Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Улаанбаатар хотын өнгөн хөрсний зарим хүнд металлын агууламжийн түвшин, эрүүл ахуйн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Ш.Уранцэцэг, Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, Б.Ундармаа, Л.Нарантуяа, А.Мөнхтуяа Ш.Батдэлгэр, Ж.Халзанхүү, С.Бумаа

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The results of analysis of iron, kadmium, manganese contents in the 193 samples of soil from 50 points of Ulaanbaatar in 1995-1998 have revealed: The contents of iron, cadmium, manganese have increased in 1997 than in 1996, But contents of those elements were found at relatively / constant level in 1998

There is a need for developing national standards of microelements contents in the soil of Mongolian cities.

 

Pp. 14, References 6

 Сүүлийн жилүүдэд байгаль орчны бохирдолт, экологийн тэнцвэрт байдал, хүний эрүүл аж төрөх нөхцөл бололцоог хангах зэрэг тулгамдсан асуудлууд нь зөвхөн манай орны төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Улаанбаатар хотод 1996 оны тооллогын дүнгээс үзэхэд ердийн галлагаатай гэр, байшинд 63.1 мянга гаруй өрх амьдарч, жилд 300 мянган тн нүүрс түлж, 2,

  1. 4-р цахилгаан станцууд цагт 860 тн нүүрс түлж, секундэнд 2.600м3 хорт хийг ялгаруулан гадаад орчинд цацаж байна. 1997 оны авто техникийн үзлэгийн дүнгээс УБ хотод 300 маркын, 600 гаруй загварын 33.0 мянга гаруй автомашин тоологдож улсын хэмжээний бензин тулшний гуравны нэгийг шатааж, 56.5 гаруй мянган тн хорт бодисыг жилд амьсгалын түвшинд хаяж байна(1).

Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын агууламжийг судлан тогтоох нь дэвсгэр нутгийн үйлдвзр, аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд экологийн үнэлгээ өгөхөд чухал ач холбогдолтойг харгалзан Улаанбаатар хотын хөрсөнд төмөр кадьми, манганийн агууламжийн түвшинг тодорхойлж экологи эрүүл ахуйн үнэлгээ өгөх оролдлогыг энэхүү судалгаагаар хийх үндэслэл болсон юм.

Судалгааны арга зүй:

Батлагдсан аргачлал /5/-ын дагуу хотын газар зүйн 50 квадрат тус бүрээс химийн бодис хамгийн ихээр агуулагдаж байж болох нэг цэгийг  сонгон авч 1996­-1998 онуудад давхардсан тоогоор хөрсний 193 сорьцонд Австралийн "Varian" пүүсийин Atom шингээлтийн спектрометр /ААС-10/ багажийн тусламжтайгаар дээрх элементүүдийг тодорхойлж, шинжилгээний дүнд компьютерийн программаар статистикийн  боловсруулалт хийлээ.Хотын захын 1

  1. 27-р квадратуудад орших Гачуурт, Хүрэлтогоот, Салхитын амыг харьцангуйгаар хөрс бохирдуулах эх үүсвэр багатай, хяналтын цэг болгон сонгов, Сорьцуудыг хөрсний хамгийн их бохирдолтой үе гэж судлаачдын тогтоосон /6 / хавар (5-6-р cap), намрын улиралд (9-10-р cap) шинжиллээ.

Судалгааны үр дүн хэлцэмж:

Хөрсөнд агуулагдах төмрийн хэмжээ 3 жилийн дунджаар 20.4 мг/кг, кадьми 0.02 шг/кг, манган 0.38 мкг/ кг тус тус байсан.

1996, 1997, 1998 онуудад Сонгино хайрхан дүүрэгт /СХД/ 5 шар орчим төмрийн агууламж (30.5 мг/кг) 3 жилийн дунджаас их, Баянзурх дуүрэг /БЗД/, Шар хадны эцэс (10.9 мг/кг) орчимд бага байна.

1996, 1997, 1993 онуудад Хан-уул дүүрэг /ХУД/ 34-р сургууль кадьмийн агууламж (0.05 мкг/кг) 3 жилийн дунджаас их, ХУД Зайсангийн ам (0.01 мкг/кг) орчимд бага байна.

1996, 1997, 1996 онуудад СХД-32 байр орчимд манганий агууламж (0.9 мкг/кг) 3 жилийн дунджаас их, БЗД-/ ЦИС Цагдаагийн их сургууль/ (0.1 мкг/кг) орчимд бага байна.

Улирлын байдлаар харьцуулж үзвэл хөрсөнд агуулагдах төмрийн агууламж 1997 оны хавар 32.5 мг/кг, намар 16.7 мг/кг(р<0.001), кадьми 0.003 мг/кг, 0.02 ммг/кг (р<0.01), манган 0.76 мкг/кг, 0.2 мкг/кг (р<0.001)

тус тус байгаа нь хаврын улиралд эдгээр металлын агууламж намрынхаас их байгааг харуулж байна.

Улаанбаатар хотын хөрсөнд агуулагдах манганы хэмжээ 380мг/кг байгаа нь ОХУ мөрдөж буй ЗДХ-зэс (1500мг/кг) 3.9 дахин бага, кадьми 20 мг/кг байгаа нь (2 мг/кг) ЗДХ-ээс 10 дахин их байна.

Дүгнэлт:

1. Улаанбаатар хотын хөрсөн дэх төмрийн агууламж сүүлийн 3 жилийн дунджаар (1996-1998 он) 20.4±19 мг/кг, кадьмм (1996-1998он) 0.02+0.003 мкг/ кг, манган (1996-1998 он) 0.38±0.04 мкг/кг байна.

  1. СХД-т төмрийн агууламж хотын дунджаас их (р<0,01 СБД-т кадьми манганийн агууламж тус тус  бага (р<0.01) байлаа.
  2. Эдгээр металлын хөрсөнд агуулагдах хэмжээ хаврын улиралд намрынхаас илүү (р<0.5, р<0.001) байна.
  3. ОХУ-д мөрдөж буй ЗДХ-тэй харьцуулахад хөрсөнд агуулагдах манганы aгууламж 3.9 дахин бага, кадьми 10 дахин их байна.

Санал

  1. Цаашид Монгол улсын томоохон хот, сууринд хөрсний бохирдолтын байдалд эрүүл ахуйн үнэлгээ өгөх ажлыг боловсронгуй болгох зорилгоор хөрсөнд агуулагдах химийн хортой бодисын ЗДХ-ний нормыг боловсруулан батлуулж мөрдүүлэх шаардлагатай байна.
  2. Хөрсний химийн бодисын бохирдлын судалгааг бохирдуулагч эх үүсвэртэй нь нягт холбон судлах  нь зүйтэй гэж үзэж байна.
  3. Хөрсний бохирдолтыг (төмөр, кадьми, манган) түүнээс шалтгаалан үүсэж болох хүн амын эмгэг өөрчлөлтэй холбон судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Ном зүй

1.0чирбат.С Нийслэлийн байгаль орчны одоогийн төлөв , байдал, тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан асуудлууд.
УБ хотын агаарын бохирдол ОПБ хурлын илтгэлүүд. 1998-С27-29
2. Химийн бодисын ашиглалтанд улсын үзлэг явуулсан дүнгээс (1996.10.04)
3.Тонкопий Н.И., Перцоөская А.Ф, Григорьэөа Т.И., Сает Ю.Е., Ревич Б.А., Смирноөа Р.С. Методачешше подходы к оценке степени загрязнения почв химический веществами
//Гиг.и.сан. - 1988-1-С-6
4.Ермаченко Л.А. Нормирование содержания токсических злемеклов в объектах окружающей среды, пищеаых продуктах и сырье.
Атомно-абсорбционный анализ в санитарно-гигиенмческих исследованиях. г. Москва, 1997-С-96
5.Бүс нутгийн байгаль цаг уур, орчины бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлийг судлах үргэлчилсэн аргачлал. ЭА-92
6.Бямбажав Э нар Улаанбаатар хотын хөрсний нян, химийн бохирдол, эрүүл ахуйн үнэлгээ ЭА-18-95
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1123
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК