Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Хүний цусны бүлгийн тархалт, популяцийн гарваль зүйн асуудал
( Эмнэлзүйн хөтөлбөр )

Ж. Батсуурь

 
Абстракт

В настоящей работе, опираясь на литературные данные по системе АВО сделана попытка получить распределение частот генов у монголов и сравнить их с мировыми данными, а также представить современные объяснения картины мирового распределения групп крови АВО с точки зрения теории почуляционной генетики.

Система АВО изучена различными авторами у 8306 чэловек в осночном среди на-

селения Улан-Батора. Проценты распределения четырех групп следующие: 0/1/-39, 04%; А/П—23,70%; В/Ш/—30,94%; АВ(1У)—6,32%. Распределения частот геноз вычисленные по методу Бернстейна, представлены средними и совокупностными частотами соответственно:

Г(0)=О,6378;'р(А)=О,1777; с[(В)=0,1843 г(о)=0,6277; р)=0,1638; q<в) =0,2084

Анх Австрийн эрдэмтэн Ландштейнер 1900 онд янз бүрийн хүний цусны улаан бөөм, ийлдсийг хооронд нь сэлгүүлэн хольж судласнаар хүний цусыг 0 (1);А (II;) В (III); АВ (IV) гэсэн үндсэн дөрвөн бүлэг болгон хуваасан юм.

Эрдэмтдийн цаашдын нарийн судалгааны үр дүнд цусны улаан бөөмийн гадаргуу болон ийлдсийн найрлагад өвөрмөц олон төрлийн уургийн бүтэц бодисууд байдаг нь илэрчээ.

Уургийн бүтэц бүхий эдгээр бодисууд нь гарваль (ген) –иар жолоодогдон цусны улаан бөөмийн АВО, MNSs, Р резус (Rh), Лютеран (Lu), Даффи (Fy), Келл-Челлано (Кк), Льюис (Le), Диего (Di), ийлдсийн гаптоглобин (Нр) гаммаглобулин (Gm, Inv, Gс), трансферин (Тt), липопротейд /Аg, Lр, Ld), преальбумин, альбумин, постальбумин, ферментүүд (холиноэстераз, фосфатаз) зэрэг удамшлын олон төрлийн системүүдийг бий болгодгийг нээж, тэдгээрийн удамшлын бүтцийг гарваль зүйн онолоор тайлбарлалаа. Цусны эл  удамшлын системүүдийг бий болгогч гарваль нэгжүүдийн үелзлийн хэмжээг дэлхийн бөмбөрцгийн аль ч улс орны хүн амд судалж үзэхэд харилцан өер өөр түгэлттэй байдаг нь хүн судлагч, популяцийн гарвал зүйч, угсаатны зүй судлагч зэрэг эрдэмтдийн анхаарлыг их татдаг болсон юм,

Цусны АВО, MNSs, Rh, Fу, Кк Gm (а), Нр системүүдээр манай хүн амд хийсэн судалгааны (1—4, 11—12) материалыг үндэс болгон 1 гарваль нэжүүдийн үелзлийн хэмжээг тооцоолон олсон бөгөөд энэхүү өгүүлэлд зөвхөн АВО бүлгийн 1° , 1А , 1 в , гарвалиудын үелзлийг авч дэлхийн бөмбөрцгийн хүн амын хэмжээн дэх түгэлттэй харьцуулан үзлээ,

Монголын хүн амд цусны АВО бүлгээр урд хожид хийсэн (1—4,11—12) судалгаануудад бүгд 8606 хүн хамарснаас 0 (I)—39 04%; А(II)—23,70%; В (III)—30, 94%; АВ (IV)—6,32% -ийг эзэлж байгаа ба 1° , 1А , 1в үелзлийн хэмжээ г (0) = 0,6277, р (А) —0, 1638  (В)= 0, 2084 тус тус байна,

 Дээрх материалын үндсэн дээр 1°, 1А , 1В гарвалиудын үелзлийн дундаж хэмжээг гаргаж болмоор байна. Одоогоор бидний бодож гаргаснаар г (0) = 0,6378; р (!А) = 0,1777, ц (В) = 0, 1843 байна.

Бидний энэ бодож гаргасан 1°, 1А , 1в гарвалиудын үелзлийн дундаж нь аль хир .зөв болохыг шалгахын тулд дэлхийн хүн амд эл гарвалиудын үелзлийн дундаж хэмжээг Мак Артур, Пенроуз (10) нарын тодорхойлсон г (0) = 0,6230; р (А) = 0,2150;  (В) = 0, 1620 хэмжээтэй харьцуулахад онц их зөрөө гарахгүй байна.

Хэрэв 1°,, 1в , 1в гарвалиудын дэлхийн хүн ам дахь түгэлтийг Дж. Харрисон, Дж. Уайнер, Дж. Таннер, Н. Барникот нарын (10) номноос авсан 1,2—р зургаар харуулбал эдгээр, гарвалиудын r (0), p (А), q (В) үелзлэл дэлхийн хүн амын хэмжээгээр харилцан адилгүй түгэлттэй байгаа нь харагдаж байна.

Манай орны хүн амд 1° , 1А , 1в гарвалиудын г (0), p (А), q (В) хэмжээг тодорхойлсон дүнг урд емнө бичиж байсан зарим эрдэмтэдийн таамаглалтай харьцуулан үзэхэд онц их зөрөө гарахгүй байгаа боловч, зарим тэмдэглүүштэй ялгаа байна. Neel J. V. Schull. W.I нарын (16) тоймлон гаргаснаар r (0) — (50—55) %, p (А)—(15—20) %; q(В) —(25—32) % байхад бидний тодорхойлсноор г (0)—62,78 %; p (А) —16,33 %; q(В)—20,84 % тус тус хэмжээтэй байна. Харин Дж, Харрисон, Дж. Уайнер, Дж. Таннер, Н. Барникот нарын (10) тодорхойлсонтой харьцуулан үзэхэд бараг таарч байна.              ;

Популяцийн гарвальзүйн сонгодог онолд Райт С. (Wrights) математикийн аппарат хэрэглэн эволюцийн байгалийн шалгарал, гарвалийн дрейф,* миграци, ** мутаци зэрэг хүчлүүрүүдийн үйлчилгээг тайлбарласан, математик загвар дэвшүүлснийг 10. Г. Рычков (6—8)

A.M Brues (15) F. М. Livingstone (17—18), I. V. Neel, W. I. Schnll (16) зэрэг эрдэмтэд байгаль дахь хүний популяцийн бүтцийн судалгаанд ухаалгаар хэрэглэсэн нь хүний эволюци хөгжил болон ястан үндэстний гарал үүсэл тэдгээрийн хоорондын удмын холбоог тайлбарлах хүн судлал угсаатны судлалын асуудалд чухал ач холбогдолтой болсон юм.                                                                                                                     

1° , 1А , 1в гарвалнудын г (0), p (А), q (В) үелзлүүд дэлхийн аль ч улс орны популяцад харилцан адилгүй түгэлттэй байгааг дээр дурдсан эволюцийн хүчлүүрүүдийн үйлчилгээгээр тайлбарлаж байна.

Гарвалийн бүтээгдэхүүн антиген (эсрэг төрөгч бодис) маань организмд физиологи, биохимийн функцийг гүйцэтгэхийн зэрэгцээ, хараахан яг тодорхойлогдоогүй гадны ямар нэг зохицуулагч механизмын нөлөөнд байдаг ажээ. Энэ механизмуудыг гадаадын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд «байгалийн шалгарал» гэж нэрлэдэг. Байгалын шалгарал тодорхой антиген (эсрэг төрөгч бодис)-ын хувьд янз бүрийн замаар илэрч болох юм (7,13—17).

  1. Эх үр хөврөлийн хооронд цусны бүлгээр үл зохицох явдал (7,13—15). Энэ үл зохицох явдал нь зөвхөн Rh-бүлгээр биш, мөн АВО, Келл-Челанно,Даффи (Fу)гэх мэтчилэн бусад бүлгүүдийг хамардаг нь эрдэмтдийн судалгаагаар илэрсэн байна.
  2. Цусны бүлгийн хүчин зүйлүүд ба зарим өвчний хооронд хамаарал байж болно. О, А бүлгийн цустай хүмүүс шүлсний булчирхай, ходоодны өмөн үү, шарх хавдар зэрэг өвчинд нэрвэгдэх нь их байдаг гэсэн таамаглалыг статистикийн судалгаагаар баталсан авч, энэ хамаарлын мөн чанарыг хараахан тайлбарлаж чадаагүй байна. (7, 9, 14).
  3. Цусны бүлгүүд зарим удамшлын эмгэгтэй  холбоотой байна, Жишээ нь: onycho-osteodysplasia -хумсны болон, евдөгний үений хөгжлийн гажилт бий болгогч гарваль нь 1° гарвальтай нягт холбоотойгоор байрласан байдаг учир эл гарвалиуд хамтран удамшдаг байна. Гэвч цусны бүлэгтэй хамтарч удамшдаг эмгэг их ховор тохиолддог учир цусны бүлгийн үелзлэлд нөлөөлөх нь нилээд бага магадлалтай болов уу? (7, 9).
  4. Цусны бүлэг болон элдэв халдварт өвчний хоорондын холбоог сүүлийн жилүүдэд эрдэмтэд их анхаарал тавин судалж байна (5, 9, 14—17). Халдварт өвчин үүсгэгч микроб, цянгууд нь цусны улаан бөөмийн О (Н), А, В эорэг төрөгч бодисуудтай төсөөтэй эсрэг төрөгч бодисыг агуулж. байдаг нь иммунологи, биохимийн судалгаагаар батлагдлаа (9, 13—14). Тарваган тахлын савханцар нь цусны О (Н) эсрэг төрөгч бодистой, салхин цэцгийн нян нь А эсрэгтөрөгч бодистой төсөөтөй эсрэг төрөгч бодисуудыт тус тус агуулж байдаг нь илэрлээ. Ийнхүү хүний организм нь өөрийн агуулж буй эсрэг төрөгч бодистой төсөөтөй эсрэг төрөгч бодисыг агуулсан нян ба микробоор халдвар авахад хараахан «шууд таньж» чаддаггүй учир эсэргүүцэл өгөх чадвараа бууруулдаг байна (9, 14).

Цусны бүлгүүдийн үелзлийн дэлхийн хүн ам дахь харилцан адилгүй түгэлтэд байгалийн шалгарлын үйлчилгээний илэрлийг хараахан яг тогтоож болохгүй байгаа явдал цусны янз бүрийн бүлгүүдэд байгалийн шалгарлын үйлчилгээ харилцан эсрэг, өөр өөр чиглэлтэй байгаагийн улмаас ерөнхий түгэлтийг мэдэгдэхүйц өөрчлөөгүй байж болох юм. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар 1°, 1А , 1в гарвалиудын г (О), p (А) q (В) үелзлүүдийн дэлхийн хүн ам дахь түгэлтэнд хүчирхэг нөлөө үзүүлсэн байгалийн шалгарлын нэг хүчлүүр нь элдэв халдварт өвчнүүд болох аж (13—17), Тарваган тахал, салхин цэцэг зэрэг халдварт өвчний үндсэн төв болох Энэтхэг, Төв Ази Дорнод Азид 1° , 1А гарвалнудын r (0), p(А) үелзлүүд нь эл халдварт өвчнүүд гарч байгаагүй Умарт Европ, Исланди, АвсТрали, Америк зэрэг газрын хүн ам дахь г (0), p (А) үелзлүүдээс нилээд бага түгэлттэй байгааг байгалийн шалгарлын хүчлүүрэл  халдварт евчний үйлчилгээгээр тайлбарлах талтай (7, 9, 13—14, 16—17). Гэвч зөвхен байгалийн шалгарлын үйлчилгээгээр дэлхийн аль ч улс орны хүн ам дахь г (0), р (А), q (В) үелзлүүдийн түгэлтийг тайлбарлаж болохгүй болов уу. Жишээлбэл: Эл халдварт өвчнүүдийн үндсэн төвүүдийг хүрээлэн оршиж байгаа Австрали, Далайн орнууд, Сибирь зэрэг газруудад, Зүүн болон Зүүн Өмнөд Азиас нүүдэллэн очсон ; үндсэн суугчдад 1в гарвалийн ц (В) үелзэл бага 1° , 1А гарвалиудын г (0), р (А) үелзлүүд их байгаа нь гарвалийн дрейф процессоор тайлбарлагдах юм (7,16). Ингэж гарвалийн дрейф процессын үр дүнд 1в гарвалийн үелзэл .багасаж, 1° , 1А гарвалиудын г (0), р(А) үелзлүүд ихсэхийн тулд энэ газруудад нүүдэллэн ирэхийн Р өмнө амьдарч байсан Зүүн, Зүүн Өмнөд Азид г (0), р (А) их q (В)  бага байх ёстой болно. Үнэндээ ийм л түгэлттэй байгаад гагпхүү байгалийн шалгарлын үр дүнд г (0), р (А) багасхын зэрэгцээ q (В) их болсон хэрэг (г (0)+р (А)+ Я (В) =1).

Америкийн индианчууд бараг бүхлээрээ 1° гарвалийг агуулж байна. Энэ нь индианчууд эрт үеэс Төв, Зүүн Азиас нилээд тусгаарлагдмал байдалд байсан Умард Азиас барагцаалбал 30 гаруй мянган жилийн тэртээд дээд чулуун зэвсгийн үед Америкт нүүдэллэн очиж түүхийн.энэ удаан хугацааны турш тусгаарлагдмал байсны улмаас гарвалийн дрейф процессын үр дүнд 1А, 1в гарвалиуд бараг алга болоход хүрчээ гэж үзэж байна (7, 9, 16). Цусны АВО бүлгийн 1°, 1А, 1в гарвалиудын г (О), р (А), q (В)  үелзлүүдийн дэлхийн хүн ам дахь харилцан адилгүй түгэлтийг эволюцийн байгалийн шалгарал, гарвалийн дрейф зэрэг хүчлүүрүүдийн  үйлчилгээгээр тайлбарлаж байгааг авч үзлээ. Гэвч зөвхөн эл хүчлүүд үйлчлээд бусад миграци, мутаци зэрэг хүчлүүрүүд үйлчдээгүй  хэрэг огтхон ч биш. Жишээлбэл: Европчуудад нилээд бага үелзэлтэй байдаг 1в гарвалийг миграцийн үр дүнд Азийн монгол угсаатнаар дамжиж бий болсон гэж үздэг (16, 18).

Эртний чулуун зэвсгнйн үед хүмүүс бүлэг бүлгээрээ амьдарч  байсан нь шинэ чулуун зэвсгийн үед мал аж ахуй, газар тариалан эрхлэх болсонтой холбогдон тархсаар аажимдаа бүх дэлхийг эзэмшин тархаж суурьшжээ. Чухамдаа энэ үеэс л цусны бүлгүүд дэлхийн хүн ам дахь ерөнхий түгэлтийн байдал бий болсон гэж үзэх үндэстэй юм.

А.М.Брюс (15) дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсгийг хамарсан хүний 215 популяцийг цусны АВО бүлгийн 1°, 1А, 1в гарваль нэгжийнх нь г (О), р (А), д (В) үелзлүүдийн хэмжээгээр зөв тетрайдерын орон зайд байрлуулахад эдгээр популяци маань тетрайдерын  орон зайд тарж энд тэнд биш, харин бөөгнөрч ямар нэгхэмжээний тодорхой орон зайг эзлэнэл гарвалиудын үелзлүүдээр тэнцвэрийн байдалтай байдаг нь илэрсэн юм. Гарваль нэгжүүдийн үелзлийнхээ хэмжээгээр орон зайд нэг дор бөөгнөрч, тэнцвэрийн байдалтай байгаа нь хүн төрөлхтөн анх дэлхийн бөмбөрцгийн тодорхой нэг хэсэгт үүсэн ,хамт олноороо ан агнуур, газар, тариалан, мал аж  ахуй эрхэлдэг болж аажимдаа шинэ шинэ газрыг эзэлсээр бие биенээсээ ямар нэг хэмжээгээр тусгайшсан популяцууд болон тархсан авч бүх дэлхийн бөмбөрцгийн хэмжээгээр дотоод маш нарийн бүтэцтэй нэгдмэл нэг том популяцнйн системийг бий болгосны нотолгоо мөн (6,16), 1°, 1А, 1в гарвалиудын r (О), р(А), q(В) үелзлүүдийнх нь түгэлтээр зөв тетрайдерын орон зайд М.А.Брюс популяцуудыг байрлуулснаа хавтгай дээр буулгасныг 3-р зурагт узүүлэв.

Ю. Г. Рычков популяцийн гарвальзүйн онол дахь С. Райтын (19-20 математикийн загварыг байгаль дахь хүний популяцийн бүтцийг судлахад хэрэглэснээр хүний ямар ч популяци өөрийн дотоод маш нарийн бүтэцтэй популяцийн систем болохыг (6, 8) нотолсон юм. Чухамхүү байгалийн шалгарал, миграци гарвалийн дрейф зэрэг эволюцийн хүчлүүрүүд харилцан бие биенийхээ эсрэг үйлчилж популяцийг гарвалийнхаа үелзлийн түгэлтээр (тухайн тохиолдолд 1°, 1А, 1В гарвалиудын r (О), р( А), q(В) үелзлүүд) Харди-Вейнбергийн хуулиар тодорхой тэнцвэрийн байдалд оршиход популяцийн систем чухал нөхцөл нь болдог юм. Тэрчлэн эл системийг бүрэлдүүлэгч популяцууд маань өөрсдийнхөө хүрээний жижиг хэмжээний популяцуудаас тогтож системийг үүсгэсний ачаар мөн л гарвалийнхаа үелзлээр тэнцвэрийн байдалд оршдог байна (6,8). Жишээлбэл: Монголын хүн амыг нэг ропуляцийн систем болгон авахад  хэрэв эволюцийн хүчлүүрүүд харилцан эсрэг хэвийн байдлаар үйлчилж байх юм бол орчин үед тодорхойлогдсон 1°, 1А, 1в гарвалиудын r (О), р(к), q(В) үелзлүүд хичнээн үе удам өнгөрсөн ч тодорхой хэмжээгээр эхнийхээ түгэлтийг хадгалах болно.

 

3уулт

Тусгаарлагдмал байдалд нутагшин буй популяцад хамгийн бага үелзэлтэй гарваль, хэрэв л мутацч, миграцийн үр дүнд ахин бий болохгүй бол, үе удам өнгөрөх тусам үелзэл нь статистик явцын санамсаргүй алдааны улмаас багассаар аажиыдаа алга болдог банна. Ийм процессыг Америкийн эрдэмтэн S.Wright «Cenes drift|»-«гарвалийн урсалт» гэж нэрлэсэн билээ. Мен зөвлөлтайн эрдэмтэн Н. П. Дубинин энэ ироцессыг «генгтнк-автомат процесс» гэж нэрлэсэн юм.

Нэг популяцаас нөгөө популяцад нүүдэллэн орсноор эл популяцад байгаагүй гарвалийг авч ирэх юм уу аль эсвэл байсак гарвалийн үелзлнйг хувиргадаг юм. Ийнхүү эл процессын үр дүнд популяцуудын хоорондын гарвальзүйн бүтцийн ялгаа аажимдаа арилдаг ба популяцад гарвалинн янз бүрийа эесэл (генотип) бий болгодог байна.

Ном зүй

1.Колесникова А. Т. Монгол хүний цусны бүлэг. «Эрүүл мэнд» 1963
2.Намсрайнайдан Л. Монгол хүний цусны бүлгнйн асууталд. Биологийн хүрээлэн- гийн амьтан судлалын тасаг. 1965—1970 оны тайлан. 3. Од Б. Монгол хүний цусны бүлгийг судлах асуудал ба түүний ач холбогдол. МУИС, Эрдэм шинжилгээний бичиг, VI боть, № 2, (13), 1962, —4. Шарав Ч. Резус факторын тухай. Эрүүл мэнд, 1970, №2. —5. Бубнов Ю. Дуркова. Т. И. .Еремьян А. И. Влияние инфекционных болезней на наследственный полиморфизм групиы крови АВО. Генетика, т.1, 1973.—6. Рычкоз Ю.Г. Популяционные системы и их структурные компоннты. Генетическая стабильность и изменчивость. Журнал общей биологии, т.31, №5,1970,—7. Рычков Ю. Г. Некоторые аспекты серологических исследований в антропологии. Вопр. антропологии. выи. 19, 1965.—8. Рычков Ю. Г. Антропология и генетика пзолированных поиуляций Памира. Издательство МГУ, 1969.—9. Туманов А. К. ,Томилин В. В. Наследстаенный полиморфизм изоантигенов и ферментов крови в норме и патологии человека. Медицина, М., 1968,—10. Харрмон Дж., Уайнер Дт., Таннер Дт., Барникот Н. Биология человека, Мир, М.,1968,—(0) Шарав Ч. Групповые свойства, крови у монголоз. Диссер, на соискание ученой стеиени канд. мед. наук. М., 1970.Шарав Ч. Группы крови у монголов.(Тезисы доклаяов XII международного конгресса по перел ваняю крови). М.,1969.—13. Штерн К. Основы генетики челэвека. Медицина, М.,1935.—14. Эфроимсон В. П. Введение в медицинскую генетику. Медицина.М.,1968.
—15. Вrues А. М. Selectioh and polymorphist in the АВО blood groups «American fournal of the Physical anthropology» vol. 12,1954 —16. Neel J. V. Schull W.J Нuman heredity Chicago, 1954 —17. Livingstone F. М. Natural selection. Disease and ongoing Humen evolution, аs illustrated by the АВО Ыооd groups «Нumen biology» VOL. 32,N1, 1960 — 18. Livingstone F. М. Аn analysis of the АВО Ыооd groups Cline in Europe «American journal of the Physical anthropology» VOL. 31,N1, 1969 — 19. Wright S. Evolution in Mendelian population «Genetics» VOL. 16,N2, 1932 — 20. Wright S. The distribution of gene freduencies in population Proceedings of the National Academy of Sciences of the U.S. А. 1937, VOL1. 23,р. 307—320
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1305
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК