Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2012, 8(4)(22)
Дөнгөж төрсөн нярайн амьдралын 1, 5,10 дах минутын захын судасны хүчилтөрөгч ханамжийн байдлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Л.Тунгалаг1 , Намуунсүрэн2, Билэгжаргал2,З.Гэрэлмаа

.

1ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын

тэнхимийн  докторант, нярайн эмч.

23-р амаржих газар, нярайн эмч

3ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн Анагаахын

Тэнхимийн багш,АУ-ны доктор, дэд профессор

 
Абстракт

Objective: To study the  normal levels of oxygen saturation in healthy newborns during the first 10 minute of life and the possible relationship to birth weight and mode of delivery.

Study design: We applied an oximetry sensor to the infants right palm of term deliveries immediately after birth. Infants who received any resuscitation or supplemental oxygen were excluded. SpO2 was recorded at 5 min  intervals for at least 10 minute.

Results: A total 154 deliveries were monitored; 22 infants were excluded from the study. Because 12 preterm, 9 give supplemental oxygen of them.   SpO2 readings were obtained 1, 5, 10 minute of life. The median SpO2 at 1 minute age was 64%, 5 minute age 83%, 10 minute age 93%. SpO2 was independently related to mode of delivery. On average, infants by cesarean delivery had 1,5% lower SpO2 than infants delivered by vaginal delivery.(95% confidence interval, P<0.001)  No relationship exists between SpO2 and gestational age or gender (Correlation is significant at the 0.01 level (2-tailed). when correcting for birth weight.

Conclusions:  In healthy newborns, levels SpO2 measured during the first 10 minute of life are negatively related to birth weight and related to mode of delivery. The process of transitioning to a normal postnatal oxygen saturation requires more than 5 minutes in healthy newborns breathing room air.

Үндэслэл:  Пульсоксиметрийг нээхээс өмнө өвчтөний артерийн цусан дахь хүчилтөрөгчийн ханамжийг үнэлдэг  эн тэргүүний сорил нь артерийн цусны хийн үзүүлэлт байсан [2,3]. 1930-аад оноос  пульсоксиметрийн анхны хувилбарыг бүтээж, 1970 онд Японы био-анагаахын инженер Такуо Аоюаги хэт улаан ба улаан туяаг ашиглан пульсоксиметрийг улам сайжруулан бүтээсэн [2,3,6]. Пульсоксиметр  нь артерийн цусны хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилтыг өвчтөнд хатгалт хийлгүйгээр тодорхойлдог, цусан дахь улаан эсийн бүрэлдэхүүн болох  хүчилтөрөгжсөн ба хүчилтөрөгчөөр хангагдаагүй гемоглобинүүдийн хэт улаан ба улаан туяанд шингэлтийн байдалд  суурьласан хэрэглэхэд хялбар, энгийн төхөөрөмж юм [2,3,6]. Ном сурах бичиг, судалгааны материалуудад тэмдэглэснээр артерийн цусны хүчилтөрөгчийн агууламжийн  хэвийн үзүүлэлтийн хэмжээ нь 95-100% байна. [3,9,10,15]. Хүчилтөрөгчийн дутагдал ба хүчилтөрөгчийн илүүдлээс сэргийлэхийн тулд, артерийн  цусан дахь хүчилтөрөгчийн ханамжийг ойролцоогоор 90% буюу   89 - 92%  хооронд байлгахад тохиромжтой [2,3,9,14]. Төрөх үедээ  ихэнх нярай хүүхдийн арьс  хөхөлбөр төрөх боловч анхны амьсгал авч уйлахад арьс ягаардаг. Төрсний дараахь эхний хэдэн минутанд нярайн цусны хүчилтөрөгчийн ханамж төрсөн үеийн түвшингээсээ 30-40%-иар өсдөг болохыг тэмдэглэсэн байдаг [4,10]. Пульсоксиметрийг хүүхдийн салбарт өргөн хэрэглэх болсноор,  судлаачид уг багажийг ашиглан, практик ач холбогдолтой  олон судалгаа хийсэн. Манай орны нөхцөлд пульсоксиметр ашиглан, дөнгөж төрсөн эрүүл нярайн захын цусны хүчилтөрөгчийн агууламжийн хэвийн үзүүлэлтийг   тодорхойлсон судалгааны ажил хараахан үгүй энэ судалгааг хийх нь чухал байсан.

Зорилго: Дөнгөж төрсөн эрүүл гүйцэд нярайн захын цусны хүчилтөрөгчийн агууламжийн хэвийн үзүүлэлтийг амьдралын эхний 1, 5, 10 дах минутанд пульсоксиметрийн тусламжтайгаар тодорхойлох

 Зорилт:

  • Эрүүл гүйцэд нярай хүүхдийн артерийн цусан дахь  хүчилтөрөгчийн ханамжийн үзүүлэлтийг пульсоксиметр ашиглан тодорхойлох.
  • Эрүүл гүйцэд нярай хүүхдийг төрсний дараах 1 ба 5 дахь минутанд Апгарын үнэлгээгээр үнэлэх.
  • Эрүүл гүйцэд нярай хүүхдийн артерийн цусан дахь  хүчилтөрөгчийн ханамжийн үзүүлэлт төрөлтийн байдал, хүйсээс хэрхэн хамааралтай байгааг тодорхойлно. 

Түлхүүр үг:   Пульсоксиметр,  цусны хүчилтөрөгчийн агууламж.

Судалгааны түүвэр: Энэхүү судалгааг дескриптив, нэг агшингийн   судалгааны загвараар  2012 оны 02.01-03.15-ны хооронд  Нийслэлийн 3-р амаржих газрыг  түшиглэн хийсэн.  Судалгаанд оролцогсдыг санамсаргүй аргаар сонгон авсан. Судалгаанд хамрагдах хүүхдийн тоог 95% итгэх түвшинтэй, алдаа 0,05% байхаар тооцож, дескриптив судалгааны түүвэрлэлтийг тооцох хүснэгтийг  ашиглан гаргалаа. Түүврийн хэмжээ 154.  37 долоо хоногоос дээш тээлтийн настай Апгарын хэвийн оноотой эрүүл гүйцэд  төрсөн нярай хүүхдийг  судалгаанд хамруулсан.  Амьдралд үл нийцэх төрөлхийн гажигтай төрсөн нярай /өрцний төрөлхийн ивэрхий, хөхрөлттэй зүрхний гажиг, төрөхөөс өмнө нь оношлогдсон гаж хөгжлүүд г.м /,төрсний дараа сэхээн амьдруулалт хийгдэж, урсгалаар хүчилтөрөгч авагдсан нярай хүүхдийг судалгаанаас хассан.

Судалгааны  хэрэгслүүд ба мэдээлэл цуглуулах арга: 

Судалгаанд “EDAN” загварын пульсоксиметр ашигласан ба пульсоксиметрийн мэдрэгчийг дөнгөж төрсөн нярай хүүхдийн баруун хөлөнд байрлуулж, артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийг тодорхойлсон. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн биеийн байдлыг 1952 онд Америкийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч  Виржиня Апгар боловсруулж, одоог хүртэл дэлхий нийтээр ашиглаж буй Апгарын үнэлгээг ашиглан үнэлсэн. Эх, нярайн талаарх мэдээллийг тусгайлан боловсруулсан асуумжийн дагуу цуглуулсан.

Судалгааны ажлын шинэлэг тал: Манай оронд дөнгөж төрсөн эрүүл нярайн захын цусны хүчилтөрөгчийн агууламжийн хэвийн үзүүлэлтийг тодорхойлж, төрөлтийн байдал, хүйсээс хэрхэн хамааралтай байгааг  судлах  гэж байгаагаараа  шинэлэг юм. Төрсний дараах нярайн нэн шаардлагатай тусламжийн үед пульсоксиметрийн тусламжтайгаар нярайн ЗЦТ, артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийг тодорхойлсоноор, сэхээн амьдруулалтын явцад үнэлгээ өгөх, хүүхдийн  дасан зохицолтын эмнэл зүйг үнэлэх, хүчилтөрөгч эмчилгээний хэрэгцээг үнэлэхэд зайлшгүй чухал юм.

Хүлээгдэж буй үр дүн: “Дөнгөж төрсөн нярайн  амьдралын 1, 5, 10 дах минутын захын судасны  хүчилтөрөгч  агууламжийн хэвийн үзүүлэлт” сэдэвт  судалгааны  өгүүлэл гарна.  Судалгааны ажлын үр дүн нь эх барих, нярайн шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах аваас, эрдэм судлал төдийгүй, практикт ач холбогдол бүхий судалгаа болно.

Судалгааны ажлын боловсруулалт: Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS-17 программ ашиглан гүйцэтгэсэн. Дескриптив анализын аргаар үзүүлэлтүүдийн дундаж, стандарт хазайлтыг тодорхойлсон. Захын  цусны хүчилтөрөгчийн ханамжийн ялгаатай байгаа хугацаа, төрөлтийн байдал зэрэг параметрийн бус хувьсууруудыг 2 талт “Mann-Whitney U” тестээр тодорхойлсон.

Судалгааны ажлын үр дүн: Cудалгаанд 2012 оны 02.01-03.15-хүртэл хугацаанд төрсөн 153 нярай хүүхдийг сонгон авч хамруулснаас,  12 нярай тээлтийн нас дутуу, 9 нярай төрсний дараа урсгалаар хүчилтөрөгч авсны улмаас судалгаанаас хасагдаж 132 нярай судалгаанд хамрагдсан. Нийт хамрагдсан хүүхдүүдийн 62 хүү, 70 охин, 88 нь төрөх замаар, 44 нь хагалгаагаар төрсөн. Төрсний дараа захын цусан дах хүчилтөрөгч  агууламжийн үзүүлэлтийн  дундаж 1 мин-д 64% (21% - 94%), 5 мин-д 83% (58% - 100%), 10 мин-д 93% (69% - 100%) байсан.

 

                                       Хагалгаагаар            Төрөх замаар                    Р-утга

  Тоо                                    44                                 88                                

  SpO2                                  92.1                              93.4                            < 0.001

   Жин                              3500(2600-4400)            3400(2500-4900)            0.9

Хэлцэмж :  Дөнгөж  төрсөн эрүүл нярай захын цусны хүчилтөрөгч ханамжийн  үзүүлэлт нь биеийн жингээс хамааралгүй,  харин төрөлтийн байдлаас хамааралтай байсан (Р<0.001). Судалгаагаар дөнгөж төрсөн нярайн артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийн үзүүлэлт эхний 5 минутанд 64 - 83% байсан нь, өрөөний агаараар амьсгалж байгаа эрүүл төрсөн нярай хүүхдийн цусны хүчилтөрөгчийн ханамж шилжилтийн үедээ хэвийн хэмжээнд хүрэхэд 5 минутаас багагүй хугацаа шаарддаг болохыг тодорхойлсон Юаков Рави, Венди Юе нарын судалгааны үр дүнтэй ойролцоо байсан (P<0,05). Судалгаагаар төрсний дараа хүчилтөрөгчийн ханамж 5 мин-д 83%,  10 мин-д 93% байсан  нь,  дөнгөж төрсөн нярай  артерийн цусны хүчилтөрөгчийн ханамж, төрсний дараах 5 минут гэхэд  80% <, 10минут гэхэд 90% < болж байгааг илрүүлсэн Алет, Жан Тетал нарын судалгааны үр дүнтэй ойролцоо (P<0,001). Кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийн үзүүлэлт төрөх замаар төрсөн хүүхдийн артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийн  үзүүлэлтээс 1,5%-аар бага байгаа нь, Камлин, Харрис, Алет, Жан Тетал нарын судалгааны үр дүнтэй ижил (P<0,01). Ихэнх судалгааны дүгнэлтүүдэд, эрүүл төрсөн нярайд физиологийн хөхрөлт байдаг болохыг тэмдэглэсний зэрэгцээ, өөрөө амьсгалж байгаа эрүүл нярайд 100% хүчилтөрөгч хэрэглэх нь аюултай, гипероксимия үүсгэдэг болохыг тэмдэглэсэн. Төрсний дараах артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийн хэмжээг  тодорхой цагт тодорхойлох нь зохистой бус ч нярайн эмнэл зүй, хүчилтөрөгчийн хэрэгцээг үнэлэхэд чухал юм. ЗЦТ-г эмнэл зүйн үзлэгээр тодорхойлох нь бүдүүн тойм арга гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд, пульсоксиметрийн олдоц сайн бол төрөх өрөөнд нярайн ЗЦТ, хүчилтөрөгчийн ханамжийн байдлыг  пульсоксиметрээр тодорхойлох нь хамгийн найдвартай арга юм.

 

Ном зүй

1. Гэрэлмаа З. Нярай судлал. Улаанбаатар хот 2003 он
2. O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Obtaining pulse oximetry data in neonates: a randomised crossover study of sensor application techniques. Arch Dis Child Fetal Neonatal Ed 2005;90:F84-5.
3. Salwyer J W. Neonatal and pediatric pulse oximetry. Respir Care 2003;48:386–96.
4. History of Pulse Oximeters. July 18, 2010 by admin
5. Dawson JA, O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Pulse oximetry for monitoring infants in the delivery room: a review Arch Dis Child Fetal Neonatal Ed 2007;92(1):F4-F7.
6. O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Clinical assessment of infant colour at delivery. Arch Dis Child Fetal Neonatal Ed 2007;92:F465-F467.
7. James S. Monitoring oxygen in the newborn: Saturation or Partial pressure. Arc of Disease in Childhood, 1987, 62, 879-881;
8. O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Obtaining pulse oximetry data in neonates: a randomised crossover study of sensor application techniques. Arch Dis Child Fetal Neonatal Ed 2005;90:F84-5.
9. Salwyer J W. Neonatal and pediatric pulse oximetry. Respir Care 2003;48:386–96.
10. History of Pulse Oximeters. July 18, 2010 by admin
11. Dawson JA, O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Pulse oximetry for monitoring infants in the delivery room: a review Arch Dis Child Fetal Neonatal Ed 2007;92(1):F4-F7.
12. O’Donnell CP, Kamlin CO, Davis PG, Morley CJ. Clinical assessment of infant colour at delivery. Arch Dis Child Fetal Neonatal Ed 2007;92:F465-F467.
13. James S. Monitoring oxygen in the newborn: Saturation or Partial pressure. Arc of Disease in Childhood, 1987, 62, 879-881;
14. Rabi Y, Yee W, Chen SY, et al. Oxygen saturation trends immediately after birth. J Pediatr 2006;148:590–4.
15. Rabi Y, Yee W, Chen SY, et al. Relationship Between Oxygen Saturation and the Mode of Oxygen Delivery Used in Newborn Resuscitation. J Perinatology 2007
16. Michael S. Jennis, MD, and Joyce L. Peabody, MD. Pulse Oximetry: Method for the Assessmenr of Oxygenation in Newborn Infants. J Pediatr 1987;79:524–27.
17. Shakila T, Jane D, Andrew K et al. Accuracy of pulse oximetry in screening for congenital heart disease in asymptomatic newborn: review. Arch Dis Child Fetal Neonatal Ed 2007;92:F176–F180.
18. Ola Didrik Saugstad. Newborn resuscitation: Should we oxygenate or not. Ed.f . Am J Physiol Heart Circ Physiol 295: H1371- H1372,2008;
19. Vento M, Asensi M, Sastre J, Garcia-Sala F, Pallardo FV, Vina J. Resuscitation with room air instead of 100% oxygen prevents oxidative stress in moderately asphyxiated term neonates. Pediatrics 2001;107: 642-7.
20. Ola Didrik Saugstad, Siddarth Ramji et al. Oxygen for Newborn Resuscitation: How Much is Enough. J Pediatrcs 2006; 118; 789-792.
21. John Kattwinkel, Jeffrey M. Perlman et al. Part 15: Neonatal Resuscitation: 2010 American Heart Association Cuidelines for Cardiopulmonary Resuscitation.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1932
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК