Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Эмийн сангийн жор баригчийн ачааллыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

С. Батмөнх Р. Баатар

Анагаах ухааны дээд сургууль, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газар

 
Абстракт

РЁЗУЛЬТАТЫ ИЗУЧЕНИЯ НАГРУЗОК РАБОТ РЕПЕПТАРОВ

РЕЗЮМЕ

С. Батмунх, Р. Батор

С помощъю хронометража составлены фактические балансы затрат рабочего времени рецептаров аптеки города Цецерлека, установлены, что на выполнение основной работы в среднем расходуется 67,5%, вспомогательная работа 12%, подготовительно-заключительная работа 13,1 %, нелроизводительные-затраты '5,5 %, перерывы 2,1%. При рациональной организации труда имеется возможность увеличить время вн-полнения основной работы на 43%, за исключением иепроизводительных затрат й выписывания квитанций, необходимость использования жетонной системы и сигнаранта.

Эмийн сангийн ажилчдын, түүний дотор жор баригчийн хөдөлмөрийн нормчлолыг зөв тогтоох нь хөдөлмөрчдийн хүлээгдлийн цагийг багасгах үйлчилгээг хөнгөн шуурхай болгох чухал ач холбогдолтой. Ах дүү социалист орнуудад жор баригч нарын ажилд олон төрлийн хронометражийн судалгааг явуулж ажлын ачааллын нормчлолыг боловсронгуй болгосоор байна. Жор баригчийн ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг судалж дэвшилтэт арга хэлбэрийг илрүүлэх зорилгоор бид Архангай аймгийн төвийн эмийн сангийн жор баригч нарын ажилд хронометражийн 14 хоногийн судалгааг жилийн 4 улирлаар явуулав. Хронометражийн асуултанд 50 гаруй үйлдэл гарган 5 үндсэн элементэд нэгтгэн боловсруулалт [1] хийв. Мөн туслах чанараар анкетын судалгаа авсан. Ажлын ачааллыг улирлаар авч үзвэл 1, 4-р улиралд их байна. Ирж байгаа жоронд бэлэн эмийн хэлбэр 78.2%, найруулагдаж олгогдох эм 21.8%-ийг эзэлж, үйлчлүүлж байгаа нэг хүнд дунджаар 3.7 жор ноогдож байна„ Судалгаанаас үзэхэд жор баригчийн үндсэн ажлын цаг 67,5%, туслах ажил 12%, ажилд бэлтгэх, хүлээлцэх 13,1 %, завсарлагаа 2,1%, үйлдвэрлэлийн биш алдагдал 6,6%, (хүснэгт 1) эзэлж байна. Үндсэн ажлын цаг ЗХУ-ын 3-р зэрэглэлийн эмийн сангийн дундачтай ойролцоо [2] байна. Мэргэжил шаардагдахгүй ажил 15-17%-ийг эзэлж байна. Үндсэн ажлын цагийг дотор нь задалж үзвэл жортой танилцах, үнэлэх, хүлээлэг бичих, жорын журналд бичихэд 60%-ийг зарцуулж (хүснэгт 2) байна. Эмийг эрэх 6,1 %, хөдөлмөрчдөд тайлбарлах 12,8%, эмийг олгох хугацаа 21.1% байна. Иймээс жорын журналыг боловсронгуй энгийн болпох ба хүлээлгийн хуудасны оронд жетоныг хэрэглэх, нэг туслах ажилтан сигнарантыг ажиллуулбал жор-баригчийн хөдөлмөрчдөд үйлчлэх цаг 15-20%-иар дээшилж, хүлээгдлийн цагийг 2 дахин бууруулах боломжтой байна. Хөдөлмөрчдийн хүлээгдэл 1-р ээлжинд их байна. Нэг цагт хүлээгдэл 4-5 хүн байна. Жор баригчийн ажлын цагийн алдагдлыг  3 төрлийн хамаарлаар гаргавал 14,4 %  (хүснэгт 3) байна. Үүнд мэргэжлийн биш гүйцэтгэх ажил, хөдөлмөрийн сахилга бат алдсанаас гарах завсарлага (ажлаас хожигдох, эрт явах) удирдлагаас гаргуулах завсарлагаа зэргийг оруулав. Цаашид мэргэжлийн биш гүйцэтгэх ажил, хөдөлмөрийн сахилга бат, удирдлагаас хамаарч гарах завсарлагыг 2-3% бууруулах, хөдөлмөрчид байхгүй үеийн завсарлагааг үр ашигтай ашигласнаар жор баригчийн хөдөлмөрийн бүтээмж 7,9 % өсөх бололцоо байна. Хөдөлмөрчдийн ирэлтийг жор үйлдвэрлэлийн тасаг дээр авч үзвэл 10-11, 17-18 цагийн хооронд 7 хоногоор үзвэл 1, 4, 5 дахь өдрүүдэд. их байна,

ДҮГНЭЛТ

1. Үндсэн ажлын цаг 67.5%, ажилд бэлтгэх, хүлээлцэх 13.1 % туслах ажил 12%, завсарлага 2,1% үйлдвэрлэлийн биш алдагдал 6,6% байна.

2. Үндсэн ажлын дотор жортой танилцах, үнэлэх, хүлээлгэний хуудас, жор бичих, жорын журналд бичихэд 60.1 %-ийг зарж байна. Жетоны системийг нэвтрүүлснээр ажлын цагийг 7.9%-иар хэмнэх бололцоо байна.

3. Жор баригч жилд бэлэн эмийн жор 90 мянга, дайруулагдан олгогдох  жор 28.0 мянгыг хүлээж авах ачааллыг тодорхойлов.

Ном зүй

1. P. С. Скулкова, Ф. Е. Зйлонина «О состоянии организации труда рецептаров-контролеров хозрасчетных аптек». Труды ЦАНИИ, 1971, 53-60.
2. P. С. Скулкова, Е. С. Зверева «Пути повышения эффективности труда, рецеп-таров-контролеров хозрасчетных аптек», фармация 1976, 9-11.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 702
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК