Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2011, 7(3)(18)
Агт араа авахаас өмнө доод түүшийн мэдрэлийн гэмтэх эрсдлийг дэлгэмэл рентген зургаар үнэлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Э.Бүжин , Л.Хэнтий

ÝÌØÓÈÑ-НАСС

 
Абстракт

According to the scientists researches the inferior alveolar nerve damage is related to the surgery techniques, method of anesthesia, patient age, lower wisdom tooth location, and its relation with the mandibular canal. This study purpose was evaluate the injury risk to the inferior alveolar nerve before the lower third molars extraction at the age of 20-30. There were examined selected 60 patients  panoramic radiography ( 120 lower third molars 52 male, 68 female)  2011.01-2011.03 from the archive of the imaging diagnostic cabinet, School of Dentistry, HSUM.  The lower third molars have the relationship with the mandibular canal in 6%, and 94%-no relation. Thus the damage risk of IAN is 6%. This had significant statistic (p<0.05) This study has a difference of significant statistic (p<0.05)  in a comparison of our and foreign explorer`s indexes

Үндэслэл:

Глобалчлагдаж буй өнөө үеийн нийгэмтэй холбоотой хүний биеийн бүтэц бага багаар өөрчлөгдөн хувьсаж байгаа билээ. Хүнд агт араа шүдний эх үүсвэр нь байхгүй, хөндлөн ба саатан ургаж чадахгүй хүндрэл үүсгэж буй нь илүүдэл эрхтэн мэт болж байгаагийн нэгэн тод жишээ юм. Агт араа шүд авах мэс засал нь гажиг заслын болон агт араа орчмын зөөлөн эдийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэнэ.1 Доод агт араа авахтай холбоотой доод түүшийн мэдрэл гэмтдэг.9 Доод агт араа авсны дараах доод түүшийн мэдрэлийн гэмтэл Испаний судлаач Valmaseda-Castellon E нарын судалгаагаар 0,5%- 8% байх боловч ихэвчлэн 5%, Германы судлаач  Guelicher D нарын судалгаагаар 3,6%, Английн судлаач Brann C.R нарын судалгаагаар  13% тохиолдсоныг дурьдсан байна.2,4,5 Мэдрэл гэмтэх зарим нэгэн хүчин зүйл нь мэс заслын техник, мэдээ алдуулалтын арга, өвчтөний нас, доод агт арааны байрлал, эрүүний суваг болон агт арааны хоорондын харьцаатай холбоотойг ном хэвлэлд тэмдэглэсэн байдаг.2,4,5 Хагалгааны өмнө доод түүшийн мэдрэл агт араатай ойрхон байх эрсдлийг үнэлэхдээ дэлгэмэл рентген зургийн шинжилгээгээр үнэлдэг.2,6,7,8

  Зорилго: 20-30 насны хүмүүст агт араа авах үед  доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдлийг дэлгэмэл рентген зургаар үнэлэхэд оршино.

  Шинэлэг тал: Уг судалгааг манай оронд анх удаа хийж байгаагаараа шинэлэг юм.

  Судалгааны арга зүй: . Дэлгэмэл рентген зургийг ЭМШУИС–ийн НАСС-ийн дүрс оношлошооны кабинетын архиваас 2011.01-2011.03 сарын хооронд үзүүлсэн өвчтөнүүдийн зургаас дараах шалгуураар сонгож түүвэрлэсэн.

  • Үнэлж болохуйц тод гарсан
  • Эрүүний их бие, булан хэсэгт эмгэг өөрчлөлтгүй, гэмтэл авч байгаагүй
  • Доод агт араа шүд цооролгүй
  • 20-30 насны хүмүүсийн дэлгэмэл рентген зургийг түүвэрлэв.  

 Түүвэрт нийт 60 өвчтөний (120 доод агт араа, 54 эрэгтэй, 68 эмэгтэй) дэлгэмэл рентген зургийг сонгож авсан. Сонгосон дэлгэмэл рентген зургийг I-VIEW 2D программаар хэмжиж үнэлэв.

  1. Агт арааны сурвалжийн оройн цэгээс (А цэг ) доод түүшийн мэдрэлийн хамгийн ойр байгаа цэг (В цэг ) хүртэл хэмжив.
  2. Сурвалжийн оройн хэсэг эрүүний сувагтай давхцсан, эрүүний сувагны цагаан шугам тасархайтсан, сувагт сурвалжийн оройн хэсэг сүүдэржилттэй харагдаж байгаа тохиолдлуудад доод түүшийн мэдрэлийг гэмтэнэ гэж үзсэн.
  3. Үр дүн                                                                                                           

    120 доод агт арааг эрүүний суваг хүртэл хэмжихэд хамгийн их нь 1.69мм урт сурвалж эрүүний сувагт орсон байсан. Сурвалжийн оройн хэсэг эрүүний сувагтай давхцсан, эрүүний сувгийн цагаан шугам тасархайтсан, сувагт сурвалжийн оройн хэсэг сүүдэржилттэй харагдаж байгаа, шүдний сурвалж муруйсан тохиолдлуудад доод түүшийн мэдрэлийг гэмтэнэ гэж үзсэн ба эдгээр тохиолдлууд 6%-ийг эзэлж байлаа       

    Бидний судалгааг гадаадын эрдэмтдийн судалгаатай харьцуулахад One sample T test ашигласан бөгөөд P<0.05 буюу статистикийн хувьд ялгаатай  үр дун гарсан.

    Хэлцэмж

    Испанийн судлаач Valmaseda-Castellon E нарын судалгаагаар доод агт араа шүд авсаны дараа доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдэл 0,5%- 8% тохиолдож байсан нь доод агт араа авахаас өмнөх эрсдлийг үнэлэхэд 6% доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдэлтэй гэсэн бидний судалгаатай ойролцоо байна. Харин бидний судалгаа Германы судлаач  Guelicher D нарын доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдэл  3,6% гэсэнтэй бараг 1 дахин өндөр, Английн судлаач  Brann C.R нарын судалгаагаар  13% доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдэлтэй гэсэнээс 1 дахин бага тохиолдож  байна.

    Дүгнэлт

  4. Агт араа шүд, эрүүний сувагтай  харьцаж буй нь доод түүшийн мэдрэл гэмтэх магадлал 6% байна.
  5. Английн судлаач Brann C.R нарын судалгаагаар  13% доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдэлтэй байхад бидний судалгаагаар 6% гэмтэх магадлалтай байна.
Ном зүй

1.Fuster Torres MA, Gargallo Albiol J, Berini Aytés L, Gay Escoda C. Evaluation of the indication for surgical extraction of third molars according to the oral surgeon and the primary care dentist. Experience in the Master of Oral Surgery and Implantology at Barcelona University Dental School. Med Oral Patol Oral Cir Bucal.2008;13:E499-504.
2. Valmaseda-Castellon E, Berini-Aytes L, Gay-Escoda C: Inferior alveolar nerve damage after lower third molar surgical extraction: A prospective study of 1117 surgical extractions. Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod 92:377, 2001
3. Queral-Godoy E, Valmaseda-Castellón E, Berini-Aytés L, Gay-Escoda C. Incidence and evolution of inferior alveolar nerve lesions following lower third molar extraction. Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod. 2005;99:259- 64.
4. Brann CR, Brickley MR, Shepherd JP: Factors influencing nerve damage during lower third molar surgery. Br Dent J 186:514, 1999
5. Gülicher D, Gerlach KL: Sensory impairment of the lingual and
inferior alveolar nerves following removal of impacted mandibular third molars. Int J Oral Maxillofac Surg 30:306, 2001
6. Rood JP, Shehab BA. The radiological prediction of inferior alveolar nerve injury during third molar surgery. Br J Oral Maxillofac Surg. 1990;28:20-5.
7. Monaco G, Montevecchi M, Bonetti GA, Gatto MR, Checchi L. Reliability of panoramic radiography in evaluating the topographic relationship between the mandibular canal and impacted third molars. J Am Dent Assoc. 2004;135:312-8.
8. Jhamb A, Dolas RS, Pandilwar PK, Mohanty S. Comparative efficacy
of spiral computed tomography and orthopantomography in preoperative detection of relation of inferior alveolar neurovascular bundle to the impacted mandibular third molar. J Oral Maxillofac
Surg. 2009;67:58-66.
9. Nakagawa Y, Ishii H, Nomura Y, Watanabe NY, Hoshiba D, Kobayashi
K, et al. Third molar position: reliability of panoramic radiography.
J Oral Maxillofac Surg. 2007;65:1303-8.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК