Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхдийн бие бялдрын хөгжилтийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Д.Санжина, Т.Шагдарсүрэн

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

AiTopoM обследованы основные показатели физического развития у 20+ детей больных врожденными порокаыи сердца, в возрасте 7—17 лет, прошедших лечение в 1 хирургическом отделении III клинической больницы г. Улан-Батора.

По возрастным  показателям отмечено, что вес и рост у больных детей по сравнению  с данными у здоровых   отстают.  Но в размерах   грудной  клетки  не обнаружено особых отклонений, хотя  имеется тенденция  даже к  превышению.. Это, повидимому, связано с деформацией грудной клетки, которая  имеет место при пороках сердца и особенностями функции дыхательной системы.

Эрүүл мэндийн үндсэн нөхцөл бол бие бялдрын эрүүл чийрэг, зөв хөгжилт юм. Хүмүүсийн эрүүл мэндийн байдал нь нийгмийн байдал, орчны ахуй, биеийн дотоод нөхцөл буюу шүүрэгч булчирхайн үйл ажиллагаа, ялангуяа биеийн бойжилт хөгжилт зэргээс хамаардаг гэж нилээд.олон судлагчид үздэг байна (П.Н.Башкиров, 1956 А.Ф.Тур,

1967; Л.А.Брянцева, 1973; г.м.). Улаанбаатар хотын нөхцөлд эрүүл хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн талаар Ч.Чүлтэмдорж (1967),

Г.Данзан (1970), Ч.Чүлтэмдорж, Д.Батчулуун (1971) нар судалгаа хийсэн байна.

Гэвч тус орны онцлог уур амьсгалтай өндөрлөг нөхцөлд зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхдүүдэд хийгдсэн бие бялдрын судалгаа байхгүй байна. Зүрх-судасны гажигтай хүүхдийн цусны эргэл-тийн системд гарсан хийн солилцоо ба бусад эрхтний үйл ажиллагаа-ны өөрчлөлтүүдийг тогтоох нь хагалгааны аргыг сонгон авахад практикийн чухал ач холбогдолтой юм.

Зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхдийн бие бялдрын хегжилт, бэлгийн бойжилт хоцрогдож байдаг (А.Н.Бакулев, Е.Н.Мешалкин, 1955; Я В.Волколаков, 1966; Р.С.Виницкая, 1970; А.М.Шургая ба бусад 1969; Л.П.Прилепко ба бусад, 1972; В.Ионаш, 1962).

Бид зүрх судасны төрөлхийн гажиг өвчтэй хүүхдийн бие бялдрын хөгжилтийн гол үзүүлэлтүүдийг клиникийн нэгдсэн III эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн< эмчлүүлсэн 7—17 насны 204 хүүхдэд су-далсны 78 нь эрэгтэй, 126 нь эмэгтэй байв. Судалгааг өглөөний 8 цагаас өдрийн 12 цаг хүртэл хийж байв. Хүүхдийн бие бялдрын хөгжилтийн гол үзүүлэлтийг нь (жин, өндөр, цээжний эргэнтойрны хэм-жээ 2 янзаар) А.Б.Ставицкая, Д.И.Арон (1959) нарын аргаар хийв.

Жин, өндрийг станДартын өндрийн хэмжүүртэй жин дээр үзэв. Хүүхдийг майка, дотуур өмдтэй нь хэмжиж хувцасны жинг хасав. Өнд-рийг хэмжихдээ жин дээр өсгийг нийлүүлж, эрүүг ялимгүй урзгшаа өөдөө нь болгож зогсоосны дараа хуваарь заагчийг толгой дээр тавьж хэмжив.      

                           1-р хүснэгт

Зүрх-судасны гажигтай хүүхдийн бие бялдрын хөгжилтийн гол үзүүлэлтүүдийн дундаж (насны байдлаар)

Нас

Өвчтө-

Жин (кг)

Өндөр {см)

 

НИЙ TOO

 

 

 

 

 

 

 

 

М

±8

±т

. М

±8

±т

7

•   12

19,0

2,45

0,70

117,41

2,57

0,73

 

18

18,2—23,4

 

 

109—123

8

■21,4

2,4

. 0,57

113,0

11,50

2,70

 

 

18,4—26,5

 

 

110—125

9

17

22,4

3,16

0,76

122

6,06

1,47

 

 

17,3-28,7

 

115-128

10

12

25,8

3,38

0,97

129

6,65

1,90

11

12

20,3—34,0

 

121,5—138

26,6

3,58

1,02

130,7

17,51

4,86

 

 

22,0—33,5

 

 

121—146

12

26

29,6

5,38

1,00

133,4

7,8

5,09

13

 

19,8-43,0

 

120—153

27

33,7

8,1

1,56

135

11,5

2,2

14

 

20,7—52,5

 

 

131—159

20

35,8

6,04

1,35

146,5

6,85

1,53

15

19

26,6—46,8

 

 

135-162

43,0

8,30

1,90

150

7,27

1,67

 

 

31,5—57,0

 

137-164

16

18   /

44,9

10,0

Й,35

152

8,25

4,12 .

 

 

27,4—61,3

 

133—164

17

23

46,4

6,08

1,26

157

8,53

1,81

1

 

29,2—57,2

 

 

144—172

Зүрх-судасны теролхийн гажигтай ба эрүүл хүүхдийн бие бялдрын хөгжилтийн үзүүлэлтүүдийг харьцуулан үзсэн нь

 

үзүүлэлтүүдийн хэлбэлзэл

Нас

өндер (см)

 

 

жин (кг)

8

—8,30

—1,2

9

—3,4

—1,4

10

—2,0

-1,0

11

—4,4

—3,0

12 ■

—4,4

—2,8

13

—10,8

—2,7

.   14

—5,1

-4,0

15

—5,9

—2,1

16

—5,5

-3,8

дундаж

—5,53

-2,48

Цээжний эргэн тойрны хэмжээг шинэ лентметрээр далны доод ирмэг ба хөхний товчны доод талаар татаж амьсгал гаргасны дараа, мөн авсны дараа тус бүр хэмжив.

Зүрх-суДасны га.жигтай хүүхдийн бие бялдрын хөгжилтийг үнэлэхийн.тудд эрүүл хүүхдийн үзүүлэлтүүдтэй харьцуулан үзэв. Энэ үзүүлэлтүүдийг Чүлтэмдорж, Батчулууны (1971) хэвлэгдээгүй материалаас авсан.

1-р хүснэгтээс үзэхэд, хүүхдийн жин хүүхдийн нас ахих тутам ихсэж байгаа нь тодорхой бөгөөд 8—9 ба 10—11 насны хооронд жингийн есөлт бусад үеийнхээс тогтонги байна.

Эрүүл хүүхдэд Чүлтэмдорж, Батчулуун (1971) нарын хийсэн судалгааны материалтай харьцуулан үзэхэд.(2-р хүснэгт) хүүхдийн биеийн жин, өсөлт нас бүрд харьцангуй хоцрогдожяваа нь тодорхой байна. Хүүхдийн өндрийн хэмжэз нас ахих тутам нэмэгдэж байгаа боловч 10—11, 12—13 насанд өсөлт удаашралтай байна. Ер нь зүрх-судасны гажиг өвчтэй ба эрүүл хүүхдийн жин, өндрийг харьцуулан үзэхэд насны дундаж хэмжээгээр 0, 8—4,0 килограммаар өндер 2,0—10,8 сантиметрээр хоцрогдонгуй байна.

Зүрхний-судааш гажигтай хүүхдийн бие бялдрын хөгжилтөд гарсан эдгээр өөрчлөлтүүд гадаадын судлагчдын Я.В.Волколаков 1966; Р.С.Виницкая 1970; А М. Шургая 1969; Л.Н. Прилепко 1972) бичсэнтэй тохирч байгаа юм.

Зүрх-судасны гажиг өвчтэй хүүхдийн цээжний эргэн тойрны хэм-жээг хүүхдийн насны 3 бүлгээр үзэв. Үүнд: 1-р бүлэгт (7—10 расны) 36, 2-р бүлэгт (11 — 15 насны) 55,3-р бүлэгт (16—17 насны) 21 хүүхэд тус тус байв.

Цээжний эргэн тойрны дундаж хэмжээ амьсгал авсны дараа 1-р бүлэгт 63, 3 + 0, 48 см, 2-р бүлэгт 71, 0 + 0, 82 см,'3-р бүлэгт 81, 8 + 0,1 с м, амьсгал гаргасны дараа 1-р бүлэгт 60,0 + 0,47 см, 2-р бүлэгт 67,3 + 0,85 см, 3-р бүлэгт 78,0+1,26 см байв.

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн биеийн жин,өндөр эрүүл хүүхдийнхтэй харьцуулахад нас болгонд хоцрогдонгуй байгаа ч гэсэн цээжний эргэн тойрны хэмжээ онц зөрүүгүй төдийгүй хэдэн тооны илүүтэй байгаа нь ажиглагдсан. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн зүрхний хэвийн биш үйл ажиллагаа, амьсгалын байдал нь чээж-ний хэлбэрт нөлөөлсөн тал байж болох юм гэж үзэв.

Ном зүй

Бакулев А.Н., Мешалкин Е.Н. Врожденные порокн сердца. ,1955. —Башкиров П.Н. Современное состояние вопроса об оценке инднвидуального физического развития человека. В кн.: Мат. конф. по морф. человека. Под ред. М.В. Игнатьева. 1956, с.96. —Брянцева Л.Н.Некоторые данные об анатомо-физиологических особенностях организма детей корённых жителей высокогорья. В кн.: Кислородная недостаточность. Киев, 1973,52.—Волколаков Я.В.Педиатрия, 1966,4,23 —26. —Данзан Г. Яслийн насны эрүүл хүүхдийн цусны ийлдсинн уураг, түүний бүлгүүдийн дунд-жийн тухай. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. 1970, 12, с.20.—Йонаш В. Частная кардиология. 1962. 168—19. — Ч.Чултэмдорж, Батчулуун Д. Ускорение развития детей школьнсго возраста за 10 лет, 1961—1971 гг. Неопубл. работа. —Приленко Л.П. , Окунева Г.Н. ,Шургая A.M. .Боткина Г. Г. Антропометрические показатели физического развития больных тетрадой Фалло в различные возрастные периоды. Кардиология. 1972, 1,91.
Ставицкая А. Б. Методика исследования физического развития детей и подростков 1959 9,29. —Тур А.Ф. Пропедевтика детских заболеваний. 1967. —Шургая A.M., Приленко Л.П. ,Линова Г.Н. ,Власова В.В. ,Аверко Н.Н. Особенности физическог» развития детей с врожденными пороками сердца. В кн.: Возрастные морфологичес-кие функциональные особенности внутренних органов. Тезисы конф. Запорожского мед. инта. Киев, 1957, с. 79—80.—Чултзмдорж Ч.Сурагчдын бие бялдрын хөгжилтийн зарим асуудалд. УБ. 1967, 51 хуудас.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1012
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК