Аварга тосон нуурын ус шавраар арьсны зарим архаг өвчнийг эмчилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Г, Ядамсүрэн, Д. Цэвээндорж

Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв

 
Абстракт

 

РЕЗУЛЬТАТЫ ЛЕЧЕНИЯ БОЛЬНЫХ С ХРОНИЧЕСКИМИ, РЕЦИДИВИРУЮЩИМИ ДЕРМАТОЗАМИ МИНЁРАЛЬНОЙ ВОДОИ И ГЛИМОЯ ОЗЁРА АВРАГАТОСОНА

                                         Т. Ядамсурен, Д. Цэвэндорж

РЕЗЮМЕ

По своим физико-химическим свойствам минеральная вода озера Тосона относится к хлоридно-натриево-сульфидным. Нами провёлено лечение рапо-пелоидотерапии у 651 больных. Во время рапопелоидотерапии, медикаментозное лечение не применялось. Клиническое излечение и значительное улучшение наблюдалось у 76,2% больных.

Манай ард түмэн рашаан ус, шаврыг эрт дээр үеэс эдүгээ хүртэл эмчилгээний чанартай хэрэглэж ирсэн байна. Манай оронд ард олны рашаан гэж хэрэглэж байгаа байгалийн халуун хүйтэн, ус, нуур шавар 400 гаруй тоонд хүрч бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд нэрд гарсан рашаануудтай нзгэн анги төрөлд багтахуйц 8-9 төрлийн рашаан манай оронд бүртгэгдэж ашиглагдаж байыа. Зөвлөлтийн эрдэмтэн И.А Маринов, В.Н.Попов, A.Т.Иванов (3) нарын шууд оролцоотойгоор монголын эрдэмтэн, мэргэжилтэн нарын хамтарсан ажлаар тус орны рашаан усны мужлалтын зураглал буй болгож, 3 мужид хуваасны нэгдүгээр мужид нь тус орны Дорнод хэсэгт орших нийт рашаан ус, эмчилгээний ач холбогдол бүхий нуур цөөрмийг хамруулсны нэг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баян хар талын Тосон нуур бөгөөд нуурын усны химийн гол найрлага нь гидрокарбонат натрийн шүлтлэт, цайвар ногоовтор өнгийн ус юм. Уг нуурын шавар нь хүхэр устерөгчийн үнэртэй, наанги тослог, хар өнгийн сульфат хлорид гидрокарбонат натрийн 23.03 г/л эрдсийн бодистой юм (1). Нуурын усны цацраг идэвхи чавар нь  90-100 рентген цаг байхаас , гадна усны температур нь 6-р сард дунджаар 20-210С, 7-р сард 19-20°, 8-р сард 18-19°, 9-р сард 14-15° болж 8-р сарын дундуураас хойш усны дулаан багасч байна (2). Иймд үүнээс үзэхэд хамгийн дулаан байх, орох тохиромжтой хугацаа нь 6-8-р cap гэж үзэж, сувиллын эмнэлгийг энэ хугацаанд ажиллуулсан байна. Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төв 1977 оноос эхлэн Хэнтий аймгийн Аварга тосонгийн амралтын дэргэд 30 ортой арьсны архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх сувиллыг улирлын чанартай байгуулан ажиллуулав. Эмчилгээнд хамрагдсан өвчтөний (нийт 651) 46.3 хувь нь эрэгтэй, 53.7 хувь нь эмэгтэй байснаас гадна нэг жил хүртэл хугацаагаар өвчилсөн 80; 2 жил өвчилсөн 101; 3-6 жил өвчилсэн 10,5; 7-оос дээш жил өвчилсөн 365 байлаа. Эмчлэгдсэн өвчтөнийг насаар авч үзвэл: 0-15 настай 77; 16-30 насны 203; 31-ээс 50 настай 265; 51-ээс дээш насны 107 тус тус байна.

ХЭРЭГЛЭСЭН АРГА.,

Тосон нуурын усанд өдөрт нэг удаа оруулан 3-20 минутаар 6-12 удаа хөдөлгөөнгүй суулгасан ба хөдөлгөөнгүй байхад арьсаар органик ба эрдэс бодис бие махбодод нэвтрэн орж тайвшруулах нөлөө үзүүлдэг. Өвчний байдлаас болж орох хугацаа ба тоог 3-20 минутаар тогтоосон ба олон жилээр архагшсан, олон дахилттай экзем, невродермит, хайрст үлд, хавтгай улаан үлхий, товруут маажуур зэргийг голчлон эмчлэв. Шавар нь хүний бие махбодод механик химийн дулааны нөлөө үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг тууралтыг сорж шингээх, уусгах чанартай үйлчилгээтэйг харгалзан (37-42°С) 15-20 минутаар, арьсны өвчний байдлаас хэвлий, нуруу, гар хөл, хүзүү гэж хувааж шаврыг хэсэгчлэн тавьж битүү боюж хэрэглэв. Шавар эмчилгээний нвлөө сайн, муу болох нь олон зүйлээс шалтгаалах бөгөөд халууны хэмжээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Шавар эмчилгээнд тавих хугацаа, нийт тоо чухал ач холбогдолтой бөгөөд арьсны өвчинд гол төлөв бүлээн шаврыг 15-20 минутаар өдөр бүр 8-12 удаа, өнжөөд тавьсан үед 6-8 удаа тус тус тавьж хэрэглэлээ. Наршаны экзем, загатнаат өвчнүүд, хүүхдийн экземд хар шаврыг халааж тавихад уул өвчин хурцаддаг учир болтоомжлон зөвхөн нүүр, гар зэрэг биеийн ил хэсэг, цавины арьсанд шар шаврыг бүлээнээр 1-2 см зузаан, 20-25 минутын хугацаатай 6-10 удаа тавьж хэрэглэв.

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН.

Архаг явцтай арьсны өвчтөнийг Аварга тосонгийн нуурын усанд оруулж, шавар тавьж, наран шарлага хийж, байгалийн цэвэр агаартай хамсруулан эмчилгээг явуулснаас гадна ходоодны өвчтэй хүмүүст Аваргын рашаанаас зөөж уулгав. 4 жилд Тосон нуурын ус, шавраар арьсны зарим архаг өвчтөйг эмчилснйй үр дүнг гаргав. (Хүснэгт 1), Иймд клиникийн эдгэрэлт ба сайжралт нь 1977-1980 бүх өвчтөний 76,2% болж байгаа нь бусад орныхтой (ЗХУ-ын Алтай хязгаарын «Большое Яровое» нуур, Ьуриад АССР-ын рашаан, Болгарын САК-нуур зэрэг) харьцуулахад илүү үр дүнтэй байна. Харин хүүхдийн экземд эмчилгээний үр нөлөө сайн биш байсан ба мөн арьсны порфири өвчинд огт тохирохгүй байв. Хөдөлмөрийн чадвар түр алдалтыг 1977-79 онуудад авч үзвэл нилээд багассан тал харагдаж байна. Жишээ нь: 1977 оноос өмнө хөдөлмөрийн чадвар түр алдалт, эдгээр арьсны архаг өвчтөнд 8143 хүн өдөр байхад 1979 оноос уг ус, шавраар эмчилснээр 2476 болж 3,3 дахин, өвчний дахилт 2,2 дахин багассан байна

Дүгнэл т

1. Аварга тосонгийн рашаан сувилалд улирлын чанартайгаар 19771980 онд арьсны архаг явцтай 651 өвчтөнийг эмчлэхэд клиникийн эдгэрэлт ба сайжралт бүх эмчлэгдсэн өвчтөний 76,2% болж байна.

2.  Хайрст үлд, невродермит, хавтгай улаан үлхийгээр өвчлөгсдийг эмчлэхэд эмчлэгдсэн өвчтөний 92,4-64,3% нь клиникийн эдгэрэлт ба сайжралт болж байгаа нь бусад арьсны архаг өвчтөнөөс илүү үр дүнтэй байгааг харуулж байна.

3. Архаг явцтай арьсны өвчтөнг Тосон нуурын ус, шавраар эмчлэх сувиллыг улирлын чанартай байсныг цаашид байнгын ашиглалттай. сувилал болгох явдал дээрхи үр дүн нотолж байна.

4. Сувилалд эмчлүүлсэн өвчтөнг диспансерийн хяналтанд 100% хамруулж, өвчний дахилт, хурцдалт, хөдөлмөрийн чадвар түр алдалтанд хяналт тавих ба эмчилгээний алсын үр дүнг гаргах нь чухал байна.

 

Ном зүй

1. Доржсүрэн П. Аврага тосон нуурт явуулсан шинжилгээний ажлын дүн. I971. (Онолын бага хуралд тавьсан илтгэл),
2. Нямдорж Ө. БНМАУ-ын рашаан 1966 он УБ
3. Маринов Н. А. Попов В. Н. Гидрогеология Монгольской народной республикм.. 1969 Новосибирск.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4199
Судлаачдын бусад өгүүлэл
Г
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК