Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Бруцеллезоор хөдөлмөрийн чадвар алдах
( Судалгааны өгүүлэл )

Ж.Дашдаваа, Т.Мядагмаа, Галбадрах, Т. Шагдарсүрэн

Анагаах ухааны хүрээлэн, Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар

 
Абстракт

Проанализирована длительность временной и постоянной нетрудоспособности больных бруцеллезом в клинико-социологическом аспекте.

Авторы обнаружили некоторое уменьшение средней длительности сроков однократного освобождения больных от работы по больничному листу в 1970—1873 гг по сравнению с периодом 1963—1967 гг.

Выявлено, что среди больных с постоянной потерей трудоспособности преобладают лица более старшего возраста, длительно страдающие бруцеллезом, причем в основном вторичной хронической его формой.

Раннее выявление и активная диспансеризация больных бруцеллезом при дальнейшем улучшении качества экспертизы трудоспособности могут в определенной степени предотвращать наступление инвалидности и сокращать ее длительность в каждом отдельном случае.

Бруцеллезоор өвчлөгсдийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхэд нөлөөлдөг олон төрөл хүчин зүйлээс оносон эмчилгээг зохих  хугацаанд хийх явдал онцгой үүрэг гүйцэтгэдэг.

 Аливаа өвчний онош эмчилгээний арга барилыг улам боловсронгуй, нэгэн мөр болгох нь эмчилгээний ерөнхий үр нөлөөг сайжруулж, эдгэрэлтийн дундаж хугацааг богиносгох нийгэм-эдийн засгийн асар их ач холбогдолтой асуудал юм.

 Бруцеллезын эмчилгээний талаар манайд дагаж мөрдөж байгаа  зааварт антибиотик болон антиген (вакцин, бруцеллин) эмчилгээний  нэг удаагийн курсийг үндсэндээ 4 долоо хоногт багтахаар тооцоолон боловсруулсан билээ.

Эмчилгээний ажлын чанар ерөнхий үр дүнг тодорхойлогч нэг үзүүлэлт нь өвчтөний хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлж.лэх дундаж хугацаа юм.

Үүнтэй холбогдуулан бид бруцеллезын үед хөдөлмөрийн чадвар түр алдалтын байдалд зарим анализ хийв.

Улаанбаатар хотын халдвартын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бруцеллезтой өвчтөний эзэлсэн дундаж ор хоног 1963 он хүртэл зарим жил 60 хүрч ихээхэн хэлбэлзлэлтэй байснаа 1963—1967 онд 40-өөс 30 болж бууран тогтмолжжээ. Дээрх хугацаанд эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдөн эмчлүүлсэн нэг удаагийн дундаж хугацаа амбулаторийн өвчтөнд 30,2, эмнэлэгг хэвтэж эмчлүүлэгсдэд 40,2 хоног байв.

Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын бруцеллёзын тасгийн амбулаториор 1970—1973 онд эмчлүүлсэн өвчтөнд эмнэлгийн хуудсаар акт олгосон байдлыг үзэхэд дунджаар нэг удаад 25,8 өдөр, нэг хүнд 26,5 едөр ногдож байна.

Дээрх баримтаас үзэхэд 1963—1967 оны үеийнхнийг бодвол 1970— 1973 онд эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөн амбулаториор эмчлэх дундаж хугацаа Улаанбаатарт 4 өдрөөр богиноссон гэх үндэстэй юм. Гэвч шаардлагатай бүх евчтенийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх орны хангамжийн байдлаас шалтгаалан эмчилгээг тодорхой дэс дараалалтай явуулахад зарим бэрхшээл  тохиолдсоор байна. Ийм нөхцелд өвчтөнийг бруцеллезын эсрэг өвөрмөц эмчилгээнд бэлтгэх, антибиотик, вакцин эмчилгээг курсийн журмаар сэлгүүлэн хийх нь ямагт нэмэлт хугацаа шаарддаг боловч бид энэ өгүүлэлд уг асуудлыг хөндөлгүй орхив.

Эмчилгээний шууд ба ойрын үр дүн тодорхой сайн байлаа ч цаашид өвчтөний биеийн байдал, өвчний явц ямар байх нь хэдөлмөр зохицуулалт, бие гамналтаас их хэмжээгээр шалтгаалдаг. Үүнд: Ялангуяа хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүст гол анхаарлыг хандуулахын зэрэгцээ тухайн өвчтөнд зонхилон илэррэн эмгэг,өөрчлөлтийн шинж байдал, эрхэлсэн ажлын нөхцөл хоёр нь  хоршихдоо хэрхэн үйлчилж байгаад нэгэн адил анхаарвал зохино. Иймээс курс эмчилгээ дууссаны дараа өвчтөний хөдөлмөрийн чадвар бүрэн сэргээгүй байх буюу өвчин дахиж болзошгүй нөхцөлд уг өвчтөнд ээлжийн амралт олгуулах хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлон зохицуулах, эмчилгээг үргэлжлүүлэн хийж эмнэлгийн хуудсаар акт олгох, тахир дутуугийн группэд оруулах явдал цөөнгүй тохиолдож байна.

Бие махбодын үйл ажиллагаа ноцтой хямран хөдөлмөрийн чадвар удаан хугацаагаар буюу байнга алдагдсан үед өвчтөнийг тахир дутуугийн группэд оруулах шаардлагатай болдог.

Бруцеллезтой өвчтөний хөдөлмөрийн чадвар тухайн үед ямар байгааг тогтоох, мөн цаашид ямар болохыг урьдаас тодорхойлох нь маш чухал бөгөөд нарийн түвэгтэй асуудал юм. Тэгээд ч энэ талаар манайд баримтлах тодорхой критери байхгүй учраас энд алдаж онох явдал гарсаар байгаа нь мэдээж билээ.

Бруцеллезтой өвчтөнийг тахир дутуугийн группэд оруулах үндэс болж байгаа эмнэл зүйн зарим үзүүлэлтийг хөдөлмөр ахуйн тодорхой нөхцөлтэй холбон судалснаар уг асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэж болох юм. Үүнд: анхны алхам болгож бид гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын бруцеллезын тасгийн хяналтанд байгаа бөгөөд бруцеллезын улмаас тахир дутуугийн группэд орсон өвчтөнүүдийн материалд зарим үзүүлэлтээр тоймчилсон анализ хийж тахир дутуугййн группэд ороход нөлөөлдөг зарим хүчин зүйлийг илрүүлэх оролдлого хийлээ.

Тахир дутуугийн группэд орсон өвчтөний зарим үзүүлэлтийг жиших (бруцеллезтай боловч тахир дутуугийн группэд ороогүй) хэсэг өвчтөний мөн үзүүлэлтүүдтэй харьцуулсан болно.

1963 оноос хойших хугацаанд, хяна лтанд байгаа өвчтөний 3,1 %-ийг хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчлөк зэрилгоор өөр ажилд түр шилжүүдж, 3,4%-ийг тахир дутуугийн группэд оруулсан байна.

Тахир дутуу болсон өвчтөний дотор 40-өөс дээш насны хүмүүс

77.5%-ийг, 50-иас дээш насных 53 %-ийг эзэлж байна. Гэтэл жишсэн бүлэгт уг үзүүлэлт 48,3%; 29,1% болж харилцан 29,2 %; 23,9%-ийн зөрүүтэй байгаа нь анхаарал татууштай баримт юм. Жиигсэн бүлэгт 20 29 насны хүмүүсиин эзлэх хувь дасамгайлж (24,2 %) баихад тахир дутуу бологсдын бүлэгт уг үзүүлэлт 4,1 % байлаа. Энэ баримт бол өвчтөн тахир дутуу болоход бруцеллезын явц сунжран олон жилээр үргэлжлэх  мөн нас ахихтай холбогдсон нийгэм судлальш холбогдол- той хүчин зүйл тодорхой нөлөө үзүүлдгийг харуулж байгаа юм.

Эмнэл зүйн хувьд илэрхий бруцедлезоор эрэгтэйчүүд өвчлөн бүртгэгдэх нь илүүтэй (54,2 %) байдаг бөгөөд тахир дутуу бологсдын дотор мөн эрэгтэйчүүдийн эзлэх хувь арай давуутай (55,1 %)  байна.

Өвчилснөөс хойш эмнэлгийн хянадтад бүртгэгдэн змчлүүлж эхлэх хүртэлх ба нийт өвчилсөн харьцааг харьцуулан 1-р хүснэгтэд үзүүлэв.

1-рхүснэгт Эмнэлэгт үзүүлсэн ба өвчилсөн хугацаагаар өвчтөний ангилсая нь

(экстенсив үзүүлэлт)

Жил

А. Үзүүлсэнхугацаагаар

Б. Өвчилсөн нийт хугацаагаар

Г руппэд Ор- сон өвчтөн

Жишсэн

бүлэгт

Группэд ор- сон өвчтөнд

Жишсэн

бүлэгт

1 жил хүртэл

12,2

35,8

' 2,0

5,0

2—3

38,8

37,5

10,2

45,0

4—5

12,3

10,0

14,4

16,6

6—7

2,0

5,0

22,4

15,9

8—9

22,4

8,3

20,4

10,8

10 түүнээс дээш

12,3

3>4

30,6

6,7

 
 

1-р хүснэгтийн А хэсгээс үзэхэд, өвчилснөөс хойш 2—3 дахь жилдээ үзүүлсэн өвчтөний эзлэх  хувь харьцуулсан хоёр бүлэгт бараг адил (38,8; 37,5 %) их байгаа бөгөөд харин группэд орсон өвчтөн хожуу үзүүлсэн нь илүүтэй байна. Тухайлбал, өвчлөөд 8, түүнээс олон жилийн дараа үзүүлсэн хүмүүс тахир дутуу бологсдын дотор 34,7%-ийг эзэлж байхад жишсэн бүлэгт 11,7% байгаа юм. Энэ бол өвчтөнийг эрт илрүүлэн эмнэлгийн хяналтад авах нь эмчилгээний ерөнхий үр нөлөөг сайжруулж улмаар тахир дутуу болох тохиолдлыг одоогийн нөхцөлд нилээд бууруулах ач холбогдолтойг харуулж байна.

1-р хүснэгтийн Б хэсэг дэх үзүүлэлтийг нягтлан үзвэл тахир дутуугийн группэд орсон двчтөний ззлэх,  хувь өвчилсөн жил ахих тутам нэмэгдэж байхад жишсэн бүлэгт олонхи өвчтөн (45% нь) 2—3 жил өвчилсөн, цаашид өвчтөний эзлэх хувь буурах эсрэг зүй тогтол байгаа юм. Энэ нь диспансерийн үйлчилгээг тууштай зохион ажиллахын ач холбогдлыг дахян давтан баталж байна.

Өвчний хэлбэрийн хувьд гэвэл манайд хоёрдогч архаг бруцеллез давуутай оношлогддог (анхдагч архаг 40у0, хоёрдогч нь 60%) бөгөөд гэхдээ л тахир дутуу бологсдын дийлэнх олонхи нь (71,5%) хоёрдогч архаг бруцеллезтой хүмүүс байна.

Энэ нь өвчнийг эрт оношлох эмчлэх ажил хангалтгүй, тэгээд ч өвчин цочмог хэлбэрээр эхлэн цаашид архагшвал эмнэл зүй, хөдөлмөрлөх тавилан ноцтой байж болохыг заасан хэрэг. Бруцеллезын хоёрдогч архаг хэлбэрийн үед тахир дутуу болох явдал давуутай байдгийг нотолж  буй нэг зүйл бол Райтын урвалын таньцыг харьцуулсан үзүүлэлтийн дүн юм. Өвчтөн анх хяналтад орж эмчилгээ хийлгэхийн өмнө уг урвалын таньц ямар байсныг харьцуулан үзэхэд хожим нь тахир дутуу болсон өвчтөнд илүүтэй (28,5%-д сөрөг, 32,8%-д 10—20 олон улсын нэгж, 34,7%-д 40—80 нэгж, 4,0%-д 160—320 нэгж), жишсэн бүлгийнхэнд бага (41,6%-д сөрөг 21,6%-д 10—20 нэгж, 30,1%-д 40—80 нэгж, 6,7-д 160—320нэгж) ил- рэлтэй яа“гв Харин Райтын урвалын сүүлийн шинжйлгээний дүн,. Бюрнегийн сорилын анхны болон сүүлийн илрэлийн байдалд ерөнхий. зүй тогтлоос өөр онцлог гэхээр хэлбийлт илэрсэнгүй, Гэвч үүнийг эцсийн дүгнэлт гэж үзэж хараахан болохгүй юм.

ДҮ ГНЭЛТ.

. I. Бруцеллезын эсрэг өвөрмөц эмчилгээнд өвчтөнийг бэлтгэх, антибиотик болон вакцин эмчилгээг курсээр сэлгүүлэн хийх хугацааг тооцолгүй, зөвхөн нэг удаагийн курс эмчилгээ хийж эмнэлгийн хуудсаар өвчтөнд акт олгох дундаж хугацааг ямар нэгэн хэмжээгээр I богиносгох боломж байгаа бололтой.

  1. Бруцеллезын уршгаар тахир дутуугийн группэд орсон өвчтөний дийлэнх хувийг настай хүмүүс, мөн олон жил өвчилсэн болон хоёрдогч архаг бруцеллезтой өвчтөн эзэлж байна.
  2. Өвчтөнийг эрт илрүүлэн диспансерийн үйлчилгээг тууштай явуулснаар эмчилгээний ерөнхий үр нөлөөг сайжруулж улмаар тахир дутуу болох тохиолдлыг иилээд хэмжээгээр бууруулах боломжтой юм.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 535
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК