Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
Зүрхний булчингийн цусан хангамжийг цөмийн аргаар оношлох нь
( Судалгааны өгүүлэл )

С.Эрдэнчимэг, П.Онхуудай, Б.Энхтуяа, Д.Нарантуяа, Б.Амаржаргал, Ч.Ламжав

Улсын клиникийн төв эмнэлэг

 

Цөмийн оношлогооны нэг том салбар нь цөмийн кардиологи юм. Зүрхний өвчин судлалын практикт 1970 оноос эхлэн цөмийн шинжилгээг өргөн ашиглаж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн нийтэд уг салбар нь эрчимтэй хөгжиж зүрхний өвчин судлалд голлох үүргийг гүйцэтгэж байна. АНУ-д ойролцоогоор 60 сая хүн зүрхний аль нэг эмгэгтэй бөгөөд, 4 хүн тутмын нэг нь титэм судасны эмгэгтэй гэсэн үгээ. Тиймээс өндөр тархалт бүхий энэ өвчнийг оношлох, өвчний явцыг удирдахад уг шинжилгээний цусгүй энэ арга нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зүрхний цөмийн шинжилгээ нь зөвхөн цусан хангамжийн байдлыг үзээд зогсохгүй, зүрхний үйл ажиллагаа, амьдрах чадвар, тавиланг тогтоодог өндөр ач холбогдолтой юм /D.B.G. Krishna et All, 1999; Е.И.Чазов, 1982/.

Судалгааны зорилго, зорилт, аргачлал: Зүрхээр өвддөг өгүүлэмжтзй хүмүүст зүрхний булчинд гарсан өөрчлөлтийг тогтоох зорилгоор:
Өгүүлэмжээс өвчинд нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа эсэхийг тодруулах;
Тайван үеийн ЗЦБ нь ачаалал өгөх үед
өөрчлегдөж байгаа эсэх, хэрэв өөрчлөлт байвал цөмийн шингээлтийн өөрчлөлттэй тохирч буй эсэх;
Цөмийн шинжилгээнд гарсан өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж, оношлогоо ба тавиланд хир ач холбогдолтой болохыг мэдэх зорилтыг дэвшүүлж дараах аргачлалын дагуу ажлыг явуулав. Үүнд:
Өвчтөнд нитратыг 18-24 цагийн дотор, Са-ийн зсрэг бэлдмэлийг 72 цагийн дотор b-блокаторыг 84 цагийн дотор хэрэглэхгүй байхыг зөвлөв.
Ачаалал өгөхдөө зүрхний цохилтын бай тоог /ЗЦБТ/ насанд нь тохируулан 85%-иар тооцоолсон.
Өвчтөнг ЗЦБ-ийн хяналтан дор хөдөлгөөнт туузан замаар /treadmill/ тэгш талбайгаас өгсүүлэх журмаар хурдыг 5 үе шаттайгаар нэмэгдүүлж ачааллын дээд шатанд хүрэхэд 8-10 mCi Tc-99m Myoview-r судсаар тарив.

Судсанд тарьснаас 30-45 минутын дараа SPECT камераар ачаалалтай үеийн, түүнээс 4 цагийн дараа давтан 20-25 mCi Tc-99m Myoview-r судсаар тарьж тайван үеийн зургийг /нийт 64x64 хэмжээтэйгээр, 32 төрлийн зураг/ авлаа.    
Зүрхний цусан хангамжийг үзэхдээ хөндлөн, хэвтээ, босоо гэсэн 3 тэнхлэгээр зүслэг хийж, хөндлөн тэнхлэгийг оройгоос суурь руу, хэвтээг араас өмнөд хана руу, босоог таславчаас хажуу хана руу чиглэлтэйгээр зүсэж, зүслэг бүр дээр дүгнэлт өгсен болно.
Цөмийн шингээлт хэвийн /100-70%/ бол 4, шингээлт бага зэрэг буурсан /70-50%/ бол 3, илэрхий /50-30%/ бол 2, нилээд их буурсан /30-10%/ бол 1, огт шингээлтгүй /10-0%/ байвал 0 буюу "хүйтэн” бүстэй гэж үзлээ

Судалгааны үр дүн, хэлцэмж
Нийт 27 хүнд шинжилгээ хийснээс 22 эрэгтэй, 5 эмэгтэй байлаа. Дундаж нас 49.63±10.45 байв.
Судалгаанд хамрагдсан 26 хүн бүгд зүрхээр өвддөг гэсэн зовиуртай, 1 хүн ямар ч зовиургүй, зөвхөн зүүн ховдлын томролттой байв. 7 хүн амьсгааддаг, 5 хүн дотор давчдаж агаар дутагдах мэт болно, зүрх дэлсдэг гэсэн зовиуруудыг хэлж байлаа.
11 хүн нь тамхи татдаг, өөх тос ихтэй хоол хэрэглэдэг, 13 хүнд удамд нь зүрх судасны ямар нэгэн өвчтэй хүн байсан байв. 17 хүний даралт ихэсдэг ба 3 хүн урьд нь зүрхний шигдээс өвчнөөр өвдөж байжээ.
Судалгаанд хамрагдагсдаас зүрх судасны өвчинг үүсгэхэд нөлөөлдөг ямарваа нэгэн эрсдэлийн хүчин зүйлгүй өвчтөн нэг ч байсангүй.
Зүрхний цохилтын бай тоо /ЗЦБТ-85% ба 100%-иар үзэхэд/ дунджаар 141,26±17.05 ба 171.79±24.83 байлаа.

Ачаалалтай бичлэгийн 1 хүн 1, 8 хүн 2, 7 хүн 3, 10 хүн 4, 1 хүн 5-р шатандаа ачааллыг зогсоов. 1 хүн ачааллын 5-р шатанд хүрсэн /цөмийн шингээлт хэвийн байсан/ ба хэвийн үзүүлэлтүүдтэй байлаа. 1 хүн тайван үеийн зүрхний цохилтын тоо 97 байсан ба ачааллын I шатанд хөхрөлт илрэн, ЗЦБТ /85%/ хэмжээнээс хэтэрсэн тул зогсоосон болно.

Судалгаанд хамрагдагсдаас 3 хүнд зүрхээр өвдөх шинж илэрч, ачаалал ЗЦБТ-85%-д хүрсэнгүй.
THR-хүрсэн боловч амьсгаадсан 8, зүрхээр өвдсөн 4,толгой нь эргэж дотор муухайрсан 4, хөхөрсөн 1, ямар нэгэн эмнэл зүйн шинж илрээгүй 11 хүн байлаа.

Ачааллын явцад зүрхний хэм алдагдал, ховдлын экстрасистол бүлэглэсэн буюу бигемини хэлбэрээр, синусийн аритми байдлаар илэрч байв.
1 дүгээр хүснэгтээс үзэхэд ачаалал нэмэгдэх тусам зүрхний цохилтын тоо олшрон, ачааллыг тэсвэрлэх чанар багасаж байна.

Ачаалалтай бичлэгийг зогсоох үзүүлэлтийн нэг ST сегмент цахилгаан саармаг шугамаас хамгийн дээд зэргийн буюу I шатанд +4.7/-1.1 мм-ээр, II шатанд +5.5/ -1.8 мм-ээр, III шатанд + 1.8/-1.2 мм-ээр, IY шатанд +2.5/-0.3 мм-ээр дээш, доош шилжсэн байлаа.

Тайлбар:

Anti-anterior, lat-laterior, inf-inferior, /b/-basic, sep-sep-tum, pos-posterior, iskh-iskhemi, Sep-subepicardial, Send-subendocardial 2 дугаар хүснэгтээс үзэхэд тайван үеийн ЗЦБ-т эмгэг Q шүд илэрсэн 3 ST сегментийн өөрчлөлттэй 8, Гиссийн зүүн хөлний хоригтой 2, баруун хөлний хоригтой 1, хэм алдагдал 2 хүнд илэрсэн байв. ЗЦБ-д огт өөрчлөлтгүй
11 хүн байлаа.

Зүрхний шигдээстэй гэж цөмийн шинжилгээгээр оношлогдсон 10 хүний 3 нь ачааллын III шатанд, 6 нь II шатанд, 1 нь I шатандаа ачааллыг зогсоож байлаа. Үүнээс 4 нь толгой эргэнэ, 3 нь зүрхээр өвдлөө гэсэн зовиурын улмаас, 2 нь ЗЦБТ хэмжээндээ хүрсэн тул ачааллыг зогсоосон болно.

Зүрхний шигдээстэй нь батлагдсан 10 хүн арвуулаа ачааллыг бүрэн авч чадахгүй эрт шатанд зогсоож байгаа нь шигдээсийн үед зүрхний булчингийн ачааллыг тэсвэрлэх чанар муудсаныг харуулж байна.

Гэтэл зүрхээр өвддөг гэсэн өгүүлэмжтэй боловч ЗЦБ, цөмийн шинжилгээнд өөрчлөлтгүй гарсан хүмүүс ачааллыг өндөр IY, Ү шат хүртэл авч байлаа. Ачааллыг хэрхэн дааж байгаагаар нь зүрхний булчингийн тэсвэрлэх чанар, булчин ямар байгаа талаар мэдээллийг авч болох нь бидний судалгааны явцад харагдсан
 

Ном зүй

1.Д.Сэржээ, Г.Дэжээхүү, Я.Дондог. Зүрхний ишеми өвчнийг илрүүлэн оношлох. Зевлөмж зааврын эмхэтгэл. Эрүүлийг хамгаалах яам, Анагаах ухааны хүрээлэн, 1989.
2.Ю.В.Йфончиков, В.И.Титов, И.П. Байдаков. Инфакт миокарда с наличием или отсуствием патологического зуба Q. Кардиология 1991-5, с.88-91.
3.Е.И.Чазов. Руководство по кардиологии. Методы исследования сердечно-содудистой системы. Том 2. 1982.с.440-455
4.Elisa L.K, Joseph JS. Clinical SPECТ imaging, New York. Raven Press, 1994, p.145-175.
5.The Cardiovascular Imaging Committee, American College of Cardiology. Standardization of Cardiac Tomographic Imaging. J. Am Coll Cardiol/1992; 20: p.255-256.6.Procedure Guideline of Myocardial Perfusion Imaging, Society of Nuclear Medicine, 1999.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 918
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК