Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
АНУ-д томуугийн гахайн гарвалтай А(H3N2) вирүсээр сэдээгдсэн халдварын хүний өвчлөл бүртхэгджээ
( Товч мэдээлэл )

П.Нямдаваа

МАУА

 
Абстракт

Энэ оны 7-8 дугаар сард АНУ-ын Индиана болон Пенсильвани муж улсуудад бүртгэгдсэн бага насны хоёр хүүхдээс ялгасан вирүс нь томуугийн гахайн гарвалтай A(H3N2) вирүсээр сэдээгдсэн болохыг АНУ-ын ӨХТ (CDC USA) мэдээлсэн билээ [1]. АНУ-ын Пенсильвани муж улсад уг шинэ вирүсээр сэдээгдсэн халдварын 2 тохиолдлыг энэ 9 дүгээр сарын эхээр илрүүлсэн байна [2]. Дээрхи халдварын тохиолдлууд нь өөр хоорондоо холбоогүй бөгөөд өвчтөнүүд ойрын үед гахайтай шууд хавьталд ороогүй хэмээн мэдүүлсэн ажээ.

Томуугийн гахайн гарвалтай A(H3N2) вирүсийг АНУ-д анх 1998 онд гахайн сүрэгт илрүүлсэн бөгөөд 2009 оноос хойш хүнд алаг цоог өвчлөл үүсгэсэн 8 тохиолдлыг өмнө нь мэдээлсэн юм. Энэ удаагийн алаг цоог өвчлөлийн үед илрүүлсэн гахайн гарвалтай A(H3N2) вирүсийн онцлог нь М генээ томуугийн цартахлын A(H1N1) 2009 вирүсээс авсан ре-ассортант хэлбэртэй байгаа явдал болно.

Ном зүй

1. USA: Swine-origin influenza A(H3N2) virus in¬fection in two children – Indiana and Pennsylvania, July-August 2011,http://www.flu.org.cn/en/news-16621.html ;
2. CIDRAP: Two more children infected with nov¬el swine flu virus, http://www.flu.org.cn/ en/news_detail?action=ql&uid=MjY5NA&pd=bmFyYW5zdW1peWE&newsId=16627 ;
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 248
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК