Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 3(133)
Ходоод-улаан хоолойн сөргөө өвчний оношлогоонд ph метрийн хэрэглэсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Сарантуяа1, Г.Энхдолгор1, Л.Лхагва1, Л.Галцог1, Н.Туул2, А.Ганхуяг1, П.Батхуяг1, С.Нэргүй2

1Эруүл мэндийн шинжпэх укааны их сургууль, 2Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

 

ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тзнхим болон УКТЭ, ШКТЭ-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд улаан хоолой, ходоодны рН метрийн шинжилгээг анх хийсэн 1999 оноос хойш уул оношийн энэхүү шинжилгээ нь манай орны хүн амын дунд түгээмэл тохиолдох хүчил хамааралт эмгэгийн (сөргөөт эзофагит, архаг гастрит, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин) оношлогоо эмчилгээнд чухал байр эзлэх болсон. Орчин үед 24 цагийн рН метрийн мониторинг шинжилгээг ходоод-улаан хоолойн сергөөний байдалд чанарын болон тооны үнэлгээ өгөх шууд арга гэж тооцдог. Тус шинжнлгээ нь улаан хоолойд илэрч буй хүчиллэг сөргөөний нийт хэмжээ, түүний хоногт эзлэх хувь, сөргеөний өдер ба шенийн цагт илрэх байдал, түүнчлэн 5 минутаас удаан үргзлжлзх сөргөөний тоо, хамгийн удаан үргэлжилж буй сөргеөг тоон хэмжигдхүүнээр дүгнэн, сөргөө үүсэх хэвийн болон эмгэг заагийг шалгуур үзүүлэлтзэр илэрхийлэх ажээ.

Судалгааны зорилго

Сөргөөт ззофагит бүхий монгол хүмүүсийн улаан хоолойн хөндийн рН үзүүлэлтийн хоногийн хэмнэлийн онцлог, эмгэг сөргөөний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох зорилго тавьсан.

Судалгааны аргачлал

Бидний судалгаанд 2000-2003 онд ЭМШУИС-ийн ХБЭЭСТ, УКТЭийн хоол боловсруулах эрхтний змгзг судлалын клиникт хандсан ходоод-улаан хоолойн сөргеө өвчинтэй 172 шинжлүүлэгч хамрагдсан. Судалгаанд хамрагсдын 54.0% (93) эрэгтэй, 45.9 (79) эмэгтэйчүүд, 20-49 насны хүмүүс 75.5%(130) зонхилж байв. Эдгзэр 172 өвчтөнд ерөнхий эмнэлзүйн шинжилгзэ, уян дуран ба 24 цагийн рН метрийн шинжилгээг хийж, оношийг морфологийн дүгнзлтззр баталсан. Багажийн шинжилгззний цүгнэлтээс хамаарч 2 бүлэглэсзн: I бүлэг-дурангийн шинжилгээнд эзофагит илрээгүй буюу дурангаар "сөрөг" шинж тэмдэгийн сөргөө өвчтөн, II бүлзг-дурангаар эзофагит илэрсэн "эерэг" сөргөө өвчтөн гэж ангилж, харьцуулсан шинжилгээг хийсэн. Сөргөөт эзофагитыг Дурангийн Олон Улсын (OMED) нэршилд засвар өөрчлөлт хийсэн IV зөвлөмжийг баримтлан,үрэвслийн идэвхижлийн зэргийг Los Angeles Classification System (1996) ангиллаар үнэлсэн Хяналтын бүлэгт сөргөөт өвчтөнтэй нас, хүйсний хувьд ойролцоо, харьцангуй эрүүл 123 хүн оролцсон.

Хэлцэмж

Бидний судалгаанд сөргөөт ззофагит нь ходоод-улаан хоолойн сергөе өвчтөний 76.1% эзлэх ба "А","В", "С" идэвхижил бүхий үрзвсзл давамгайлан тохиолдож байна. Сөргөө өчтөний 23.8% тохиолдолд улаан хоолойн уян дурангийн шинжилгээгээр өөрчлөлт ажмглагдсангүй. Үйл зүйн шинжилгээгээр ходоод-улаан хоолойн сөргөө евчний энэ 2 хэлбэрийн үед улаан хоолойн хөндийн рН үзүүлэлтийн хоиогмйн хэмнэл алдагдах-десинхронизаци үзэгдэл тааралдсан. рН метрийн шинжилгээ нь эмгэг сөргөө илрэх байдалд тоон үзүүлэлтээр дүгнэлт хийх алтан стандарт шинжилгээ болох нь харагдлаа. Ходоод-улаан хоолойн сөргөө бүхий өвчтөнд эмгэг сөргөөг илтгэх De Meester шалгуур. индекс I бүлэгт зааг хэмжээнээс 3.06, II бүлгийн' өвчтөнд 5.17 дахин өндөр байгаа нь үнэн магадлалтай байсан. Дурангийн шинжилгээнд тулгуурлан ходоод-улаан хоолойн сөргөө өвчинг оношлох нь учир дутагдалтай бөгөөд уг өвчний оношлогоонд үйл оношийн шинжилгээ чухал ач холбогдолтой сөргөөт ззофагит дурангаар "сөрөг" булгийн хүмүүсийн шинжилгээний дүгнэлт харууллаа.

Дугнэлт

Ходоод-улаан хоолойн сөргөө өвчний судалгаанд улаан хоолойн хронофизиологийн олон хэмжзээст үзүүлэлтүүд нь оношлогооны ач холбогдолтой болох нь бидний судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байна. Сөргөе өвчний оношлогоонд зөвхөн сөргөө шалгуурыг хэрэглэхийн зэрэгцээ хронофизиологийн хэвийн байдал буюу тухайн эрхтний хоногийн хэмнэлт үйл ажиллагааны байдлыг тусгах нь зүйтэй юм.

Академич Б.Цэрэндаш

 

 

 

 

 

Монгол хүний бамбай булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжээнүүдийг судлах нь

Ц.Бадамсэд1 У.Энхбаяр2 Т.Нарантуяа3 Ж.Энхтүвшин4, М.Жанар5

1Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит анагаах ухааны хүрээлэн, 2,5Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, 1,4 Ачтан-Элит “Клиникийн төв эмнэлэг

Бамбай булчирхайн хэмжээс, бүтэц нь янз бүрийн хүчин зүйлээс (амьдралын хэв маяг, нөхцөл гзх мэт) шалтгаалдаг. Өндөр уулархаг нутаг дэвсгэрт амьдардаг хүн амын дунд нутагшмал бахуу цөөнгүй тохиолддог. Энэ нь хоол унд, усан дахь иодын агууламж багатай холбоотойгоор бамбай булчирхай томордог змгэг юм (1,2, 8,11). Бамбай булчирхай нь 17-20 нас хүртэл хэмжээгээр тодорч, 60 нас хүртэл зогсонги байдалд байж байгаад, 60 наснаас аажимдаа булчирхайн хэмжээ жижгэрч ирдэг (2, 4, 9,10). 4-7 насны эрэгтэйчүүд, 7-17 насны эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн хэмжээ илүүтэй томордог юм. Хүухэд ба өсвөр насныханд бамбай булчирхайн дэлбэнгийн өргөн ба зузааны хзмжээ ихэнхи тохиолдолд адил байдаг (4). Охидод бамбай булчирхайн доод ирмэг өвчүүний дзэд ирмэгээс 3^4см-т, зрэгтэй хүүхдэд 0.5-1.5см- т байрладаг байна (4,6). Бамбай булчирхайн баруун дэлбэн нь зүүнээсээ арай том байдаг(2, 9). Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн хэмжээ харьцангуй том байдаг (3).Ахимаг насны хүмүүсийн бамбай булчирхайн хэмжээ багасч, хэт авиан ойлт нэмэгдэж ирдэг (1,2,8,11). Бамбай булчирхайн хэвийн ззэлхүүн нь эрэгтэйд 8~25см3, эмэгтэйд 5-20см3 байна (5, 7). Бамбай булчирхайн хэвийн ззэлхүүн нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс их байдаг (2, 5, 6, 7, 9). Насанд хүрэгчдэд бамбай булчирхайн 3 хэлбэр байдаг (2, 6, 9). Үүнд:

1. Гурвалжин хэлбэр (бамбайн булчирхайн өргөн ба зузааны хэмжээс адил)

2- Хавтгай хэлбэр (бамбай булчирхайн зузаанаас өргөн нь их)

3. Конус хэлбэр (бамбай булчирхайн өргөнөөс зузаан нь их)

Гурвалжин хэлбэр нь 86-89%, хавтгай нь 8-9%, конус нь 3-5% тохиолддог байна. Хавтгай ба конус хзлбэртэй бамбай булчирхайн эззлхүүн нь гурвалжин хзлбэрийн бамбай булчирхайн эзэлхүүнээс их байдаг(2), Бамбай булчирхайн эзэлхүүн нь бамбай булчирхайн шулуун хзмжээсээс хамаарахаас гадна биөийн жин, өндөр, наснаас хамаардаг (2,3).

Зорилго

Монгол хүний бамбай булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж хэмжнэнүүд, хзлбэр ба эзэлхүүнийг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилтууд

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлзнэ. Үүнд;

1. Монгол хүний бамбай булчирхайн хэт авиан шинжилгээний лавламж шулуун ба ззэлхүүнт хэмжээнүүд ба насны хамаарлыг тогтоох

2. Монгол хүний бамбай булчирхайн хэт авиан шинжилгээний хэвийн хэлбэрүүд ба насны хамаарлыг илрүүлэх

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба аргачлал- Бид 2003-2005 онуудад "Ачтан-Элит" Клиникийн эмнэлэг, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн ЭМН-ийн хэт авиан оношлогооны кабинетуудад 18-72 насны бамбай булчирхайн эмгэггүй 2192 шинжлүүлэгчдэд хэт авиан шинжилгээний лавламж хэмжээнүүдийг тусгай боловсруулсан судалгааны картын дагуу хөтлөж, тэдгээрт дүгнэлт хийсэн. Япон улсын Хитачи, Алока, Тошиба, Герман улсын Roi-Sinus пүүсмйн суурин ба зөөврмйн хэт авиан шинжилгээний аппарат, 3-5 мгц-ийн шулуун ба гүдгэр хэт авиа үүсгэгчийг бамбай булчирхай дээр стандарт байрлалаар байрлуулж шинжилж.бамбай булчирхайн хэлбэр, бамбай булчирхайн баруун ба зуун дэлбэнгийн өргөн, ендер, зузаан, бамбай булчирхайн хузуувчийи урт ба зузааныг тодорхойлж, бамбай булчирхайи эзэлхуунийгА.Н.Стерленков., А.И.Дааидов (1997)-ын томъёогоор бодож гаргалаа. байгаа нь А.И.Дергачөв (1995); А.Ф.Цыб (1997) Н.М.Мухарлямов (1987); А.Ю.Доротенко (2004) В.В.Митьков (1996); Б.А.Быковский (2003) В.С.Паршин (2002); С.Ямашита (2000) нарын судалгаатай ойролцоо байна, Монгол хүний бамбай булчирхайн баруун дэлбэн зуунээс ялимгүй том байгаа нь А.И.Дергачев (1995); А.Ф.Цыб (2002) нарын судалгаатай тохирч байна.

В.С.Паршин ба бусад (1992); А.И.Дергачев (1995) нарын судалгаагаар бамбай булчирхайн гурвалжин хэлбэр 86-89%-д тохиолддог бол бидний судалгаагаар бамбай булчирхайн хавтгай хэлбзр 44.3%±1.0-д илүүтэй'тохиолдож байна.

Дүгнэлт.

1. Хэт авиан шинжилгээгээр монгол эрэгтзй хуний бамбай булчирхайн баруун дэлбэнгийн

37.5мм±0.9,зуүн дэлбэнгийн өргөн 22.51 мм±0.35, зузаан 2(Ь4мм±0.36, өндөр 38.2мм±0.77, хүзүүвчийнурт13.1мм±0.26, зузаан4.1мм±0.12, эзэлхүүн 18.5см3±0.59, эмэгтэй хүний баруун дэлбэнгийн өргөн 19.2мм±0.32, зузаан 16.9мм±0.31,өндөр36.8мм±0.64, зүүн дэлбзнгийн өргөн 20.2мм± 0.41, зузаан 17.1мм±0.51, өндөр 36.2мм±0.54, хүзүүвчийн урт 12.1 мм±0.19, зузаан 3.8мм±0.1,эзэлхүүн 13.3см3±0.57 тус тус байдгийг.

2. Монгол хүний бамбай булчирхайн хавтгай хэлбэр 44.3%±1.0-д илүүтэй тохиолдож буйг илрүүлэв.

Ном зүй

1.Балева Л.С, Ультразвуковое исследование щитовидной железы у детей и подростков. 1999. 56 с.
2.Дергачев А.И. Ультразвуковая диагностика Доторенко А.Ю.Объяснение причин нормальной морфометрии щитовидной железы. Эхография. Российский ультразвуковой журнал.№1. Главный редактор М.В.Медведев. 2004.- с.72-74
3. Дрозд В.М. Методические основы использования ультразвукового метода определения размеров щитовидной железы у детей. // Мөдицинские новости- 1999. №8. с. 66-68.
5. МөльниченкГ.А.,ЛесниковаС.В.Особениости функционирования щитовидной
железыво время беременности. // Гинекология-
2001X1, №2, с.49-51.
6. Митьков В.В., Батаева Р.С., Митьков М.Д. Трёхмерная эхография в оценке объёма щитовидной железы. Ультразвуковая и функциональная диагностика. Ежеквартальный научно-практичөский журнал. 2003. №4. с.35-41.
7. Паршин B.C., Ямасита С, Цыб А.Ф. Зоб. Улыразвуковая диагностика. Клинический атлас.Обнинск.Нагасаки: 2000, с.106
8. Хофер М.Ультразвуковая диагностика. Базовый курс. Москва.Мөдицинская литература. 2003, с.94-98,
9. Цыб А.Ф.Паршин, В.С.,Горобец В.Ф.и др.Определение объёма щмтовидной железы у здоровых детей и подростков с помощыо ультразвукового метода // Педиатрия. 1990. №5. с. 51-55

10. Цыб А.Ф., Паршин.В.С, Нестайко Г.В. ба бусад. Ультразвуковая диагностика заболеваиий щитовиднойжелезы. М.:Медицина,1997, с.329
11. Шипуло М.Г. Практическое руководство по ультразвуковой диагностике. В 6-ти книгах. 1995, с. 134-173

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1960
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК