Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Судасны эндотелийн үйл ажиллагааны алдагдал болон үрэвслийн хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Н.Эрдэнэхүү1, Ч.Гансүх1, Э.Одхүү1, Х.Мөнгөн-өлзий3,   П.Мөнхбаатар4, З.Лхагвасүрэн2, П.Алтацэцэг2,   Э.Саранзаяа1, Б.Анархүү1, М.Ундрам1, Г.Батбаатар1, Ц.Лхагвасүрэн1

 

1Эруул Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлэг, 3Тайван улсын Янг Мин Их Сургууль, 4Солонгос Улсын Кюнг Хи Их Сургууль

 

 

Кардиологийн салбарт гарсан олон ахиц дэвшлийг үл тооцон судас хатуурал нь анагаахын салбарын шийдэж чадаагүй томоохон асуудлуудын нэг байсаар байна [1]. Судас хатуурлын эмгэг нь олон тооны эс, олон тооны хүчин зүйлийн оролцоотой явагддаг нарийн нийлмэл зогсолтгүй явагддаг үйл явц юм [1. 2] Энэ хатуурах үйл явцад наслалт, даралт ихдэх, тамхи татах, хөдөлгөөнгүй амьдрал болон халдвар дархлалын хүчин зүйлс явцыг түргэсгэх нөлөө үзүүлдэг. Эдгээр нь судасны хана, эндотели болон цусан дах хүчин зүйлсийн хэвийн харьцааг молекулын болон эдийн түвшинд алдагдуулж, улмаар эмгэг хүчин зүйлс идэвхжих шалтгаан болж өгнө [2]. Одоогоор судас хатуурлын эмгэгийг тайлбарласан олон онолууд байгаа боловч тухайн улс орны онцлог, байгал цаг уур, хүн амын хооллолт, амьдралын хэв маяг зэргээс хамааран аль нэг нь давуутайгаар уг эмгэгийг үүсгэхэд оролцдог гэдэгт судлаачид санал нэгтэй байна. Хүний судасны эс холбогч молекул-1(VСAM-1) нь моноцит болон Т лимфоцит эсийн гадарга дээр орших VLA-4, LPAM-1 интегринтэй холбогдсоноор үрэвсэлийн хэсэгт лейкоцитүүд миграци болох боломжийг хангаж өгдөг [3]. Гэвч хэвийн үед, үйл ажиллагааны алдагдалгүй эндотелийн давхарга нь цагаан эсүүдийг өөртөө холбодоггүй юм. Судасны эндотелийн үйл ажиллагааны эрт үеийн алдагдлын илрэл нь чөлөөт радикалын урвал идэвхжих, эндотелийн эсийн хамгаалах үйлдэл бүхий NO багасах гэсэн 2 гол өөрчлөлт юм [4, 5]. Үрэвслийн цитокинүүд нь ялангуяа интерлейкин [1], интерферон гамма, TNF нь судасны хананд хүчтэй цочруул үзүүлэгчид бөгөөд олон янзын хариу урвалыг судас болон атерома холбоот эсүүдээс үзүүлдэг [6]. Эдгээр хариу урвалуудад адгезив молекулын илрэлт, хэт исэлдэлт, NO-гийн бууралт, эсийн пролифераци гэх зэрэг орно. NO нь судасны биологийн төв медиатор бөгөөд эндотел эсээс ялгарч цусны урсгалыг зохицуулж байдаг [7]. Эндотелийн нитрик оксид синтаза (eNOS) фермент нь NADPH нөлөөгөөр L-аргинин болон хүчилтөрөгчөөс L-цитрулиныг үүсгэдэг бөгөөд энэ явцад богино хугацаатай NO-гийн радикал үүсдэг. NO-нь судасны калибрт нөлөөлөх замаар цусны урсгалын shear stress-ийг зохицуулах, ялтасын идэвхижил аггрегацийг дарангуйлах, эндотел эстэй моноцитийн адгезийг багасгадагаараа атеросклерозын эсрэг үйлчлэлтэй юм [8]. Азотын исэл нь гөлгөр булчингийн эсүүд болон лимфоцит эсийн пролиферацийг хориглож байсан нь in vitro судалгаан дээр харагдсан бөгөөд түүгээр зогсохгүй гөлгөр булчингийн эсийн миграцийг саатуулж байжээ [8]. Харин эндотел эс дээр эсрэгээр эндотел эсийн өсөлтийг дэмжиж байсан бөгөөд үүнийг нь VEGF-ийн ялгаралтыг NO ихэсгэдэгээр тайлбарлаж болох юм.7 Судас хатуурлын голомтод хуримтлагдсан цитокинүүд нь Т туслагч 1 (Th1) эс хамааралт хариу урвалыг эрчимжүүлдэг ба идэвхжсэн Т эс нь Т эффэктор эсэд ялгаран хөгжиж, улмаар макрофаг идэвхжүүлэгч цитокин IF-g-r ялгаруулж эхэлдэг [9]. IL-1, TNF-a болон IF-g нь хамтран үйлчилснээрээ макрофаг болон судасны хананд маш олон тооны үрэвслийн болон цитотоксик молекулуудын эрчимжлийг бий болгодог. TNFa болон IL-1 нь макрофагыг идэвхижүүлж матриксийн металлопротейназ-9 ын ялгаралтыг ихэсгэж лекоцитийн адгезив молекулын экспрессийг дэмждэг учираас үрэвсэлийн процесст оролцдог хүчтэй медиаторууд юм [9,10]. Интерлейкин-1 ийн үйлчлэлээр судасны нэвчимхий чанар ихэсдэг бөгөөд энэ нь липопротейн эсийн гаднах зайд хуримтлагдан улмаар исэлдэхэд нөлөө үзүүлдэг байж болох юм. Энэ бүх үйлдлүүд нь судас хатуурлыг эрчимжүүлдэг. Сүүлийн үед халдварын хүчин зүйлс болох бактери болон вирус нь судасны эндотелийг анхлан гэмтээх, өөрчлөлт үүсгэх шалтгаан болж магадгүй бөгөөд улмаар судас хатуурлын эхний үе шатанд эндотели эсийн гэмтэл үүссэнээр макрофаги эс идэвхжиж, эндотелид адгези болох шалтгааны тодорхой хувийг эрдэмтэд халдварын хүчин зүйл үрүү чиглүүлээд байгаа юм [1, 10, 12]. Олон тооны эпидемиологийн судалгаагаар зүрхний цочмог хүндрэл инфарктын давтамж ханиад томуу ихэссэн өвлийн улиралд болон архаг шүдний үрэвсэл, мухар олгой болон цөсний үрэвсэлийн ид идэвхжлийн дараагаар ихсэж байгааг тодорхойлсон байдаг нь үрэвсэл болон халдварын хүчин зүйл судас хатуурлын хүндрэлийн эмгэг жамд нөлөөлж байгааг харуулж байгаа юм [1, 2, 13]. Эдгээр халдварын олон хүчин зүйлсээс хүний судас хатуурлын голомтод өндөр давтамжтайгаар тодорхойлогдож, халдварлагдсан амьтандаа атеросклерозтой төстэй үрэвсэлийн өөрчлөлтийг үүсгэдэг нь туршилтаар батлагдаад байгаа хламидиа пневмони, хелико бактери болон цитомегало вирус нь нэлээн анхаарал татаж байгаа юм.12,13 Монгол хүний хувьд уураг, өөх агуулсан хоол ихээр хэрэглэдэг, хэрэглээнд махан бүтээгдхүүн хүнсний ногооны агууламжаас олон дахин их, жимс бага хэрэглэдэг, хүн амын ихэнх нь цусны даралт ихсэх хандлагатай, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, томуу болон бусад халдварт өвчний тархалт өндөр байдагтай холбоотойгоор судас хатуурал үүсэхэд бодисийн солилцооны эмгэгээс гадна үрэвслийн болон халдварын хүчин зүйл илүү давамгайтайгаар нөлөө үзүүлж байж магадгүй юм. Иймээс дээрх монгол хүнд судас хатуурах явцад үрэвслийн механизмын оролцоог судлан тогтоох зорилгоор уг судалгааны ажлыг хийсэн болно.

Судалгааны хэрэглэхүүн ба арга зүй. Судалгаанд 2006.4.1-с 2006.6.21-ны хооронд ШКТЭ-ийн Зөвлөх Поликлиникийн амбулатори болон ангиографийн тасагт хандсан 40-60 насны судас хатуурлын өөрчлөлт бүхий, судасны ямар нэгэн эмгэггүй, нийт 180 үйлчлүүлэгчдийг хамруулсан. Бүтэц үйл ажиллагааны өөрчлөлт болон эрсдлийн хүчин зүйлийг тусгайлан боловсруулсан картын дагуу асуумжболон үзлэг, хэмжилтүүд, лаборатори болон багажийн шинжилгээний аргуудаар тодорхойлсон болно. Судалгааны карт нь судалгаанд оролцогсдын нийгмийн байдал, өвчлөлийн байдал, хорт зуршил, дасгалжилт, хөдөлгөөний идэвхи, удамшлын байдал, хооллолт зэрэг асуудлыг хамарсан 25-30 асуулттай. Нийт судалгаанд хамрагдагсдад хавдар, хурц үрэвсэл, халдвар, хүнд хэлбэрийн тогтолцооны эмгэгүүд, сэтгэцийн эмгэгүүдийг үгүйсгэн, сүүлийн 6 сарын хугацаанд кортикостероид, иммуносупрессив эмчилгээнд хамрагдаагүй хүмүүсийг сонгон авсан. Харин хяналтын бүлэгт чихрийн шижин болон эмгэг Q шүдгүй, өлөн үеийн сахар 7.77 ммоль/л хэмжээнээс ихгүй бөгөөд судасны шинжилгээнд макро өөрчлөлт илрээгүй ижил насны бүлэг хүмүүсийг сонгон авсан. Лабораторийн шинжилгээнд өлөн үеийн цусыг багажын шинжилгээнд орохоос өмнө цус авах тусгай орчинд авсан ба цусыг EDTA-р баяжуулсан болон цэвэр, хоосон ваакуум бүхий 2 хуруу шилэнд авсан. EDTA бүхий цусыг 1 минутад 2500 эргэлтийн хурдтайгаар 10 минутаар эргүүлж шинжлэх хүртэл -20°C-д хадгалсан.

Биохимийн үзүүлэлтүүд. Цусны сийвэнд биохимийн үзүүлэлтүүдийг (нийт Холестерин, HDL, LDL, Триглицерид, Креатинин, Нийт уураг, альбумин, сахар) Герман улсын Human фирмийн Humalyzer-2000 автомат оношлуурыг ашиглаж Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлгийн лабораторид тодорхойлсон. Эндотелийн болон үрэвслийн хүчин зүйлс. Ийлдсэн дэх эндотелийн адгезив молекул (VCAM-1), Азотын исэл (NO), Интерлейкин 1 (ИЛ-1) (R&D Research & Diagnostic Systems, Minneapolis, USA)-ийг стандарт китийг ашиглан цусны сийвэнд энзим холбогч иммуносорбент (colorometric Sandwich ELISA) аргаар ЭМШУИС-ийн Дархлаа-Иммунологийн лабораторид тодорхойлсон. Титэм судасны ангиографийн шинжилгээ. Зүрхний титэм судасны зураглалыг дижитал Hitachi HD1520TM, Philips ангиографийн оношлогооны багаж дээр мэргэжлийн эмч оношлогоог удирдан явуулсан. Оношыг эрүүл судасны өөрчлөлттэй харьцуулан, 2 шинжээч тус тусдаа оношыг баталгаажуулсан.

Доффлерографийн шинжилгээ. Судалгаанд хамрагдагсдад Multi-Dop® T (Compumedics Germany GmbH, The DWL®Doppler компани, Герман улс) оношлогооны багажыг ашиглан мэргэжлийн эмчийн тусламжтайгаар дотор болон гадна гүрээний, эгэмний доод, тархины дотно, гадна судаснууд, мөн гуяны артери дээр гарсан үзүүлэлтүүдэд тулгуурлан хяналтын болон тохиолдлын бүлгийг тодорхойлсон болно. 

 

Дүгнэлт:

1. 40-60 насны хүмүүст эндотелийн үйл ажиллагааг тодорхойлогч азотын дан ислийн хэмжээ буурч байгаа нь судасны хатуурал монголчуудын хувьд эрт эхэлж байгааг харуулж байна.

2. Ийлдсийн IL-1, VCAM-1 болон азотын дан ислийн хооронд шууд хүчтэй хамаарал байгаа нь судасны ханын үрэвсэл судсыг хатууруулах гол хүчин зүйлийн нэг болохыг харуулж байна.

3. Эндотелийн үйл ажиллагааны алдагдал нь зүрх судасны эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр далд хэлбэрээр явагдаж байна.

ТАЛАРХАЛ

Энэхүү судалгааны төсөл нь Монгол улсын их сургууль, Азийн судалгааны төвийн (ARC, 20064) санхүүжилттэйгээр хэрэгжив.

Ном зүй

1. Libby P, Ridker PM, Maseri A. Inflammation and atherosclerosis: 2002 Circulation 105:1135-1143.
2. Ross, R. Atherosclerosis-An inflammatory disease.N Eng J Med 1999; 340:115-126.
3. Holmlund A, Hulthe J, Millgard J, et al.: 2002. Soluble intercellular adhesion molecule-1 is related to endothelial vasodilator function in healthy individuals. Atherosclerosis 165:271-276
4. Brevetti G, Martone VD, De Cristofaro T, et al.: 2001. High levels of adhesion molecules are associated with impaired endothelium-dependent vasodilatation in patients with peripheral arterial disease. Thrombi Haemost 85:63-66.
5. Brevetti G, Silvestro A, Di Giacomo S, et al.:2003. Endothelial dysfunction in peripheral arterial disease is related to increase in plasma markers of inflammation and severity of peripheral circulatory impairment but not to classic risk factors and atherosclerotic burden. J Vasc Surg 38:374-379.
6. de Boer, O.J., van der Wal, A.C & Becker, A.E.: 2000. Atherosclerosis, inflammation, and infection. J Pathol 190: 237-43...
7. Lale Afrasayar and Guler Ozturk.: 2004. NO Level and Endothelial NO Syntheses Gene Polymorphism (Glu298Asp) in the Patients with Coronary Artery Disease from the Turkish Population. Acta Biochemical et Biophysics Sinica 36:661-666
8. Jцrg Hoffmann, Judith Haendeler, Alexandra Aicher, Lothar Rцssig, Mariuca Vasa, Andreas M. Zeiher, Stefanie Dimmeler.: 2001. Aging Enhances the Sensitivity of Endothelial Cells Toward Apoptotic Stimuli Important Role of Nitric Oxide. Circ Res 89:709-715.
9. Sinisalo J, Paronen J, Mattila KJ, et al.: 2000. Relation of inflammation to vascular function in patients with coronary heart disease. Atherosclerosis 149:403-411.
10. Emmanouil Zouridakis, Pablo Avanzas, Ramуn Arroyo-Espliguero, Salim Fredericks, Juan Carlos Kaski. : 2004 Markers of Inflammation and Rapid Coronary Artery Disease Progression in Patients with Stable Angina Pectoris. Circulation 110:1747-1753
11. Hingorani AD, Cross J, Kharbanda RK, et al.:2000. Acute systemic inflammation impairs endothelium-dependent dilatation in humans. Circulation 102:994-999.
12. Mahony, J.B. & Coombes, and B.K.: 2001 Chlamydia pneumoniae and atherosclerosis: does the evidence support a causal or contributory role? FEMS Microbiol Letters 197:1-9.
13. Anderson JL: 2005. Infection, antibiotics, and atherothrombosis-end of the road or new beginnings? N Engl J Med 352:1706-1709.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н .Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1793
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК