Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Гавал зэргэлдээх болон гавал нэвтлэгч түгээвэр судсууд
( Судалгааны өгүүлэл )

В. В. Куприянов , Ч. Нээчин

 
Абстракт

С точки зрения практики большой интерес представляют непосредственные артериальные связи между сосудами мягких покровов головы и сосудами твердой оболочки головного мозга посредством костей свода череиа. Выяснение этих коммуникаций важно при расшифровке механизмов выравнивания внутрнчерепного давления и при учете резервных источников кровоснабжения интракраниальных анатомических образований.

Гавлын эмгэгшлийн үед толгойн зөөлөн эдийн цусжилтыг мэдэх төдийгүй тархины хатуу хальс гавлын цусжилтыг мэдэх шаардлага- тай. Одоо үед бүтэц зүй (анатомийн) ба мэс заслын зохиол бүтээлд тархины хатуу хальс, зөөлөн давхрагын (хуйх) артери,венийн талаар нэн тодорхой болжээ.

Харин гавлын артерийн талаар буюу гавлыг нэвтлэгч түгээвэр судасны асуудал нийтлэлд бага гарсны гадна гавал дотуурхи артерийн судас, түүний дотно, гадна артерийн хоорондын артерийн холбооны талаар бүр ч ховор анхаарагдсан байна.

Гархины хатуу хальс, гавал, гавлын зөөлөн давхрагыг цусаар хангагч эх судсыг гүрээний гадна, дотно артерид будаг цутгаж нарийн өвчлөг хийхийн зэрэгцээ мөнгөжүүлэн будах гематоксилинэозинаар тус тус будлаа. Цусны судасны анатомийн талаар бидний явуулж байгаа энэхүү судалгаа бол дүрс зүйн бүтцийн асуудал юм. Асуудлыг иймэрхүү байдлаар хөндөх нь хэвлэлийн мэдээ сэлтэнд нэн бага байна.

Бүр 1963 онд В. В. Куприянов эрхтэн тус бүрийн судасны систем түүний үйл ажиллагааны хэрэгцээнд тохирч байдгийг нотолжээ.

Энэхүү байдал толгойн янз бүрийн бүтэц бүхий (зөөлөн давхрага гавал, тархины хатуу хальс) давхраганд үнэхээр илэрхий харагдаж байна. Ялангуяа бүтцийн ялгаа бүхий өөр өөр байршилтай дгвхрагын хооронд судсан холбоо илэрч байгаа явдал цусны эргэлтийн механизмын ачааллыг .зохицуулахад чухал нөлөөтэй юм. Ийм холбоогнарийвчлан тогтоох асуудал гавлын доторхи анатомийн бүтэц бүхий цусны эргэл. тийн нөөцийг илэрхийлэн дотоод даралтыг зохицуулан тэгшитгэх механизмыг тайлахад чухал болно.

Зэргэлдээх эдээсээ тусгаарлагдсан толгой дахь судсуудын тархалтын байршлын зураглалыг гаргаж фото авах, рентген туяа үл нэвтрэх будаг цутгагдсан үзүүлэнгээс рентген зураг авлаа.

Яс нэвтлэгч томоохон судсыг орох, гарах талд нь тэмдэглэлт хийгээд гавлын ясыг шохойгүйжүүлэн зөөлрүүлсний дараа яс нэвтлэгч түгээвэр судсыг илрүүлсэн билээ. Бүртгэл хөтлөхдөө хэмжигч шугам болон дурандуурын тооцох хуваариар судасны хөндлөн огтлолыг хэмжсэн юм.

Бичил судалгаа явуулж судасны бүтцийг хялгасан судасны түвшин хүртэл харьцааг илэрхийлэн гаргалаа. Гавлын ясыг анх удаа мөнгөжүүлэх аргаар будаж судасны бүтцийг судалсан явцад судасны зураглалын шинэ зүй тогтлыг олж харахад түлхэц болдоэ. Ясны доторхи судсыг илрүүлэхдээ 1972 онд В. В. Куприяновын боловсруулсан мөнгөжүүлэх аргаар щохойгүйжүүлэн, зөөлрүүлсэн ясыг зүсэж бичил үзүүлэн бэлтгэн түүнд судас судлалаар судалгаа хийв.

Тархины хатуу хальсны талаар бид түүний судасны бүтцийн онцлог бүхий дүрс баримттай боллоо. Юуны урьд бичил эргэлтийн замын судасны өвөрмөц зураглалыг хэлж болох юм. Тархины хатуу хальсны венийн эргэлтийн онцлогийг нүдээр макро үзүүлэн дээр ч харж болно. Венийн цүнхэл хатуу хальсны хөндий (хураагуур) тархинаас цус хураах, сүлжээс үүсэх энэ бүхэн бол мөн хэсгийн венийн цусны эргэлтийн нэг давтагдашгүй онцлог мөн.

Заадаст болон хатуу хальснаас ясанд артери нэвтрэн орох явдал нэг бус удаа бидний бэлтгэсэн үзүүлэнд тохиолдож байлаа.

Тархины хатуу хальсанд венийн бүрдэл ихээхэн давамгайлдаг явдал гавяын дотоод эргэлтийн зохицолдооны нэг онцлог тал юм.

Тархинаас хураагдсан цус нь улмаар хатуу хальсны вена ба хатуу хальсны венийн хөндийд нийлж венийн эргэлтэнд ордог явдалд бидэнд эргэлзэх зүйл огтхон алга. Харин хатуу хальсны хөндийд венийн цус гавлын химт яснаас цутгадаг тухай асуудалд бид шүүмжтэй хандаж байна. Учир юу билээ гэвэл? гавлын дотоод даралт гаднаас гавал дотогшурсах цусны эргэлтийг саатуулах хандлагатай бүрдсэн учир цусны эргэлт эгЭл бус тусгай нөхцөлд л ийм чиглэлээр байж болох юм. Хэвшсэн нэршлийн байдлаас ч үзсэн гавлын химт ясны вена нь гавлыг гатлахдаа хатуу хальсны хөндийд түүний венээс цус хураахдаа гадагш чиглэлээр хураадаг байна.

В. В.Куприяновын шавь нар (Б. З.Перлин Т. Н.Ниловская, Е. Б. Бушаров) хатуу хальсанд тунгалгийи судсыг олох талаар урт удаан хугацаанд судалгаа хийж амжилтанд хүрээгүй ба бид ч өөрийн ганц ч үзүүлэнд тунгалгийн судас олсонгүй.

Толгойн гавал дахь вена, артерийн судсанд макросудалгаа явуулахын тулд будаг цутгалтыг дорхи судсуудаар хийв. Үүнд:

  1. Гүрээний гадна артериар. 2. Гүрээний дотно артериар.З. хальсны хөндийгөөр тус тус будаг цутган нүцгэн гавлын гадрага дээр гаднах нягт ялтсыг нэвтэлсэн хялбар энгийн нүдээр харагдахуйцаар ялгарсан 13—16 тооны артерийн (түгээвэр) судас орж байгааг харж болно. Энэхүү артери нь гавал ясныхаа химт хэсэгт тэжээгч хялгасан судас үүсэж бүрмөсөн төгсдөг болохыг одоо хүртэл эргэлзээгүй нотолж байсан юм. Энэхүү судасны системээс гавал ясыг нэвтлэгч артерийн судас байгаа нь бидний судалгаагаар эргэлзээгүй тогтсогдлоо. Эдгээр нэвтлэгл артерийн эзэлхүүний нийт жин эцсийн эцэст гавлын артерийн цусны эргэлтийн байдалд мэдэгдэхүйц нөлөөлөл бүхий холбогдолтой болох нь бид бүхэнд сайн ойлгогдох биз. Хэрэв ийм артерийн багтаамжийг нийтэд нь авч үзвэл гавлын цусны эргэлтийн замыг хангалттай нэмэгдүүлэх төдийгүй гүрээний дотно артериас дутахгүй эзэлхүүн багтаамж болох нь тооцоогоор нотлогдож байна. Нэвтлэгч түгээвэр судас гавал ясыг нэвтлэх хэсэгтээ ихээхэн тахирласан т.ал үзэгддэг явцал эдийн чанар төлөвөөс хамрах төдийгүй цусны урсгалын хурдын илэрхийлэлээс нэгэн адил хэлхээ хамааралтай байна гэж бодох нь зүйтэй юм. Энэхүү байдал нь гавал ясны доторхи химт ясны сувгийн байршилтай нэгэн адил хэлхээ холбоотой болох нь ойлгомжтой байна. Иймд артери эсвэл вена болох, эсвэл ясыг нэвтлэгч түгээвэр артери болох эсвэл аль алийг нь үүсгэх явдал олонтаа тохиолдож байна.

Мөнгөжүүлсэн бичил үзүүлэн дээр яс хоорондын заадас дахь судсыг бодисын солилцооны хамгийн идэвхт хэсэг болох бичил эргэлтийн түвшинд тодорхойлсон, явдал гавлын бичил эргэлтэнд төдийгүй шинээр судас үүсэх урвалж чанарын ашигтай сайн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Гавал ясны дотоод дахь судасны торлог бүтцийг эргэлзээгүй илэрхийлэх нэг  нотолгоо бол энэхүү  хоёрдогч ясны химийг Гаверсовын сувагтай холбосон хэлхээ мөн. 1972 онц В. В. Куириянов ясны сувагт төдийгүй «Гаверсов» хоёрдогч ясны суваг дотор ч судас орчны завсар байхыг тогтоожээ. Энэ нь нэг бол эргэлтийн тусгай зам, эсвэл чөмөгний нөөцлөгдсөн зай нээж таамаглахаас бус өөрөөр үзэж болохгүй байна. Судас орчны завсрын харьцааг харуулсан нотслгоог бичил үзүүлэн дээр хялбар гаргаж болох боловч шингэн агуулсан энэхүү завсрын бүтцийг гүнзгийрүүлэн судлах нь онцгой анхаарал татаж байна.

Гавал ясны судас гавлын гадна, дотнох цусны эргэлтийг холбож байгаа зам юм. Үүний ач холбогдол юуны өмнө цусны урсгалыг товруу ба зэргэлдээ чиглэлээр өөрчлөөд зогсохгүй гавлын хөндийн цусны эргэлтийг тэгшитгэхэд чухал билээ. Аль ч оронд заншсан «Толгой хүндрэх» гэдэг нийтийн нэр томьёонд гавлын ясны доторхи венийн цусны эргэлтэнд зогсонгитол тохиолдож байгааг ойлгодог заншилтай. Гавал нэвтлэгч түгээвэр  судасны холбоо илэрхнг байгаа явдал ямар ч эргэлзээ төрүүлэхгүй бегөөд түүний үүрэг,үйл ажиллагааны нөлөөг цаашид улам тайлах хэрэгтэй юм.

Гавлын ясны хуудасны (перикраниум) артери төдий л бүдүүн бус (0, 2 мм). Шулуувтар судас нь заримдаа тогтмол бус тахиралдсан төдий л том биш артери, артериол хоёроос тогтох ба артериас тэгш өнцгөөр салбарласан бага тахирласан м^чир нь салаалахдаа өөр хоорондоо холбогдож олон хэлбэрийн гогцой бүхий судаст торыг бүрдүүлдэг. Артериол судасны дагуу хялгасан судас ба нарийн венул олонтаа тохиолддог. Бидний ойлголтоор ясны хуудсаэс тархины хатуу хальсны хөндий болон гавлын ясны вгна тийш цус хураагдах нь бага гэлтэй. Харин гавал гатлагч (вена диплоэ) вена ба ясны венийн хооронд мөн судасны венахолбоос судсуудаар баялаг учир энэхүү эргэлтээр жирийн үед цус гавлаас гадагш урсана, Өөрөөр хэлбэл төвөөс зугатах чиглэлээр урсаж байгаа юм.

Толгойн артери, венийн судасны нэг давхрага нь шөрмөс дуулганы судас болно. Шөрмөс дуулганы судсыг толгойн бусад зөөлөн давхрагын судсаас салгаж болохгүй, нэгдмэлээр ойлгох нь зүйтэй.

Мөчирлөлтийн зэргийг тогтоон үзэхэд шөрмөс дуулга 5—6 зэргийн салаа болох жижиг артериар цусжихдаа энэ хэсэгт ихэвчлэн шилжвэрийн бүс үүссэн байна. Энэ нь нэг артерийн мөчирлөлт нөгөөгийн гүнд шилжсэн салаалалтаар тор үүсэхийг хэлнэ. Шөрмөс дуулганы эрхтэн доторхи цусан хангамжийн зураглал гадаргуугаа бодвол өвөрмөц тал багатай. Хялгасан судас нь хэсэгчилсэн бүлэглэсэн байдалтай үе үе бага судас бүс дотор гүнзгий байрласан байна. Өөр хосрэндоо бичил судаст багцаар хурээлсэн хэсэгчилсэн судаст талбарыг үүсгэх хандлага нилээд байдаг.

Нэг жижиг артерийг ихэвчлэн хоёр вена дагалдсан байдаг. Артери ба венийн холбоос шууд.шилжилт артериолын түвшинд шөрмөс дуулганд ихээхэн тохиолддог. Шөрмөс дуулгыг бид бага цусжилттай доод түвшний бодисын солилцоо бүхий бүтцэд хамруулсан билээ.

Насны байдлаас артерийн судас өөрчлөлтөнд орох  ялангуяа систем доторхи болон систем хоорондын холбоос нэмэгдэх, артерийн тахирлалт ихсэх, хялгасан судасны дараах венийн судас өргөсөх зэрэг нь нилээд түгээмэл тохиолддог зүй тогтолтой юм. Шөрмөс дуулгын судсаас гавлын ясны хуудас тийш тэжээгч судас гарахын  зэрэгцээ цөөнгүй судас гавлын ясыг нэвтэлж хатуу хальсны судастай холбоо үүсгэдэг. Гавлын ясыг гатлагч венийн судас нээгдмэгц венийн цусны урсгал гавлын яс дотуур урсдаг нь тодорхой боллоо.

Гэвч урсгалын чиглэлийн талаар одоо болтол бүрэн шийдвэрлэж хараахан чадаагүй байна. Нэг хэсэг судлаачид гатлагч венаар цус хоёр тийшээ урсдаг гэх нөгөө хэсэг судлаачид зөвхөн гадагшаа урсдаг гэсэн чиглэлийг тус тус баримталж байна. Бидний судалгаагаар гавлын ясыг нэвтлэн венийн цус дотогш урсаж болох талын нотолгоо гарахгүй байна. 75—120 мм мөнгөн усны баганын Даралттай гавлын дотоод даралт венийн даралтаас их тул венийн цусны урсгалыг дотогш (төврүү тэмүүлэх) үрсахыг саатуулдаг,

Гавлын гадна ба дотно артерийн холбоо судасны уулзалтыг авч үзэхэд энэ нь гавлын ясны туршид явагдаж байгаа юм.

Бидний макро-микро үзүүлэн дээр гавлыг нэвтлэгч түгээвэр судасны холбоо сайн харагдахуйц гарлаа. Энэ бол бидний ажлын үндсэн дүгнэлтийг илэрхийлсэн нотолгоо мөн.

Гавлын заадаст судсыг илрүүлсэн яедал тун сонирхолтой баримт юм. Гавлын гадна дотно зэргэлдээх судасны холбоо үүсэхдээ нэг талаар нэвтлэгч артерийн хялгасан судсаас бүрэлдэн бий болсон гатлагч венээр тогтож болно. Эсвэл заадсаас нэвтэрсэн судсаар үүссэн гавал ясны доторхи судсантор болон ясны хуудас тархины хатуу хальсаас нэвтлэгч түгээвэр судсаар тус тус бүрдэх болно.

Нэвтлэгч холбоо судас бол гавлын дотоод эргэлтийг зохицуулдаг гэж үзэх нь зүйтэй юм.

Дээр дурдсан гавал орчны болон нэвтлэгч түгээвэр судас бага бус багтаамж талбайг эзэлнэ. Ийм системд ноогдох  ачаалал толгойн олон хэсгийн цусны бичил эргэлтэнд зохих нөлөө үзүүлэх нь зайлшгүй юм.

Ном зүй

Бушаров Е. В. Ангиоархнтектоника и морфологня сосүдов твердой оболочки головного мозга в дорме и экспернменте. Днсс. канд., М., 1959. —. Күприянов В. В. К морфологин органного кровеносного\'русла. Архнв АГЭ, 1961, 40,4. —Купрнянов. В. В. О пргшенении нмпрегнацнонной методикн для изучения васкуляризацин костей Архнв А.Г.Э, 1972,1,99 — 103. — Ниловская Н. Т. О комплексном нзучении сосудисто- го русла твердой оболочки головного мозга человека. В сб. морфологические основы микроцпркуляцнн. М. , 1967, 108—112. —.Пердин Б. 3. Нервный аппарат твердой оболочки головного мозга человека. Дисс. канд. Кишинев, 1967.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК