Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
БНМАУ-д сахуу өвчинтэй тэмцсэн ажлын зарим урьдчилсан үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Г. Очирваань

ЭАХНС-ын Улсын институт

 
Абстракт

Когда профилактические прививки против дифтерии проводились только по эпидемиологическим показаниям, инфекция протекала по своей закономерности, т. е.

периодическое повышение её наблюдалось через каждые 4—5 лет.

Начиная с 1967 года, в МНР введены снстемы массовых прививок детей в воз- расте 0—8 лет вакциной против дифтерии н коклюша, в результате чего снпжается  заболеваемость дифтерией из года в год. В настоящее время (1972) заболеваемзсть ее составляет 0,1 на 10.000 населения, т. е, значительно ииже (на 90,4 %) по сравиению с данными за 1965 год.

Однако нахождение носителей токсигенных дифтерийных иалочек среди населе- ; ция иостоянно поддерживает угрозу эпидемической вспышки дифтерии. В связи с чтим, в дальнейшем ио борьбе с дифтерией необходимо улучшить прививочную работу с целью усиления противодифтерийного иммунитета, а также необходимо провести планомерное обследование населения на дифтерийное бактерионосительство, со следующей санацией выявленных носителей.

Тус улсад сүүлийн жилүүдэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх байгууллагуудаас халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг урьдчилсан судалгаа, төлөвлөгөөтэйгээр шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах ажил сайжирсаар байгаагийн үр дүнд цагаан цэцэг, бөөсний хижиг зэрэг халдварт өвчнүүд бүрмөсөн устсаны гадна сахуу, хөхүүл ханиад, халдварт саа, нянгийн гаралтай гэдэсний зарим халдварт өвчний гаралт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсаар байна.

Манай улсад сахуу өвчний өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн ажлыг 1960-аад оны үеэс эхэлсэн боловч, тэр үед сахуугийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилгыг өвчлөд гарсан үед (эпидемиологийн шаардлагаар) голчлон цэцэрлэг, яслийн цөөн тооны хүүхдүүдэд тарьдаг байсан нь уул өвчний тархалтын хөдлөл зүйд төдийлөн нөлөөлж чадаггүй байсан учраас сахуу нь өөрийн халдвар тархалтын зүй тогтоолын дагуу тодорхой хугацааны дотор ихэссээр ирсэн байна.

Халдварт өвчний тайлангийн материалд дүн шинжилгээ  хийж үзэхэд тус оронд сахуу өвчний дэлгэрэлтийн байдлыг 1952 оноос хойш 4 үе болгон үзэж болох юм. Үүнд:

  1. Сахуугийн өндөр өвчлөлийн үе (1952—1956) 10,000 хүн амд 2,2-4,1
  2. Халдвар тархалтын тогтонги үе (1957—1961) 10,000 хүн амд 0,6-2.3
  3. Эпидемийн процессын 2 дахь ихсэлт (1962—1966) 10,000 хүн амд 1,0—4,0
  4. Сахуугийн өвчлөлийн бууралт (1967—1971) 10,000 хүн амд 2.3-0,4

Үүнээс, үзэхэд сахуугийн өвчлөлт 4—5 жилийн туршид тогтмол өндөр хэмжээнд байснаа аажмаар буурч, түр тогтнолын байдалтай байж байгаад дахин ихсэж байгаа зуй тогтоол. ажиглагдаж байна. Тэр үед сахуугаар өвчлөх нь гол төлөв бага насны хүүхдүүд буюу бүх өвчлөлийн 90 гаруй хувь нь 0—16 насанд тохиолдож байжээ. Нас баралт харьцангуй өндөрт (3,9%) байв.

Нэгэнт сахуугийн эсрэг тарилгыг өргөн вакцинжуулалтын хэлбэрээр шаардлагат насны хүүхдүүдийг бүрэн хамарч зохиогоогүй байсан учраас хүн амын доторхи сахуугийн эсрэг дархлалтын түвшин хангалтгүй байсан нь мэдээж юм.

Сахууд эмзэг (0—7) насны 510 хүүхдийн сахуугийн эсрэг дархлалтыг Шик сорилын тусламжтайгаар шалган үзэхэд шинжлэгдсэн бүх хүүхдийн 81,5% нь дархлалтгүй байлаа. Энэ нь ЗХУ-ын зарим эрдэмтдийн (В.Л. Андреевский, А.Б. Алексанян, 1948, Л.Ф. Громащевский, 1958, Л.Н. Девятова, 1961, 1964, В.К.Берзинь, 1957, 1961) «сахуугийн эсрэг вакцинжуулах ажлыг шаардлагат насны хүмүүст бүрэн хамруулж тариагүй нөхцөлд, нийт хүн амын доторхи сахуугийн эсрэг дархлалтын түвшин бага байдаг» гэсэн дүгнэлттэй үндсэндээ тохирч байгаа боловч, манайд илэрсэн Шик эерэг ( + ) урвалын хувь нь арай өндөр байгаа юм.

Ийм нөхцөлд тус оронд сахуугийн эсрэг өргөн вакцинжуулах ажлыг ДЭМБ-ын тусламжтайгаар 1967 оноос эхлэн зохион байгуулсан билээ. Вакциныг батлагдсан схемийн дагуу (анхны тарилгыг 30—45 хоногийн зайтай 2 удаа, гуравдахь хүч нэмэгдүүлсэн дозыг 12 сарын дараа давтан тарилтыг 3—4 жилийн дараа) тус орны 0—8 насны хүүхдийг хамруулан улсын хэмжээнд компаньчилсан байдалтайгаар зохион байгуулсны дүнд 1967—68 оны үед тарилганд хүүхдийн 70 гаруй хувь хамрагдаж, дараачийн жилүүдэд тарилга зохион байгуулалтыг үргэлжлүүлэн явуулсны дүнд 1972 оны байдлаар өвчлөл 10,000 хүн амд 0,1 болж, 1965 оны өвчлөлтэй харьцуулахад даруй 90,4%иар буурлаа. Түүгээр ч барахгүй сүүлийн 3—5 жилд Баян-Өлгий, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудад ганц ч өвчлөл гараагүй байна.

Сахуугийн нян агуулагчдыг илрүүлэх шинжилгээний зарим дүн (1969—1972)

 

1—р х үс н э г т

Сахуугийн өвчлөлтийг 1951 — 1972 онд 10,000 хүн амд гаргаж харьцуулан үзэхэд жил өнгөрёх тутам буурч байгаа байдал хараг- даж байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх тарилгын чана- рыг сайжруулахтай холбогдсон арга маяг, зохион байгуулалт, мэр- , гэжлийн холбогдолтой нилээд арга хэмжээнүүд (Эрүүлийг хамгаалах Яамны сайдын тушаал, албан даалгавар, тарилгын картотек, эрүүл мэндийн паспорт, урьдчилан сэргийлэх тарилгын шинэчилсэн схем) зохиогдсоны дүнд нийт хүн амын доторхи сахуу өвчнйй эсрэг дархлалтын түвшин нэмэгдэж, өвчлөлт буурсаар байна. 1971—72 онуудад Дорнод, Дундговь аймгуудад зохиогдсон сахуугийн нян агуулагчдыг илрүүлэх, дархлалтын байдлыг судлах чиглэлээр зохиогдсон шинжилгээний ажлын дүнгээс үзэхэд шинжлэгдсэн бүх хүмүүсийн 95,5—95,79 нь дархлалтай байгаа явдал харьцангуй өндөр үзүүлэлт юм.

Шинжилсэн аймаг, хотууд

 

 

шинжилсэн хүний тоо

ШИНЖЛЭГДСЭН

хүмүүсийн

дархлалтын

байдал

Илэрсэн нян агуулагчид

Үүнээс

о

О

Л

са

и

Хор төрөх

чанарт

Хор төрөх х чанаргүй

Дундговь

1462

95,7%

31

2,1%

3

28

Говь-Алтай

849

88,7’/о

25

2,9%

18

7

Өвөрхангай

1063

89,8%

18

1,6%

4 '

14

Дорнод

755

95,4%

6

0,5%

4

2

Бүгд

4129

 

80

 

29

51

 

Гэвч сахуутай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын одоогийн шатанд гүйцэтгэвэл зохих онцгой ач холбогдол бүхий асуудал бол хүн амын доторхи сахуугийн хор төрөх чанарт нян агуулагчийг илрүүлж эмчлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд сахуугийн нян агуулагчдын тархалтыг судлах талаар зохиосон шинжилгээний ажлын дүнгээс үзэхэд сахуугийн өвчлөл тогтмол үргэлжилж байгаа аймгуудад (Говь-Алтай, Дундговь) хор төрөх чанарт нян агуулагчдын илрэлт харьцангуй их (2,1—2,9) байгаа ба харин тохиолдлын төдий өвчлөлтэй (Дорнод, Өвөрхангай) буюу огт өвчлөлгүй аймгуудад нян агуулагчдын илрэлт бага (0,5—1,6) байна.

Нэгэнт хүн амын дотор сахуугийн нян агуулагчид оршсоор байгаа тул, сахуу өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын ээлжит зорилт нь нийт хүн амын халдварын эсрэг дархлалтыг дээшлүүлэхийн хамтад нян агуулагчдыг илрүүлэн эрүүлжүүлэх ажлыг өргөн зохиож, түүний эпидемиологийн нилээд асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.

ДҮГНЭЛТ
  1. Тус улсад сахуугийн өргөн вакцинжуулалтын ажлыг 1967 оноос эхлэн шаардлагат насны хүмүүсийг хамруулан зохион байгуулсны үр дүнд 1972 оны байдлаар өвчлөл 10,000 хүн амд 0,1 болж, 1965 оны өвчлөлтэй харьцуулахад 90,4%-иар буурсан байна.
  2. Хэдийгээр сахуугийн өвчлөлт жилээс жилд буурсаар байгаа боловч, хүн амын дотор хортөрөх чанарт нян агуулагчид оршсоор байгаа тул (шинжилсэн бүх хүмүүсийн 0,5—2,9%) тохиолдлын төдий өвчлөл үргэлжлэхээр барахгүй тохиромжтой нөхцөл бүрэлдсэн зарим газарт сахуугийн түр зуурын дэгдэлт ч гарч болох үндэстэй юм.
  3. Цаашдаа сахуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг улам чанаржуулж, өвчлөлийг эрс бууруулах буюу бүрмөсөн устгахын тулд хүн амын доторхи сахуу өвчний эсрэг дархлалтын түвшинг дээшлүүлэхийн хамтад нилээд тохиолдолд, халдварын эх уурхай болдог хортөрөх чанарт цян агуулагчдыг илрүүлэн эрүүлжүүлэх ажлыг хүчтэй болгож, нян агуулагчдын талаархи эпидемио- логийн ач холбогдол бүхий нилэзд асуудлыг эрдэм-шинжилгээ практикийн чиглэлээр боловсруулах шаардлагатай байна.
Ном зүй

Алексанян А. Б. Пути ликвидации дифтерин в Армянской ССР. Труа,ы Всесоюз- ной конференцип мнкробиологов, элидемиологов и инфекциокистов. 1939, стр. 143— 48. —Алексанян А.Б. Проблема дифтерии. Сооб. 2 -ое. Некоторые закономерности наблюдаемые при носительстве дифтерийной инфекции. Известия Ереванского мед. ин-та. 1945, №3, стр. 14—24. —Алексанян А.Б., Гукасян Б.Т. О роли типов дифтерпнных возбзтщтелей в эпидемиологии дифтерии. \'Груды ин-та эпидемиологии и микробиологни, Ереван, 1951, стр. 25—43. —Алексанян А. Б. О двух важных сторонах эпидемиолоигии и профилактпки дифтерии.В кн.: Малярпя, дифтерия, дизентерия,. уцэлез и борьба с ними в Закавказье. Тбилиси, 1962, стр. 81—93. —Андреевсклй В. Л элидемиолоГическое значение больных и носителей нетоксигенных штаммов дифтерий- ного микроба. Труды Ленннградского санитарно-гигиенич. мед: ин-та 1957,’ т. 32, стр. 109—118.— Берзинь В. К., Глинская Е. В. , Чернина Е. А. Итоги работы по борьбе с дифтерией в Риге. ЖМЭИ, 1961, М» 7, стр. 129—132. —Громашевский Л. Ф. Особенности эпидемиологии детских инфекций. В кн. : Детские инфекцни. Киев 1958, стр. 5—27.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 495
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК