Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Эмэгтэйчүүдийн аарцгийн сулралыг эмчлэх гурвалсан мэс заслын арга
( Судалгааны өгүүлэл )

Г.Санждорж1, Б.Шижирбаатар2

1Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв,  2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Although path physiology of stress incontinence and pelvic relaxation is different, it is effective to diagnose and provide surgical therapy simultaneously.

Five methods chosen by as such as methods of Kelly, Hirsch and two methods of Richter are more suitable for current situation of our country.

Besides this it is confirmed that our modification added to surgical therapy of fecal incontinence has a good effectiveness.

Pp. 27-29, References 8

Судалгааны үндэслэл. Монгол эмэгтэйчүү-дийн өвчин сулпалд аарцгийн сулралын [1] эмгэгүүд, дараьмат шээс задгайрал өвчин [2], хошногоны дутал шинж зэрэг нэр бүхий шинэ онош тавигдаж эхэлснээр урьд нь эмчилгээгүйн улмаас шаналж байсан олон эмэгтэйчүүд эмч-лэгдэн эдгэрч, нийгэм эдийн засгийн идэвхээ сэргэээлээ.

Эдгээр эмгэгүүд нь дэлхийн улс орнуудад нилээд тархасан бөгөөд өргөн хүрээнд судлагдаж байдаг нь тухайн орны эдийн засгийн хөгжлийн түвшинтэй холбоотой байна.

Өнөөдөр, дэлхий дээр 200 сая гаруй хүн [3] давсагны өөрчлөлтийн шалтгаанаар шээсээ барьж чадахгүй байгаа ба зөвхөн Америкийн Нэгдсэн Улсын хүн амын 64 хүртэлх насны эмгтэйчүүдийн 10-30%, эрэгтэйчүүдийн 1.5-5%-нь шээсээбарьж чадахгүй [4] бөгөод тэдний эмчилгээнд тус улс 16 тэр бум доллар [5] жил бүр зарцуулдгаас гадна тус улсын хүн амын 100 хүн тутмаас нэг нь хошного дуталтайн   ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд эмчилгээнд нь 400 сая доллар жил бүр зарцуулдаг [6] байна.

Эдгээр өвчнүүд нь хувь хүний нийгмийн идэвх, хувийн ариун цэвэрт өдөр тутмын далдуур дарамт үүсгэж байхын зэрэгцээ оношлогоо эмчилгээний зардал өндөртэй, нарийн мэргэжсэн эмчийн тусламж шаарддаг өвормөц онцлогтой.

Монгол эмэгтэйчүүдийн шээс дарамтат задгайрал өвчний оношлогоо ба мэс заслын эмчилгээг 2002-оноос, емнөх төрөлтийн шалтгаантай хошного дутал шинжийн оношлогоо ба мэс заслын эмчилгээг 2003- оноос эхлэн Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв (ЭНЭШТ)-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиник (ЭБЭК)-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт судлаж байгаа ба эмч, резиденс, оюутан нарт сургалт явуулж байна. Мөнхүү тасаг хариуцан, эдгээр эмгэгүүдийн тархалтыг Улаанбаатар хотын эрүүл эмэгтэй-чүүдийн дунд 2005 оны эцэст тогтоож байгаа ба шээс дарамтат задгайрал өвчний онош, эмчилгээ-ний удирдамж боловсруулсан нь 2005 онд хэвлэгдэн нийтэд мөрдогдөж байна. Судлаач би, одоогоос 20 шахам жилийн омне, Герман улсын урогинекологид суралцсан мэдлэгтээ үндэслэн эдгээр судалгаа, онош, эмчилгээний ажлуудыг дэлхийн хөгжингүй орнуудын түвшингээс судлан өнөөгийн Монгол орны нөхцелд тохирсон аргаар хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ВЕСТМЕД ХХК санхүүгийн бүх мөнгөн тусламж өгч байгаа юм.

Эх барих эмэгтэйчүүдийн урологийн зонхилох өвчнүүдийн эрдэм судлалын ажлууд, шинжилгээ, оношлогоо, мэс заслын эмчилгээ, сургалт зэрэг нь тус Мэс заслын тасагт тасралтгүй, тогтовор-тойгоор 4-жилийн турш хийгдэж байгаагийн дүнд Монголын эмэгтэйчүүдийн өвчин судлалд, Эмэгтэйчүүдийн шээс-бэлгийн эрхтэн судлал буюу Урогинекологи хэмээх дэд салбар анхдаг-чаар, үүсчээ гэж үзэх үндэстэй боллоо.

Түлхүүр үг: Гинекологи, Урогинекологи

Зорилго: Эмэгтэйчүүдийн шээс дарамтат задгайрал, шээс-бэлгийн эрхтэний унжилтууд ба хошного дутал хавсарсан үед хийсэн гурвалсан мэс заслын аргын үр дүнг шалгах

Зорилт:

  1. Дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа, аарцгийн сулрал ба хошного дутлынхав-сарсан үеийн мзс заслын эмчилгээний аргыг судлах
  2. Судлаачдын аргуудыгхарьцуулан, өөрийн орны өноөгийн нехцөлд тохирсон мэс заслын эмчилгээний аргачилал боловсруулах
  3. Гурвалсан мэс заслын арга ба үр дүнг нэгтгэх

Материал ба арга зүй. ЭНЭШТ-ийн ЭБЭК-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2004-2005 оны 10-р сарын хооронд хийгдсэн төлевлегөөт мэс засалд проспектив аргаар судалгаа хийсэн. Өвчний оношлогоонд тусгайлан боловсруулсан асуумжаас [7], ханиалгах сорил [8], Бонни сорил [9], Anal reflex сорил [10], Валсалва сорил [11] , хошного хунигч булчингийн хавчих сорил [12] зэргүүд болон унжилтуудын хэмжээг Баден ба Уокер [13], шээс задгайралын хэмжээг Ингелман-Зундберг [14]-ийн аргаар, шилжих зэрэгд өөрс-дийн боловсруулсан аргыг тус тус хэрэглэсэн. Мэс заслыг хийхдээ, Рихтерийн [15] аргыг үндэслэсэн боловч хошного хунигч булчингийн үлдэцийг хайж олох, түүнийг холбох мэс үйлдэлд өөрсдийн боловсруулсан аргыг хэрэглэсэн. Энэ арга нь омнех торелттэй холбоотойгоор үүссэн дарамтат шээс задгайрал, шээс-бэлгийн эрхтэн-үүдийн унжилт ба хошного хунигч булчинд (хош-ного талын хярзангийн арьс, салстын ил ураг-далгүй буюу хярзангийн IV зэргийн урагдал биш) үүссэн далд гэмтэлтэй тохиолдолд хийгддэг юм.

ЭНЭШТ-ийн ЭБЭК-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт 2004 оноос 2005 оны 11-р cap хүртэлх хугацаанд хийгдсэн телевлөгоөт мэс заслын 17% (166-хүн) шээс дарамтат задгайрал, шээс-бэлэг эрхтэний үнжилтуудын хавсарсан тохиолдол эзэлж байгаагын [16] дотор хошного дутлын шинж 12.5% (21-хүн)-иар давхар хавсар-сан байна. Эдгээрээс гадна, өмнөх төролтеөс шалтгаалсан хярзангийн IV зэргийн урагдлын 18.0% (30-хүн) хувьд Лауерийн нохөн сэргээх мэс засал хийжээ.

Манай зарим эмэгтэйчүүдэд, аарцгийн сул-ралын 3-5 эмгэг давхар хавсарч тохиолдох нь цөонгүй богөод давсаг-хярзан ба хошного орчинд, еер оер цаг хугацааны дараа тус тусд нь хийдэг байсан мэс заслуудыг ai 1хны мэс заслаар тегс эмч-лэх арга байгааг олж, илрүүлсэн юм. Бид энэ аргаа 21- өвчтенд хэрэглэхэд, хагалгааны дараах 3-4 хоногдотор евчтний унгас, хийгээ барих чадвар бүрэн сэргэсэн ба шээс задгайрал өвчин эмчлэгдэж, уижилтууд арилсан.

Бидний шийдэл нь, Рихтерийн аргаар, шээс-бэлгийн ерц сэргээх I- (бид, өрц нээх хүрцийн эхлэлийг өерчилсөн) ба хярзан сэргээх II- мэс заслыг хийж дуусгаад хярзан дахь Гегарын гурвалжин зүслэгийн суурийн дагуух арьс, доорхи зеолөн эдийн шархыг оёхгүй үлдээж, бидний шийдэл буюу III- мэс заслын хүрцэнд ашиглана. Энэ нь, гурвалжингийн суурийн дагуух шархаар, хярзангийн араар, доош ба хошногоны хоёр хажуу талаар чиглэсэн хурц, мохоо аргаар сорви ба зее-лен эдийг салган, авч, ахиулсаар хошного хунигч булчингийн тасархайн үлдэцэнд хүрнэ. Энэ үед хярзангийн арьс томсгох нэмэлт зүслэг сгүй. Үлдэцийг танихдаа, хярзангийн хошного талын арьс салст гөлгөр-хуниасгүй болсон, энэ хэсэгт ил гэмтэлгүй, хярзангийн арын салгагдсан талбайн хоёр хажууд сорвижсон эсвэл мах шиг өнгөтэй, жижигхэн хонхорхой талбай харагдах, үүнийгдээш татахад тэр талын хошногоны амсрын үлдсэн ху-ниасууд дээш оргөгдөх, хэрэв' махлаг хонхор-хойноос татваас амархан салбарч урагдах зэрэг 6 шинжийг, нүдээр шинжижтогтооно.

Шинжиж илрүүлсэн булчингийн хоёр үзүү-рийг утастай зүүгээр татаж, хошногоны хярзан талын шарханд гаргаад, холбон зангидна. Зарим мэс заслын үед дээрхи 6-аргаар танигдахгүй бол тасархайн үлдэцийгхолбон оёх зорилгоор тэмтрэх мэдрэмжийн нэмэлт 3 арга хэрэглэдэг. Энэ нь, хошногоны амсрын арьс салстын хуниастай ба хуниасгүй хэсгийг нүдээр харж тэмдэглэнэ. Энэ хэсэгт тасархайн үлдэц байрладаг. Зүүн гарт ариун бээлий давхар омсч долоовор хурууг хошногот оруулж, түүний зүүн хажууд байрлуу-лаад, эрхий хурууг хярзангийн шархны мон зүүн хажууд байрлуулна. Дотор гадна хоёр хурууны завсарт, емно нь нүдээр тэмдэглэсэн үлдэцийг тэмтэрч барина. Утастай зүүгээр, барьж байгаа хэсгийг (үлдэцийг) 1.5-2 см гүнд гогодон хатгаж гаргаад дээш татахад тэр талын хошногоны амс-рын хуниасууд өргөгдөнө. Негөө талд энэ аргыг хэрэглэн, шалгаад, хоёр үзүүрийг хооронд нь холбон зангидаж, бэхэлгээ оёдол тавина. Эцэст нь, өмнөх II мэс заслаас үүссэн Гегарын гурвал-жингийн суурийн шарх буюу хярзангийн арьсны шархыгоёно.

Дүгнэлт:

  1. Эмэгтэйчүүдийн шээс дарамтат задгайрал өвчин, шээгүүр, давсаг, шулуун гэдэсний унжилт зэрэг эмгэгүүд, хошного дутлын шинж хэмээх гурван эмгэгийг эмчлэх гурвал.сан мэс заслын аргыг анх удаа боловсруулан хэрэг-лэсэн . Энэ арга нь Рихтерийн мэс заслын аргад суурилсан боловч хошного хунигч булчингийн үлдэцийг таних, нөхөн сэргээх арга шинээр бо-ловсруулж хэрэглэснээс гадна үтрээний өмнөд ханыг нээх зүслэгийн байршлыг сайжруулан өөрчилсөн.
  2. Бидний боловсруулсан мэс заслын аргын шийдлээр евчтөнд байсан 3-5 эмгэгийг анхны мэс эаслаар, зэрэг, төгс эмчилдэг давуу талтай. Энэ нь нэг эмэгтэйд зайлшгүй хийгдэх мэс заслын тоог цөөрүүлсэн. Иймээс энэ аргын эцэст, эдгээр 21 өвчтөний эмнэлгийн зардал 2250400 төгрөгөөр хэмнэгдсэн.
  3. Бид оношлогоо ба эмчилгээнд өндөр үнэтэй багаж, мэс заслын материал хэрэглээгүй боловч мэс заслын үр дүн 100% болсон.
Ном зүй

1. Шижирбаатар. Эмэгтэйн аарц-гийн сулрал өвчний тухай.Монголын Анагаах Ухаан сэтгүүл 2004, №4, х.41-43
2. Г.Санждорж, Б.Шижирбаатар. Монгол эмэгтэй-чүүдийн дарамтат шээс задгайрал өвчний ту-хай. Монголын Анагаах Ухаан сэтгүүл 2004, №3, 25-27
3. Press Release WHO, World Health Organization calls first international consultation on incontinences WHO/49 July 01,1998
4. Catherine E DuBeau, MD. University of Chicago. UP To Date Patient information, Urinary incontinence. Hit:// patients, uptodate.com/ topic.asp
5. Barbara O\\\' Neil, MD. Donna Gilmour.MD, University in Halifax, NS. Approach to urinary incontinence in women, http://www.cfpc.ca/cfp
6. Christine Kennard. Fecal incontinence in Demente. Medicine Net.com
7. ЭМЯ, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны хурлын протоколоос, №03, 2005
8. Х.Хирш, О.Кезер, Ф.Икле, Хирургическое лече-ние недержания мочи. Оперативная гинеколо-гия. Москва. 2001, 409
9. W.Fischer und U.Retzke.Bazis Diagnostik. Gynaekologie. Leipzig, 1986,421
10. Veronica T. Mallet and David A. Neurologic examnation. Ambulatory Gynecology. Philadelphia.1995, 320
11. Veronica T. Mallet and David A. Clinical examnation. Ambulatory Gynecology. Philadelphia.1995,319
12. Fecal incontinence.Urogynecology and Reconstructive Pelvic surgery. Urogynecology Associates of Louisville http://www mybladdermd.com/URPS.htm
13. Х.Хирш, О.Кезер. Ф.Икле. Хирургическое лечение недержания мочи, Оперативная гинекология, Москва, 2001, с.411
14. W.Fischer und U.Retzke. Leipzig.1986, p.417
15. Helmut Kyank, Reinhold Schwarz. Wahl des Operationsverfahrens Gynaecologische Operationen. Leipzig. 1986. pp. 78-83, 177, 179
16. ЭНЭШТ-ийн Эмэгтэйчүүдийм мэс заслын 2004, 2005 оны статистиктайлан
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1266
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК