Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Тураалтай хүүхдийг хоолоор эмчилсэн клиник туршилтын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ж.Батжаргал, М.Оюунбилэг

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт

The clinical trials was conducted by methodology of the Nutrition institute of Russia.

"The nutritous complete food "clinical trlai included 7 to 36 month old children (one child with mild malnurtition, four children with moderate malnutrition, eight children with severe malnutrition and 13 children with richets).

After the dietary treatment weight of the children was increased by 400 gr to 2000 gr. One child's weitght be­came normal or the weight loss percentage of other chil­dren was reduced by 21.6% and 46.3%.

The percentage of protein absorption was 90.7, of fat absorption was 87.5 and of carbohydrate absorption was 90 for 2 year old children. The strong correlation between weight and height was observed

 

Pp.15, Table 1, References 8

Хоногийн хоолон дахь уураг, илчлэгийн хэмжээ нь хүүхдийн өсөлт хөгжилттэй уялдан өөрчлөгдөж байх ёстой ба нэг грамм жин нэмэгдэхэд ойролцоогоор 7 ккал илч зарцуулагдаж түүний 16.5% уургаар хангагдах ёстой. (К.С.Ладодо, 1985; Е.М.Фатеева, 1986; А.В.Мазурин,1985;И.И.Кондратьев,

Г.Н.Сердюксзская, 1983)

1997 онд Улаанбаатар, Булган, Дундговь аймгийн 5 хүртэлх насны хүүхдэд Хоол Судлалын Төвийн хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хэсэг 10% тураалтай байна.

Материал арга зүй:

Клиник туршилтыг Оросын Холбооны Улсын Анагаах ухааны академийн харъяа Хоол судлалын институтээс боловсруулсан аргачлал / 6 /~ын дагуу явуулав. Клиник туршилтад хамрагдсан хүүхдүүдэд эмчийн бодит үзлэг хийж, хүүхдийн бие бялдрын хэмжилтийг ДЭМБ-аас гаргасан аргачлал / 8 /-ыи дагуу хүүхдийн тавган жин, зориулалтын өндөр, урт хэмжигчээр хэмжиж, хүн амын бие бялдрын өсөлтийн лавлах хэмжээтэй харьцуулан биеийн жингийн алдалдлыг тооцож, Хүүхдүүдийн биеийн жингийн нэмэгдэл, өндрийн хоорондох корреляци холбоог Спирменийн аргаар гаргав. Мөн шингэцийн шинжилгээг клиник туршилт эхлэхээс өмнө, клиник туршилтын дараа хийлээ.

Яслийн хоол, клиник туршилтын үед өгөх хоолны үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийг тооцооны аргаар бодохдоо "Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгт ”, Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг /2/ ашиглав.

Судалгаанд Улаанбаатар хотын нялхсын клиник сувилалын "Намуу" бүлгийи 7 сартайгаас 36 сартай тураалын хөнгөн хэлбэртэй 1, дунд хэлбэртэй 4, хүнд хэлбэртэй 8, сульдаатай 13 хүүхдийг хамруулав.

Үр дүн хэлцэмж:

Тэжээллэг иж бүрдэл хоолоор насанд нь тохируулан 20-76 хоног хоол-засал эмчилгээ хийхэд хүүхдийн биеийн ерөнхий байдал сайжирч биеийн жин дунджаар 400-2000 гр хүртэл нэмэгдэж, жингийн нэмэгдэл өндрийн хооронд шууд хүчтэй хамааралтай /R ху = 0,8, t = 3.5/ байгаа нь судалгаанаас ажиглагдлаа. “Тэжээллэг иж бүрдэл"хоолны шингэцийг балансын аргаар тооцон гаргахад уураг 90.7хувь, тослог 87.5 хувь, нүүрс ус 97.0 хувийн шингэцтэй байлаа.

Дээрх хүснэгтээс харахад клиник  болон биохимийн үзүүлэлтүүд сайжирсан боловч статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй.

Дүгнэлт:

1.   50-70 хоног клиник туршилтад хамрагдсан хүүхдүүдийн биеийн жин дунджаар 23.2 граммаар, 20-50 хоног хуртэл хугацаагаар клиник туршилтад
хамрагдсан хүүхдүүдийи биеийн жин дунджаар 11.6 граммаар нэмэгдэж байгаа нь тураалын хүнд хэлбэртэй хүүхдийг хоолоор эмчилэхэд 3 сараас дээш хугацаа шаардлагатай байгааг харуулж байна.

2. "Тэжээллэг иж бүрдэл" хоолоор эмчилсний дараа биеийн жингийн нэмэгдэл, өндрийн хооронд шууд хүчтэй хамааралтай болох нь (t~3.06) статистикийн аргаар нотлогдож байгаа бөгөөд насанд нь тохирсон
хоолоор тураал, өсөлт хоцролттой хүүхдүүдийг эмчилэхэд үр дүнтэй байна.

Ном зүй

1.Тав хүртэлх насны хүүхдийн Уураг-илчлэг дутал, Дэлхийн зөн-Монгол. Хоол судлалын төвийн судалгааны ажлын тайлан. 1997.x. 12
2.Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ. Хоол судлалын төв, УБ, 1997.
3.Кондратьев И.И, Сердюковская Г.Н. Научные основы рационального питания детей и подростков.
Вопросы пигания. 1983. №7. с. 27
4.Ладодо К.С, Современные аспекты детского питания.
Теоретические и клинические аспекты нэуки о питаний.
Том VI. М. 1985. с. 3-4
5.Мазурин А.В. Актуаяьные вопросы питания здоровых детей.
Вопросы охраны материнства и детства. 1985. №1 с. 3
6.Методическая рекомендация по проведению клинико-экспериментального исследования. Институт Питания. РФР. 1990
7.Фатеева Е.М. Современное представление о вскармливании детей первого года жизни.
Вопросы охраны материнства и детства.
1986. №1. с. 5-6
8.Physical status: Measurements of anthropometry. WHO. Geneva. 1995.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1444
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК