Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Хагалгааны дараахь үеийн өвдөлт намдаах эмчилгээний байдалд хийсэн дүн шинжилгээ
( Судалгааны өгүүлэл )

Л.Ганболд

Анагаах ухааны их сургууль

 

Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэх Олон улсын хамтарсан зөвлөл /JCAHO/ эмнэлэг өвчтөнийг змчлэх явцдаа өвдөлт намдаах эмчилгээний стандартыг хэрхэн мөрдөж байгааг тухайн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх нэг чухал үзүүлэлт болгон анхаарч үздэг билээ.

Өвчин намдаах эмчилгээний чанарыг байнга дээшлүүлэхийн тулд дээрх эмчилгээний үр дүнг асуумж хуудсын аргаар байнга судалж байх хэрэгтэй. Асуумж хуудас нь эмчилгээ, үйлчилгээний ажлын чанар, үр дүнг судлах, хэд хэдэн төрлийн аргуудыг хооронд харьцуулан үзэх зэрэгт ач холбогдолтой арга хэрэгсэл мөн. Өвчтөнд нэргүй хуудас тараан өгч бөглүүлэх явдал нь тухайн төрлийн эмчилгээ стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэх шудрага хэлбэр гэж үзнэ.

Эмнэлэг бүр өвчтөнийг эмчлэх явцад өвдөлттэй байсан эсэх, энэ өвдөлтийг хэрхэн эмчилж бууруулж байгаа тухай тогтмол хянаж байх үүрэгтэй. Аливаа эмнэлгийн байгууллага бүр өвчтөний өвдөлтийг бууруулах хамгийн аюул осолгүй, өндөр үр дүнтэй орчин үеийн эмчилгээний стандарт аргыг боловсруулсан байх шаардлагатай. Эмнэлгийн тусламжийн чанарт ахиц гаргахад мэс заслын болон бусад эмчилгээний ажилбаруудыг өвдөлтгүй гүйцэтгэх, өвдөлтийг цаг тухай бүрт эрчимтэй эмчлэх асуудал чухал байр эзэлдэг билээ.

Bruster, McQuay нарын судалгаагаар Англи улсын 36 эмнэлгээс гарч буй 3163 өвчтөнд хийсэн судалгаагаар:

Эмнэлэгт эмчлүүлж байх бүхий л үеийн турш өвдөлттэй байсан- 33% Хүчтэй ба хүчтэйвтэр өвдөлттэй байсан 87% Өвдөлт төсөөлж байснаас хүчтэй байсан 17% Өвдөлт намдаах эмийн бодис гуйж хэрэглэсэн 42% Өвдөлт намдаах эм захиалсан даруйд ирдэггүй байсан 41% гэж хариулсан байна. Өвдөлт эмчилгээний хамгийн орчин үеийн стандартыг мөрдөн ажилладаг, өвдөлт эмчилгээг үйлчилгээний нэг гол тулгуур үзүүлэлт болгон авч үздэг, ихэнх эмнэлгүүд нь өвдөлт намдаах хамтлагуудыг нэгэнт байгуулсан, энэ орны хувьд дээр дурдагдсан үзүүлэлтүүд төсөөлж байснаас хол зөрүүтэй байгаа юм. Энэ нь өвдөлт эмчилгээг зохион бай!уулах, үр дүнд хүрэх амаргүй гэдгийгдахин нотлон харуулж байна.

Эрүүл мэндийн салбарын удирдагчид эмнэлгийн захиргаа өвделт намдаах эмчилгээний талаар бодлого хэрэгжүүлж шинэлэг, илүү үр дүнтэй аргыг хэрэглэх, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллавал тодорхой амжилтанд хүрдгийг дараах жишээнээс харж болно. 1989 оноос эхлэн Герман улсын Киел хотын их сургуулийн мэс заслын эмнэлэгт өвдөлт эмчилгээний шинэ стандарт хэрэглэн өвдөлт эмчлэх салбар дундын хамтлаг зохион байгуулан ажилласан үр дүнг 5 жилийн дараах үзүүлэлттэй харьцуулан гаргажээ. График 1-ийг үзнэ үү.

1989 онд мэс заслын эмчилгээний II өдөр өвдөлтийн эрчмийн тухай асуумжаар өвчтөнүүдийн 71% нь дунд зэргийн өвдөлттэй, 19% нь хүчтэй өвдөлттэй байсан гзж хариулсан бол 1994 онд дээрх шинэ стандартыг мөрдөн ажилласнаар өвчтөнүүдийн 73% нь бага зэргийн өвдөлттэй зөвхөн 6% нь хүчтэй өвдөлттэй гэж хариулсан байна.

Судалгааны зорилго. Улаанбаатар хотын клиникийн зарим эмнэлэгт хагалгааны дараах өвдөлт намдаах эмчилгээний чанарын үзүүлэлт ямар байгаа энэ эмчилгээний аргад дэвшилт гаргах бололцоог судалж тогтоох зорилготой.

Судалгааны арга зүй. Судалгааны тоо баримт нь өвчтөнөөр бөглүүлэн авах 6 багц асуумжаас бүрдэж байгаа бөгөөд эдгээр асуумж хуудсыг өвчтөнөөр бөглүүлэн авч статистикийн боловсруулалт хийв. Асуумж хуудасны зөвхөн эмнэлгийн ажилтан хөтлөнө гэсэн хэсэгт өвчтөний хүн ам зүйн холбогдолтой асуултууд, мэс заслын эмчилгээний төрөл, хагалгааны дараах үеийн өвдөлт эмчилгээний хэлбэрүүд, тохиолдсон хүндрэл зэрэг хамрагдсан байна.

Өвдөлтийн тухай мэдээлэл гэсэн хэсэгт тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаас хагалгааны дараах өвдөлтийн тухай тайлбарлан өгч өвдөлтийн тухай мэдээлэл өгсөн эсэх тухай асуултууд хамрагдсан байна. Өвдөлт намдаах эмчилгээний талаар өвчтөний санал сэтгэгдлийг тусгасан дараагийн хэсэгт өвчтөнд хийсэн өвдөлт бууруулах эмчилгээний үр дүн ямар байсан, өвдөлт намдаах эмчилгээ хийх явцад тохиолдсон бэрхшээл, гаж буруу ойлголтуудын тухай асуумж хамрагдсан байна. Дараагийн багц асуултууд нь өвчтөний төсөөлж байснаас хэр байсныг харуулна. Өвчтөний мэдэрсэн өвдөлтийн эрчмийг шугаман шалгуурт үнэлэмжийн (ШШҮ) аргаар өвдөлтийг 0-10 хүртлэх оноогоор харьцуулан гаргасан байна. Дараагийн бүлгүүдэд өвдөлт намдаах эмчилгээний дагалдах сөрөг нөлөөнүүд ба өвчтөний сэтгэл ханамжийн байдлыг судалсан асуултууд хамрагджээ.

Клиникийн I, III, БХЯ-ны Бүх цэргийн төв госпитал, Төмөр замын нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээ хийлгэсэн 100 өвчтөнд хагалгааны дараах өвдөлтийн тухай өвчтөний ойлголт, өвдөлт эмчилгээний үр дүнгийн тухай асуумж хуудас тарааж тохирох хариултыг өвчтөнөөр сонгуулан тэмдэглэж авав.

Судалгааны ажлын үр дүн. Энэ судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн тухай ерөнхий үзүүлэлтүүдийг хүснэгт 1-д харуулжээ.

Хагалгааны дараах үеийн өвдөлтийн эмчилгээний үр дүн нь мэс заслын өмнөх үед өвчтөнд өвдөлтийн тухай ойлголт өгөх, түүнийг эмчлэх аргуудыг танилцуулах, эдгээр аргуудын эерэг ба сөрөг талууд, бололцоо ба хүндрэлүүдийн тухай өвчтөнд олгосон мэдээллээс ихээхэн шалтгаална. Хагалгааны дараах өвдөлт эмчилгээг өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудад өвдөлт ба өвдөлт эмчилгээний тухай мэдлэг эзэмшүүлэх явдалд онцгой анхааран ажиллаж чанарын дэвшилт гаргасан тухай судлаачид мэдээлсэн нь олонтой.

Манай клиникийн эмнэлгүүдэд хагалгааны дараах өвдөлтийн тухай ойлголт мэдлэгийг өвчтөнд хэн, хэзээ олгож байгааг график 2-т үзүүлсэн байна. Мэс заслын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний 30% нь хагалгааны дараах өвдөлтийн тухай ямар нэгэн мэдээлэл, ойлголтгүйгээр хүчтэй өвдөлттэй нүүр тулан учирдаг байна. Мөн өвчтөнүүдийн 23.32% нь хагалгааны дараах өвдөлтийн тухай мэдээллийг эмчээс авсан гэж хариулсан байхад 33.76% нь хажуугийн өвчтөнөөс дээрх мэдлэгийг олж авсан гэжээ. Хагалгааны дараах өвдөлтийн тухай мэдээллийг өвчтөнүүдийн 30% нь хагалгааны дараа үед л сонсож мэддэг гэж хариулсан байна. Дээрх үзүүлэлтүүдийг дүгнэж үзэхэд өвчтөнд хагалгааны дараах өвдөлтийн тухай мэдээлэл, мэдлэгийг олгох асуудал өвдөлт эмчилгээний амжилтын нэг чухал хүчин зүйл гэдгийг төдийлэн хайхрахгүй орхигдуулж байгаа нь харагдаж байна.

Өвдөлт намдаах эмчилгзэний үр дүнгийн тухай өвчтөний сэтгэгдлийг график 3-т үзүүлэв. Асуумжид хамрагдагсдын 10.2% дээрх өвдөлт намдаах эмчилгээ хийхэд огт үр дүнгүй байсан гэж хариулсан байхад дээрх өвчтөнүүдийн 26.53% нь өвдөлт намдаах эмчилгээ нь өөрөө өвдөлт үүсгэдэг, өвдүүлдэг гэж хариулсан байна. Бид өвчтөнд нэмэлт өвдөлт үүсгэдэггүй өвдөлт эмчилгээний аргуудыг сонгож хэрэглэх нь зүйтэй болно. Өвчтөнүүдийн 21% нь өвдөлт намдаах эмчилгээнд дасахаас болгоомжлон өвдөлтөө тэсвэрлэн шаналж энэ хэцүү үеийг давж гардаг байна. Өвчтөн эмийн бодист дасах ба донтох гэдэг хоёр ойлголтыг сайтар ялган ойлгуулж өвдөлттэй байж түүнийгээ тэсвэрлэн давахыг оролдохын оронд өвдөлт намдаах эмийн бодисыг хэрэглэж өвдөлтөө бүрэн эмчлүүлсэн нь олон талын ашигтай гэдгийг ойлгуулах шаардлагатай. Энэ бүхэн өвчтөнд хагалгааны дараах өвдөлтийн тухай ойлголт, мэдлэгийг муу эзэмшүүлсэн, энэ сэдвээр эмч нь тайлбарлаж ярилцаагүйг харуулж байна.

Хагалгааны дараах үед өвчтөний мэдэрсэн өвдөлт уул өвчтөн мэс заслын эмчилгээний өмнөх үед төсөөлж байсантай хэрхэн дүйцэж байгааг график 4-т үзүүлэв. Энэ хүснэгтээс үзэхэд өвчтөнүүдийн 50.9% нь хагалгааны дараах үеийн өвдөлт тэдний төсөөлж байснаас илүү хүчтэй, 27.5% нь төсөөлснөөс хавьгүй хүчтэй өвдөлттэй байснаа илэрхийлсэн байна.

5-р графикт өвчтөний хагалгааны дараах үеийн өвдөлт тэр тухай төсөөлж байснаас ямархуу байсныг Италийн нэгэн эмнэлэг6 дээр адил аргачлалаар хийсэн судалгаатай харьцуулан гаргасан байна. Итали улсын Ром хотын Гэмтэл согогийн төв эмнэлэгт өвчтөнүүдийн мэдэрч буй өвдөлт тэдний төсөөлснөөс сул байх явдал олонтой (55%) байжээ. Манай улсын эмнэлгүүдийн тохиолдолд өвчтөнүүдийн өвдөлт төсөөлж байснаас хүчтэй байх нь олонтой тохиолддогийг графикаас харж болно.

Хагалгааны дараах үед өвчтөний мэдэрсэн хамгийн хүчтэй өвдөлтийн эрчим хэр хүчтэй байсан, энэхүү хүчтэй өвдөлт хагалгааны дараах хэдий үед голчлон тохиолдож байгааг график 6-д харуулав.

Энэ судалгаанд хагалгааны дараах үеийн хамгийн хүчтэй өвдөлтийн эрчмийг шугаман ШШҮ-н аргаар тодорхойлсон бөгөөд энэ нь хагалгааны дараах хэдий үед тохиолдсоныг тодорхойлон гаргажээ. Асуумжид хамрагдсан өвчтөнүүдийн 25.75% нь мэдээгүйжүүлгээс сэрэх үед хүчтэй өвдөлт мэдэрсэн гэсэн нь анестезиолог эмч мэдээгүйжүүлгийн төгсгөл үед хагалгааны дараа сэрэх үеийн өвдөлтийгбууруулахад чиглэсэн эмчилгээг хийхгүй байгааг илэрхийлж байгаа юм. Мөн өвчтөнүүдийн 32.57% хагалгааны дараах өвдөлт 3 хоног үргэлжилж байна гэсэн нь дээрх төрлийн өвдөлтийг эрчимтэй эмчлэхгүй олон цаг, хоногоор өвдөлт үргэлжилж энэ хэлбэрийн цочмог өвдөлт архагших нөхцөл бүрэлдэж буйг нотолж байна. ШШҮ-ийн аргаар хамгийн хүчтэй өвдөлтийг илэрхийлэн гаргахад өвчтөнүүдийн 52.12% нь нэн хүчтэй (ШШҮ>7.0) 41.48% нь хүчтэйвтэр (ШШҮ=4-6.9) өвдөлт мэдэрсэн гэсэн нь энэ төрлийн судалгаа явуулсан эрдэмтдийнхээс мэдэгдэхүйц өндөр үзүүлэлттэй байна.

Италийн эрдэмтэн Лаура Вертиний судалснаар өвчтөнүүдийн зөвхөн 27-28% нь хүчтэй өвдөлт мэдэрч (ШШҮ=6) байгаа нь хагалгааны дараах өвдөлтийн эмчилгээг үр дүнтэй зохион байгуулдагийг харуулж байгаа юм.

Өвчтөн өвдөлт эмчилгээний талаарх сэтгэл ханамжийн шалгуурыг график 7-д үзүүлэв. Асуумжид хамрагдсан өвчтөнүүдийн 12.42% нь хагалгааны дараах үеиин өвдөлт эмчилгээнд сэтгэл дундуур гэсэн байхад 60.2% нь сэтгэл ханамжтай байна гэжээ. Харин өвчтөнүүдийн26.96% нъ энэ удаад хзрэглэсэн өвдөлт намдаах эмчилгээний аргыг дахин хэрэглэхийг хүсэхгүй гэж хариулсан байна.

Өвчтөнүүд хагалгааны дараах өвдөлт намдаах эмчилгээний талаар ямар хүсэлттэй байгааг график 9-д харуулав.

Өвчтөнүүдийн 46.09% нь өвдөлт намдаах эмчилгээний илүү үр дүнтэй арга хэрэглэхийг, 31.25% нь хүссэн үед өвдөлт намдаах эмчилгээг хурдан хийж өгч байхыг, 18.75% нь хагалгааны дараах өвдөлт ба өвдөлт намдаах эмчилгээний тухай тайлбар мэдээлэл хийж байхыг хүссэн байна.

Дүгнэлт

Манай орны клиникийн эмнэлгүүдэд хагалгааны дараах үеийн өвдөлтийи тухай өвчтөнүүдэд ойлголт, мэдлэг олгох, энэ талаар эмч, сувилагч нарын дадлага туршлагыг дээшлүүлэх, өвдөлт намдаах эмчилгээний илүү үр дүнтэй, дэвшилтэт стандартыг хэрэгжүүлэх, өвдөлт эмчилгээний салбар хоорондын хамтлагийг байгуулан ажиллах зэрэг чиглэлээр эмнэлгийн үйлчилгээний бүхий л шатанд анхааран тодорхой ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

Ном зүй

1.Implementing the JCAHO Pain Management Standards. American Society 19th Annual Meeting. November 2, 2000
2.Pain Management Standards Take Center Stage for JCAHO,
3.MCQuay HJ. Evidence-Based Acute Pain. Pain Research, Nuffield Department of Anaesthetics University of Oxford, 1999
4.Bruster S, National survey of hospital patients. BMJ 1994; 309:1542-6
5.Hinnerk Wulf, MD, PhD. Postoperative patient management how can we make progress? Acute Pain 1998; 1 (4):32-44
6.Laura Bertini, MD. Continuous Quality Improvement Approach to an Italian Acute Pain Service model, 2000. Analgesia Volume 11, Number 2, page 2-8.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК