Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Гарын алганы хавтгай шөрмөсний тэжээлийн эх булаг
( Судалгааны өгүүлэл )

Д. Баянбилэг, Ч. Нээчин

 
Абстракт

Ладонный апоневроз человека находится в неблагоприятных условиях крово- снабжения, получая кровь только за счет перфорантных артерий, следующих от поверхностной ладонной дуги и ее ветвей к коже ладони. Кровоснабженне ладоннот апоневроза в молодом возрасте лучше, чем у старших.

Алив эрхтэн гүйцэтгэх үүргээсээ хамааран бүтэц нь өвөрмөц онцлогтой байдаг. Алганы арьсыг биеийн бусад хэсгийн арьстай жишихэд нягт, хөдөлгөөн багатай байдаг явдал арьс нь доорхи хавтгай шөрмөстэй бат холбогдсон байдагт оршино, Алганы арьс үсгүй, хөлсний булчирхай элбэг учир үргэлж чийг дааж байдаг, Алганы хавтгай шөрмөсний дорхи өөхөн давхар нь гадны хүчин зүйлээс алганы судас, мэдрүүлийг хамгаалах үүрэгтэй,

Алганы гүн хальснаас алганы хавтгай шөрмөс тийш дагуу чиглэлээр гурван таславч хальс гарч алганы гүн хэсгийг мөн тооны сувагт хуваах ба ялангуяа дунд сувгаар нь хуруунуудыг нугалагч булчингуудын шөрмөсүүд явдаг тул идээт буглаа үүсвэл тархах аюултай.

Гарын алганы хавтгай шөрмөсний дор артерийн судасны өнгөц нум, түүний салаанууд, хураагч судсууд, мэдрэлийн судлууд байрлах тул энэ шөрмөсний бүтцийг судлах нь практикийн ач холбогдолтой юм,

Ихэнх судлагчид (Дюпюитрен, 1832; А. Вальтер, 1871; Н..И. Пи- рогов, 1882; А. С. Раубер, 1971; В. Н. Тонков 1932; Кальберг 1935; П. Р. Лесгафт, 1938; Н. М. Демидович 1944; М. В. Кузакова 1948; Н.   П, ВерепХагинз 1.961; Г. Е. Островерхов, Д. Н. Лубоцкий, 1963) гарын алганы хавтгай шөрмөс нь  алганы өөхөн эслэгийн дор оршин, алганы урт булчингаас эхлэн хуруунуудад бэхлэгддэг гурвалжин хэлбэрийн хавтгай шөрмөс бөгөөд гурвалжны орой нь бугуй тийш, суурь нь хуруунууд тийш хандсай, өнгөц нь дагуу, гүн нь хөндлөн ширхгүүдээс тогтох ба шөрмөс нь хуруунуудын уг дээр ирж 3—4 болж салан хуруунууд тийш чиглэдэг гэж  үзэж байна.

Орчин үед зүрх судасны тогтолцооны өвчлөл нилээд дээгүүр суурь эзэлж байгаатай холбогдон аливаа эрхтний цусны судасны бүтэц, зүй тогтлыг судлах нь чухал асуудал болон тавигдаж байгаа юм. Алганы өргөн шөрмөс хаанаас тэжээлээ авдаг, түүний эх булаг нь ямар судас болох талаар 20 гаруй тохиолдол дээр бугалганы, богтосны артериудаар будаг цутган макро судалгаа явуулав. Бид тохиолдлын дийлэнхэд нь хорголжин давсны будгийг хэрэглэсэн ба үүний өмнө будгаа материалдаа тохируулан хэмжээ авч шаазан ууранд хийн, эхлээд хуурайгаар дараа нь скипидартай холин сайн нухсаны эцэст хлороформ, эфир хоёрын аль нэгээр шингэлэн Тейхманы аргаар цутгав,

Судаст будаг оролтын сайн, муу тал нь матеоиал аль болохоор хуучраагүй шинэ байх, будагны нухалт,  материалд хийх илэлт зэрэг техникийн бусад ажиллагаанаас шууд хамаарч байв.

2*

Гарын алганы хавтгай шөрмөс нь тэжээлээ ямар судаснаас авдаг талаар тусгайлан хийсэн судалгаа хэвлэлийн материалд тохиолдохгүй байна. Шөрмөс нь цусны судсаар ядуу эрхтэнд хамаарах ба хэвлэлийн материалаас үзэхэд алив шөрмөсний биед ойр тал нь нөгөө алслагдсан талаасаа цусны судсаар арай илүү байдаг гэж бичигдсэн

(Краузе 1861; Волленберг 1905; Майер 1916; А. Н. Рыжих, Л.Г. Фишман 1938; Г. Ф. Николаев 1946; О. А. Дербенев 1953). Ямар нэгэн эрхтний тэжээгдэх байдал нь тэр эрхтэнд ойр байгаа тэжээгч гол судастай шууд холбоотой. Алганы хавтгай шөрмөсний дор алганы артерийн өнгөц нум орших тул энэ шөрмөсний цус. хангамжийн асуудал нь алганы артерийн өнгөц нум, түүнээс гарсан салаануудтай холбоотой гэж бид үзэж байна. Артерийн судасны энэ нум олон янзын байдлаар үүсдэг. Алганы артерийн өнгөц нум тохиолдлын 50 хувьд богтосны артери, а.ulnaris (arcus ulnaris) 40 хувьд бугалганы ба богтосны артери, аа. Radialis et ulnaris (arcus radio-ulnaris) 2 хувьд голын ба богтосны артери, а. Mediana et ulnaris (arcus mediano-ulnaris) зэргээр тус тус үүсдэг гэж 1906 онд В. Н. Шевкуненко бичиж байжээ.

Бидний судалгааны 20 тохиолдлын 4 нь arcus ulnaris, 16 нь arcus radio-ulnaris  байв. Гарын алганы артерийн өнгөц нумаас гаргах хуруунуудын ерөнхий артерийн тоог 3—4 гэж ихэнх судлагчид үзэж  байна  (Зернов Д; Иванов Г. Ф. Тонков В. Н. Тихомиров М. А. Шаргородская И. И; Доронина Т. В; Парахина Т. Ф; Мейер Г; Тестю Л; Ромодановская А. Т; Тандлер И.).

1942 онд М. В. Кузакова алганы хавтгай шөрмөс нь тэжээлээ алганы артерийн өнгөц нумын хуруунуудын ерөнхий артериудаас авдаг гэсэн бүрэн бус мэдээллийг нийтлүүлсэн байна. Одоогоос 20  гаруй жилийн өмнө Италийн судлагч Кандиолло алганы хавтгай шөрмөст нэвтрэх, буцах 2 төрлийн тэжээгч судас байдаг гэж бичжээ.

Судлагч хавтгай шөрмөсийг ойр талын, дунд хэсгийн, хол талын гэсэн гурван бүс болгон, ойр талын төгсгөл нь гол тэжээгч судас а. radialis, а. ulnaris зэрэгт ойр учир цусаар хангагдахдаа илүү, хол талын хэсэгт цусны судас ховор тул холбогч эдийн ургалт илүү  хучтэй явагддаг гэжээ. 1865 онд Келликер шөрмөст цусны судас байхгүй, тэжээлээ нэвчилтийн замаар авдаг гэж бичиж байжээ. Хо жим энэ ойлголт өөрчлөгдөн шөрмөс бол цусньг судсаар ядуу эрхтэн гэж өнөө үед үзэж байна,

Бид В. В. Куприяновын мөнгөжүүлэлтийн аргаар алганы хавтгай шөрмөсний дээрх хуваасан хэсгүүдээс материал авч шинжлэхэд шөрмөсний хол талын хэсэгт судас олдох нь харьцангуйгаар ховор, судасгүй хэсэгч тохиолдож байв . Шермөс нь цусны судсаар ядуу, төлжихдөө муу, эдгэрч, шарх нь анихдаа удаан юм. Манай судалгаагаар алганы артерийн өнгөц нум, түүний салаа хуруунуудын ерөнхий артери зэргээс цөөн тооны артерийн нарийн салаа гарч алганы хавтгай шөрмөсийг нэвтлэн арьс тийш явсан нь үзэгдэж байлаа. Гагцхүү алганы артерийн өнгөц нумаас гарсан салаа ховор, ихэвчлэн хуруунуудын ерөнхий артериас цөөн тоотой салаа гарсныг зориуд тэмдэглэе. 1955 онд А. Ю. Мардахуда гарын алганы хавтгай шөрмөст тэжээл хуруунуудын ерөнхий артериас очдог гэж бичсэн нь В.Кузаковын мэдээлэл, манай судалгаатай тохирч байна. Бидний  энэ судалгааны тохиолдлын 4 нь 3—16 нас хамаарсан бөгөөд үүнээс  дээш насныхтай харьцуулахад цусны судас элбэг байв.

Гарын сарвууны хураагч судасны талаар 1960 онд Г. В. Терентьева судалгаа хийж, арьсны хураагч судас, арьсны доорхи хураагч судас, хуруунуудыг нугалагч булчин ба алганы хавтгай шермөсний хоорондох хураагч судасны нум гэж өөр хооронд нь ялгаад гарын ар тийш хураагддагийг тэмдэглэжээ. Ямар нэгэн эрхтний үйл ажилдагаа хэдий сайн байх тутам тэр эрхтний тэжээлийн шаардлага төдий чйнээ их байна. Иймд энэ чухал эрхтний салшгүй хэсэг болох алганы хавтгай шөрмөсний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг судлах нь чухал байна.          ,

Эрхтний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь тэр эрхтний цусан хангамжийн асуудалтай холбоотой.

ДҮГНЭЛТ
  1. Алганы хавтгай шөрмөс нь цусаа алганы артерийн өнгөц нум, түүний салаа хуруунуудын ерөнхий артери зэргээс авна. Эдгээр салаа нь арьс руу нэвтрэн орох замдаа уг шөрмөст салаа өгнө.
  2. Залуу хүмүүсийн алганы өргөн шөрмөсний цусан хангамж, харьцангуй сайн байдаг ажээ.
Ном зүй

Вальтер А. Практическая и прикладная анатомия человеческого тела. Вып, 1, 1871, 103—105. —Демидович Н. М. Сборн. научн. работ. Вып. 1, 1957, 53—55,—До- ронина Т. В. Сборн. научн. работ. Т. 13, 1953, 35—46. —Зернов Д. Н. В кн,: Ру- ководство по описательной анатомии человека, 1939, 67—69. —Кузакова М. В. Крайние формы изменчивости ладонного апонегрэза. Дисс, канд. Л., 1947. —Мардахуда А. Ю. Тр. Туркмен. мед. инта 1957, Т. 7, 8, 357—365. Островерхов Г. Е., Лубоцкий Д. Н. В кн. Курс оперативной хирургии и топографической анатомии, 1963, 102—107. —Парахина Т. Ф. Здравоохранение, 1955, 9, 35—35.—Рыжих А. Н. Фишман Л. Г. В кн.: Гнойная инфекция кисти. 1938, 8—39. —Терентьева Г. В. Сборн. научн. труд. 1958, 65—71. —Шевкуненко В. Н. Известия Военно-мед. академии. Т. 18, 5, 1909, 531—543. —-candiollo В. Вoll. sос Ital. di biologia sperim 1953,29,12 kalberg W. anatomia der palmaaponeurose Anat Anz Вd. 81, В 149—159, 1935.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1139
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК