Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн сургалт семинар боллоо
( Товч мэдээлэл )

Б.Ганцоож 

Томуугийн Үндэсний Төв

 
Абстракт

Томуугийн харуулдан тандалтын нэгж(ТХТН)-үүдийн сургалт семинар “Томуугийн ирэх улиралд тулхтай бэлтгэе” уриатайгаар 2011 оны 9 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд боллоо. Хуралд орон нутаг болон хотын ТХТН-үүдээс 250 гаруй төлөөлөгчид оролцлоо (Нүүрэн хавтасны зураг 1). Үдээс өмнөх хуралдаанд ХӨСҮТ-ийн Амьсгалын замын лабораторийн эрхлэгч Б.Дармаа “2010/2011 томуугинй улиралд ТХТН-үүдээс ирсэн сорьцонд хийсэн вирсийн шинжилгээ, эпидемиологийн ажлын үр дүн, цаашид тавих зорилт”, Томуугийн үндэсний төвийн (ТҮТ)-ийн датаменежер, вэб-мастер Б.Ганцоож “ТХТН-үүдийн интернэтээр мэдээ өгөлтийн ажлын үр дүн, цаашид тавих зорилт”, “ТХТН-үүдийн 2010/2011 томуугийн улирлын ажлын дүн”, ТҮТ-ын хяналтын менежер Л.Энхбаатар “Аудио хуралд оролцож буй байдал, 2011/2012 томуугийн улиралд баримтлах журам, хуваарь”, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Т.Энхтөр “ЭХЭМҮТ-д 2010/2011 томуугийн уриралын харуулдан тандалтын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид тавих зорилт”, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Н.Жанцан “БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 2010/2011 томуугийн уриралын харуулдан тандалтын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид тавих зорилт”, ХУД-ийн 10 хорооны Аминтус өрхийн эмнэлгийн дарга Д.Туул “ХУД-ийн “Амин тус” өрхийн эмнэлэгт 2010/2011 томуугийн уриралын харуулдан тандалтын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид тавих зорилт” сэдвүүдээр илтгэл тавьлаа.

Үдээс хойшхи хуралдаан “Салбар сургалт 1: FIS, www.flu.mn-ийн сургалт”, “Салбар сургалт 2: Лабораторийн сургалт”, “Салбар сургалт 3: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мерьёгийн сантай хамтран хэрэгжүүлэх пневмонийн тандалтын төслийн шугамаар зохиох сургалт, семинар”, “Салбар сургалт 4: Японы Сендай хотын Их сургуультай хамтран хэрэгжүүлэх томуугийн тархалтын судалгааны сургалт, семинар” гэсэн 4 бүлэг болж хуралдлаа. 9 дүгээр сарын 9-ний хуралдаан 2 хэсэг болж хуралдсан. Нэгдүгээр хэсэг “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” бага хуралд, хоёрдугаар хэсэг “Интэрнэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем” сургалтанд суусан.

Хуралд 52 ханын илтгэл тавигдсанаас “Үйлснэгтэн” өрхийн эмнэлэг, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн эрүүл мэндийн газрын ханын илтгэлүүд шилдгээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК