Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Анагаах ухаан, физиологийн салбарын энэ оны Нобелийн шагналтнаар эсийн молекулын биологич шагнагдав
( Товч мэдээлэл )

П. Нямдаваа

 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нобелийн шагналын энэ оны шагналтнуудын мэр тодроод байна. 1999 оны 10-р сарын11нд Олон улсын Нобелийн ассемблей Стокгольм хотод албан ёсоор зарласнаас үзвэл энэ оны анагаах ухаан, физиологийн салбарын шагналыг АНУ-ын Рокфеллерийн их сургуулийн эсийн биологийн профессорГюнтер Блобел авахаар шалгарчээ. Эсийн молекул биологич Гюнтер Блобел "уургийн молекулыг эсийн дотор тээвэрлэгдэх, байрлахыг нь заадаг дотоод дохиоллын тогтолцоог" нээсэн тулд түүнд энэ оны Нобелийн шагналыг олгохоор шийдвэрлэлээ хэмээн Нобелийн ассемблейгаас тараасан мэдэгдэд дурьджээ.

Нас бие гүйцсэн хүний биед ойролцоогоор 100000 тэр бум эс байх бөгөөд нэг эсийн дотор ойролцоогоор нэг тэрбум уургийи молекул байдаг гэж эрдэмтэд тооцоолжээ. Эс болгон дотроо бөөм /удамшлын буюу удирдлагын мэдээллийн төв / рибосом /уургийн үйлдвзрлэл/, митохондр /эрчим хүчний үйлдвэрлэл/, Гольжийн комллекс /шүүрлийн үйлдвэрлэл/, г.м. өөр өөр үүрэг бүхий олон бүрэлдэхүүнхэсэгтэй. Уургийн тодорхой молехулууд ноогдсон үүргээ биелүүлхийн тулд эсийн органеллуудад хурдан хүрэх, бусад уургаас урьтаж дотор нь орох шаардлагатай. Түүнээс гуч шахам жилийн өмнө залуу эрдэмтэн Г.Блобелийг Рокфеллерийн их сургуулийн Эсийн биологийн лабораторид ажиллахаар ирэхэд нь лабораторийн эрхлэч байсан, хожмоо/1974онд/ Нобелийн шагнал авсан Жеорж Палад энэ олон уураг эсийн дотор өөрийнхөө очих ёстой газрыг яаж олдогийг нь илрүүлэх даалгаврыг түүнд өгчээ, Г.Блобел уйгагүй судалгааныхаа үр дүнд 1970-аад оны дундуур уураг нийлэпжих явддаа цаашдаа очих газрыг нь тэмдэглэсэн "таних тэмдэг"-тэй болдогийг нээж " байрлал заасан дохио" /topogenic signal/ хэмээн нэрлэжээ. Цаашдын судалгаа нь энэ " танихтэмдэгийн" тогтолцоо нь хөрөнгөнцөр, ургамал, хүн , амьтны эсийн алинд ч байдаг универсал тогтолцоо гэдгийг илрүүлж, энэ тэмдэглээ алдагдах нь зарим өвчин эмгэгийн шалтгаан болдогийг тогтоосон байна. Тухайлбал бөөрөнд гиваа үүсэх шалтгаан болдог хипероксалури / шээсэнд хурган чихний хүчлийн давс илүүдэх/, залуу наснаас цусны даралт ихсэх шалтгаан болдог хиперхолестерииеми /цусны холестерин илүүдэх/ зэрэг төрөлх эмгэгүүд нь зарим эсийн доторхи уургийн "таних тэмдэг байхгүй юм уу, буруу болсоноос болдог ажээ. Ийнхүү Г.Блобелийн судалгаа нь удамшлын зарим эмгэгийг эмчлэх шинэ эм болон ген заслын арга техниологи боловсруулах замыг зааж өглөө гэж судлаачид үззж байна. Ном зүйн хамгийн нэр хүндтэй эх үүсвэр болох АНУ-ын Анагаах ухааны номын сангийн “Tub Med" on lain хайлтын тогтолцоогоор үзэхэд " Na­ture", "PNAS USA"," СЕLL зэрэг дэлхийн хамгийн нэртэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдсэн 314 бүтээл бүртгэгдсэн байгаа нь энэ эрдэмтэн хэр зэрэг бүтээлч , өндөр ззрэглэлийн судлаач болохыг давхар нотолж байна.

Г.Блобел 1936онд Германы Силез мужийн / одоо Польшийн нутаг болсон/ Валтерсдорф гэдэг жижиг хотод төрсөн бөгөөд Германд их сургууль дүүргэснийхээ дараа АНУ-ын Нью Иорк хот дахь Рокфеллерийн Их сургуульд 1960-аад оны дундуур шилжин ирж Нобелийн шагналд хүргэсэн энэ судалгаагаа эхэлж, АНУ-ын иргэн болжээ.

Ном зүй

http: // www. hobel. se /announcement-99/. medicine 99,html;
Blobel G. /1995/ Unidirectional, and bidirectional protein traffic across membranes, Cold Spring Harb Symp. Quant. Biol; 60: 1 - 10
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 535
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК