Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Ходоодны өмөнгийн хими эмчилгээний эмийн зардал тооцох нь
( Судалгааны өгүүлэл )

О. Уранчимэг1, Г. Эрдэнэцэцэг2, Д. Дунгэрдорж2, Syed Azhar Syed Sulaiman3

1Хавдар судлалын төв, 2ЭМШУИС, Эмзүйн сургууль, 3University Sains Malaysia 

 
Абстракт

In Mongolia, 20 out of 100000 people have stomach cancer and 16.9 of them pass away. P'omach cancer represents biggest cause in populatic death. The main reason why death rate caused by stomach cancer is high is late detection. Over 50 percent of patients, who have stomach cancer, were detected in sickness phase of III and 30 percent of them are in IV phase. Foreign researchers commented that this affect cancer treatment to certain extent. Very limited types of drugs and medicaments are available in our country, new and improved drugs and medicaments against cancer have not been registered and the number of drug suppliers are not sufficient. This has been an obstacle of treatmentand diagnoses of cancerwhen providing drugs with patients who are on treatment. Today, drug economic evaluation has just become the most interested subject among health specialists. Therefore, improving chemotherapy for cancer patients and evaluating its cost and effeciency has become one of the crucial issue is society, particularly, for health workers. As for Mongolia, no research work has been done on the demand of drugs for cancer and cost evaluation of cancer drugs for one particular cancer stage. To conclude, we are confident that framework and importance of our research work will be contribution to Mongolian cancer research works.

Objective: The general aims of this research is to evaluate the present situation of types of chemotherapy and supply available for stomach cancer patients, actual results of the treatment and its cost-efficiency.

Methods and materials: Retrospective and prospective methods were conducted in the collection of the data. Patients demographic and clinical data with the resources consumed were collected during a period of 5 years started in 2000 till 2004.

Results: From the pharmacoeconomic evaluation was done for the patients who completed one year after starting chemotherapy in NCC of Mongolia. A Total 400 patients chemotherapy patients were studied (225 Single agent patients and 175 Combination chemotherapy patients). Pharmacoeconomic analysis showed that average direct medical costs spent in Single agent and Combination chemotherapy patients treatment were 236130-1782901tgk, respectively. Indirect cost was higher for Single agent treatment than Combination chemotherapy treatment 72908-74288tgk.

Conclusion: Study on stomach cancer expenses shows that lowest cost of chemotherapy is allocated to single chemotherapy of 28%, combination A treatment of 34%, combination B of 38%. Highest cost of chemotheraphy is allocated to single chemotherapy of 11%, combinaiton A treatment of 33%, combination B treatment of 56%, respectively.

Pp. 21-24, Tables 2, Figures 3, References 11

Судлах болсон шаардлага. Манай орны 100.000 хүн дутмаас 20 хүн ходоодны еменгөөр өвчлөж, 16.9 хүн нас барж, хүн амын хортхавд-раас болсон нас баралтын шалтгааны II байрыг ходоодны өмен эзэлж байгаа нь түүний хожуу үе шатанд нь оношлож байгаатай холбоотой юм [1], Шинээр оношлогдож байгаа ходоодны хорт хавдартай хүмүүсийн 50-иас илүү хувь нь өвч-нийхөе III шатанд, 30 гаруй хувь нь IV үе шатанд орсон байдаг байна [2, 3].

Сүүлийн арван жилд аль нэг эрхтэн, түүний үйл ажиллагааг үгүй болгодог өргөтгөсөн хагалгааг багасгах хандлага тодорхой ажиглагдаж байна. Гэмтсэн эрхтэн түүний үйл ажиллагааг хамгаалж үлдээдэг химийн эмчилгээ өргөн хэрэглэх болов. Ийм байдал нь химийн эмчилгээний хэрэглээ нэмэгдэхэд годорхой хэмжээгээр нөлөөж байдаг талаар олон судлаачид бичиж байгаа юм [4].

Манай улсад хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй химийн эм бэлдмэлийн нэр төрөл харьцангуй цөөн, шинээр гарч байгаа сүүлийн үеийн хавдрын шинэ эмүүд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэд-гээрийг ханган нийлүүлэгч цоөн байгаа зэрэг нь эмчилгээний чанар хүртээмжид бэрхшээл уч-руулж байгаа юм.

Хавдрын химийн эмчилгээнд хэрэглэдэг эмүүд, хэрэгцээ, эмчилгээний зардлыг тооцсон судалгааг хөгжингүй орнууд болон олон орны эрдэмтэд судлан тогтоож, өргөнөөр хэрэглэж, эмийг үр ашигтай хэрэглэх судалгаанууд хийгдсэн байна [5, 6,10, 11].

Гэтэл хүн амын дунд ергөн тархалттай байгаа хавдрын эсрэг үйлчилгээтэй эмийг хамгийн их хэ-рэглэдэг ходоодны өмөнгийн үеийн хими эмчил-гээний хэрэглээ, зардлын үр ашгийн цогцолбор судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг явуулах үндэслэл болж байгаа юм.

Түлхүүр үг

Ходоодны хавдар, эмийи зардал, үрнолоө, дан хими, нийлмэл хими.

Зорилго. Бидний судалгааиы ажлын зорилго ill. манай улсад эмчлэгдэж буй ходоодны хорт хавдартай звчтөний хими эмчилгээний эмийн зардалд үнэлгээ огоход оршино.

Зорилт:

  1. Ходоодны хорт хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэж байгаа химийн эмийн нэр төрөл, эмийн эмчилгээний болон төсөийн зардлын өнөөгийн байдалд дүн шинжипгээ хийх
  2. Дан болон нийлмэл хими эмчилгээ хийлгэсэн өвчтөний амьдарсан жилийн дунджийг өвчлөлийн үе шатаар эмчилгээний эмийн зардлын хамгийн бага болон дээд түвшинг тогтоох
  3. Ходоодны хорт хавдартай өвчтөнд хэрэглэсэн дан болон нийлмэл хими эмчилгээний эмийн зардал-үр ашгийг харьцуулан тооцох

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй. Хавдар Судлалын Төвийн эмчилгээний практикт ходоодны хавдартай өвчтөнд хэрэглэгдэж буй химийн эмийн 6 нэр төpөл сүүлийн таван жилийн (2000-2004 он) эмийн төсвийн бодит хэрэглээ, ходоодны хавдартай өвчтөний дан болон хими эмчилгээ хийлгэсэн 400 өвчний түүх. амбулаторийн хяналтын картын материалуудыг ашиглалаа.

Хүснэгт 1

Судалгааны тоон үзүүлэлтийн боловсруулалтыг Microsoft Excel, SSPS, E-view 3,100 хангамжийн программын тусламжтайгаар ХР үйлдлийн системтэй компьютер дээр гүйцэтгэв.

Үр дүн, хэлцэмж. Монгол улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн тавдах жагсаалт (2005), эмнэлгийн тусламжийн таван шатлалд хэрэглэгдэх 338 нэр төрлийн эм орсноос 16 нэр төрлийн хавдрын эсрэг химийн бэлдмэлүүд байна. Монгол улс хавдрын эсрэг бүх эмээ дэлхийн 7 орноос түүний дотор Энэтхэгээс 78,6%, Оросын Холбооны улсаас 10%, Австри улсаас 6.4%, БНХАУ-аас 5%-ийг тус тус импортоор ху-далдан авч байна. Монголд хэрэглэгдэж буй хавдрын эсрэг эмүүдийг сүүлийн үеийн ангил-лаар авч үзэхэд 6 бүлгийн эмийн бэлдмэлүүд хэрэглзгдэж байна

Зураг 1. Хавдрын эсрэг эмийн бүтэц

Эдгээрээс хамгийн ерген хэрэглэгддэг нь метаболитын эсрэг эм-28%; алкилжүүлэх бүлгийн-19%; хавдрын эсрэг антибиотик-16%, ургамлын гаралтай эм- 13%, дааврын бэлдмэл-8%; хавдрын эсрэгэмчилгээний үед илэрдэг гаж нелеег эмчилж засах бүлгийн эм-16%-ийг тус тус эзэлж байна.

Хамгийн ерген хэрэглэгддэг эм нь фтору-рацил 40,4%, хавдрын эсрэг эмэнд зарцуулсан зардлын хамгийн ихийгдоксорубицин 31,3% эзлэж байна.

Хавдар Судлалын Төвийн эмийн төсвийн зардлыг сүүлийн 5 жилийн дунджаар тооцоолж гаргасан судалгааны дүнг зураг 2-т үзүүлэв.

Зураг 2. ХСТ-ийн сүүлийн 5 жилийн 2000-2004 эмийн төсөв, зардлын дундаж

Зураг 2-оос харахад 2000-2004 онд эмийн төсөв зардал жигд өсөх хандлагатай байгаа бо-ловч, жилийн өсөлтийн хурдцаас харахад зардлын өсөлтийн хурд, тесвийн еселтийн хурдаасдавах хандлага ажиглагдаж байна. Өереер хэлбэл төсвийн өсөлт нь зардлын өсөлтийг гүйцэж чадах-гүй байгаа ба төсвийн төлөвлөлт бодлого боловс-руулахад уян хатан механизмыг ашиглах шаард-лага гарч байгааг харуулж байна. Ходоодны хорт хавдартай өвчтөний эмчилгээний зардалд харь-цуулсан судалгаа хийж, эдийн засгийн үнэлгээ өгсөн (Хүснэгт 2) юм.

Хүснэгт 2

Хүснэгт 2-оос харахад дан хими эмчилгээ хийх зардал-үр ашиг 96774.59 төгрөг, 1 хоногт 265.13 төгрөг, байгаа ба нийлмэл А хими эмчил-гээнд 2.34 жилд 425749.32 төгрөг, 1 хоногт 498.5 тегрег, нийлмэл В хими эмчилгээнд 2.38 жилд 749118.2 тегрег, 1 хоногт 862.3 тегрегийн зардал шаардлагатай байгаа юм.

Бид судалгаагаараа дан болон нийлмэл хими эмчилгээ хийлгэсэн өвчтөний амьдарсан жилийн дунджийг өвчлөлийн үе шатаар эмчилгээний зардал-үр ашгаар тодорхойлон зардлын хамгийн доод болон дээд түвшинг тогтоолоо. Үүнд:

Дан хими эмчилгээний зардлын үр ашгийн өвчлөлийн4үе шатанд хамгийн багаас дээдүзүү-лэлт нь 35925.7-177766.5?, 3 үе шатанд 33081.6­16393.3?, 2 үе шатанд 28662.8-141828.2?, нийлмэл (А) хими эмчилгээний IV үед 467027.16 - 488359.5?, 3 үед 425328.3-444755.9?, 2 үед 348987.3­364927.9?, нийлмэл (В) хими эмчилгээнд 4 үед 853252.13-864167.30?, Зүед 777068.9-787009.5?, 2 үед 637595-645751.4?-ийн хамааралтай байна.

Ходоодны хорт хавдрын нийлмэл хими эмчилгээний клиникийн үр ашиг ба зардал - үр ашгийн харьцааг тодорхойлсныг хүснэгт 3-т харуулав.

Хүснэгт 3

Зардал-үр ашгийн харьцаа 2.43 байгаа нь нийлмэл В эмчилгээний зардал нийлмэл A эмчилгээний зардлаас их байгаа ч үр дүн төдий их зөрүүтэй байж чадахгүй байна. Иймээс зардал-үр ашгийн харьцаанаас нийлмэл А эмчилгээ нь зардал-үр ашгийн хамааралтай байна гэж үзэж болохоор байна.

Ходоодны хортхавдрын дан болон нийлмэл химийн эмчилгээнд дунджаар өвчтөний насыг нэг жилээр уртасгахад хэдий хэмжээний зардал гарч байгааг тогтоосон судалгааны дүнг Зураг 3-т харууллаа.

Зураг 3. Нэг жилийн нас уртасгахад гарч буй дундаж зардлын дүн (төгрөгөөр)

Судалгааны дүнгээс харахад зардал, үр ашгийн шинжилгээний хувьд дан химийн эмчилгээ харьцангуй бага зардалтай, мөн хэмжээний үр ашигтай байгаа ба нийлмэл химийн эмчилгээ нь өндөр өртегтэй харагдаж байна. Энэ байдал хамгийн бага зардлын шинжилгээнд ч бас адил үр дүнтэй нь ажиглагдаж байна. Зардал-үр ашгийн шинжилгээгээр харьцуулсныг урвуугаар үр дүн-зардлын талаас авч үзвэл, өөроөр хэлбэл ЭМДаатгалын 67000.0?-өор өвчтөний насыг хэдэн жилээр уртасгаж болохыг харьцуулбал:

Дан хими эмчилгээний үед 6 cap 9 хоног

Нийлмэл А эмчилгээний үед 1 cap 6 хоног

Нийлмэл В эмчилгээний үед   9 хоног

Хавдрын хими змчилгээпий үр дүнг сайж-руулах олон төрлийн аргуудын хамгийн чухал нь өвчтөний бие махбодын бусад эд эсэд нөлөөл-дөггүй, зөвхөн хавдрын эсэд сонгомол нөлөө үзүүлдэг химийн бодис эм бэлдмэл бий болгох явдал юм. Ходоодны хорт хавдрын өвчүүд нь хими эмчилгээнд мэдрэг (идэвхтэй үржилтэй бай-гаа хурдан өсөлттэй) бага мэдрэг (удаан ургацтай том хавдар) гэж байдаг. Хурдан ургацтай хавдрыг эмчлэхэд богино завсарлагаатай эрчимтэй эм-чилгээг хийхэд эмнэл зүйн үр дүн сайн байдаг. Удаан ургацтай хавдрыг эмчлэхэд урт хугацаа-гаар хийх хэрэгтэй бөгөөд өвчний үе шат, нэр төр-лөөс хамааран зарим өвчтөнд нийлмэл химийн эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Дэлхий дахинд хортхавдрын эсрэг 100 гаруй хи-мийн эм бэлдмэлийг хэрэглэдэг богөөд манай орны практикт 10-16 нэр терлийн хавдрын эсрэг химийн эм бэлдмэл бүртгэгдсэн нь бусад улсынх-тай харьцуулахад 10 дахин бага байна. Олон ул-сын практиктходоодны хортхавдрын хими эмчил-гээний стандартад Этапозид, Карбоплатин, Пакли-такол, Доцетакол, Иринотекан зэрэг "Алтан эмчил-гээ"-г ергөн хэрэглэдэг байхад манай улсад хо-доодны хавдрын химийн эмчилгээнд Фторурацил 40,4%, Доксорубицин 31,3%, Цисплатин 27,7% эмүүдийгхамгийн өргөн хэрэглэж байна.

ДҮГНЭЛТ.

  1. Хавдар судлалын төвийн эмчилгээний практикт хэрэглэгдэж буй химийн эмийн нэр төрөл, эмийн зардал болон төсвийн бодлогын өнөөгийн байдлын үзүүлэлтүүд нь эмийн нэр төрол цөөн, эмийн хангамж хүрэлцээгүй, эмийн төсөв нь хорг хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ явуулахад шаардлагын түвшинд хүрэхгүй байгааг нотолж байна.
  2. Дан хими эмчилгээний зардлын үр ашгийн өвчлөлийн 4 үе шатанд хамгийн багаас дээд үзүүлэлт нь 35925.7-177766.5?, 3 үе шатанд 33081.6 -16393.3?, 2 үе шатанд 28662.8-141828.2?, нийлмэл (А) хими эмчилгээний IV үед 467027.16 - 488359.5?, 3 үед 425328.3-444755.9?, 2 үед 348987.3 - 364927.9?, нийлмэл (В) хими эмчилгээнд 4 үед 853252.13-864167.30?, 3 үед 777068.9-787009.5?, 2 үед 637595-645751.4?-ийн хамааралтай байна.
  3. Ходоодны хавдартай өвчтөнд хэрэглэсэн хими эмчилгээний зардлын хамгийн бага түвшинд дан хими эмчилгээнд 28 хувь, нийлмэл А эмчилгээнд 34 хувь, нийлмэл В эмчилгээнд 62 хувь гэсэн харьцаатай байна. Хими эмчилгээний зардлын дээд түвшинд дан хими 11 хувь, нийлмэл A 33 хувь, нийлмэл В 56 хувь гэсэн харьцаатай нь энэ түвшинд өртег ихтэй байгааг харуулж байна.

Талархал: Энэхүү судалгааны ажлыг хийхэд тусалсан, хамтран ажилласан удирдагчид, эр-дэмтэн багш, ХСТ-ийн хамтолонд гүнталархлаа илэрхийлье.

Ном зүй

1. Хавдар судлалын тулгамдсан асуудлууд УБ.1999. 3-60х.
2. Хавдар судлалын төвийн ХХТҮХ, CM, СС Албаны \"Статпстикннн мэдээлэл\" УБ. 2005. №1 -12.
3. Питер Ф. Аберхард \"Хорт хавдрын эмчил-гээний стандарт\" Швейцар улсын мэс заслын багийи ахлагч УБ. 2001. 7-50х.
4. Oncology Drug Information USPDI. 1st edition 1998.
5. Garber A. \'Advance in Cost Effectiveness Analysis of Health Intervention. www.nber.ort;/papers/w7198
6. Walker D. Cost and Cost effectiveness guidelines .Health policy and Planning 2001. (16),113-121
7. Clinical evidence, www.clinicalevidence.org.
8. Coombes R, Schciii P, Chilveis C, et al. A randomized trial comparing adjuvant fluoro-uracil, doxorubicin and mitomycin with no treatment in operable gastric cancer. Clin Oncol 1990:8:1362.
9. Cox,F.& Hesselgrave,B. (1998). Practicing pharmacoeconomics: A roadmap for improving healthcare. Managed Healthcare 8 (2), 44-55.
10. FooXL., Chang CY., Chung CW. \"Cost-Saving Drive by Oncology Pharmacy\" KK Women\'s & Children\'s Hospital, Singapore. 2005. 47A, P 52.
11. Garber, A. (1999). Advance in Cost Effectiveness Analysis of Health Intervention. NBER. http: // www.nber.ort7,/papers/w7198.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Нямдаваа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3031
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК