Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Тениаринхозыг фенасалаар эмчилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ё.Довдон

ЭАХНС

 
Абстракт

При оценке результатов лечения 71 тениаринхозного больного, леченного фенасалом, оказалось, что выздоровление наступило у 68 больных. Во время и после лечения не наблюдалось побочных явлений.

Сүүлийн жилүүдэд тениаринхоз болон бусад туузан хорхойнуудын эсрэг йомезан түүнтэй төстэй үйлчилгээ бүхий фенасалыг амжилттай хэрэглэн туршиж байгаа тухай гадаадын ном зохиолд өргөн тэмдэглэжээ. Фенасал нь ЗХУ-ын препарат бөгөөд түүнийг тениаринхоз, дифиллоботриоз, геминолепидоз зэрэг туузан хорхойтох өвчний үед туршин хэрэглэж байна.

ЗХУ-ын эрдэмтэд фенасалын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор түүнийг дихлорфен, трихлорфен, акрихин зэрэг бүсад эмүүдтэй хавсран хэрэглэх туршилтуудыг хийсээр байна.

Бразильд йомезанаар тениаринхозтой 62 хүн эмчилснээс 58 нь эдгэрсэн (93, 5%) гэж Е.С.Шульман тэмдэглэжээ.

Тениаринхозыг дан фенасалаар эмчлэхэд 75—77,4%-иас (Гриненко 1964; Абдуллаев, 1968) 88,0% Н.Е.Ковалев (1964), дихлорфен» трихлорфен, акрихинтэй хавсарч хэрэглэхэд 87,8%-иас (Фролова А.А. Дедов, В.С.1967) 94,5—89, 6%-д (З.Д.Акугинова 1969) үр дүн сайн байсныг хэвлэлд тэмдэглэжээ.

Бид 1972—1973 онуудад тениаринхозыг эмчлэхэд дан фенасал  хэрэглэн туршсан юм,

 Эмчилгээнд хот, хөдөөгийн 144 хүн хамрагдсан. Эмчилгээ хийхийн өмнө хүн бүрт клиникийн үзлэг хийж, асуух арга болон каяантраны аргуудаар оношийг нарийвчлан тогтоож байв.

АЖЛЫН АРГА. Эмчилгээ хийхийн өмнөх өдөр өвчтөнд хялбар шингэцтэй, хөнгөн хоол идүүлж, маргааш өглөө нь өлөн элгэн дээр нь насанд хүрсэн хүнд 2 г хоолны сод өгч 10 минут болсны дараа 2 г фенасал уулгаж байв. Фенасалыг өгөхийн өмнө стаканд 1 амны халбага буцалсан бүлээн ус хийж дээр нь эмээ бүгдийг хийн нэг ч, хуурай эмгүй болтол эмээ устай сайтар нийлүулэн нухаж, дээр нь хагас стакан ус нэмэн хутгаж уусгаад, өвчтөнийг оронд нь тайван хэвтүүлж өгнө. Мөн өдрийн орой 5 цагийн үед дахин 1 г фенасалып дээр дурдсан журмаар уусгаж уулгаад гэрт нь явуулж байсан.

Эмчилгээний өмнө ба дараа давсан туулга өгөөгүй.

ҮР ДҮН. Эмчилгээний дараа хорхойн гаралтыг ажиглахад 8 хүнийх эмчилгээ хийсэн өдрөө 2 цагаас 8 цагийн дотор, 23 хүнийх 1 өдрийн дараа, бусад хүмүүсийнх 2 — 3 өдрийн дотор гарч байсны дээр зарим үед 4 өдөр үргэлжлэн гарах явдал ажиглагдаж байлаа. Хорхойн үеүд нь эмэнд идэгдэж салбарснаас толгой нь гарсан эсэх нь мэдэгдэхгүй байв.

Эмчилгээ эхлэхийн өмнө клиник үзлэг хийхэд толгой өвдөх явдал бүх өвчтөний 19,4%-д, өрцөн дээр өвдөх 30, 5%-д, эцэж турах, ядрах 18,0%-д, гэдэс дүүрэх 13,8%-д нь тус тус ажиглагдсан ба зарим хүн хоолсог болсон байх зэрэг шинж илэрсэн.

Эдгээр өвчтөний дотор уушгины архаг сүрьеэтэй 1, халдварт гепатитээр өвдсөн 2, архаг бронхит, зүрхний гажигтай 2, зүрхний декомпесацтай 1, жирэмсэн 2, хөхүүл эхчүүд 3 тус тус байсан юм. Тэрчлэн оймын экстрактаар эмчлүүлээд эдгэрээгүй 16 өвчтөн эмчлэгдсэн байна.

Эмчилгээ хийлгэсэн хүмүүст эмчигээний үед ба дараа хордлогын шинж илрээгүй бөгөөд хоёр өвчтөн огиулсан боловч тэр даруй зогссон болно.

Эмчилгээний үр дүнг 71 өвчтөнд (эмчилгээ хийснээс хойш 3—5 сарын дотор) хүн бүртэй уулзаж асуух аргаар нарийвчилан шалгахад 68 өвчтөн (95, 7%) эдгэрч, 3 өвчтөнөөс дахин хорхой гарч эхэлжээ. Хорхой гарч эхэлсэн өвчтөнүүдийн 2-т нь 3—3,5 сарын дараа 1 хүнд 3 сар 20 хоногийн дараа хорхойн үеүд гарч эхэлсэн байна.

Үүнээс үзэхэд фенасал үхрийн тууз хорхойг эсэргүүцэх үйлчилгээ ихтэй болох нь ажиглагдаж байна.

Нөгөө талаар фенасал харшлах нөлөө багатайгаас түүний үр дүн . нь оймын экстрактаас давуу юм

Бид фенасалыг эмчилгээнд хэрэглэхдээ ЗХУ-ын Ч.И.Марциновскийц нэрэмжит шимэгч судлал, дулаан орны анагаах ухааны институтын зааврыг үндэслэсэн бөгөөд тэгэхдээ эмчилгээг оройн цагаар биш, өглөө өлөн элгэн дээр нь хийж өвчтөнийг бүтэн өдрийн турш хэвтүүлэн хийсэн юм. Энэ нь өвчтөний гэдсэн доторхи өтгөн ялгадас гадагш ялгаран гарч, гэдэс цэвэрших хугацааг уртасгах бөгөөд ингэснээр хорхойн биед эмийн бодисын үйлчлэх нөлөө ихсэх боломжтой гэж үзлээ.

Фенасал, үхрийн туузан хорхойг уусгах үйлчилгээтэй бөгөөд үүний улмаас хорхойн арьсан бүрхүүл уусаж задран, доторхи өндгүүд нь хүний гэдсэн дотор сулран баасны хамт гадагш ялгаран гарч гадны орчныг бохирдуулах аюултай гэж үздэг юм.

Н.В.Гриненко (1954-), А.А.Фроло ва (1969) нар болон бидний ажигдалтаар, фенасалаар эмчилгээ хийлгэсэн хүнээс хорхой нь ихэвчлэн

2-З хоногийн дотор гадагш гарч дуусаж байна. Энэ хугацаанд дунджаар 22 494 400 амьд өндөг гаргадаг гэж Фролова тооцоолсон байна. Үүнээс үзэхэд фенасалаар хорхойгүй- жүүлэлт хийхдээ орчныг бохирдлоос хамгаалж, үхэр сүргийг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна. Энэ зорилгоор эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд үхрийн тууз хорхойн хор холбогдлыг сайтар ойлгуулж, эмчилгээний дараа 5 хоногоос доошгүй хугацаанд тусгай бэлдсэн нүх, горшокд бие засаж, буцламгай халуун ус асгаж ариутгаж байх шаардлагатай юм. Тэрчлэн үхэр маллах ажлаас 5 хоног хүртэл чөлөөлж тусгаарлах нь зүйтэй.

Ном зүй

Ковалев Н; Е. Паразитол., 1936, № 2, с. 234—235. — Абдуллаев А. М, Мед. паразитол ., 1937, №4, с. 394. — Грнненко М. В. Мед. паразитол 1934, 4, с. 221. — Фролова А. А., Дедов В. С. Мед. паразитол ,, 1967, № 2, с. 149—150.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 826
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК