Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Тарваганы тосыг эмнэлэгт хэрэглэх судалгааны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

А. Ламжав, Л. Хүрэлбаатар, 3. Норсмаа

Анагаах ухааны хүрээлэн, Эрүүлийг хамгаалах яам, Халдвар судлалын клиник

 
Абстракт

МАЗЬ «АЛОТАГАТ» КАК СРЕДСТВО ЛЕЧЕНИЯ ПОВРЕЖДЕНИЯ КОЖИ ПРИ ЛУЧЕВОЙ ТЕРАПИИ И ОЖОГА РЕЗЮМЕ

                                        А. Ламжав, Л. Хурэлбатор, 3. Норсма

Новый препарат «Алотагат» приготовленный на густой мазевой основе от тарбаганьего жира и сухого сока алоэ оказывает хороший лечебный эффект на кожу поврежденную при лучевой терапии и ожоге. Разработан технологический регламент производства и метод контроля нового препарата. Открывается новая возможность применения тарбаганьего жира в медицине нашей страны, для которого имеется достаточный ресурс, что вероятно позволит расширять ассортимент лекарственных средств из отечественного сырья.

Монголын болон Казахстаны тарваганы тосны найрлагыг судалсан бүтээл сүүлийн үед нилээд нийтлэгдэж түүнд уг тос өндөр молекултай глидерид 80-87% [1] витамин 8% [2], витамин А, Д [3], лино­лин, линолений болон өөхний бусад гүйцэд бус эфир, витамин С цусанд 590 нэгч витамин Д байгааг нотолжээ. Тарваганы тос нь бактерийг устгах [1], түлэгдлийг эмчлэх [4] үйлчилгээтэй байгаа ба тосон эмийн суурь хэлбэрээр хэрэглэх [5] тухай зарим туршилт шинээр хийгдсэн билээ. Тарваганы тосыг дээр үеэс эхлэн ардын эмнэлэгт эвози, плеврит, сүрьеэ, түлэнхий эмчлэх, сульдаатай хүүхэд, цус багадсан хүмүүст уулгах зэргээр хэрэглэж ирсэн билээ. Тарваганы тооонд их хэмжээгээр агуулагдаж буй өөхний хүчлийн глицеридууд (ялаигуяа линолен, линолийн хүчлийн) нь хүний бие махбодын үйл ажиллагаанд маш чухал . үүрэг гүйцэтгэдэг учир эмчилгээний ач холбогдолтой юм. Гэвч манай оронд тарваганы тосыг эмчилгээнд хэрэглэсэн тухай судалгааны материал нийтлэгдээгүй байна. Энэ байдлыг харгалзан бид уг тосыг эмнэлэгт хэрэтлэх боломжийг 1979 оноос эхлэн судалж байна. Бидний энэ удаагийн зорилт бол гэрлийн туяагаар гэмтсэн арьс, түлэгдлийг эмчлэх эмийг шинээр хийж турших асуудалд оршино. Бид тарваганы тосоор тусгай суурь бэлдэж биологийн идэвхт эм найруулан Эрүүлийг хамгаалах яамны эм судлалын зөвлөлийн зөвшөөрлөөр цацpar туяагаар эмчлэхэд гэмтсэн арьсыг эмчлэх ба урьдчилан сэргийлэх, зарйм түлэгдлийг эмчлэхэд үр дүнтэй байлаа. Тосны найрлатанд түлэгдэл, удаан эдгэрзх шархыг эмчлэх үйлчилгээтэй биоидэвхжүүлсэн алоэгийн экстракт, биоидэвхт бодис агуулсан тарваганы тосны өтгөн суурь хэрэглэсэн явдал уг эмийн үйлчилгээний чанарыг өндөр болгов. Уг эмийг үйлдвэрлэх технологи, шалгах стандартыг болювсруулж клиникийн үр дүнг гаргаж «Алотагат» гэж нэрлэв.

Туршлагын хэсэг

Алоэгийн нунтаг эксракт бэлдэх. Алоэ ургамлын шинэхэн навчийг академич В.П.Филатовын аргаар +6—+8°С-т харанхуй байранд 12 хоног байлгаж биоидэвхжүүлж шүүсийг шахан авч калорифери йуюу лиофилийн аргаар хатааж хуурайшуулав. Алотагат тосон түрхлэг найруулах Тарваганы шингэн тосыг бусад органик хольцын хамт тусгай харьцаагаар авч 100°С-т халааж хувийн жинг хэмжин тохируулж 40°С-т хүртэл хөргөнө. Дараа нь алоэгийн хуурай экстрактыг гахайн тосонд зуурч нэмж хийгээд жигдэртэл хутгаж 20°С-т хүртэл хөргөж царцмагц тос хольж ширхгийг нунтаглагч машинаар шахаж гаргана.

Шинжлэх арга.

Таних урвалыг нимгэн үет хроматограммаар гүйцэтгэв. Адсорбент кизельгель Г. Дусаах уусмал бэлдэхийн тулд.100 г тосыг 50 мл метанолтай зайлж, шингэнийг шүүж ширгээж үлдэгдлийг дахин 10 мл метанолд уусгаж шүүнэ. Энэ уусмалаас 20 мкл гарааны «а» цэгт дусаана. Харьцуулах уусмалыг найруулахын тулд 0,01 г алоиныг 4 мл метанолд уусгаж, 20 мкл гарааны «б» цзгт дусаана. Сис-тем: Этилацетат-метанол-нэрмэл ус (100:17:13). Хроматограммын шилэн ялтсыг органик уусгагч нь дэгдтэл агаарт хатаана. Тодруулахдаа ялтсыг калийн шүлтийн этанолын 2 нормалийн уусмалаар шүршиж, өдрийн гэрэлд харахад шар, хэт ягаан гэрэлд харахад туяат тод шар толбо үүсэх ба Rs 0,40-0,65 хооронд байна.

Тооны тодорхойлолтыг антрохиноны гликозидын хэмжээгээр тогтооно. 50 г тосыг 50 мл метанолтой зайлж шүүгээд метанолын уусмалыг 10 мл үлдтэл нэрнэ. Үлдэгдлийг усан халаагуур дээр шйргээж, 30 мл бүлээн усанд уусгаж, 50 мл-ийн багтаамжтай хэмжээт колбонд хийж, савыг 10 мл усаар 2 удаа зайлж нийлүүлнэ. Үлдэгдлийг усан халаагуур дээр 60сС-т 5 минут сэгсэрч халаагаад 20°С-т хүртэл хөргөж 100 мл хүртэл ус нэмнэ. Уусмалыг зайлж шүүгээд анхны 20 мл шүүдсийг хаяна. 50 мл багтаамжтай хоёр колбонд тус бүр 10 мл шүүдэс хийнэ. (А; Б уусмал). А уусмал дээр 5 мл 25%-ийн аммиакийн уус­мал, Б уусмал дээр 5 мл тетраоксоиодатын 5%-ийн шинэ бэлдсэн уусмал хийж, дээр нь 5 мл аммиакийн аагтай уусмал хурдан нэмнэ. Хоёр уусмалыг сэгсэрч гэрлээс хамгаалалттай нөхцөлд 2 цаг тавьж байлгаад 60 мл хүртэл ус нэмнэ. Дараа нь дахин зайлж 15 минут тавьж байлгана. Б уусмалын гэрэл шингээлтийг 510 нм-т А уусмалтай харьцуулж олно. Харьцуулах сорил тавихын тулд 0.02 г алоиныг 100 мл-ийн багтаамжтай хэмжээт колбонд 50 мл нэрмэл устай хольж усан халаагуур дээр үе үе сэгсрэх зуур 60°С-т 5 минут халаана. Энэ уусмалыг 20°С-т хүртэл хөргөж, 100 мл хүртэл ус нэмнэ. Энэ уусмалаас 50 мл-ийн багтаамжтай 2 колбонд тус бүр 10 мл хийнэ. (В, Г уусмал). В, Г уусмалыг А, Б уусмалын адилаар үйлдэнэ. Бэлдмэл дэх антрогликозидын хэмжээ 0.018 %-иас доошгүй байх ба доорхи томьёогоор олно:

Клиникийн туршилт.

Урьдчилан сэргийлэх журмаар эмэгтэйчүүдийн умайн II—III үеийн хорт хавдартай 54 хүнд-гамма туяа эмчилгээг хийх хугацаанд арьс түлэгдэж гэмтэхээс хамгаалан уг тосыг өдөрт 2—3 удаа нимгэн үеэр түрхэж хэрэглэсэн ба гамма туяаг 8x12 -см, 8x14 см талбайгаар 50 радийгаар S =600-400 рад голомтод өгөхөд арьсан дээр ямар нэг өөрчлөлт үүсээгүй. Харин 12 хүнд арьсны нөлөөжилт үүсэж байв. Гэтэл уг тосыг хэрэглэхгүйгээр дээрх тунгаар туяа эмчилгээ хийхэд нийт өвчтөний 10%-д нь арьсны өөрчлөлт, хуурай нойтон дерматит үүсэж байв. Эмчилгээний зорилгоор хэрэглэхдээ туяа эмчилгээ хийх үед үүссэн арьсны өөрчлөлттэй 15 хүнд алотагатыг өдөрт 2-3 удаа нимгэн түрхэхэд 3-5 хоногийн дотор эдгэрч байв. Умайн хүзүүний хорт хавдар өвчний улмаас гамма туяа эмчилгээ хийлгэж арьс ба арьсан доорхи эдийн хожуу үеийн хүндрэлт үүссэн 31 өвчтөнд алотагат тосон түрхлэгийг өдөрт 2-3 удаа түрхэж витамин B12, новокаин тарих эмчилгээг хамтруулан хэрэглэхэд 15-20 хоногийн дараа өвдөлт багасаж, зовиур шаналгаа арилж, хатуурсан эд аажмаар зөөлөрч, эмгэг өөрчлөлттэй хэсгийн өнгө засарч эдгэрч байв. Эмчилгээг 2-3 курсээр давтахад илүү үр дүнтэй байв. 1963-64 онуудад рентген эмчилгээ хийлгэснээс хойш 10-12 жилийн дараа үүсээд 10 гаруй жил болсон туяаны гүн шархтай 1 хүн, шарх үүсээд 2 cap болж буй 2 хүний шархыг эмчлэхэд 30-90 хоногийн дараа шархны хэмжээ багасаж байв. Радийн эпители өөрчлөлттэй 5 өвчтөнд тосон чихээс тавьж эмчлэхэд 7-10 хоногийн дотор бүрэн эдгэрч байв.

ДҮГНЭЛТ -

1. Тарваганы тосыг өтгөрүүлж тосон эмийн суурь бэлтгэн «Алотагат» хэмээх шинэ эм найруулах технологи, шалгах аргыг боловсруулав.

2. Туяа эмчилгээний улмаас гэмтсэн арьс эмчлэх ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэсэн «Алотагат» эмийн үйлчилгээ сайн байв. Манай оронд тарваганы тосыг эмчилгээнд анх удаа хэрэглэх боломжийг нээж, өөрийн нөөцийг ашиглан эмийн нэр төрлийг олшруулан, импорт багасгах бололцоо өгч байна.

Ном зүй

1. С. Мажигсүрэн, О.Б.Санников, A. Л. Маркман
Тарбаганий жир, его состав и особенности. ХПС, 1976, с. 158
2. С. Мажигсүрэн О перспективах использования жира и жиропродуктов, в кн:
Проблемы развития и размещения производительных сил МНР, часть 11, Улан-Батор, 1973.
3. М. И. Горяев Л. А. Сдобникова
Жир казахстанского сурка
Здравоохранение Казахстана, 1972, № 4, с. 35
4. В. В. Скородинская, Лечебное значение алоэ.
Диссёртация канд., Одесса, 1965
5. Л. А. Сдобникова, М. И. Горяев
Бактерицидные свойства жира сурка обитаемых В. Казахстане. Вопросы совершенствования спец. медпомощи населению. Тюмень, 1973, с 212. -
6. Л. А. Сдобникова, В. А. Агарков, A. Т. Смагина
Лечение термических ожогов топленым жиром сурка Тезисы докладов III Всесоюзного съезда фармацевтов. Кишинев, из-во «Тимпул» 1980, с. 90.
7. С. Мажигсүрэн. Исследование тарбаганьего жира и кинетики его каталитического гидрирования. Автореф. канд, Улан-Батор, 1978.
8. Suddeutsohe Apothekerzeitung. 665. 72. 1934
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2143
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК