Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Гипертони өвчтэй хүмүүсийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын тухай зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Г. Дэжээхүү, Но.Дондог, Д. Бат-Очир, Д.Балжинням

Анагаах ухааны хүрээлэн 

 
Абстракт

НЕКОТОРЫЁ ВОПРОСЫ ПОТЁРИ ТРУДОСПОСОБНОСТИ БОЛЬНЫХ С ГИПЁРТОНИИ РЕЗЮМЕ

Г. Дэжэху, Но. Дондог, Д. Бат-очир, Д. Балжинням

Под нашим наблюдением находилось 1276 больных с гипертонической болезнью, в возрасте 20-60 лет, которые были разделены на основную и контрольную группы' В основную группу вошли лица, которым проводилось интенсивное лечен.ие в течении 3-5 лет, под нашим диспансерном наблюдении. Больные контрольной группы лечи-лись. как правило, нерегулярно, главным образом, в период гипертонических кризов или обострения болезни, обращаясь за помощью в поликлинику по месту жительства. В основной группе больных с гипертонической болезнью трудоспособность была полностью сохранена у 97,3%-93,3% больных, a у контрольной группы 91,8%-85,8%. Большинство инвалидов (80%) были в возрасте 40 лет и старше. Наши данные показывают что, в результате активного лечения и диспансеризации у больных основной группы число дней нетрудоспособности уменьшаются на 6-7 дней, a у контрольной почти не изменялись. В течении 3-5 лет, среди наблюдаемых основной группы вновь вступающих ич-валидам относительно мало встречаются, чем в контрольнсй.

Судалгааны зорилго

Гипертони өвчин нь хөдөлмөрийн чадвар түр  болон бүрмөсөн алдуулах талаар зүрх судасны өвчний дотор тэргүүн байрыг эзэлдэг.  Бид Улаанбаатар хотын зарим районы хүн амын дунд гипертони өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдаж байгаа байдал, диспансерийн идэвхтэй хяналт, эмчилгээний дүнд түүнийг багасгаж болох эсэхийг тодруулахаар энэхүү судалгааг хийв.

Судалгааны арга. Судалгааг явуулахын тулд гипертонитай 613 өвчтөнг диспансерийн идэвхтэй хяналт, эмчилгээний бүлэгт, 663 өвч-төнг жиших бүлэгт тус тус бүртгэн авсан юм. Диспансерийн идэвхтэй хяналт эмчилгээний бүлэгт бүртгэгдсэн 613 өвчтөний артерийн даралтыг cap бүр тогтмол үзэж А/Д нь 160/95 мм МУБ-аас хэтэрсэн тохиолдол бүрд цусны даралт бууруулах эмчилгээг эмчийн хяналтын доор, удаан хугацааны турш хийж байлаа. Харин жиших бүлтийн өвчтөнүүдийг өнөөгийн манай нөхцөлд баримталж буй диспансерийн хяналтын нийтлэг журмаар хянаж эмчилж байлаа. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хоногийн дунджийг олохын тулд 1972-1977 онд амбулатори болон эмнэлэгт хэвтэж змчлүүлсэн өвчтөнүүдийн эмнэлгийн хуудсанд судалгаа хийв. Харин эдийн засгийн үр дүиг гаргахдаа уг өвчтөнүүдийн ажилладаг үйлдвэр, албан газрын үйлдвэрчний байгууллагаас тоодоолон гаргасан судалгааны материалыг үндэслэв. Судалгааны үр дүн. Гипертони өвчний учир диспансерийн хяналтанд анх бүртгэх үед тэтгэвэртээ гарсан буюу ажилгүй хүмүүс идэвхтэй хяналт эмчилгээний бүлгийн хүмүүсийн 13,8%, жиших бүлгийн хүмүүсийн 21.7%-ийг тус тус эзэлж байжээ. Харин 3-5 жилийн дараа 2 бүлгийн хүмүүсийн 25.2-25.3%-ийг эзэлж байна. Улсад хөдөлмөрлөж байгаа буюу тахир дутуугийн группэд орсон хүмүүсийн судалгааг хүснэгт 1-д үзүүлэв.

Дээрх хүснэгтээс үзэхэд хяналтын эцэст тахир дутуугийн группэд орогсдын тоо ялангуяа жиших бүлгийн хүмүүсийн дунд илүү нэмэгдэх хандлагатай байна. Дээрх хүснэгтээс үзэхэд хяналтын хугацаанд шинээр тахир дутуугийн группэд орогсдын тоо жиших бүлэгт идэвхтэй хяналт эмчилгээний бүлгийнхээс бараг 2 дахин олон байна. Тахир дутуугийн группэд орогсдын 80 гаруй хувь нь 40-өөс дээш насны хүмүүс байна.

Хүснэгт 3-аас үзэхэд жиших бүлгийн өвчтөнүүдийн хөдөлмөрийн чадвар түр алдалт нь үндсэн эмчилгээний бүлгийн өвчтөнүүдийнхээс их байна. Хүснэгт 4-өөс үзэхэд идэвхтэй хяналт эмчилгээний бүлгийн өвчтөнүүдээс нэгж тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсан дундаж хоногт нь хяналтын хугацаа уртсах тутам (статистикийн баттай ялгаа бүхий Р-0,001) буурч байхад жиших бүлгийн өвчтөнүудийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хоногийн дунджад төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Хүснэгт 5-аас үзэхэд анх хяналтанд орох үед (1972 онд) улсаас эмнэлгийн хуудсаар нэгж тохиолдолд дунджаар 240 орчим төгрөгийн тэтгэмж авч байжээ. Харин диспансерийн идэвхтэй хяналтанд эмчлэгдсэнээр нэгж тохиолдолд хөдөлмерийн чадвар түр алдах дундаж хоног цөөрч, нийгмийн даатгалаас авах мөнгөн тэтгэмж жилээс жилд багасч зөвхөн сүүлийн 3 жилд нийтдээ арав гаруй мянган төгрөг хэмнэсэн байна. Манай судалгаагаар диспансерийн хяналтанд анх бүртгэх үед (1972) үндсэн эмчилгээний бүлгийн хүмүүсийн 2,7%, жиших бүлгийн хүмүүсийн 8,2 хувь нь тахир дутуугийн группэд орсон байсан бол хяналтын эцэст 6,7%; 14,2% болж шинээр тахир дутуугийн группэд орогсод жиших бүлгийн өвчтөнүүдийн дунд илүү олонтой тохиолдож байна. Тахир дутуугийн группэд орогсдын 80 гаруй хувь нь 40-өөс дээш насны хүмүүс байна.

ДҮГНЭЛТ

Идэвхтэй хяналт эмчилгээний бүлгийн хүмүүсийн дунд нэгж тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдаж буй хоногийи дундаж ль 16.0±4.69 хоногоос 9.85±2.21 хоног хүртэл (статистикийн баттай ялгаа бүхий Р 0.001) буурчээ. Харин жиших бүлгийн хүмүүсийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хоногийн дундаж буураагүй байна. Энэ нь гипертони өвчтэй хүмүүст диспансерийн идэвхтэй хяналт эмчилгээ тогтмол хийж, эрүүлжүүлэх арга хэмжээ авч чадсанаар хөдөлмерийн чадвар түр алдалтыг бууруулж болохыг харуулж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 664
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК