Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 2(136)
Дотоодын нийт бүтээгдэхүүн ба эрүүл мэндийн зардлын хамаарлыг эдийн засгийн өсөлтийн загвараар шинжлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Баярсайхан

Эрүүл мэндийн яам

 
Абстракт

This paper examines conditional convergence of Mongolia in gross domestic product (GDP) and health care expenditure (HCE) per capita-. It presents estimation of the augmented Solow model suggested by Mankiw, Romer and Weil (1992), Almas Heshmati (2001) to explain variation in output and expenditure per capita across countries. The variation is due to different steady state growth paths resulting from differences in the countries savings rate, education, and population growth. This study is an extension and based on the Mankiw, Romer and Weil's model by incorporating health capital proxied by HCE to the augmented Solow model. The analysis is further related to the studies of health care expenditure where GDP per capita appear to be the main factor determining the level of expenditure on health care.

The issue of causality relationship between GDP and HCE is investigated. The empirical analysis is based OECD countries' data for the period of 1970­1992 and compared with Mongolia's data for the period of 1998-2005.

  1. The causality tests show a unidirectional causality from HCE to GDP but not from GDP to HCE.
  2. Adding human and health capital improves the performance of the Solow model. Investment in human, physical and health capital are expected to increase the level of income per capita, while high population growth lowers income per capita. Human and health capital accumulations increase also the impact of physical capital accumulation on income. Human capital and healthiness are positively correlated with saving rate and negatively correlated with population growth.
  3. The slope is exogenously determined by the rate of technical and technological progress, while the intercept reflects the effects of the rate of population growth and investments in physical and human and GDP growth. Investment in human and physical capital and GDP growth are expected to increase the level of health care expenditure per capita, while high population growth lowers investment in health.
  4. A number of system variables are considered as determinants of speed of convergence. These variables represent the sample countries' health care system. Public reimbursement (PUBLREIMB), public contract (PUBLCONT), public integrated (PUBLINTEG) and gate keeper (GATEKEEP) are defined as 1 indicating whether a country has any of the above systems as dominant means of remunerations in the in-patient care, 0 otherwise. Tlv data is a balanced panel data where countries are observed consecutively.

Pp. 32-40, Tables 3, References 21.

Удиртгал. Нэгдсэн үндэстний байгууллагын Мянганы дээд хэмжээний чуулганаас 2000 онд Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг батлан ядуурлыг бууруулах болон хүн амын эруул мэндийг мэдэгдэхуйцээр сайжруулахад Засгийн газруудыг уриалж, дэлхийн энэхүү тунхаглалд Монгол улс нэгдсэн билээ [15].

Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Гро Харлем Брундтландын санаачлагаар 2000 онд дэлхийн эдийн засгийн хөгжилд эрүүл мэндийн оруулах хувь нэмрийн цар хүрээг үнэлэн дүгнэх зорилгоор "Макро-Эдийн засаг ба Эрүүл мэнд" хэмээх түр хорообайгуулагдажзөвлөмж илтгэл гаргав [3,16]. Энэ хороо нь эдийн засгийн сэтгэлгээнд "Хүчтэй эдийн засаг нийгмийн асуудлыг шийднэ гэсэн баримтлалаас Эрүүл мэндэд хийх оновчтой хөронгө оруулалт ядуурлыг бууруулж эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгана" гэсзн өөрчлөлт оруулав. Зарчмын гол асуудал нь хөг-жиж байгаа орнуудад хүы амын эрүүл мэндийг сайжруулах талаар хийх алхам, арга хэмжээ бүр ядуурлыгбууруулжэдийн засгийн өсөлтийгтүргэт-гэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Монгол улс болон ижил төстэй хөгжиж байгаа улс орнууд хүн амынхаа эрүүл мэндэд нөлөөлж байгаа голлох евчлөлийг бүхэлд нь бага зардлаар урьдчилан сэргийлэх, эмчлэх бүрэн боломжтой ч эдийн засгийн өндер үр дүнтэй арга, технологийг хэронго мөнгений гачаалаас болж төдийлөп нэвтрүүлж хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд эрүүл мэндийн салбарын цаашдын эдийн застийн хегжил, санхүүжилтийн асуудлаар оновчтой шийдвэр гаргах сонголт хийх үндэслэл, хувил-баруудыг боловсруулах, өнгөрсөнөө судлан байдлаа өөрчлөх гэж оролдохын оронд өнөөгийн байдлаа өнгөрсөн туршлагадаа үндэслэн тунгаан шүүж ирээдүйрүү алхах хөгжлийн стратеги чиг-лэлийг тодорхойлох шаардлага тулгараад байна.

Хийх ажил их байгаа нь ойлгомжтой бөгөөд өнөөгийн бодит байдал, боломжыг хэрхэн үнэлж тодорохойлсноос их зүйл шалтгаална; Эцсийн шийдвэр нь ирээдүй рүүгээ алхах боломж олгоно, эсхүл өнгөрсөн үеэ дахин давтах гэсэн оролдлого байх болно.Иймд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг эдийн засгийн өселтийн загварыг ашиглан ДНБ ба эрүүл мэндийн зардал хоорондын холбоо хамаарлыг шинжлэх су-далгаа хийснийгтанилцуулж байна. Энэхүү судал-гаа нь "Эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратег-ийг Монгол улсын нөхцелд судлах асуудалд" сэдэвт докторын зэрэг горилох судалгааны нэг хэсэг юм.

Судалгааны зорилго, зорилт. Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг эдийн засгийн еселтийн загварыг ашиглан ДНБ ба эрүүл мэндийн зардал (ЭМЗ)-ын хоорондох хамаарлаар шинжлэх зорилгоор дараах судалгаа хийх зорилт дэвшүүлэв.

  1. Эдийн засгийн өсөлтийн загвар боловсруулах
  2. ДНБ ба эрүүл мэндийн зардал хоорондын холбоо хамаарлыг шинжлэх

Судалгааны арга зүй, аргачлал, хамрах хүрээ.

Эдийн засгийн өсөлтийн загварыг судлахад урт хугацааны үзүүлэлтүүд шаардлагатай тул дэл-хийн 151 улс орныг 1990-2000 хүртэл хугацаанд үндсэн 29 үзүүлэлтээр судлан гаргасан Пенний дэлхийн үзүүлэлт (Perm World Data) [20]-үүд болон Монгол улсын статистикийн эмхтгэл г8], Сангийн яамны баримтад [9] тулгуурлаы хүн , ДНБ, ул-сын ба хувийн хэвшлийн харьцаа, xeh нго оруу-лалт, капиталын төрол, валютын ханш, амьжир-гааны стандарт индекс зэрэг үзүүлэлтү: дийг хувьсагч болгон ашиглав.

Эдийн засгийн өсөлтийн загваруудыг Роберт Солоугийн өсөлтийн загварт үндэслэн Алмас Хэшмэти (Almas Heshmati)-kmH боловсруулсан загваруудыг ашиглав.Мөн Саммерс, Хестон (Summers & Heston, 1988), Манкиев, Ромер, Вэлл (Mankiew, Romer, and Well, 1992), Ислам (Islam, 1995), Барро, Ли (Barro & Lee, 1996) [16.17.18] зэрэг судлаачдыч боловсруулсан болон Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгуул-лага (Organisation for Economic Co-operation and Development)-aac гаргасан загвар [21], эрүүл мэндийн үзүүлэлтуүдийгашиглан хүний капитал, эрүүл мэндийн зардал ба нэг хүнд оногдох ДНБ, эдийн засгийн осөлтийн хүчин зүйлийн хамаарлыг 129 улс ор; !Ы жишээн дээр 1990-2000 хүртэл хуга-цаанд хийсэн судалгааны материалд тулгуурлан боловсруулав (Хүснэгт 1, 2).

Монгол улсын нехцелд тооцох боломжгүй зарим индексийг дээрх судлаачдын гаргаснаар тооцоо-лов. Тухайлбал, шинэ мэдлэгийн үйлдвэрлэл буюу технологийн дэвшил, элэгдэл хорогдлыг тооцох (g+d)-fl нийлбэр нь 0.05 гэж үзэв. Эрүүл мэндийн салбарын хөгжил, түүний хурдыг тодорхойлохдоо эдийн засгийн өсөлтийн загварыг ашиглан салбарын өөрчлөлт (/), түүний хурдаар тооцсон [10.19.20]

Энэхүү судалгаанд ДНБ (у), ЭМЗ (е), хүн амын өсөлт (п), хөронгө оруулалт (к), хүний капитал (л) зэрэгүндсэн үзүүлэлтүүдийгашиглаж 1985-1990 оны 5 жилийн үечлэлээр 1990-2005 оныг жилийн үечлэлээр тооцоолов. Судалгаанд ДНБ-ыг 1985 оны зэрэгцүүлэх үнээр, ЭМЗ-ыг 1990 оныг суурь болгон тооцож ДНБ-д ногдох үнийн индекс ба худалдан авах чадамжаар бодож хувирган шилжүүлсэн. Энэхүү тооцоог хийхэд Монгол улсын хүн ам, ДНБ, улсын ба хувийн хэвшлийн харыдаа, хорөнго оруулалт, капиталын төрол, валютын ханш, амьжир-гааны стандарт индекс зэргийн албан тоо баримт ховор, олоход бэрхшээлтэй, батал-гаатай бус байдал нь судалгаа хийх, судалгааны үр дүн бодитой болоход саад болж байв.

Судалгааны үр дүн.

А. Эрүүл мэндийн эдийн засгийн осөлтийн загварууд

Роберт Солоугмйн 1956 онд боловсруулсан оселтийн загвараар бол хуримтлалын зэрэг (the rates of saving), хүи амын еселт, техник-техиологийн хогжил дэвшил нь екзоген огогдохүүн юм. Харин Кобб-Дугласын функцээр капитал ба хедолмерийн нооц гол хоёр фактор богеод энд хөделмөрийн ноөц чь хугацаанаас хамаарсан технологийн дэвшилтэй холбоотой гэж үзвэл Солоугийн Ү = Ka(AL) 1-а үндсэн тэгштгэл дараах хэлбэртэй болно. Үүнд:

Хэрэв L- Хөдөлмөрийн нөөц буюу ажиллах хүч, А- технологийн түвшин буюу ажиллах хүчний өгөөжтэй n ба g зэргээр өснө гэвэл (LtAt) нь n +g болно.

Тэгвэл капитал нь к = (Kt / LtAt), нэгж үр дүнтэй хөдөлмөрт ногдох бүтээгдэхүүний хэмжээ нь y=(Yt/LtAt) гэвэл капиталын өсөлт kt нь (3) байдалтай болно.

skt нь t хугацаан дахь бодит капиталын хөрөнгө оруулалт (капитал зэвсэглэмжийн өсөлт) [10] ба энэ нь d элэгдлийг тооцоход ногдох нийт бүтээгдэхүүний хэсэг хувь болно.

Капиталын өсөлт (kt) нь үндэсний нийт бүтээгдэхүүн (the steady state income) буюу капиталын хуримтлал (kt') болж хувирах бегөөд дараах байдлаар томъёолно.

Энэ нь хуримтлалын зэрэг (the rates of saving)-тэй шууд, харин хүн амын өсөлттэй урвуу хамааралтай байна.

Харин Солоугийн загвар нь хуримтлал (saving) ба хүн амын өсөлтийн бодит орлогын шууд үр нөлөөгтодорхойлохыг зорьдог. Тэгвэл (4)-ийг (1)-д орлуулж логарифм гаргавал нэгхүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн (the steady state income per сарita)-ийг дараах байдал (5)-aap бичнэ.

Энэ (5) холбоо хамаарлын загвар тооцоог эмпирик судалгааны суурь загвар болгон ашиглаж болно. Хуримтлалын зэрэг (the rates of saving), хүн амын осөлт нь бие даасан хүчин зүйл болно. Манкиев, Ромер, Вэлл (Mankiew, Romer, and Well) нар 1992 онд дээрх [5] тэгшитгэлийг ашиглан нэг хүнд ногдох орлогод хуримтлал (saving), хүн амыь өсөлт хэрхэн хамааралтай тогтоохыг оролдож капиталын коэфициент (а) нь өргөн утгаараа хүний капиталтай илүү их хамааралтай байж болохыг тодорхойлсон байна. Үүнээс гадна Барро, Ли (Barro and Lee, 1993), Бэнхабиб, Щпигель (Benhabib and Speigel, 1994) нар өөрсдийн бүтээлдээхүний капиталтай холбон тооцсон байна.

Өсөлтийн процестхүний капиталын оролцоо нь а-ийн хэмжээ (мэдлэгийн үйлдвэрлэлийн капитал)[10] бог эн загварын төгс байдалд чухал үүрэгтэй байна. Хэрэв хүний капиталын оролцоог бодит капитал херенге оруулалт (physical capital investment) ба хүн амын өсөлттэй холбож тоо-цохгүй бол буруу дүгнэлтэд хүрэх болно. Ингэх-ээр үндсэн тэгштгэл (1)-ийн үйлдвэрлэлийн функ-цийг дараах байдлаар бичиж болох юм.

Энд байгаа Н нь хүний капиталын хувьболох бөгөөд бодит капитал (physical capital) (З)-ийн өсөлтийг тодорхойлно. Хүний капиталын хувийг дараах байдлаар томъёолно.

Шинээр оруулах хөронгө оруулалтын хэмжээ хүн амын өсөлт, технологийн дэвшлийн хөгжил хоцрогдлыг арилгаж чадахуйц их байх тохиолдолд бодит хөрөнго (stocks of physical) ба хүний капитал (human capitaO-ийн өсөлтийг хангаж болохыг энэхүү (7) загвар томъёолол дахь хамаарал илэрхийлж байна

Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн (the steady state income per capita) нь бодит (physical) ба хүний капитал (human сарitаl)-ийн хуримтлалаар хүн амын өсөлтийг хангах функцийг дараах байдал (8)-аар загварчилна.

Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт Солоугийн загвараар өсөхөөр байгаа нь хүний капиталын осөлттэй шууд уялдаж байна. Энэхүү эрүүл мэндийн зардлын өсөлтийн зүй тогтолыг тодорхойлбол

Тэгвэл (8) дахь загварыгдээрхтомъёололын дагуу дараах байдлаар бичиж болно.

Энэ (10) дахь загвараас харахад үндэсний орлогын байдал нэг хүнд ногдох орлогын логарифмыг дагасан шугаман хамааралтай байна.

Энэхүү шугаман хамаарлын налууг тодорхойлоход экзоген фактор болох техникийн хөгжлийн түвшинээс гадна хүн-амын өсөлтийн зэрэг, бодитой ба хүний, эрүүл мэндийн капитал хөрөнгө оруулалт (physical, human and health capital investment) зэрэг факторуудын нөлөө их байна. Хүний болон эрүүл мэндийн капиталыг тооцох нь Р.Солоугийн хөгжлийн загварыг улам төгс болгож өгч байна.

Хэдийгээр хүн амын өсөлт өндөр, нэг хүнд ногдох орлого бага байсан хэдий ч бодит болон хүний, эрүүл мэндийн капиталд хөрөнгө оруулалт хийх нь нэг хүнд ногдох орлогын түвшинг өсгөх үр дүн хүлээгдэж байна. Хүний болон эрүүл мэн-дийн капиталын хуримтлал нь бодит капиталын ба орлогын хуримтлалыг шууд өсгөх үр нөлоо-тэй байна. Хүний капитал (human capital) болон эрүүл мэнд (health) нь хуримтлалын еселтийн зэрэг (the saving rate )-тэй шууд хамааралтайгаар, харин хүн амын еселт (population дгол/11"|)-тэй урвуу хамааралтай байна.

Эндоген өсөлт ба харилцан хамаарал

Хегжлийн гол хөдөлгөгч хүчийг эдийн засгийн загварт эндоген байдлаар тусгах нь илүү үр дүнтэй гэж судлаачид нотолж байгаагаас гадна системийн төрөлх чанарыг агуулсан буюу сис-темийн хувьд зайлшгүй орших хэмжээсүүдийг бү-хэлд нь авч үзэх нь зев үр дүнд хүрэх урьдчилсан нехцел болдог гэжээ [11].

Эндоген өсөлтийн загварт үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь үл эргэх байнгийн өсөлтөд байдаг, хуримтлалын зэрэг өндөр, тиймээс ч хурдацтай хөгжлийн замд орсон орнуудын жишээн дээр олон судалгаа хийгдсэн байдагбайна (Хүснэгт 1). Иймд эдгээр орнууд нэг ижил технологийн түвшин (мэд-лэгийн үйлдвэрлэл)-тэй байсан ч нэгхүнд ногдох орлогын ерөнхий түвшинг нийцүүлэн тогтоох шаардлагагүй юм. Харин уг загвар нь үндэсний нийт бүтээгдэхүүн (steady state) өндөр улс орнуу-дад урьдчилсан таамнал гаргахад тохиромжтой. Харин энэ нь хоёр өөр улсыг хооронд нь харь-цуулж таамнал гаргахад хэрэглэх боломжгүй ч, зөвхөн тухайн улсын дотоодод нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгтооцоход тохиромжтой.

Үндэсний нийт бүтээгдэхүүн (steady state), капиталыг бүрдүүлж буй олон бүрэлдэхүүн хэсгүүдийн хуримтлал, хүн амын өсөлт зэргийг бий болгогч нөхцөл нь хөгжил (өөрчлөлт )-ийг тодорхойлно.

Хөгжлийн хурд (өөрчлөлтийн хурд)-ыг урьдчилан тооцоход

Дээрх (13) загвар нь нэг хүнд ногдох нийт орлогын хэмжээ, түүний орлогын өсөлтийн зэр-гийн хэмжээ нь улс орон бүрт оөр өөр байхыг ха-руулж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэм-жээ болон нэгхүнд ногдох орлогын түвшиний эхний ба сүүлийн жилүүдийн хоорондох зөрүүний үр дүн нь ялгаагтодотгож өгнө. Орлогын түвшингээр ял-гаатай орнуудад бодит капитал, хүний капитал, эрүүл мэндийн капиталд хөрөнгө оруулалт их хийснээр хүн амын өсөлт нь удаан (бага) байсан ч аажимдаа осөлт нь хурдсах туршлага байна Үүний зэрэгцээ, орлогын түвшин өндөр улс орон хэдий ч өсөлтийн хурд удаашрах туршлага байна. Иймд In уо-ийг хасч In у"-д орлуулбал Солоугийн эрүүл мэндийн капиталын өсөлтийн загвар дараах хэлбэртэй болно.

Өөрөөр хэлбэл Үндэсний пийт бүтээгдэхүүи (steady state) болон орлогын анхын түвшин (the initial level of income)-r тодорхойлогч үндсэн функц бол энэхүү (14) эрүүл мэндийн капиталын өсолт болно. Харин энэхүү эндоген өсөлтийн загвар нь хуримтлал, хүн амын өсөлтийн түвшин ижил улс орнуудыг Үндэсний нийт бүтээгдэхүүн (steady state) орлогын түвшин ба нэгхүнд ногдох орлогын ялгаат байдлаар нь тогтоож чадахгүй юм.

Р.Солоугийн загвар нь хуримтлалын үйлд-вэрлэгч хүчин зүйл ба амьжиргааны стандартын дагуу хүн амын еселтын шинж тэмдэг болон да-лайц (хазайлт)-ыгурьдчилан хэлнэ. Хуримтлалын зэрэг өндөр улс оронд жинхэнэ орлого их, ба харин (nt + g + d) их хэмжээтэй орнуудад бага байна.

Хэрэв хуримтлалын зэрэг (lnstk)-39p нэг хүнд ногдох орлогыгуян хатан байдлаар ойролцоогоор 0.5 гэж тооцон, мөн ln(nt + g + d)-ийг уян хатан байдлаар ойpолцоогоор -0.5 гэж үзвэл хөрөнгө оруулалт (а)-ын капиталын хуваарилалт 1/3 байна. Эмпирик судалгаагаар g(0.02), d(0.03)-ийн нийлбэр 0.05-тай тэнцэх тогтмол тоо болно. Манкиев, Ромер, Вэлл нар АНУ-ын мэдээллийн санд суурилж хийсэн судалгаандаа эдгээр тооны магадлалыг улам бодитой болгожээ. (14) загвар нь (Instk) болон  ln(nt + g + d) хоёрын аль альны коэффициентыгоруулж, мөн оруулахгүйгээр, бүр эсрэгээр нь хувиргаж тэгшитгэлийг шалган тооцож үзжээ.

Харин эдгээрээс өөрөөр m-r тооцож сонгох хувилбар байна.

(g + d =0.05) -тай m тэнцэнэ.

Эрүүл мэндийн зардлыг судалснаар дээрх загварт суурилж нэгхүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь эрүүл мэндийн зардлын хэмжээг тогтоох үндсэн хүчин зүйл болно гэвэл

үүнийг өөр байдлаар зөвхөн m-oop томъёолбол:

Загварын хамаарах экзоген хүчин зүйл болох техникийн хөгжлийн түвшинтэй зэрэгцэн хүн амын өсөлтийн түвшин, бодит хөрөнгө оруулалт ба хүний капитал, ДНБ-ний өсөлт гол нелеетэй байна. Хэдий хүн амын өсөлт өндөр ч эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлын түвшинг нэмэгдүүлж, улмаар хүний болон бодит капиталд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ДНБ өсөх үр дүнд хүргэдэг байна.

Р.Солоугийн өсөлтийн загвараар ДНБ ба эрүүл мэндийн зардын холбоо хамаарлыг тооцохдоо ДНБ-ийг (Iny), ЭМЗ-ийг (Ine) логарифмд орлуулан регрессээр тооцоолоход

at2 ба bt2 нь тэгтэй тэнцэхгүй бөгөөд ДНБ ба ЭМЗ гэсэн хоёр хувьсагчийн холбоо хамаарлыг тодорхойлогч болно.

(13) ба (17) загварын параметрүүдийг ашиглан өөрчлөлтийн зэргийг тогтоож болио. Олон улс орнууд хегжил (еерчлөлт-сопуегдепсе)-ийг хүн амын еселтийн үр дүнгээр толеелүүлэн тодорхойлсон байдаг байна. Хегжлийн өорчлелтийн хурд (the speed of convergence)-bir урьдчилан тооцоолоход элэгдэл ба техпологийн дэвшилийг тооцсон тогтмол хэмжигдхүүнийг оновчтой таамаглах нь зүйтэй. Өерчлелтийн зэрэг тодорхойлсон хувьсагчийн өөрчлолтийн хурдны регресс нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ.

Б. Дотоодын ний т бүтээгдэхүүн ба эрүүл мэндийн зардлын холбоо хамаарал. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийп бүсийн Мэдээллийн банкны 2004 оны мэдээнд үндэслэж нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал бодит мөнгон дүнгээр 1987 оноос 2004 онд хэрхэи өссөн болон зардлын осөлтийн хэмжээ ба дундаж наслалт мөн хугацаанд хэрхэн өерчлөгдсөн, ДНБ-д ногдох эрүүл мэндийн зардалын хувь 2002 оны байдлаар ямар байгаа зэргийг харьцуулан доорх хүснэгтээр үзүүлэв (Ингэхдээ тухайн улс орны монгоний нэгжээр тооцсон).

Хүснэгт 1

Энд Малайз улс ДНБ-д эрүүг мэндийв зардал 3.8% байгаа хэдий ч дундаж наслалт өссөн байгаа нь ойролцоогоор ДНБ-ний 6%-ийг зарцуулдаг

БНХАУ-тай харьцуулахад бага зардлаар илүү их үр дүнд хүрсэн байна. Харин Монгол улсын хувьд 1987-2004 оны хугацаанд гиперинфляци болсон нь нэг хүнд ногдох зардлыг 90 дахин өсгөсөн байна. Хэдийгээр жил бүр эрүүл мэндийн зардал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдсээр байгаа боловч энэ нь нэг хүнд ногдох тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ-ний дөнгөж 70 хувийг хангаж байна. Эндээсдараах асуулт урган гарч байна: "Монгол улсад 1990-1996 оны хугацаанд үүссэн гиперинфляц, мөн 1987-2004 оны үед үүссэн херонгийн хомсдолыг внөвдрийн байдлаар эрүүл мэндийн салбар гэтлэн давж чадсан уу?

Хариулт: Шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын эрүүл мэндийн салбар херөнгийн хомсдолын бэрхшээлийг өнөө хүртэл арилгаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 15 жилд эрүүл мэндийн салбарт хүний ноөцийн хорогдол, цалин хөлсний хомсдол бий болж, эмнэлгийн тоног төхөөрөмж элэгдэн, техник, технологи хуучирахын зэрэгцээ, хөренгө оруулалтын хомсдолоос гарч чадаагүй байсаар л байна.

Р.Солоугийн еселтийн загвараар ДНБ ба эрүүл мэндийн зардал (ЭМЗ)-ын холбоо хамаарлын шинжилгээнд үндэслэн хүн амын эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эдийн засгийн хөгжлийн холбоог бүдүүвч зургаар үзүүлэв (Хавсралт 1)

Алив улс орны эдийн засгийн хүчин чадал, үндэсний орлого (II) нь үйлдвэрлэлийч түвшингээс шууд хамаарах боловч энэхү баялагийг үйлдвэрлэхэд ажиллах хүч, түүний ьииглалт (I) хамгийн идэвхитэй шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Нөгеө талаас ажиллах х/чний хөдөлмөрийн бүтээмж, чадвар нь тухайн хүний хөдөлмөрийн ноецед хамаарах биеийн болоод оюуны чадавхи буюу мэдлэгийн капиталаар илэрхийлэгдэх ба энэ нь эцсийн дүнд хүн амын эрүүл мэндийн байдалтай шууд холбоотойгоор тодорхойлогдоно (VI). Зөвхен эрүүл мэндийн санхүүжилт (Ш)-ийг нэмэгдүүлснээр салбарын бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул эрүүл мэндийн зохион байгуулалт бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгож, техник, техно-логийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, санхүүгийн удирцлага, үр ашгийг сайжруулах шаардлагатай (IV). Ингэснээр нэлээд хэмжээ-ний хэмнэлт бий болгох ба энэхүү нөецийг эрүүл мэндийн анхан шатны ба нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дахин хуваа-рилах боломжтой (V).

ДҮГНЭЛТ

  1. Эрүүл мэндийн зардлын өөрчлөлт ДНБ-д не-лөөлж байна. Харин ДНБ-ний өөрчлөлт ЭМЗ-д нөлөө үзүүлэхгүй байна.
  2. Хүний болон эрүүл мэндийн капиталыгтооцох нь Р.Солоугийн хөгжлийн загварыг улам тогс болгож өгч байна. Хэдийгээр хүн амын оселт өн-дөр, нэгхүнд ногдох орлого бага байсан хэдий ч бодит болон хүний, эрүүл мэндийн капиталд хө-рөнгө оруулалт хийх нь нэг хүнд ногдох орлогын түвшинг өсгөх үр дүн хүлээгдэж байна. Хүний бо-лон эрүүл мэндийн капиталын хуримтлал нь бо-дит капиталын ба орлогын хуримтлалыг шууд өсгөх үр нелөөтэй байна. Хүний капитал (human capital) болон эрүүл мэнд (health) нь хуримтлалын есөлтийн зэрэг (the saving rate )-тэй шууд, харин хүн амын өсөлт (population дголл;11)-тэй урвуу ха-мааралтай байна.
  3. Хүн амын өсөлт, бодит хөрөнгө оруулалт ба хүний хогжил, цаашилбал ДНБ-ий өсөлтед эдийн засгийн өсөлтийн загварын экзоген хүчин зүйл болох техник, технологийн хөгжлийн түвшин гол нөлөетэй байна. Хүн амын өсөлт нэмэгдэхийн хэ-рээр эрүүл мэндийн салбарт оногдох хөрөнго оруулалт багасах мэт хэдий ч ДНБ-ий өсөлт ба хүнд болон бодит капиталд оруулах хөрөнгө оруу-лалтыг нэмэгдүүлэх нь эргээд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлын түвшинг нэмэгдүүлэх үр дүнд хүргэж байна.
  4. Системд хөгжил (өөрчлөлт)-ийг тодорхойлсон хувьсагч маш олон байна. Тухайлбал судлаачид хогжлийн өөрчлөлтийг хэмжихдээ тер хариуцах                      тусламж үйлчилгээ (PUBLICREINBURSEMENT), гэрээгээр гүйцэтгүүлэх улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ PUBLICCONTRACT), улсын эрүүл мэндийн гусламж үйлчилгээний цогц байдал, тэдгээрийн уялдаа (PUBLIC INTEGRATION), суурь тусламжаас дээд шатны тусламжид шилжих шилжилтийг барих хаалгач (САТЕКЕЕР)-ын гүйцэтгэл гэсэн 4 хувьсагч (үзүүлэлт)-ийг тооцжээ. Эдгээр хувьсагч нь улс орон бүрт харилцан адилгүй бөгөөд байгааг нь 1 гэж тооцсон бол ийм тогтолцоо байхгүй улс орныг 0 гэсэн байна. Ингэхдээ урд нь олон дахин давтан судалж байсан орнуудын жишээн дээр голлон судалсан байгаа нь бидэнд эдгээр загваруудыг шууд хуулбарлахаас илүү Монгол орны нөхцөл онцлогт уялдуулан тооцох нь илүү ач холбогдолтой болохыг нотолж байна (Хүснэгт 2.)
  5. Монгол улсын эрүүл мэндийн нийт зардлыг тооцохдоо санхүүжилтийн бүх эх үүсвэрийг хамрах, ингэхдээ хувь хүмүүсийн төлбөр, эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийн болон олон улсын хамтрагч талуудын санхүүжилт, га-даад эмчилгээ зардлыг оруулж тооцох шаард-лагатай байна. Аливаа эдийн засгийн системд урт хугацаанд мэдлэгийн хуримтлал, шинэ мэдлэгийн үйлдвэрлэл, капиталын хуримтлал, капиталын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, эцсийн хэрэглээ, ажиллах хүч, түүний бүтээмжийн харилцан үйлчлэл чухал үүрэгтэй. Иймд дээрх эдийн засгийн хөгжил, системийн үндсэн шинж, чанарыг тодорхойлох, зайлшгүй хүчин зүйлсийг тооцож үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

САНАЛ:

  • Дэлхийн зарим улс орны туршлагаар байгаа хөренгө, нөөцийг оновчтой хуваарилах, зардлыг аль болох евчин эмгэгээс урьдчилан сэргийн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, хүний эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд зар-цуулснаар илүү үр дүнд хүрсэн байгааг нэвт-рүүлэх;
  • Эрүүл мэндийн салбарын херенгийн хомсд-лыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыгонцгой анхаарах;
  • Эрүүл мэндийн салбарын техник, технолог-ийг шинэчлэх, шинэ технологийг өөрийн нөөц боломж, хэрэгцээнд зохицуулан эзэмших Үндэс-ний чадавхи бий болгох арга хэмжээ авах;
  • ДЭМБ-аас зөвлөмж болгосны дагуу ЭМАШТ-ыг бүрэн хэрэгжүүлэхэд улс орнууд ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хөронгө зарах, Дэл-хийн банкнаас зөвлөмж болгосны дагуу Нийгмийн эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай багц тусламжийн нэг иргэнд оногдох зардлыг 15US$-t хүргэх, хөгжиж байгаа орнуудад зонхилон тохиол-дож байгаа өвчлөлийн ачааллыг бууруулахад нзч шаардлагатай тусламж, үйлчилгээгхүртээмжтэй үзүүлэхэд нэг иргэнд 35US$ хүргэх, үүний тулд улсаас эрүүл мэндэд зарж байгаа хөрөнгийг 2007 онд ДНБ-г 1%, 2015 онд 2%-аар өсгөх;
  • Мон эрүүл мэндийн салбарын санхүүжил-тийн хүрэлцээг тус салбарт ажиллагсдын цалин, худалдан авах чадвараар болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдын амьжиргааны түвшингээр тооцон хэмжих зэргийг тус тус хэрэгжүүлэх нь зүйтэйг санал болгож байна.

Хавсралт 1

Хүснэгт 2

Хүснэгт 3

Ном зүй

1. Баярсайхан. Б. \\\"Сувилагч мэргэжилтний ца-лингийн талаар хийсэн судалгааны дүнгээс\\\" Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 2003, Дугаар 3(125)
2. БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарыг хөг-жүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах үндсэн чиглэл, БНМАУ-ын Хүн эмнэлгийн ажилтны 4-р их хурал, ЭМЯ, 1990
3. ДЭМБ, \\\"Макро эдийн засаг ба эрүүл мэнд: Эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор Эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалт\\\" ДЭМБ, Женөв2002 он.
4. ДЭМБ-ын Номхон далайн баруун, ЗҮҮн-ймнйт азийн бүсүүдийн эрҮҮл мэндийн Үйлчилгээний санхүүжилтийн стратеги (2006-2011)
5. Нарандэлгэр.Д, Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал, Дөрөв дэх хэвлэл, Улаанбаатар хот 2004 он
6. Нарандэлгэр.Д, Эдийн засгийн загварчлал, Удирдлагын Академи, Улаанбаатар хот 2003 on
7. Монголд хандивлагчдын зөвлолдөх 10 дугаар уулзалт \\\"Монгол улсад үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгоож, хувь нэмэр\\\" эмхэтгэл Токио, Япон улс 2003 он
8. Монгол улсын Үндэсний статистикийн газар \\\"Монгол улсын статистикийн эмхтгэл -2003\\\", Улаанбаатархот 2004 он
9. \\\"Монгол улсын эрүүл мэндийн тооцооны цар хүрээг тодорхойлох үзэл баримтлал\\\" Дэлхийн банкны \\\"Эрүүл мэндийн салбарын төсвийн зар-лагын удирдлагыг бэхжүүлэх тосол\\\", Улаанбаатар хот 2003 он
10. Энх-байгаль. Б, Эдийн засгийн загвар боловс-руулахад тавигдах шаардлагууд, зарим загваруудын харьцуулалтууд, Удирдлагын Академи: Докторантурын лекцийн цуврал, Улаанбаатар хот 2005 он
11. Энхбайгаль. Б, Мэдлэгийн менежментийн үйл явцын шинэ парадигм, 2005 он
12. Прогамма развития ООН \\\"Доклад о развития человека 2005. Международное сотрунид-чество на перепутье: Помощь, торговля и безопасность в мире неравенства\\\" Опублико-ванодля Прогаммы развития ООН (ПРООН) Издательство \\\"Весь мир\\\" 2005
13. Bayarsaikhan.D, Public sector management and financing, Mission report, WHO, Mongolia, December, 2002
14. Nymadawa, P. \\\"Health Sector Reforms\\\" speech in the 9lh Donors Meeting, Health sector development strategies 2002, For the 40 years anniversary of Mongolia\\\'s membership to the WHO, Ulaanbaatar 2002.
15. \\\"Mongolia Poverty Reduction Strategy Paper and Joint Staff Assessment (PRSP)\\\", World Bank Report No.:26563-MOG; EASPR East Asia Region. August 18, 2003.
16. Jeffrey D. Sachs \\\"Macroeconomics And iealth: Investing health for Economic development\\\" Report of the Commission on Macroeconomics And Health
17. Jeff Richardson, Dr Stuart Peacock, Dr John McKie, \\\"The Assessment of Quality of Life (AQoL) Instrument and its extension to include the severity of an initial health state\\\" Centre for Health Economics Monash University 2005, http://www.buseco.monash.edu.au/centres/che/
18. Jean Spinksl and Bruce Hollingsworth \\\"A health warning about health production and modelling the socioeconomic determinants of health across countries\\\" 1. Public Health Fellow, Department of Human Services, Victoria, Australia. 2. Senior Research Fellow, Centre for Health Economics, Faculty of Business and Economics, Monash University, Australia, and Victorian Health Promotion Foundation Fellow. 2005
19. http://www.bized.ac.uk/dataserv/penndata/pennhome.htm
20. http://wwwr.worldbank.org/html/prdmq/qrthweb/ddbarle2.htm
21. http://www.oecd.orq.\\\'home/0,2987,en 2649 201185 1 1 1 1 1.00.html
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4232
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК