Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Сумын их эмчийн салбарын үйл ажиллагааны одоогийн байдалд хийсэн зарим судалгааны дүн
( Тойм өгүүлэл )

Ц. Мухар, С. Абденбай

 
Абстракт

Авторы сообщают о показателях амбулаторно-стационарной деятельности всех сомонных врачебных участков, полученных в результате обработки собранного по анкетным методом материала за 1971 год.

Установлено, что число амбулаторного посещения на одного человека участка составляет 3,6 ±2, 3; госпитализация по отношению к общему числу населения—10,8%, средняя длительность пребывания больюго на койке составляет 11,9+2, 9; среднее число дней работы койки в году 282,9±60; а оборот койки был 24, 1+5, 7.

Авторы считают, что численность населения сомона является основным критерием планирования и нормирования сомонных врачебных участков в перспективе.

Социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмуудын нэг бол эмнэлгийн тусламжийг хүн амд улам ойртуулах явдал юм. Энэ зарчмыг амьдралд биелүүлэх хэлбэр нь хөдөөгийн эмнэлгийн тусламжийг үе шатлах арга байдаг (С. А. Подольский, 1965).

Манай орны хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх анхны шат бол бригадын бага эмчийн салбар, дараагийн үе шатууд нь их эмчийн салбар, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг бөгөөд улсын клиникийн эмнэлэг бол 5 дахь буюу эцсийн үе шат юмаа.  Хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх эхний шатны эмнэлгүүдийн үйлчилгээ, түүний чанар, тусламжийн хүрээнээс өвчтөний цаашдын хувь заяа ихээхэн хамаардаг юм. Сумын их эмчийн салбар бол хөдөөгийн материаллаг үйлдвэрлэлд ажиллаж байгаа хөдөлмөрчдөд эмнэлгийн тусламжийг ( их, бага эмчийн) амбулатори, стационар, түргэн тусламжийн хэлбэрээр хүргэдэг манай орны нөхцөлд зохицсон, хөдөөгийн хэсгийн эмнэлгийн өвөрмөц хэлбэр юм.

  1. онд тус улсын бүх амбулаторийн үзлэгийн 19,4%, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн 19,8%, нас барсан бүх тохиолдлын 15,6% нь тус тус хөдөөгийн их эмчийн салбарын үйлчилгээнд хамрдгдаж байжээ (Ц. Мухар, Н.Чагнаа, 1971).

Бид 1971 оны байдлаар тус улсын бүх их эмчийн (176) салбараас анкет судалгаа авч статистикийн боловсруулалт хийж эмнэлгийн тусламжийн байдалд дүгнэлт гаргав.

Амбулаторийн тусламжийн байдал. 1971 онд сумын их эмчийн салбарт үйлчлүүлж байгаа нэг иргэнЗ,6+ 2,3 удаа эмнэлэгт үзүүлжээ. 176 салбарын 81 (46,0%) нь сумын нэг иргэнийг 1—3 удаа, 66(37,5%) нь 4—5 удаа, 29(16,5%) нь 6-аас дээш удаа үзжээ.

Амбулаторийн үзлэгт бага эмчийн үзлэгийн эзлэх хувь дунджаар 41,5—18%, 23 салбарт 10—20%, 41 салбарт 21—40%, 108 салбарт 41 —60% байгаа нь сумын их эмчийн салбарт бага эмчийн үүрэг их байгааг харуулж байна.

Хүн амын нягтрал дээд цэгтээ хүрдэг өвөл намрын улиралд сумын хүн амын 35,8% нь сумын төв орчимд төвлөрдөг явдал (сургуулийн хүүхэд ороод) бидний судалгаагаар харагдаж байгаа боловч сумын төвд тогтмол оршин суугчид 15—20%-иас хэтрэхгүй байна.

Гэрийн тусламжийг сум, суурь, ферм, бригадын төвд оршин суудаг хүн амд ноогдох байдлаар харьцуулан судлахад үйлчлэх радиусын нөлөөлөл тод харагдаж байна. Хөдөөгийн (суурь, ферм, бригадын) 1000 иргэнд гэрийн дуудлага 159,7 байхад сумын төвийн 1000 иргэнд 366,8 байна. Харин сумын бүх хүн амд харьцуулбал 1000 иргэнд 234,7 дуудлага ногдож байгаа нь  Лувсанбалдангийн (1972) судалгаатай (229,3) тохирч байна.

Их эмчийн салбарууд диспансерийн хяналтанд Дунджаар 100-200 өвчтөн авч үйлчилсэн нь нэг их эмчид ноогдох хэмжээнд хүрч чадсан боловч 8 их эмчийн салбарын ажиллагааг газар дээр нь судалж үзсэн дүнгээс үзэхэд анхан шатны маягтууд хөтлөгдөөгүй, хяналтын өвчтөний үзлэг, шинжилгээ ба эмчилгээг төлөвлөөгүй, тусгай ба нарийн мэргэжлийн эмнэлэгтэй холбоогүй зэрэг диспансерийн хяналтын арга барил хангалтгүй байдал харагдаж байлаа.

Бидний судалгаагаар сумын их эмчийн салбарууд нь жилд харъяа хүн амын 1,7%-ийг өөрийн эмнэлгээс бусад нарийн ба тусгай мэргэжлийн эмнэлэгт явуулж эмчлүүлжээ. Үүнээс сум дундын эмнэлэгт хүн амын 0,3% (зөвхөн сум дундын харъяа салбаруудад бол 0,7%) аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,1%, хотын клиникийн эмнэлэгт 0,3%-ийг явуулж эмчлүүлжээ. Хүн амын 0,15% нь сум дундын эмнэлэгт (зөвхөн сум дундын харъяа салбаруудад 0,3%), 0,5% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 0,1% нь хотын клиникийн эмнэлгүүдэд тус тус хэвтэн эмчлүүлсэн байна, Хэдийгээр сум дундын эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хүрэх зайг 2 дахин ойртуулж чадсан  боловч, үзүүлэх тусламжийн чанар хангалттай биш учраас харъяа их эмчийн салбарын хүн амд үзүүйэх эмнэлгийн тусламжийн хэмжээ аймгийн нэгдсэн эмнэлгээс 2 дахин бага байна.

  1. онд хотын клиникийн 4 (Улсын төв эмнэлэг, Клиникийн Зр эмнэлэг, Хүүхдийн төв эмнэлэг, Цацраг туяа эмнэлэг) эмнэлэгт хөдөөгийн хүн амын 0,4% хэвтэж эмчлүүлсэн байна. Харин хэвтэж эмчлүүлэгчдийн зөвхөн 35% нь орон нутгийй эмнэлгийн бичигтэй ирсэн байв.

Хотын клиникийн эмнэлэгт хөдөөнөөс хэвтэж эмчлүүлэх явдал уйлчлэх радиус онцгой нөлөөлж байна. Жишээ нь: Улсын клиникийн эмнэлэгт ойрхон байгаа Төв аймгийн 1000 хүн амын 11,5 нь,  1 1900 км алслагдсан Баян-Өлгий аймгаас дөнгөж 1 нь улсын клиникийн төв эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн байна.

Стационарын тусламжийн байдал. Тус орны бүх их эмчийн салбарт одоогийн байдлаар үйлчлэх хүн амын тоог харгалзалгүйгээр дунджаар 10 ортой стационар ажиллаж байна. 1971 онд сумын их эмчийн салбарын стационарт харъяа хүн амын 10,8% нь хэвтэж эмчлүүлжээ.

1-р хүснэгтэнд хүн амын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хэмжээг салбарын тоонд харьцуулан харууллаа (141 салбарын материалаар)

1-р хүснэгт

Сумын их эмчийн салбарт хэвтэж эмчлүүлэгчдийн хувийн жин

Хэвтэж эмчлүүлэгчдийн хувийн жин (бүх хүн амд харьцуулсан хувиар)

Их эмчийн салбарын тоо

5 хүртэл

28

6—10

62

11—15

22

16—20

22

21—ээс дээш

7

 Бүгд

141

1-р хүснэгтээс үзвэл 28(29,8%) салбарт хүн амын 5% хүртэл хэвтэж эмчлүүлсэн байхад 29(20,6%) салбарт 16-гаас дээщ хувь нь хэвтэж эмчлүүлсэн нь статистикийн баттай ялгаатай (Р<0,05) харагдаж байна. Ер нь их эмчийн салбарт ноогдох хүн ам олшроход хэвтэж эмчлүүлэгчдийн тоо буурах, цеерөхөд ихсэх урвуу шүтэлцээ ажиглагдаж байна (2-р хүснэгт). Сумын их эмчийн салбарын стационарын 1 өвчтөний дундаж ор хоног 11,9 + 2,9 (т = 0,7), орны жилийн дундаж хоног 282,9+ 60 (т = 4,6), орны эргэлт 24,1 + 5,7 (m = 0,4) байна.

Сумын их эмчийн салбарын эмнэлгиин тусламжииг зохион байгуулах асуудалд хүн амын тоо, газар нутгийн нөлөөллийг тодруулах. зорилгоор бид ойролцоо нутаг дэвсгэртэй (2000—5000 км2) боловч хамгийн олон хүнтэй (3500—6000) ба хамгийн цөөн хүнтэй (1000—2000) 67салбар, хүн амын тоо ойролцоо (1000—3000) боловч хамгийн их нутагтай (7000 км2-аас дээш) ба хамгийн бага нутагтай (1000—3000 мк2) 68 сумын их эмчийн салбарын эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны үндсэн 7 үзүүлэлтийг харьцуүлан 2-р хүснэгтэд илэрхийлэв. 2-р хүснэгтээс үзвэл 5 үзүүлэлт хүн ам олонтой салбарт (22) хүн ам цөөнтэй (45) салбараас чанарын ялгаатай байгаа нь статистикаар баттай (Р<0,01) байхад, газар нутаг багатай (46) ба ихтэй (22) салбарт ийм ялгаа дөнгөж I үзүүлэлтэд (нэг орны жилийн дундаж хоног) баттай илэрч байна.

2-р хүснэгт

Сумын их эмчийн салбарын чанарын зарим үндсэн

 үзүүлэлт үйлчлэх хүний тоо, нутаг дэвсгэрээс

 хамаарах нь (статистикийн үзүүлэлт М±а)

 

Үзүүлэлт

Үйлчилж байгаа нутаг нь

2000-3000 км2

Үйлчилж байгаа хүн амын тоо 1000-3000

5300-6000 хүнтэй 22 салбарын дундаж

1000-2000 хүнтэй 45 салбарын дундаж

Р

1000-3000 км2 нутагтай 45 салбарын дундаж

7000 км2 нутагтай 22 салбарын дундаж

Р

Нэг хүнд ноогдох амбулаторийн үзлэг

Амбулаторийн үзлэгт бага эмчийн эзлэх хувийн жин (хувиар)

Диспансерийн хяналтанд хүн амын хэдэн хувийг авсан (хувиар)

Салбарын стационарг хүн амын
хэдэн хувь нь хэвтсэн (хувиар)
Нэг орны жилийн дундаж хоног
Орны эргэлт

Нэг өвчтөний эзлэх ор хоног

 

2,6±0,8

 

49,3±17,6

 

 

7,4±9,3

 

 

 

6,9±2,8

 

 

 

256,5±21,8

 

24,6±5,5

10,6±2,6

6,1 ± 2,3

 

47,8±21,7

 

 

9,7±3,7

 

 

 

10,0±3,4

 

 

 

241,5±17,5

 

24,8±6,0

11,8 ± 2,5

<0,01

 

>0,01

 

 

<0,01

 

 

 

<0,01

 

 

 

<0,01

 

>0,01

>0,01

4,1±1,3

 

46,5±16,6

 

 

8,7 ±4

 

 

 

9,6±3,4

 

 

 

260±12

 

25,9±6,7

10,7±2,4

4,4 ±0,9

 

46,±16,6

 

 

10,1±4,6

 

 

 

110±3,8

 

 

 

265±19,5

 

24,8±5,3

11,7±3,0

>0,01

 

>0,01

 

 

>0,01

 

 

 

>0,01

 

 

 

<0,01

 

>0,01

>0,01

Манай орны нөхцөлд сумын их эмчийн салбарын хүчин чадлыг тодорхойлох үндсэн хэмжүүр нь хүн амын тоо бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээ бол дайвар хүчин зүйл гэж үзэж болно.

Судлаачид (Б.Н. Луков, 1973) ЗХУ-ын зарим мужийн их эмчийн хэсгийн эмнэлэгт больницын үхэл (төрөлт, үр хөндөлтийг оруулалгүй) 0,37—0,4 гэж мэдээлсэч байхад манай орны сумын их эмчийн салбарын больницын үхэл 2,5% байна. Энэ нь ЗХУ-ын хөдөөгийн хэстийн эмнэлэгт 2-р шатны нэгдсэн эмнэлэг ойрхон учраас нилээд хөнгөн өвчтөн хэвтдэгтэй холбоотой гэж үзэж болох боловч манай Орны хувьд анхаарал татах асуудал мөн.

Сумын их эмчийн салбарын бүх төрөлтийн 7,2% нь бригад тасгийн эх  барих салбарт нэгдэж эхийн эндэгдэл 0,1% байлаа. Их эмчийн салбаруудад 0—3 хүртэлх насны хүүхдийн нас баралт 24 (1000-д), үүнээс 84,1% нь 0—1 насны хүүхдийн эндэгдэл эзэлж байна.

Боловсон хүчний байдал. Одоогийн байдлаар сумын их эмчийн салбарт 1 их эмч, 2 бага, эмч, 3 сувилагч, зарим салбарт лаборант эхлэн ажиллаж байна.

Насны бүлэг

Тоо

Экстенсив үзүүлэлт

20—25

31

19,2

26-30

< 59

36,7

31—35

29

18,0

36—40

22

13,7

41—45

11

6,8

46—50

4

2,5

51-55

3

1,9

56-60

2

1,2

Бүгд

 

> 161

100,0

Бид 1971 оны байдлаар сумын их эмчийн салбарын 161 их эмчийн судалгааг авлаа. Сумын их эмчийн салбаруудын эмч нарын 49% нь эмэгтэй байна. Эмч нарыг насны байдлаар 3-р хүснэгтэд харуулав

Их эмчийн салбарын эмч нарыг насны бүлгээр ангилбал

3-р хүснэгт

Сумын их эмчийн салбарын эмч нарыг ажилласал жилээр судалбал.

4-р хүснэгт

3-р хүснэгтээс үзвэл сумын их эмчийн салбарын их эмчийн 56,1% (90) нь 20—30 насны залуу эмч нар байна. Монголын эмч нарын 79,1% нь (Б.Дэмбэрэл, 1971) 39 хүртэлх настай байхад их эмчийн салбарын эмч нарын 87,5% нь ийм насны хүмүүс байна.

Ажилласан жил

Тоо

Хувь

1—2

109'

67,8

3-4

33

20,5

5-7

15

9,3

8—10

3

1,8

11—ээс дээш

1

0,6

Бүгд

161

100,0

4-р хүснэгтээс үзвэл их эмчийн салбарын эмч нарын 88,3% (142) нь 1—4 жил ажилласан мэргэжлийн дадлага туршлага багатай залуу эмч нар байна.

Их эмчийн салбарын эмч нарын 27,4% (45) нь тусгай мэргэжил  эзэмшсэн байна. Тусгай мэргэжил эзэмшигчдийн 37,7% нь дотор 22,2% нь хүүхэд, 6,6% нь эх барих эмэгтэйчүүд, бусад мэргэжлийн эмч 34 4% байна. Энэ нь дотор ба хүүхдийн мэргэжил эзэмших явдал их эмчийн салбарын эмчид илүү тохиромжтойг харуулж байна. Ер нь манай улсад бүх үзлэгийн 60 шахам хувийг зөвхөн 3 мэргэжлийн (дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд) үзлэг эзэлдэг (Б. Буджав 1971) Их эмч нарын 59% нь цаашид сумын их эмчийн салбарт ажиллах сонирхолтой (ихэвчлэн 1—3 жил) үлдсэн хэсэг нь (41%) сум дунд аймгийн төв, хотын эмнэлэгт шилжин тусгай мэргэжил эзэмших саналтай байна. Хэрэв эмч нарын шилжин ажиллах сонирхолд социологийн бүрдмэл судалгаа явуулбал сонирхолтой дүгнэлт гаргах нь дамжиггүй.

 Сумын их эмчийн салбарын эмч нарын мэдлэгийг системтэй дээшлүүлж ажиллах нөхцөлийг хангаж сумын хүн амын тоогоор ажлын ачааллыг нь тэгшитгэж өгвөл, эмч нарыг сумын их эмчийн салбарт тогтвор сууршилтай ажилллуулах үндэс бүрдэх бөгөөд боловсон хүчний тогтвор суурьшлаас хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, ялангуяа диспансерийн хяналтын үйлчилгээ чухал хамааралтай байдаг.

Их эмчийн салбарын эмч нарын 23% нь дээд сургуулийг онц ба сайн дүнтэй төгсөгчид байна.

ДҮГНЭЛТ
  1. Сумын их эмчийн салбар нь хөдөөгийн эмнэлгийн үндсэн нэгж бөгөөд тодорхой тооны хүн амыг тодорхой хэмжээний нутаг дэвсгэрт хэсэглэн авч их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжийг амбулатор стационар, түргэн тусламжийн хэлбэрээр үзүүлж нарийн мэргэжлийн эмнэлэгтэй шууд харьцан үйлчилдгийн хувьд хөдөөгийн хэсгийн эмнэлэг мөн.
  2. Цаашид их эмчийн салбарын зэрэглэл тогтоож шинлслэх ухааны үндэстэй нормативээр ажиллуулах нь зүйтэй. Үүнд: Хун амын тоо зэрэглэл тогтоох гол хэмжүүр болж байна.
  3. Сумын их эмчийн салбарын их эмчийг «Ерөнхий мэргэжлийн эмч» гэдэг нэрийн дор дотор, хүүхэд, эх барих, урьдчилан сэргий- лэх чиглэлээр тодорхой мэдлэг олгох замаар мэргэжил дээшлүүлэх системд хамааруулах нь зүйтэй байна.
  4. Сум дундын эмнэлгийн байршил хүчин чадлыг дахин харж үзэх, сум дундын эмнэлгийг аймгийн төвөөс 100 км—ээс цааш алслагдсан, зам харилцаа бэрхшээлтэй, хүн ам төвлөрсөн (5000—аас дээш) сумдад одоогийн хүчин чадлаас өндөр хэмжээнд (6—10 эмч- тэй) цөөн тоогоор байгуулж, түүнд аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэлх зайг 2—3 дахин багасган үйлчилж чадах, 50-100 км ойр орших 3-4 сумын их эмчийн салбарыг харьяалуулан ажиллуулах нь ашигтай байна.

Орон нутгаас хотын клиникийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх өвчтөний тоо нутаг алслагдахад цөөрч байна

Ном зүй

Л. Буджав. Хотын хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээний норматив ба ЕНМАУ-ын эруүлийг хамгаалахын хэтийн төлөвлөлтийн зарим асуудалд. Канд. дисс Улаанбаатар, 1971. Б. Дэмбэрэл. Эмнэлгийн боловсон хүчний бүрэлдэхүүнд хийсэн зарим судалгааны дүнгээс. Монголын анагаах ухаан, 1971, 2 (6) . —3. Лувсанбалдан Некоторые особенности организации скорой и неотложной медицинской помощи сельскому населению МНР. Сов. здравоохр. 1972,3. —Ц. Мухар, Н. Чагнаа. Сомон- ный врачебный пункт—осьовное звено оказания медицинской помощи сельскому населеншо МНР. Монголын анагаах ухаан 1972, 1 (9) Б. Н. Луков, П. Н. Грошева. Некоторые особенности и сравнительные цанные о госпиталйзации сельского населения Воронежской области. Сов. здравоохр. 1973, —5. С. А. Подольскнй, Ме- дицинское обслуживание сельского населения. Москва, 1965.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 480
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК