Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Комын байдал
( Лекц )

Г. Цагаанхүү, Ц. Дэлгэрмаа

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The authors have wrote lecture on state of coma for general practioners. The lecture include determina­tion, pathology, pathogenecy, diagnosis, differential di­agnosis and treatment principles of coma.

Pp. 22-25, table 1,  literature 4

Ухаан гүн алдсан, хүчтэй сэдээлтэд ч үл хариулах, сэрэхгүй байдлыг ком гэнэ. "Сома" хэмээх нэр томъёо нь Грекээр "гүн нойрсолт  гэсэн үг хэдий ч, нойрсолтоос дараах зарчмын ялгаатай.

  1. гаднын цочролд сэрэхгүй,
  2. амьдралын амин чухал үйл ажиллагаа /мэдрэл-вегетатив зохицуулга/ алдагдана,
  3. ухаан алдалт үргэлжлэн гүнзгийрэх хандлагатай

4. Ухамсарт ухаан нь тархины гадрын шууд зохицуулгын дор дотоод, гадаад ертөнцийг бодитойгоор танин мэдэх ажиллагааг хангана. Харин тархины гадрын идэвхтэй ажиллагаа хадгалагдах нь тархины баганан хэсгээс эхлэн их тал бөмбөлөгийн гадрын бүх хэсэгт хүрч төгсөх өгсөн идэвхжүүлэх торлогийн тогтолцоогоор тодорхойлогдоно. Иймээс торлогийн идэвхжүүлэх тогтолцоог хамарсан голомт хийгээд хоёр тал бөмбөлөгийн олон голомтот тархмал процессын үед ухаан алдалт, комын байдал үүснэ. Ийнхүү ухаан алдагдах нь тархины үйлийн гүнзгий хямралыг илтгэх учраас нэн яаралтай эмнэлгийн тусламж шаардана, яагаад гэвэл, тархины бүтцийн хийгээд шим солилцлын өөрчлөлтийн зөвхөн тодорхой хязгаарын хүрээнд түүний үйл ажиллагаа эргэж сэргэх  боломжтой байдаг.

Шалтгаан зүй: Ухаан алдалт, комын байдал нь төв мэдрэлийн систем хийгээд биеийн эрхтэн тогтолцооны өвчин эмгэг, гадаад, дотоод хордлого, физикийн хүчин зүйлс зэрэг төрөл бүрийн  шалтгаанаар үүснэ.

А, Тархины бүтцийн анхдагч өөрчлөлт /деструкци/

  1. Тархины судасны өвчнүүд: тархины цус харвалт, торовчийн дорх цус харвалт, тархины шигдээс, венийн синусын тромбоз
  2. Гавал-тархины гэмтэл: тархины бяцрал, гавлын доторх цус хуралт, аксоны тархмал гэмтэл
  3. Төв мэдрэлийн тогтолцооны халдвар: мэнэн, энцефалит, тархины буглаа
  4. Тархины хавдар, гидроцефали
  5. Эпилепсийн уналт таталт

Б. Тархины бүтцийн хоёрдогч өөрчлөлт:

1.       Дотоод хордлогын /дисметаболизм/
энцефалопати:

Гипогликеми, чихрийн шижингийн кетоацидоз, кетоацидозын бус гипергликеми , бөөр, элэгний дутагдал, гипонатриеми, гипотиреоз, гиперкальциеми, гипокальциеми, пангипопитуитаризм

2,     Гипоксийн энцефалопати:зүрхний хүнд дутагдал,
уушгины архаг эмгэгийн зохирол алдагдал.цус багадалт,
шок, гипертоний  цочмог энцерфалопати

Гадаад хордлогын энцерфалопи:

Мансууруулах бодис, эмийн бэлдмэл, архи, нүүрстөрөгч хий,  хүнд металлын давс

Физикийн хүчин зүйлс: гипертерми, гипотерми, цахилгаанд цохиулах

Эмгэг жам: Комын байдал үүсэх эмгэг жамын үндсэн хүчин зүйл нь ухаан алдалтад хүргэж буй шалтгаан, тухайлбал, тархины бүтцийн органик өөрчлөлт хийгээд гадаад, дотоод хордлогын үүдэлт шим солилцлын / метаболизм/ хямралын аль нь ч байсан эцсийн үр дүн ньтархины нейроны мембрант байгууламж гэмтэх, тархи хавагнах, цус хомсрох, хүчилтөрөгчийн дутагдал. үүсэх, улмаар гавлын дотоод даралт ихсэх, тархины баганан хэсэг дарагдах явдал юм.

Эмнэл зүйн шинж: Саруул ухаантай байх, ухаан алдалтын хоорондох үед ухаан балартлын завсрын хэлбэрүүд ажиглагддаг.

Ухаан дөжрөн балартах байдал: Сэтгэцийн саруул, сэргэлэнгийн байдал үлэмж саатах байдлаар тодорхойлогдоно. Анхаарал суларсан, нойрмог унтаа байдалтай, хэл яриагаар харилцах боломж хязгаарлагдмал, чанга давтан хэлсэн асуултад ганц нэгхэн үгээр хариулна, энгийн шаардлагыг /нүдээ нээх, хэлээ гаргах, гараа өргөх гэх мэт/. Хагас дутуу гүйцэтгэнэ, амархан цуцаж сааталд орно, орон байр, цаг хугацааны баримжаалал алдагдсан, xapин  өөрийн "хувийн" бие сэтгэцийн тухай баримжаалал харьцангуй хадгалагдана, дэмийрэл, хий үзэгдлийн илрэл, сэтгэц-хөдөлгөөний хөөрлийн шинж хавсрах хандлагатай.

Сопор: Хэл яриагаар харилцах боломжгүй, заавар, шаардлагыг биелүүлэхгүй, хөдөлгөөн утга учрын холбогдолгүй рефлекст урвалын хандлагатай, харин өвдөлтийн цочролд хөдөлгөөний тохирсон хамгаалах урвалаар хариулна, орон байр, цаг хугацааны болон өөрийн "хувийн" тухай баримжаа, аарцгийн үйлийн хяналт алдагдсан, рефлекст урвалууд /хүүхэн харааны, нүдний эвэрлэгийн, залгих, ханиалгах, шөрмөсний рефлексүүд харьцангүй хадгалагдана.

Ком : Сэтгэц, хөдөлгөөний идэвх бүрэн сааталд орно, хүрээлэн буй орчны аливаа цочролд хариулахгүй, булчингийн тонус ихсэх, багасах байдлаар солигдож, горметони таталт өгнө, бүх төрлийн мэдрэхүй, рефлекст ажиллагаа алдагдана,   амьсгал,   зүрх   судас, цусны эргэлтийн зохицуулга гүнзгий хямрана.

Комын байдлыг эмнэл зүйн илрэлийн явцаар нь гурван зэрэглэлд хуваана.

Комын I зэрэг: Гаднын цочролд тохирсон хариулт өгөхгүй зөвхөн өвдөлтийн хүчтэй цочролд хөдөлгөөний тайван бусын ерөнхий урвалаар /ярвайх, хөл, гараа татах гэх мэт/хариулна, төрөлхийн рефлексүүд хадгалагдсан, гэдийх хэвшинж эмгэг рефлекс илрэх хандлагатай. ЭЭГ-ийн шинжилгээгээр альфа-долгионы жигд бус хэмт тархмал өөрчлөлт, биопотенциалын аажим долгионт идэвхжил тодорхойлогдоно.

Комын II зэрэг: Гаднын аливаа цочролд ямар нэгэн хариулт өгөхгүй, булчингийн тонус суларсан байх буюу биеийн нэг буюу хоёр талыг хамарсан горметони таталт илэрнэ, төрөлхийн рефлексүүд /хүүхэн харааны, нүдний эвэрлэгийн, залгих/ үүсгэгдэхгүй, амьдралын амин чухал рефлекс үйл ажиллагаа-амьсгал, зүрх судасны хэм алдагдана /амьсгал хурдсах, тасалдах, судасны лугшилт сулрах, хурдсах, артерийн даралт буурах/. ЭЭГ-ийн шинжилгээнд альфа-хэмнэл арилж, аажим идэвхжил давамгайлна, зонхилон хоёр талыг хамарсан шовх буюу аажим долгионууд тодорхойлно.

Комын III зэрэг: Уртавтар тархины үйл дарангуйлагдана, амьсгал үе үе тасалдаж, артерийн даралт унана, хүүхэн хараа өргөсөнө, булчингийн тонус алдагдана. ЭЭГ-ийн шинжилгээгээр тархины цахилгаан идэвхжил тодорхойлогдохгүй.

Комын хүнд, хөнгөний зэрэглэлийг тогтооход 1977 онд Глазго хотноо чуулсан гэмтлийн эмч нарын дэлхийн конгрессоос дэвшүүлсэн шалгуурыг ашиглаж болно. /Хүснэгт1/

Дээрх шалгуураар ухаан алдалтын зэрэглэлийг үнэлэхдээ бүлэг бүрийн үнэлгээг тус бүрт нь нэгтгэж, нийт нийлбэрийг гаргана. Ухаан саруул үед 15 балл, харин ухаан гүнзгий алдагдсан тохиолдолд 7 ба түүнээс доош балл ноогдоно.

Комын оношлол:

Ухаан алдалтын шалтгааныг тогтоохын тулд ямар нэгэн архаг өвчинтэй эсэх, ухаан алдахын өмнө тодорхой зовиур шинжүүд илэрч байсан эсэх, алив нэгэн  эм хэрэглэдэг байсан эсэхийг тодруулна. Комын байдал гэнэт эхлэх нь тархины инсульт, гипогликемийн үед, ухаан алдалтын байдал аажим гүнзгийрч комд орох нь гадаад, дотоод шалтгаант хордлогын үед зонхилон тохиолдоно. Бие хөлөрсөн байх нь гипогликемийн үед, арьс хуурай, маажилтын ул мөртэй бол уреми, чихрийн шижингийн комын


 

үед нүүр царай хүрэн улаан байх нь архины хурц хордлого, инсультын үед арьс тод ягаан туяатай байвал нүүрсхүчлийн хийн хордлогын үед, биеэр судаслаг одууд гарсан, арьс салст шаргал, хэвлийд усжилттай бол элэгний комын үед, биеийн халуун буурсан байх нь тайвшруулах эмүүд, архины хордлого, гипотиреоз, липогликемийн үед, судасны цохилт цөөрсөн, артерийн даралт өндөр байвал гавлын дотоод даралт ихэсч, тархины бүтцүүд дарагдсан үед тус бүр ажиглагдана. Артерийн даралт нэн өндөр байгаа үед уремийн ком, гипертензийн цочмог энценфалопати, тархины цус харвалт, гавал-тархины гэмтэл сэжиглэгдэнэ. Артерийн даралт бага байх нь хордлогын ком, ялангуяа барбитуратын бүлгийн бэлдмэл, архины хордлогын үед, мөн түүнчлэн зүрхний шигдээс, үжилт халдвар, аддисоны криз, дотор цус алдалтын үед тохиолдоно. Хамар, чихнээс цус, шингэн гоожсон, чихний арын хөхлөг сэртэнгийн орчим хавантай, эмзэг өвчтэй байх нь гавал-тархины гэмтэл, хэл хазагдсан шархтай, дороо шээс алдсан ул мөр илэрвэл эпилепсийн уналтын статус зэргийг тус бүр илтгэнэ. Гүн комын үед амьсгалын давтамж, хэм, өнгөц, гүний хэмжээ үлэмжийн өөрчлөгдөж /гипервентиляци, Чейн-Стокс амьсгал г.м/, судасны цохилтын тоо, хэм алдагдан, артерийн даралт унана. Комын байдал гипервентиляцитэй хавсрах нь ихэвчлэн метаболизмын хямрал, тухайлбал, чихрийн шижингийн кетоацидоз, лактацидоз, уреми, органик хүчлийн хордлого, элэгний дутагдал, салицилатын хордлогын үед ажиглагдана. Комын байдлын шалтгаан тогтоогдохгүй тохиолдолд үзлэгээр илрүүлсзн шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэнд дор дурдсан үндсэн гурван чиглэлийг харгалзан, оношлогоо, эмчилгээний дараачийн яаралтай арга хэмжээг авна.

1.Мэдрэл эмгэгийн шинжүүд биеийн нэг талыг хамран илэрч, тархины баганын рефлексүүд хадгалагдаж буй тохиолдолд /III мэдрэлийн шинж болох нэг талын хүүхэн хараа өргөсч, гэрлийн урвалд хариулахгүй болсныг үл харгалзан/ тархины тал бөмбөлгийн хүрээний эмгэг байгааг

Илэрхийлнэ. Мэдрэл эмгэгийн нэг талын шинжүүдийг  тал бөмбөлөгийн цус харвалт, гэмтлийн шалтгаант гавлын доторх цус хуралт, бөмбөлгийн том хэмжээт шигдээс, тархины хавдар, буглаа, герпесийн энценфалит зэрэг органик голомтот эмгэгүүд үүсгэнэ. Харин нэг тал бөмбөлөгийн эмгэг нь гавлын дотоод даралт үлэмж ихсэж, нөгөө талын бөмбөлөг буюу тархины баганан хэсэг дарагдах тохиолдол л ухаан алдалтанд хүргэнэ. Энэ тохиолдлын эхэн үед rap, хөлд гемипарез, эмгэг рефлекс үүсэх, нүдний харц саажлын эсрэг тал руу чиглэх /тал бөмбөлөгийн хэвшинжит харцны саа/, гемигипестези, хэсэгчилсэн таталт илрэх магадлал өндөр байна. Гавлын дотоод даралт ихсэхийн хэрээр толгойн өвдөлт нэмэгдэн, олон дахин бөөлжиж, ухаан алдалт гүнзгийрэн, улмаар тархины багана шаантаглах хүндрэлийн шинжүүд илэрч, мэдрэлийн голомтот шинжүүд харьцангуй хоёр талын шинж төрхтэй болдог. Зарим тохиолдолд мэдрэлийн нэг талын шинжүүдээр метаболизмын хордлогот ком / гипогликеми, кетоацидозын бус гипергликеми, гипо-, гипернатреми, элэгний ба гипоксийн энцефалопати/ илрэх хандлагатай байдгийг харгалзан авч үзвэл зохино. Комын байдал орсон тохиолдолд нэг талыг хамарсан мэдрэл эмгэгийн шинжүүд, тухайлбал , гемипарез байгаа эсэхийг илрүүлэхэд нэн бэрхшээлтэй хэдий ч, нэг талын rap, хөлд утга учрын холбогдолгүй хөдөлгөөн илрэх, нэг талд булчингийн тонус сул байх, гарыг өргөөд тавихад сул унах, хөлийг өвдөгний үеэр нугалж орхиход тогтохгүй гулсаж тэнийх, хөлийн тавхай гадагш эргэсэн байх, гэдийх дүрсийн эмгэг рефлекс илрэх хандлага гарах, хамар-уруулын нугалаас тэнийсэн байх, амьсгалын хөдөлгөөнийг дагаж хацар түмбэлзэх зэрэг шинжүүдийг бүрдэл байдлаар авч үзсэний үндсэнд түүнийг тогтоох боломжтой. Комын  байдалд дээд мөч тэнийж дотогш эргэсэн, доод мөч тэнийсэн байрлалд байвал "децербраци хөшил" гэж нэрлэх бөгөөд тархины баганын түвшинд улаан бөөм, тэнцвэрийн бөөмсийн хооронд гэмтсэн тохиолдолд ажиглагдана. Харин дээд мөч   нугарч дотогш эргэсэн, доод мөч тэнийсэн байрлалд орохыг "декортикаци хөшил" гэх бөгөөд энэ нь тал бөмбөлөгийн гүнд байрласан голомт, эсвэл дунд тархины дээд заагт голомт байрлахад илэрнэ. Өвдөлтийн цочролд хөлөө гадагш хөдөлгөж байвал пирамид зам гэмтээгүйг харуулна.

  1. Тархины баганын бүтцүүд анхдагчаар гэмтсэн тохиолдолд дараах шинжүүд гарна.

Голомтын талд хүүхэн хараа өргөссөн, гэрэлд урвалгүй, зовхи унжсан, нүд гадагш хялар болсон, түүний эсрэг талд гемипарезын шинж, гэдийх дүрсийн эмгэг рефлекс илрэх нь чамархайн дэлбэнгийн дотор хэсэг доош түрэгдэн, бага тархины хатуу бүрхэвчийн завсарт хавчигдан, дунд тархины хөл дарагдалд орж буйг харуулна. Үүнийг "транстенториал шаантаглал" хэмээн нэрлэнэ. Хэрэв гавлын дотоод даралт улам цааш гүнзгийрвэл дээрх шинж тэмдэг хоёр талыг хамран, байдал улам хүндэрнэ. Ухаан алдалтын эхэн үед тэнцвэрийн өөрчлөлт, нүдний дотогшлох хялар, Бабинскийн рефлекс илэрч байгаад цаашид богино хугацаанд ухаан алдалт гүнзгийрэн, харцны саа үүсч, улмаар хоёр нүдний бүрэн саажилт, тетрапдегигээр солигдон, амьсгалын хэм тасалдах, нь бага тархины буйлсан хэмэг дагзны нүх рүү түрэгдэн, уртавтар тархийг дарагдалд оруулсныг илтгэнэ. Үүнийг "бага тархины шаантаглал" гэнэ.

Хүүхэн хараа нарийссан, гэрлийн урвалтай, нэг буюу хоёр нүд дотогш хялар болсон эсвэл хоёр нүдний харц гемипарез үүссэн тал руугаа хандсан / гүүрийн хзв шинжит харцны саа / байвал тархины гүүрийн нэг талын голомтот эмгэгийг заана.

Нүдний тэнхлэг босоо шугамын дагуу зөрөөтэй, түүнд чичигнэх маягийн хөдөлгөөн илэрвэл тархины баганын гэмтэлтэй холбоотой.

Комын байдал тархины баганын гэмтэлтэй холбоотой эсэхийг окулоцефал, окуловестибуляр рефлексийн тусламжтайгаар тогтооно.

Окуловестибуляр рефлекс, толгойг хоёр тийш нь хурдан эргүүлэхэд / хүзүү- нурууны гэмтэл сэжиглэгдэж буй тохиолд хориглоно/ нүдний алим тэр чиглэлд дагаж эргэхгүй, үүнийг "хүүхэлдэйн нүдний шинж" гэх бөгөөд тархины баганан хэсэг гэмтээгүй тохиолдолд тод зэрэг илрэлтэй байдаг.

Окулавестибуляр рефлекс, толгойг 30 хэм өндөрлөж чихний суваг руу 10 мл хүйтэн ус нарийн гуурсны тусламжтайгаар шахаад /хэнгэрэг гэмтэлтэй үед хориглоно/ хэвийн үед чоцроосон  тал руугаа чиглэсэн удаан нистагм үүсч нөгөө тал руугаа хурдан буцна. Хоёр талаас хурдан ба удаан нистагм үүсэхгүй бол тархины багана гэмтэснийг харин хоёр талдаа хурдан нистагм илрэхгүй зөвхөн удаан нистагм илэрч байвал тал бөмбөлгийн гэмтлийг тус бүр илтгэнэ.

  1. Мэдрэл эмгэгийн нэг талын шинж тэмдэгүүд илрэхгүй, хүүхэн харааны гэрлийн урвал болон тархины баганын бусад рефлексүүд хадгалагдсан тохиолдолд комын байдал, гол төлөв , метаболизмын буюу хордлогын гаралтай байна. Гэвч тархины хоёр талын бөмбөлөгийг тархмал хамарч гэмтээсэн мэдрэлийн зарим өвчний үед, тухайлбал, торлогийн доорхи цус харвалт,мэнэн , герпесийн бус энцефалит, цочмог энцефалопати  ,хоёр талын субдурал гематом, гавал тархины гэмтлийн үе дэх аксоны тархмал нэрвэгдэл, зэргийн үед булчингийн тонус, рефлекс хоёр талаас өөрчлөгдөх, хоёр хөлд Бабинскийн эмгэг рефлекс илрэх, магадлалтай байдгийг харгалзан үзэх нь чухал.Метаболизмын шалтгаант комын үед гар, хөлийн үзүүр хэсэгт хэлбэлзэх маягийн хөдөлгөөн , нүүрний орчим, мөчний угийн хэсгүүдэд булчингийн татвалзал / мультифокал миоклоны / илрэх нь оношийн ач холбогдол бүхий өвөрмөц шинжийг бүрдүүлнэ.

Лабораторийн ба багажийн шинжилгээ:  Цусанд глюкоз, натри, кали, хлорид, кальци, мочевин, креатинин тодорхойлох, элэгний биохимийн үзүүлэлт ферментийн идэвхжлийг шинжлэх, цус шээс, ходоодны шүүсэнд мансууруулагч бодис барбитурат , антидефресант , кокайн этанолын хэмжээг тус бүр тодорхойлно. Мэнэнгийн шинж илэрсэн тохиолдолд тархи нугасны шингэнийг


Шинжлэх шаардлагатай боловч гавалын дотоод даралт ихсэж  нүдний угт харааны хөхлөгийн зогсонгишил илэрсэн үед чамархайн болон бага тархины шаантаглалыг өдөөх аюултай. Ийм тохиолдолд тархины КТ, МРТ-ийн шинжилгээ хийснээр тархины голомтот процессыг илрүүлэн тогтооно. Комын байдлыг шалтгааны хувьд ялган оношлохоос гадна түүний төсөөт хам шинжээс ялгах шаардлагатай.

1. Тусгаарлалтын хам шинж /синдром изоляций/ тархины гүүрийн байрлалтай процессын үед кортикобульбар, кортикоспинал зам гэмтсэнтэй холбоотой үүсэх бөгөөд дөрвөн мөчинд саа үүсч хэл яриагаар харилцах боломж алдагдана, зөвхөн нүд дээш, доош болох хөдөлгөөн алдагдсан байдагт оршино.

2 Хөдөлгөөнгүйтэлт дуугайрал/акинетический мутизм/ хөдөлгөөн хэл яриа алдагдсан эмнэл зүйн шинжээр тодорхойлогдоно, Өвчтөн эмчийн шаардлагыг биелүүлэхгүй, харин өвдөлтийн цочруулд тохирсон хариу өгнө. заримдаа нэг төрлийн дуу авиа, дохио зангаагаар хариулт өгөх талтай.Энэ хам шинж хоёр талын духны дэлбэнгийн дотор тал, завсарын тархины доод хэсэг , дунд тархины дээд хэсэг гэмтсэн /гидроцефалийн, 3-р ховдлын хавдар/ тохиолд ажиглагдана.

3. Сэтгэцийн урвалгүйтэл, энэ тохиолдолд өвчтөн хэдийгээр сэргэлэнгийн. байдалд байх авч аливаа цочролд хариулт өгөхгүй . Мэдрэлийн органик өөрчлөлт илрэхгүй , өвчтөний нүдийг нээх оролдлого хийхэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлнэ, гарыг нь өргөөд нүүрэн дээр нь  буулгахад хэзээч нүүрэн дээрээ унагахгүй, нүднийх нь ойр  эмч гараараа зангах хөдөлгөөнөөр өвчтөний нүдээ анивчих хөдөлгөөнийг өдөөж болно. Комын хүнд хөнгөний зэрэглэлийг тогтооход 1977 онд Глазго хотноо чуулсан гэмтлийн эмч нарын дэлхийн конгрессоос дэвшүүлсэн шалгуурыг ашиглаж болно.

Эмчилгээний еренхий зарчим

1. Амьсгалын замын чөлөөт байдлыг хангах зорилгоор
өвчтөнийг хажуугаар нь хэвтүүлэх, амны хөндийд агаар
оруулагчийг тавих амьсгалын дээд замд хуралдсан салстыг
байнга цэвэрлэж аслираци болохоос сэргийлэх, хамрын
гуурсаар дамжуулан хүчилтөрөгчөөр амьсгалуулах
шаардлагатай бол интубаци тавих зэрэг арга хэмжээ авна.

  1. Зүрх-судас , АД-ыг тогтмол хянана, ЭКГ-ийн мониторинг хяналт тогтооно. АД хэт буурвал допамин, кортикостериод зүрхний глюкозид, кристаллойд, коллоид уусмалыг судсаар хэрэглэнэ.
  2. Гипогликеми байгаа эсэхийг хурдан тогтоох боломжгүй бол 40-50 мл 40%-ийн глюкозын уусмалыг 2 мл 5% тиамины уусмалтай судсаар хийнэ.

4.Хамрын зондоор ходоодыг угаах нь аспираци болохоос сэргийлэх, хортой бодисыг зайлуулах нөхцлийг хангана.

5. Ус-эрдэс, хүчил-шүлтийн тзнцвэрийг тогтвортой хангахын тулд хэрэглэсэн шингэн хийгээд алдсан шингэний хэмжээг нарийн тооцож, цусан дахь натри, осмолялитийн хэмжээг тогтмол тодорхойлоно. Шингэнийг  хоногт 1.2-1.5 л сэлбэхээр тооцоолж, 5 %-ийн глюкоз болон 0,14%-ийн хлорт натрийн уусмалыг 20 мэкв/л хлорт калийн уусмалтай хамт хэрэглэнэ.

  1. Давсганд гурван сүвт катетерийг тавьж, давсагны тонусыг хадгалахын тулд катетерийг хавчуурдаж, 3-4 цаг тутамд  суллаж байхын зэрэгцээ үе үе антисептик уусмалаар угаана.
  2. Гавлын дотоод даралтыг буулгахын тулд маннитолыг 20 хувь, 0.25-1.0 г/кг тооцож, судсанд 10-20 мин турш дусааж, дараа нь 6 цагийн завсартай хэрэглэнэ. Глицеролыг 0.5-1.0 г/кг тооцож хамрын зондоор, эсвэл 10%-250мл уусмалыг судсанд 1-2 цагийн турш дусааж, цаашид 6 цагийн зайтай 2-4 хоног хэрэглэнэ. Маннитолын үйлчлэл 10-20 мин дараа эхэлж, 4-6 цагийн турш хадгалагдана, урвуу нөлөөлөлтэй, харин глицеролын үйлчлэл харьцангуй хожуу 12 цагийн дараа эхэлж, нэлээд удаан үргэлжилнэ, урвуу нөлөөлөлгүй. Эмчилгээний явцад цусны осмолялитыг 300-­310 м Осм/л түвшинд тогтоож байх шаардлагатай. Шингэн хөөх үйлчлэлтэй бусад эмүүдээс фуросемид /20-40 мг судсаар буюу булчинд, өдөрт 3-4 удаа/, диакарб /250-500 мг зондоор, өдөрт 2-4 удаа/ зэргийг дээрх бэлдмэлүүдтэй хавсрах буюу дангаар хэрэглэж болно. Хавангийн эсрэг бэлдмэлүүд нь тархины гэмтээгүй хэсэгт зонхилон нөлөөлөх учир зөвхөн тархи дарагдах шинж гарцаагүй илэрсэн тохиолдолд л тэдгээрийг хэрэглэх заалттай. Тархины хавангийн үед цус-тархины хоригийн нэвчүүлэх чанарыг багасгах, простагландины нийлэгжилтийг хориглох үүднээс кортикостероидын бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Дексаметазон 8-10 мг тунгаар эхэлж, цаашид 4-6 мг-аар судсаар буюу булчинд 6 цагийн завсартай хэрэглэнэ, үйлчлэл нь 4-6 цагийн дараа илэрч, 24 цагийн турш үргэлжилнэ. Корткостероидыг судасны гаралтай хавангийн /тархины хавдар/ үед хэрэглэх нь илүү үр дүнтэй бөгөөд харин эсийн хордлогын гаралтай хавангийн /гипокси, ишеми/ үед төдийлөн үр дүн өгөхгүй.
  3. Мансууруулах эмийн /опиоид/ хордлогын үед налоксоныг 0.5 мг тунгаар судсанд, бензодиазепины тунг хэтрүүлсэн тохиолдолд флумазенилыг 0.2 мг-аар хэрэглэнэ.
  4. Халууралг таталт, сэтгэц-хөдөлгөөний хөөрлийн үед эмчилгээний зохих арга хэмжээг авна.
Ном зүй

1.Adams R., Victor M.Priniples of Neurology. New York, 1997. 273-290
2.Gilroy J. Basic Neurology.-New York, 1990, 48-55
3.Plam F, Posner J. The Diagnosis of Stuper and Coma.-Philadelphia, 1986, p.542.
4.Samuels M Manual of Neurologic Therapeuticki,-Bos-
ton,1995, P.p 20-35
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 10725
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК