Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 3(39)
Зүрх судасны өвчнүүдээр гэнэт нас барах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

X. Лхагважав, Г.Тунгалаг

Шүүх эмнэлгийн магадлах товчоо анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

СКОРОПОСТИЖНАЯ СМЁРТЬ ОТ ЗАБОЛЁВАНИЙ СЕРДЁЧНО-СОСУДИСТОЙ СИСТЕМЫ

X. Лхагважаө Г. Тунгалаг

РЕЗЮМЕ

В настоящей работе приведены данные, полученные прн изучении материалов 483 случаев скоропостижной смерти от заболеваний сердечно-сосудистой системы. По ма-териалам бюро судебно-медицинской экспертизы ненасильственная смерть составляет 36,4% судебно-медицинских вскрытий. На первом месте причин ненасильственной смер-ти стоят заболевания сердечно-сосудистой системы (89,5%) и из этих заболеваний атеросклероз занимает первое место (71,5%), на втором гипертонические болезиц (17,2%).

Шүүх эмнэлгийн практикт гэнэт нас баралтын шалтгааныг судлах нь хөдөдмөрчдөд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжуудын доголдолтой асуудлуудыг тодруулах, янз бүрийн өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах зэрэг эрүүлийг хамгаалахын чухал асуудлуудыг шийдвэрлэхэд практикийн их ач холбогдолтой юм. Ном зохиолд тэмдэглэснээс үзэхэд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 20-50 хүртэл хувийг янз бүрийн өвчнүүдээр гэнэт нас барсан тохиолдлууд эзлэх бөгөөд сүүлийн үед өвчнөөр гэнэт нас барах нь нийгэм, эмнэлэг, биологийн холбогдолтой чухал асуудлуудын нэг гэж үзэж олон улс орны эрдэмтэд шалтгаан зүйн судалгааг янз бүрийн чиглэлээр явуулж байна (1-3). Манай оронд энэ асуудлаар хийгдсэн ажлууд цөөн (4-7) байгаа бөгөөд зүрх судасны элдэв хэлбэрийн өвчнүүдийн үед гэнэт нас барах шалтгаан зүйн талаар нарийвчлан тогтоогоогүй, зарим дүгнэлтүүд зөрөөтэй, судалгааны ажлыг цаашид хийх шаардлагатай байгааг харгалзан бид улсын шүүх эмнэлгийн магадлах товчоогоор 1960-1977 онуудад зүрх судасны өвчнүүдээр гэнэт нас барж задлан шинжилгээ хийгдсэн 483 тохиолдлуудын материалд судалгааг хийлээ. Судалгааны материалаас үзэхэд элдэв өвчнүүдээр гэнэт нас барсан тохиолдлууд шүүх эмнэлгийн бүх задлан шинжилгээний 36.4 % -ийг эзэлж байна. Гэнэт үхэлд хүргэж байгаа олон төрлийн өвчнүүдийн дотор зүрх судасны өвчнүүд зонхилох суурь эзэлдэг ба гэнэт нас баралтын 50-95% хүрдэг гэж олон эрдэмтэн судлаачид (8-12) тогтоосон бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн эрин үед олон улс оронд зүрх судасны өвчнөөр нас барах явдал жилээс жилд өсөж, дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын тооцоогоор зүрх судасны өвчин нас баралтын шалтгаануудын дотор 1-р байранд орж байгаа билээ. Бидний судалгаагаар зүрх судасны өвчнөөр гэнэт нас барсан тохиолдол бүх гэнэт нас барсан тохиолдлын 89.5% байгаагаас гадна манай оронд зүрх судасны өвчнөөр гэнэт нас барах тохиолдол жилээс жилд (1960 онд-5,7%, 1970 онд -7,1%, 1977 онд-10,7%) өсөх хандлагатай байна. Дээрхи хүснэгтээс үзэхэд зүрх судасны өвчнөөр гэнэт нас барагчдын 78.9% нь эрэгтэй, 21.1 % нь эмэгтэй буюу 3:1 харьцаатай байгаагаас гадна 40 хүртэл насанд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс 2 дахин (эрэгтэй-66,7%, эмэгтэй-33,3%) их байгаа ба 40-өөс дээш насанд 4 дахин их болж (эрэгтэй-82,8 %, эмэгтэй-17,2 %) байгаа нь бусад олои судлаачдынхтай тохирч (13-14) байна. Нас барагчдын зонхилох хувийг (87,8%) 30-аас дээш насны хүмүүс эзэлж байгаагаас эрэгтэйчүүд 35-аас дээш (86,1 %), эмэгтэйчүүд 40-өөс дээш (61,8%) насанд элбэг тохиолдож байна. Судалгаанд хамрагдсан бүх тохиолдлын 79.1 % нь хотод оршин суугчид, 20.9% нь хөдөө орон нутагт оршин суугчид байгаа ба ажил мэргэжлээр нь ялган үзвэл ажилчин 38.8%, ал/бан хаата 13.4%, оюутан сурагч 1.8%, хөдөө аж ахуйн ажилчин, малчин 8.9 %, бусад гэрийн ажилтай хүмүүс 37.1 % тус тус байлаа. Нас барагчдын 36.9 % нь гэр орондоо, 63.1% нь ажил дээрээ буюу гудамж талбай, олон нийтийн газруудаар нас барсан байв. Дээрх хүснэгтээс үзэхэд зүрх судасны өвчнүүдээс судас хатуурах ба даралт ихдэх өвчнүүдээр гэнэт нас барах тохиолдол зонхилох (88,7% ) хувийг эзэлж байна. Судас хатуурах өвчнөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бараг 3 дахин илүү өвчилж (эрэгтэйчүүд 76,3 %, эмэгтэйчүүд 23,7%) байна. Насны байдлаар нь авч үзвэл судас хатуурах өвчнөер нас барах тохиолдол 20-25 хүртэл насны идэр залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил цөөн (9,3%) тоотой байгаагаас гадна судас хатуурах өвчнөөр нас барах тохиолдол эрэгтэйчүүдэд 45 наснаас дээш (83,7%), эмэгтэйчүүдэд 60 наснаас дээш (34,0%) насанд зонхилох хувийг эзэлж байна. Цусны даралт ихдэх өвчнөөр нас барах тохиолдол эрэгтэйчүүдэд 82,7%, эмэгтэйчүүдэд 17,3% байгаа ба эрэгтэй, эмэгтэйчүүдэд адил ихзвчлэн 40-эөс .дээш насанд нас барах нь (74,3% »ба 72,4%) зонхилох хувийг эзэлж байна. Зүрхний төрөл бүрийн гажиг өвчнөөр гэнэт нас барах тохиолдол нилээд (7.3%) байгаа ба эрэгтэй идэр залуу насны хүмүүст тохиолдох нь элбэг байна. Зүрх судасны өвчнүүдийн үед гэнэт нас барах гол шалтгаан нь тэдгээр өвчнүүдийн төрөл бүрийн хүндрэлүүд байна. Дээрх хүснэгтээс үзэхэд судасны элдэв төрлийн өвчнүүдийн үед янз бүрийн хүндрэлүүд гарч нас барах бөгөөд зонхилох хувийг зүрх судасны хурц дутагдалт, зүрхний булчингийн шигдээс үүсэх, тархичд цус харвах (88,5%) зэрэг хүндрэлүүд эзэлж байна. Судас хатуурах өвчний үед зүрхний булчингийн шигдээс 37,1%, зүрх судасны хурц дутагдалт 32,3%, тархинд цус харвах 20.1%, нойр булчирхайнд цус харвах 7,8%, судас хагарах 4,2%, зүрх хагарах 2,7% зэрэг хүндрэлүүд гарч нас барах ба зүрхний булчингийн шигдээс эрэгтэйчүүдэд, 90,5%, эмэгтэйчүүдэд 9,5%, ихэвчлэн эрэгтэйчүүдэд 45-аас (75,9%), эмэгтэйчүүдэд 50-иас дээш (48,0%) насанд тохиолдож байна. Цусны даралт ихдэх өвчний үед тархинд цус харвах (55.5%), зүрх судасны хурц дутагдалт үүсэх (24,7%), зүрхний булчингийн шигдээс өх (19,8%) зэрэг хүндрэлүүд гарч байгаа ба тархинд цус харвах тохиолдол эрэгтэйчүүдэд' 59,1 %, эмэгтэйчүүдэд 40,9%, эрэгтэйчүүдэд ихэвчлэн 45-аас, эмэгтэйчүүдэд 60-аас дээш насанд тохиолдож <байна. Өвчнөөр гэнэт нас барсан эсэхийг оношлон тогтооход задлан шинжилгээгээр тогтоосон морфологи өөрчлөлтүүдээс гадна эмнэлгийй баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн клиник шинжүүд, төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүсийн өвчний тухай мэдэгдсэн зүйлүүд болон лабораторийн нэмэлт шинжилгээнүүд, ялангуяа патогистологийн шинжилгээ чухал ач холбогдолтой байдаг. Бидний судалгаанд хамрагдсан тохиолдлуудаас 33.8 %-д нь патогистологийн шинжилгээ хийгдсэн байсан нь оношийг нотлох, ялган тогтооход чухал шаардлагатай нэмэлт шинжилгээнүүдийг хангалтгүй хийж байгааг гэрчилж байна. Зүрх судасны өвчнөөр ялангуяа судас хатуурах ба цусны даралт ихдэх өвчнөөр гэнэт нас барахад архины хордлого тодорхой нөлөөтэй гэж үздэг бөгөөд зарим судлаачдаас (1, 2, 8) зүрх судасны өвчнүүдийн гэнэт нас баралтын үед архи 3,2-15% хүртэл тохиолдолд илэрнэ гэж мэдээлсэн байх бөгөөд бидний судалгаагаар судлагдсан бүх тохиолдлын 12,4 %-д нь архи шүүх химийн шинжилгээгээр илэрлэё. Архи илэрсэн тохиолдлуудад ихэвчлэн зүрх судасны хурц дутагдалт үүссэн буюу зүрхний булчишгийн шигдээс үүссэн тохиолдол байсан нь архины хордлого зүрх судасны өвчнүүдийн хүндэрч нас барахад тодорхой нөлөөтэй байгааг үзүүлж байна. Зүрх судасны өвчнөөр гэнэт нас барахад архины нөлөөнөөс гадна биеййн хүчний хүнд хүчир ажил хийх, сэтгэхүйн гэнэтийн цочролд орох зэрэг гаднын харшил нөлөөлөл тодорхой нөлөөтэй болох тухай, мөн улирал цаг уурын агаарын температур, даралт, чийглэг, салхи г. м) тохиромжгүй нөхцөл тодорхой нөлөөтэй байна гэж үзсэн байдаг. (1, 2, 3. 15-17) Бидний судалгаагаар хамрагдсан тохиолдлуудыг жилийн улирлаар авч үзвэл өвөл 27,0%, хавар 23,5%, намар 25,2%, зун—24,3% тус тус байгаа бөгөөд сэрүүний улиралд тохиолдлын тоо арай илүү байна. Зүрхний шигдээс өвчин үүсэх байдлыг авч үзвэл өвөл-25,9%, хавар-22,8%, зун-22,8%, намар-28,5% байгаагаас хамгийн их тохиолдол 12-р сард (13,0%), хамгийн бага тохиолдол 6-р сард (4,9%) байлаа. Дээрх байдлаас үзэхэд зүрх судасны өвчнүүдээр гэнэт нас барах тохиолдлууд нь улирал, цаг уурын байдалтай тодорхой хэмжээгээр уялдаатай байдгийг харуулж байна. Иймд цаашид манай орны улирал, цаг уурын эрс тэс онцлог нөхцөлүүд зүрх судасны өвчинд болон гэнэтийн үхэлд хэрхэн нөлөөлдөг болохыг нарийвчлан судалж тогтоох шаардлагатай болохыг гэрчилж байна.

Дүгнэлт

1.  Судалгаанаас үзэхэд элдэв өвчнөөр гэнэт нас барах тохиолдол шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 36,4%-ийг эзэлж байна.

2.  Гэнэт нас баралтад зүрх судасны өвчнөөр гэнэт нас барах тохиолдол зонхилох (85,5%) суурийг эзэлж байгаа ба зүрх судасны өвчнүүдийн дотроос судас хатуурах (71,5%) ба цусны даралт ихдэх өвчин (17,2%) зонхилж байна.

3.  Зүрх судасны өвчнөөр нас барсан тохиолдлуудаас архи илэрсэн тохиолдол 12.4%-ийг эзэлж байгаа нь хөдөлмөрчдийн дунд архины эсрэг суртал нэвтрүүлгийн ажлыг хүчтэй болгох шаардлагатай байгааг гэрчилж байна.

4.  Бидний судалгаагаар зүрх судасны өвчнөөр гэнэт нас барах нь улирал, цаг уурын байдлаар тодорхой хэлбэлзэлтэй байгаа нь тогтоогдсон нь цаашид манай орны эрс тэс улирал, цаг уурын нөхцөл, зүрх судасны болон бусад өвчнүүдээр нас барахад хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлан дүгнэх шаардлагатай болохыг харуулж байна.

5.  Зүрх -судасны өвчнөөр гэнэт нас барсан тохиолдолд үзлэг, шинжилгээг хийхдээ өвчний онош, эмгэг жамыг нарийвчлан тогтоосон байх шаардлагатай байна. Үүний тулд орчин үеийн гистологи, гистохими, биохимийн болон бусад шинжилгээнйй нарийн аргуудыг өргөн хэрэглэж эмнэлгийн баримт бичгүүдийг үзэж, ар гэр, мэдэх хүмүүсээс холбогдох зүйлүүдийг асууж сайтар судлахаас гадна клиникийн эмч, щүүх эмнэлгийн шинжээч нар нягт хамтран ажиллах нь чухал байна.

Ном зүй

1. Богуславский. В.Л,Атлер. Е.М.Бурштейн, Г. А.Мурзина, М.С.Сваричевская, В. М. Анализ ненасильственной смепти по материалам бюро суд. мед. экспертезы г. Москвы за 1969 год. Воп. суд. мед. М. 1971.
2. Богуслаөский. В. Л, Агапова. Л.С.Гольдберг. Н. Д, Каоика. П. И, Ka¬zan. Н. Б,. Анализ ненасильственной смертч по материалам Московского городского бюро суд. экспертизы. Вопр. суд. мед. М. 1968.
3. Бурштейн. Е. М,. Скоропостижная смерть от атеросклероза и гипертонической б-ни в зависимости от влажности атмосферного воздуха в. г. Москве. Сб. трудов. Вып-6. Ереван, 1971. ,
4. Рагчаа. Б. Зүрх судасны евчний тохиолдлын тухай асуудал. АУДС-ийн э/Ш бичиг. 1967 № 2
5. Галцог Л. Цэдэө Д. Скоропостижная смерть при атеросклерозе и гипертонкческий б-ни. В журн. Монгольская медицина. г. Уланбатор. № 2, 1971.
6. Галцог. Л: Улеын нэгдсэн 1-р эмнэлгийн задлан шинжилгээний тасгийн 1956-65 онуудын материалаар цусны даралт ихдэх өвчнийг судалсан нь. АУДС-ийн э/ш би-чиг. 1967. 2
7. Семёнова Б. М, Бярваа. Л. Характеристика причин внезапной смерти по сек-ционным судебно-медицинским данным. В журн.. Монгольская медицина. г. Улан-батор. 1971 № 2,
8. Найнис. Й. И. К вопросу скоропостижной смерти от заболеваний сердечни-со-судистой системы. Рефераты докладов. Ереван. 1955 г.
9. Алякритская. A. В,. Скоропостижная смерть в послевоенные годы по мате-риалам бюро суд. мед. экспертизы Воронежского обл. здравотдела. Сб. трудов Рос-тов-на-Дону. 1959.
10. Прозровский. И. В, Громов. Л.И.Опалева. В.А.Судебно-медицинская экспертиза в случаях скоропостижной смерти и основные направления в ее изучений. Вопр. суд. медицины. М. 1968 г .
11. Прозровский. Я. В. Геронтология и скоропостижная смерть. Вопр. суд. медицины. М. 1968.
12. Долгова. P. М. Скоропостижная смерть от самопроизвольв^х рь^рывов аорты с кровоизлиянием в околосердечную сумку. Сб. науч. рабст Челябинского об-ва суд.. медиков. 1963.
13. Ворончук. В. И. Скоропостижная смерть при сердечно-сосудистых заболева-ниях. В кн. Сердечно-сосудистая патология. Киев. 1964.
14. Ворончук. В. И. Роль физического напряжения в наступлений скоропостижной смерти при инфаркте миокарда. Киев. 1964.
15. Авакян. Н. М. Саркасян. С. А. Статистический обзор материалов скоропос-
тижной смерти по г. Еревану за 10 лет (1947—1956 гг). Сб. трудов. Вып—2. Ереван.
1957. / \\\\\\\'
16. Авакян. Н.М.Стамбольцян. Р. П. Скоропостижная смерть и инфаркта мио-карда. Сб. трудов. Вып-3, Ереван. 1961.
17. Авакян. Н М, Аркелян. Л. А. Плисский. С. М. Скоропостижная смерть при-атеросклерозе и гипертонической б-ни в климатических условиях г. Еревана. Сб. тру дов. Вып-6, Ереван. 1971.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 875
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК