Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2012, 8(4)(22)
Байгалийн голомтот халдварт боом өвчний тархалт
( Судалгааны өгүүлэл )

Х.Бурмаа, Г.Даваа, М.Дармаа

 

ЗӨСҮТөв, ЭМШУИСургууль

 
Абстракт

Worldwide, anthrax disease is commonly spread in the developing countries that have livestock husbandry and it is rare in developed countries. Anthrax is spread where there is a livestock anthrax is common as such some countries in Africa, Asia, Central America and Southern and Eastern Europe. Anthrax agent is listed 3rd out of top 10  diseases that can be used for  bioterrorism. It has received enormous attention as a means of biological terror in the United States in 2001.

  In Mongolia, anthrax natural foci is determined in 19 Aimags, 1 city and 188 Soums and districts out of 21 Aimags, city , 340 districts and Soums. In the recent years, the number of anthrax on human is increased and the border of the natural foci has been extended to the Gobi region, particularly in the Gobi-Altao, Dundgobi Aimags. Outbreak has been happening in Selenge aimag.

 

 

Боом нь мал амьтанаас хүнд халдварладаг, хүний тунгалагийн зангилаа болон судлыг гэмтээж, хүчтэй хордлогоор илэрдэг, байгалийн голомтот хурц халдварт өвчин 1,2. 1789 онд уг өвчнийг Оросын эрдэмтэн Е. С. Андриевский Сибирская язва гэж нэрлэхийг анх дэвшүүлжээ. 19-р зууны дунд үед   оросын эрдэмтэн  Андревский   туршилтын амьтан дээр  ажиглалт  хийж  хүн  ба адгуусан амьтны  боом өвчин  нэг төрөл  гэдгийг баталсан.   1849 онд Ф.Поллендер микроскопоор  анх харж  1963  онд боом өвчин нянгаар  үүсдэг гэдгийг баталсан 1876 онд Р. Кох боомын үүсгэгчийн цэвэр өсгөвөрийг гаргаж авчээ. 1888 онд  Серафини, Ионе нар  B.anthracis бүрээс үүсгэдэг болохыг  тогтоосон. 1881 онд Л. Пастер  хоруу чанарыг сулруулсан   өсгөвөрөөр  вакцин хийж амжилт олсон байна. 2002 онд хуралдсан   ОХУ-ын  Микробиологчдын  Их хурал  дээр  академич  В.И.Покровский  зарим халдварт  өвчин  тухайлбал  боом өвчнийг  түргэн хурдавчилсан  аргаар  оношлох   шинэ аргыг  нээсэн тухай  мэдээлсэн 4,5,6.  Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр хүн, малын боомын өвчлөл дэлхийн 158 гаруй оронд бүртгэгдсэн ба Ази, Африк, Өмнөд Америк, Австрали, Европ тивд боомын хүн малын өвчлөл тэмдэглэгдсээр байна 3,4,5. Дэлхий дахины хувьд хөгжингүй орнуудад боом өвчин харьцангуй ховор тохиолддог. Харин буурай хөгжилтэй болон хөгжиж буй мал аж ахуй эрхэлдэг оронд илүү тохиолдож байна Дэлхий дахины тархвар судлалын түүхэн мэдээгээр: а) боомоор 10 мал өвчилхөд 1 хүн арьсны хэлбэрээр, б) 30-60 мал гэдэсний хэлбэрээр өвчлөхөд 1 хүний гэдэсний хэлбэрээр   в) 100-200  хүн арьсны хэлбэрийн  боомоор өвчилхөд 1 хүн гэдэс болон арьсаны  хэлбэрээр өвчилж  болох тархвар судлалын харьцаа байдаг байна.1,3,11 Уур амьсгалын хүчтэй өөрчлөлт, агаар мандлын бохирдлоос үүдэлтэй хор хөнөөлийн цар хүрээнээс шалтгаалан байгаль-экологи,  хүний амьдрах орчны тааламжтай нөхцөл эрс өөрчлөгдснөөр эрүүл мэнд, халдварт өвчний дэгдэлтүүдэд ноцтой нөлөө үзүүлэх зэрэг үзэгдлүүд гарч байна 7.

Судалгааны ажлын үндэслэл

Дэлхий дахинд боом өвчин хөгжингүй оронд харьцангуй ховор, харин буурай хөгжилтэй болон хөгжиж буй мал аж ахуй эрхэлдэг оронд илүү тохиолдож байна. Боом өвчин нь малын боом түгээмэл тархсан Африк, Ази, Төв Америк, Өмнөд болон Зүүн Европын зарим улсуудад түгээмэл тархалттай.  Олон улсын хэмжээнд биотерроризмд ашиглах боломжтой 10 өвчний үүсгэгчийн жагсаалтын эхний 3-т боом өвчний үүсгэгч ордог бөгөөд 2001 онд АНУ-д боомын үүсгэгчийг биологийн зэвсэг болгон ашигласан тохиолдол гарч байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Монгол орны 21 аймаг  хот 340 сум дүүргээс  19 аймаг 1 хот  188 сум  дүүрэг   боомын байгалийн голомттой. Сүүлийн жилүүдэд боомын  хүний өвчлөлийн тохиолдлын тоо,  голомтот нутгийн хил хязгаар говийн бүс рүү тэлж  Говь-Алтай, Дундговь аймагт гарах болсон  бөгөөд Сэлэнгэ аймагт дэгдэлт хэлбэрээр  гарч байна. Хүн төрөлхтөн боом өвчинтэй тэмцэх ажилд амжилт  олсон хэдий ч манай орны хувьд шийдвэрлэж чадаагүй тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.   Олон улсын түвшинд   халдварт болон халдварт бус өвчний тархалт, байршилыг  газар зүйн ARC-GIS программ хангамжын тусламжтай гүйцэтгэж байна.

Судалгааны ажлын зорилго

Боомын хүн ба малын   өвчлөлийн тархалт  тогтоох

Судалгааны ажлын зорилт

Боомын хүний өвчлөлийн олон жилийн тархалтыг малын өвчлөлтэй харьцуулж,  төлөв байдлыг  тодорхойлон  өвчлөлийн түвшинг  газар зүйн бүс нутгаар  холбон тогтоох

Судалгааны ажлын арга зүй:

Монгол оронд боом өвчнийг албан ёсоор 1964 оноос бүртгэж эхэлсэнээс хойш 2012 оныг хүртэл бүртгэгдсэн  нийт   291 тохиолдолыг ретроспектив дескриптив судалгааны загвараар судлав.

Судалгааны үр дүн

Монгол орны газар нутаг нь 1 сая 565 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай, засаг захиргааны нэгжийн хуваарлалтаар  20  аймаг 1 хотын  330 сум, 1561 баг, 9 дүүрэг  152  хорооноос бүрдэж байна. 2011  байдлаар  2.700.000  хүн амтай байна.   Хүн амын дунд эмнэлгийн тусламж үйлчилгээг  клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүд 16, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг 35, сум дундын эмнэлэг 37,  сумын эмнэлэг 274, БГХӨС 14 төвүүдээр дамжуулан хүргэдэг.(зураг 1)

 

2011  оны байдлаар  улсын хэмжээнд  36335781  тоо толгой  малтай, ихэнхи нутгуудаар карбонаттай болон карбонатгүй хар хүрэн хөрстэй, өндөр уулын бүсээрээ нугат хээрийн болон ойт хээрийн бараан, хар шороон болон хүрэн хөрс, харин урд хэсэг буюу говийн бүсээр цөлөрхөг хээрийн саарал, бор хөрс зонхилж, давсархаг болон элсэрхэг хөрс нийт нутгуудаар алаг цоог байдлаар тохиолддог. (зураг 2)

                                                                            Боом өвчний  байгалийн голомт

Тухайн өвчин үүсгэгч  байгальд хэдийчинээ тогтвортой хугацаагаар оршино тэрхүү хугацаанд өвчин үүсгэгч болон халдвартай материал тэмдэглэгдэж  байсан хэсэг газрыг тухайн өвчний байгалийн голомтот нутаг гэнэ.

Өвчин үүсгэгч болон халдвартай материал илэрч, өвчлөл тохиолдсон тогтоогдсон нийт нутгийг халдвартай талбайд тооцно.

Хүний боомын өвчлөл гарсан сумдыг манай орны байгалийн мужуудаар ангилж өвчлөлд эзлэх хувийг тодорхойлж, мөн Монгол орны газар нутгийг уг өвчний малын өвчлөлийн тархалтын байдлаар 4 зэрэгт ангилсан судлаач, эрдэмтэн Н.Батсуурийн ангилалд тулгуурлан дээрх ангиллыг хүний өвчлөлтэй нэгтгэх замаар /Боомын халдварын эрсдлийг  бүсээр ангилсан нь. Т.Төгсжаргал, Ж.Батболд/  судалгааг хийсэн.  

Манай орны нутагт боом өвчний халдвартай ба халдваргүй гэсэн үндсэн 2 бүс нутаг оршдог ба халдвартай бүс нутгийг халдварын өндөр, дунд, бага эрсдэлтэй бүсүүдэд ангилан үзэж болохоор байна.

 Боомын байгалийн голомтыг   дээрх  судлаачдийн боловсруулсан ангилалыг,  хүний өвчлөл, малын өвчлөл, өсгөвөр илрэлт, лабораторийн оношилгоотой холбон аюулын зэрэглэл тогтоож,  халдвартай, халдваргүй бүсчлэлийг  нэгтгэн дүгнэж гаргасан (зураг 3, хүснэгт 1).

Хүснэгт 1.

Боом өвчний байгалийн голомтын ангилал, түүний

 монгол орны  нутаг дэвсгэрт эзэлж буй хувь хэмжээ

Ангилал

Нийт талбай

Эзлэх хувь хэмжээ

Голомт тэмдэглэгдээгүй

875016,25  км2

55,9 %

D

21/142

43%

Голомттой

689,100  км2

44,5 %

A

15/44

14%

 

58%

B

17/50

15%

C

17/93

29%

Дүн

1566,5

100%

 

 

Тайлбар:  хуваарьт аймгийн тоо хүртвэрт сумын тоо

                            A 1-р зэргийн голомттой ( өндөр эрсдэлтэй )

                                                  B 2-р зэргийн голомттой ( дунд эрсдэлтэй )

                                           C 3-р зэргийн голомттой ( нам эрсдэлтэй )

                                           D 4-р зэргийн голомттой ( эрсдэлгүй  )

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ангилалыг  21 аймаг,  1 хотын  329   сум,  дүүргийн  Жич: Мэдээллийн эх үүсвэр  (Үндэсний статистикийн газрын  2012 оны Монгол улсын статистик эмхтгэл, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар ) мэдээллийг үндэслэн   хүн, малын өвчлөл, лабораторийн оношилгоо зэргийг нэгтгэж 1,2,3, тоон өгөдлөөр газрын зургийн ARC-GIS  программд оруулж, Elevation Range бодуулж зураг хийв.

Малын боом өвчний тархалт

2011  оны байдлаар  улсын хэмжээнд  36335781  мал тоологдсоноос  тэмээ 280062 (0,7)%,   адуу 2112927 (5,1)%,  үхэр  2339700 (6,4)%,  хонь 15668530(43,1)%,   ямаа  15934562 (43,8)%, тус тус тоологдож  монгол орны 1км кв талбайд    23,2 толгой   мал байх нягтралтай байна.

Малын боом өвчний тархалтыг Мал эмнэлэг үржлийн газрын 1996-2011 оны малын өвчлөл хорогдлын мэдээг үндэслэж өвчилсөн малын тоо  цэгэн  тархалтаар тодорхойлов.

Малын боом өвчин 18 аймгийн 110 суманд тархалттай байгаа нь  нийт нутаг дэвсгэрийн  30,5 %   хувийг  эзлэж,  халдварын түвшин өндөр байгааг харуулж байна.(зураг 4,5)

Хүний боом өвчний тархалт

1964-2011 онуудад  БГХӨСҮТөвийн статистик мэдээгээр 18 аймгийн 100   сум дүүрэгт 291 хүн өвчилж  20 (6,8%) нас баралт бүртгэгдсэн байна (зураг 6).

Боомын өсгөвөр илрэлтийн тархалт

 

Боом өвчний үүсгэгч нь  Bacillaceae-ийн  овог  Bacillus-ийн  төрөлд багтдаг,  Bacillus  anthracis  юм.      Боомын  үүсгэгч грамм  эерэг   (+), 5-8 мкм  урт  1.5-2  мкм  голчтой   савханцар үршил (спор)  үүсгэнэ.

Боомын нян ихэвчлэн голомтот нутгийн хөрс, үхсэн мал, өвчтөнөөс дээжилсэн сорьцоос илэрч  байна.

                Манай оронд 17 аймгийн  86  сум дүүрэгт боомын нянгийн халдваржилттай  нийт нутаг дэвсгэрийн 28,6% хувийг эзлэж байна(зураг 7).

                2010 оноос Улаанбаатар хот  Хүчин шонхор захын лангууны арчдсанаас,  Баянзүрх дүүргийн Цэлмэг ХХК шуудайн арчдас, ХААИС-ын  туршилтын талбайн хөрснөөс, Дархан-Уул аймгийн Алтан загас ХХК ний хүнсний зах  махны модон болон төмөр лангуунаас, Сэлэнгэ аймаг Баянгол уурхайн махны агуулахын урд тал, Хэнтий аймагт цайны газрын  хөргөгч, махны тавиур мод  зэргийн арчдасаас боомын нян илэрч байгаа нь анхаарал татаж байна.

ХЭЛЦЭМЖ

Боом өвчингэй тэмцэх сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх практик арга хэмжээний тулгамдсан асуудалтай холбогдуулан, энэ өвчний эпизоотологи, эпидемиологийн байдал өвчлөлийн мэдээ материалд дүн шинжилгээ хийхэд:  харьцангуй хуурай хөрстэй тал хээр,  говийн нутгийг бодвол ойт хээрийн чийглэг хap шороон хөрсөнд боомын нян удаан хугацаагаар хадгалагдаж /В.Ш.Феньев, В.В.Феньева 1974/ малын боом өвний тарах хүчин зүйл болдог зүй тогтол манай орны нөхцөлд тодорхой илэрч байна16 .

Манай орны харьцангуй хуурай уур амьсгалтай газарзүйн мужлалын 2, 3, 4-р бүсэд  багтдаг нутгуудад үе үе  /1-2 буюу  3-5 жилд/ завсарлагаатай  өвчлөл гарч байхад газар зүйн  1-ээр мужид багтдаг хамгийн чийглэг уур амьсгалтай, хар шороон хөрстэй. Хөвсгөл аймагт жил дараалан өвчлөл  тасралтгүй гарч байгаа нь боомын үүсгэгчийн  экологт хөрс-уур амьсгалын нөлөөллийг судалж бичсэн ЗХУ-ын судлаач В.С.Зелепукины ангилалтай тохирч байна.

Сүүлийн 10 гаруй жилд гарсан малын боом өвчний 60 гаруй хувийг зөвхөн Хөвсгөл, Завхан, Булган, Архангай аймгийн  нутаг буюу ойт хээрийн бүсийн нутаг эзэлж байна. Ойт хээрийн бүсэд гарсан малын боом өвчний олон жилийн давтамж, өвчилсөн малын тoo ч бусад бүс нутгaac өндөр голомтлог байдалтай байна 16

Ш.Цэрэндорж “Малын боом өвчнийг оношлох асуудалд” илтгэлдээ Боом     өвчний     эпизоотологи,     эпидемиологийн     талаар     судалгаа, шинжилгээний ажил хийж манай орны боом өвчний тархалт  өвчлөлийн байдалд тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага зүй ёсоор гарч байна гээд боом өвчний голомтыг нарийвчлан тогтоож хяналт  тавих ажлыг хүн, мал   эмнэлгийн   мэргэжлийн   байгууллагууд  хойшлуулшгүй   шийдвэрлэх явдал чухал байна  гэж тэмдэглэжээ.17.

Судалгааны ажлын дүгнэлт

  1. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн  875016,25  км2  талбай буюу 55,9 % нь   боом өвчний голомтгүй дэвсгэрийн  689,100  км2  талбай буюу 44,5 %, өөрөөр хэлбэл 18 аймаг 1 kmsy hхhhhbhjvuhyvf хотын   нутаг нь боом өвчний байгалийн голомттой
  • Малын боом өвчин 18 аймгийн 110 суманд тархалттай байгаа нь  нийт нутаг дэвсгэрийн  30.5  хувийг  эзлэж,  халдварын  түвшин өндөр байгааг харуулж байна.
  • 1964-2011 онд  улсын хэмжээнд  боом өвчнөөр 18 аймагт  100 сум дүүрэгт  291 тохиолдол бүргэгдсэн байна. 
  • Боомын нян ихэвчлэн голомтот нутгийн хөрс, үхсэн мал, өвчтөнөөс дээжилсэн сорьцоос илэрдэг   17  аймгийн  86  сум  дүүрэгт     нянгийн халдваржилттай байна.

Талархал

Энэхүү судалгааны ажилд түүхийн үнэт өв болгон үлдээсэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нийт мэргэжилтэнүүдэд Мал эмнэлгийн байгууллагын судлаач нарт гүн талархал хийлэж байна.

Ном зүй

1. ЭМС-ын 2008 оны 151 дугаар тушаалын II хавсралт “Боом өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”
2. Хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зориулсан гарын авлага Мал, амьтанаас хүнд халдварлах өвчин Улаанбаатар 2009
3. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж
4. В.А.Башенин Курс частной эпидемиологий Ленинград 1955
5. В.И.Покровского нарын Руководство по зоонозам Ленинград 1983
6. Диссертаци. Ш.Цэрэндорж 2005. \\\"Малын боомын үүсгэгчийг судалж, голомтлолыг зогсоох оновчтой арга боловсруулсан дүн\\\" докторын ээрэг горилсон бүтээл
7. Байгалийн голомтот халдварт өвчний тархалтын лавлах атлас Улаанбаатар 2011
8. Kh.Burmaa, B.Uyanga, E.Batbaatar, N.Uranshagai, D.Ganbold, Z.Adiyasuren, B.Undraa, M.Enkhtuya “Geographical distribution of Anthrax in Mongolia”. ЭШБ №17. 2009 он
9. Диссертаци. Н.Батсуурь “Монгол дах малын бактерт зооноз өвчний тархалт, эрсдэлийн судалгаа” докторын ээрэг горилсон бүтээл
10. Z.Adiyasuren, KH.Burmaa, B.Undraa, R.Narmandakh, N.Uranshagai “Epidemiological situation and dynamics human anthrax cases in Mongolia” Scientific Journal of NCIDNF. № 16. Ulaanbaatar 2008. p 11
11. Ц.Оюунчимэг, Т.Дэлгэр нар Халдварт өвчин Улаанбаатар 2012
12. B.Д. Беляков, Р.Х.Яфаев нарын Эпидемиология Москва 1989
13. Малын халдварт өвчин
14. T.Akhit “Computer” Ulaanbaatar. 2010
15. 20-р зуун Монгол. Улаанбаатар хот.
16. Д.Буд, Л.Цэрэнбатаа, Д.Төмөрбаатар, Л.Гоогормаа, Д.Батсүх, Б.Дэмбэрэл “Боом өвчнөөс сэргийлэх практикийн зарим асуудалд”. ЭШБ №2. 1985 он
17. Ш.Цэрэндорж “Малын боом өвчнийг оношлох асуудалд”. ЭШБ №7. 1999 он
18. Т.Төгсжаргал, Ж.Батболд нарын “Боомын халдварын бүсээр нь ангилсан нь” ЭШБ №12
19. Д.Цэрэнноров, Д.Батжав, Г.Болормаа, Н.Хишигсүрэн. Хээрийн шинжилгээний арга зүй. Улаанбаатар 2004
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4290
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК