Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Нойр булчирхайн хорт хавдрын эмнэлзүйн, лаборатори ба компьютерт томографийн оношлогооны зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

 Ц.Бадамсэд

 Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

 

 

Introduction

There have been limited research studies done in Mongolia on clinical, laboratorial and computer tomographical diagnosis of pancreatic cancer.

Goal

Our study aims to examine clinical, laboratorial and CT symptoms diagnosis of cancer pancreatitis, to diagnose the differential types of cancer pancreatitis, and to develop diagnostic criteria based on CT for differentiating among those types.

Objective

1. To study clinical symptoms of pancreatic cancer

2. To conclude the correlation between CA 19-9, CEA and sizes of the tumor during pancreatic cancer

3. To determine CT symptoms of pancreatic cancer

4. To develop diagnostic criteria based on CT for differentiating among those types

Surveys methodology and material

Over the years of 2006 to 2010, we have studied the CT symptoms of 35 patients diagnosed as having pancreatic cancer, and the clinical and laboratorial symptoms of 35 patients with the same disease, with the help of health facilities at Diagnostic Imaging Department of the “Achtan” clinical hospital and “Friendship-Naran” diagnostic center.  The scanners such as CT-W-4 type scanner of Japanese Toshiba Corporation, MSCT Presto (made in 2007 by Hitachi, Japan) and CT Max 640 type scanner of USA General Electric Corporation have been used for the diagnostics. When we made the result of survey, we used average descriptions of statistics, determined the fault of descriptions and examined probability descriptions the criterion by Student.

Result

The pancreatic cancer happened to exist in the head and skull for 71.6%±8.7 (P<0.001), was non-standard shaped for 62.5%±8.6 (P<0.01), had size being bigger than 2.1 cm for 96.9%±8.4 (P<0.001), had density decline for 46.9%±8.8 (P<0.05), had tumor contour not clearly visible for 65.6%±8.4 (P<0.01), had fat tissue around cancer not seen for 75.0%±7.7 (P<0.001), had an enlarged common bile duct 65.6%±8.4 (P<0.05), had an enlarged gallbladder for 59.4%±8.3 (P<0.05), and experienced a density increase after contrast injection for 65.6%±8.4 (P<0.001)

Conclusion

1. Pancreatic cancer caused shooting abdominal pain and stomach cramps in 74.2%±8.2, diarrhea in 62.9%±8.2, flatulency in 71.4%±7.6, xerostomia and xerosis in 65.7%±8.0, neurasthenia symptoms in 85.7%±5.9, jaundice in 60.0%±8.3, and abdominal hemorrhage and bleeding symptoms in 54.3%±8.4.

2. CA-19-9 tumor marker has been found to be very sensitive for pancreatic cancer, making it an effective and easy way to diagnose, prove the diagnosis, and monitor a patient’s response to pancreatic cancer treatment. CEA marker can be used as a supporting tool for pancreatic cancer.

3. CT scanning revealed that the cancer was irregularly shaped in 62.5%±8, 6, was larger than 2.1 cm in 96.9%±3.1, had non-smooth borderlines in 65.6%±8.4 and clear and visible borderlines in 62.5%±8.6. Density decreased in 46.9%±8.8, fatty tissues around the cancer were not distinguishable in 75.0%±7.7, and density increase after contrast injection in 65.6%±8.4.

4. Size, shape, structure, density, borderlines, interaction of pancreatic cancer with neighboring organs, location of the cancer in pancreas, cancer’s shape, size, numbers, border, structure, density and density after contrast injection, calcification, and shadow have been proven to be the determining factors of pancreatic cancer.

5. CT diagnostics of pancreatic cancer types and differentiating among them are very crucial to select appropriate treatment for pancreatic cancer on time

 

 

Удиртгал: Нойр булчирхайн хорт хавдар нь гадаад ба дотоод шүүрлийн эсээс үүсэлтэй байдаг. Нойр булчирхайн хорт хавдрын 90% нь гадаад шүүрлийн хэсгийн цоргоны хучуур эсээс үүсдэг ба үүнийг аденокарцином гэнэ [18, 19, 30]. Нойр булчирхайн хорт хавдрын 70% нь нойр булчирхайн толгой хэсэгт үүсдэг. Нойр булчирхайн дотоод шүүрлийн хэсэг буюу Лангергансын арлаас хорт хавдар үүсэх нь тун ховор байдаг [7, 18, 19, 30]. Хоол боловсруулах эрхтэнүүдийн хавдрын дотор нойр булчирхайн хавдар 3-рт, үхэлд хүргэдэг шалтгаанаар 5-рт ордог байна [32]. Нойр булчирхайн хорт хавдар нь дэлхийн эмгэг судлалын практикт үхэл өндөртэй, хурдан явцтай өвчин бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.5 дахин илүүтэй өвчилдөг байна [24,29]. АНУ-д жил бүр 100000 хүн тутмын 8-10 хүн нойр булчирхайн хорт хавдраар өвчилдөг байна. Хүйсний харьцааг авч үзвэл эрэгтэй:эмэгтэйн харьцаа 1.2-1.5:1 байна. 45-аас доош насанд харьцангуй бага, 50-аас дээш насанд нойр булчирхайн хорт хавдрын өвчлөл нь шугаман хэлбэрээр өссөн байна [32]. Архины шалтгаант болон удмын гаралтай архаг панкреатиттай хүмүүст нойр булчирхайн хорт хавдар нь залуу насандаа өвчлөх магадлал их байдаг [32]. Архаг панкреатит, нойр булчирхайн гэмтэл ба уйланхай, цөсний замын архаг өвчнүүд, архидалт, чихрийн шижин зэрэг өвчнүүд нь [6, 32], тамхи татах, архи уух, хурц хоол идэх, хийжүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэх, химийн янз бүрийн үйлдвэрт ажилладаг хүмүүс, мөн шөрмөсөн чулууны (асбеста) нөлөөлөл нь [2,33], нойр булчирхайн хорт хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг байна.

 

    Нойр булчирхайн хорт хавдрыг эрт оношлоход хэцүү, зөвхөн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед нь оношлох боломжтой байдаг [32]. Нойр булчирхайн хорт хавдрын ихэнх тохиолдолд (80%-85%)  эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг байдаггүйтэй холбоотойгоор нойр булчирхайн хавдар бусад эрхтэнүүдэд тархсан үе шатанд оношлогддог нь оношлогооны хагалгаа ба лапартомийн тоо өндөр байх шалтгаан болж байна [3, 8-9, 34-35]. Эмнэлзүйн шинж тэмдгүүд нь нойр булчирхайн хавдрын байрлал, төрөл ба хэмжээ, үе шатаас хамаарч илэрдэг байна [6, 32].

Нойр булчирхайн хорт карциномын 75% нь нойр булчирхайн толгойд, 15%-20% нь их биеийн ба 5%-10% нь сүүл хэсэгт [28,32], 50-иас илүү хувь нь нойр булчирхайн толгойд тохиолддог [6].

Нойр булчирхайн хорт хавдрын үед дараах хам шинжүүд илэрнэ. Үүнд: 1. хэвлийн дээд хэсгээр өвдөх 2. хурдан турах, хорт хавдрын какекси болох 3. хоол боловсролтын алдагдлын хам шинж (хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, хэхрэх) 4. механик шарлалт 5. элэг томрох, Курвуазье шинж илрэх 6. нойр булчирхайн хавдар тэмтрэгдэх 7. хэвлийд шингэн хуримтлагдах, 8. олон тооны тромбоз судсанд үүсэх 9. дээд гэдэс болон ходоодыг хавдар дарсан тохиолдолд ходоод, 12 хуруу гэдэснээс цус алдах 10. шээсээр сахар ялгарах 11. нойр булчирхайн хэсгийн үйл ажиллагаа алдагдах хам шинжүүд 12. халуурах болон мэдрэл сульдлын хам шинж ялангуяа сэтгэцийн өөрчлөлт илэрдэг [6, 23, 32].

Нойр булчирхайн хорт хавдар нойр булчирхайн толгойд байрласан тохиолдолд шарлалт илэрдэг ба шээсний өнгө бараан болж өтгөний өнгө цайрах, хэвлийд хавдар тэмтрэгдэх, элэг томрох, хэвлий устах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ [6, 25, 32].

Нойр булчирхайн хорт хавдрын үед цусны сийвэнд билирубин, АсАТ, АсАТ, альфа-амилаз, липаз, сахарын хэмжээ ихсэнэ. Нойр булчирхайн хорт хавдрын үед цусны сийвэн дэх амилаз, липазын идэвхижил ихэсдэг ба өтгөнд химотрипсины хэмжээ буурдаг [1].

Нойр булчирхайн хорт хавдрын маркерийг тодорхойлно. Үүнд:

1. Карбогидрат (ходоод гэдэсний) антиген СА 19-9

Ийлдсэн дэх СА 19-9 маркерийн хэмжээ хоол боловсруулах замын хорт хавдруудын үед тухайлбал нойр булчирхайн хорт хавдрын 73%-79%-д, цөсний замын хорт хавдрын 73%-д, ходоодны хорт хавдрын 42%-65%-д, бүдүүн гэдэсний хорт хавдрын 18%-37%-д, элэгний хорт хавдрын 22%-д, цочмог панкреатитын 9%-11%-д, архаг панкреатитын 11%-д, эрүүл хүмүүсийн 0.5%-1.1%-д нь тус тус ихэсч, ийлдсэн дэх СА 19-9 маркерийн хэмжээ нь нойр булчирхайн хавдрын хэмжээ, үсэрхийллийн тархалттай шууд хамааралтай байдаг [10,22]. Нойр булчирхайн хорт хавдрын 75%-85%-д нь СА 19-9 маркерийн хэмжээ ихэсдэг байна. Нойр булчирхайн хорт хавдрын малигнацийн үед СА 19-9 маркерийн хэмжээ 100 U/ml хүртэл ихэсдэг [31, 32]. Цусны ийлдсэнд дэх СА 19-9 маркерийн хэмжээ 24 ед/л-ээс бага, ийлдсэнд дэх хэмжээ 37 ед/л (0-30 U/ml) байна [4].

2. Канцерэмбрионал (хавдар-хөврөлийн) антиген СЕА

САЕ физиологийн нөхцөлд хоол боловсруулах эрхтэний эсүүдэд үүсдэг ба цусны сийвэн дэх хэмжээ 2.5 мкг/л байдаг [1]. Эрүүл хүний цусны сийвэн дэх СЕА маркерийн хэмжээ 2.5 нг/мл-ээс, тамхи татдаг хүмүүст 5.0 нг/мл-ээс ихгүй байна [4, 11]. Цусны сийвэн дэх СЕА маркерийн хэмжээ 2.5 ng/ml байдаг. Нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 40%-45%-д нь СЕА маркерийн хэмжээ ихэсдэг. СЕА маркер нь нойр булчирхайн хорт хавдрын өвөрмөц маркер болдоггүй байна [32]. ”Нераму” радиоиммунологийн лабораторийн ийлдсэн дэх СЕА маркерийн лавлагаа 0-15 ng/ml байна  [17]. Нойр булчирхайг зэргэлдээх ходоод, гэдэсний хиллэлтээс тод ялган илрүүлэхийн тулд 200 мл усанд 76 хувийн 10 мл Верографины уусмалыг хольж хутгаад компьютерт томографи шинжилгээ эхлэхээс 10-15 минутын өмнө уулгаж шинжилнэ [15]. Верографины 76 хувийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарьж, компьютерт томографийн шинжилгээг дахин хийж, нойр булчирхайн цуллаг, голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлтийн нягтралын ихсэлт, бууралтыг тогтоож, нойр булчирхайн эмгэгүүдийг өөр хооронд нь ялган оношлоно [13, 15, 21, 26]. Компьютерт томографийн шинжилгээгээр нойр булчирхайн хэвийн нягтрал нь +30HU-+40HU, тодосгогч бодис судсанд тарьсны дараа +60HU- +85HU хүртэл ихэсдэг [16,21,36]. Нойр булчирхайн хорт хавдрыг тодорхойлох компьютерт томографийн оношлогооны магад үнэн 86%-87% [27], 88.5%-90% [12] байна. Нойр булчирхайн хорт хавдар ихэнхидээ толгойд [28] дараа нь их бие ба сүүлд [9,28] тохиолддог. Н.Н.Блохины (1982) судалгаагаар нойр булчирхайн толгойн хавдар 73.4%, их биеийнх 14.1%, сүүлийнх 6.6%, нойр булчирхайг нэлэнхүйд нь хамарсан 5.9% тус тус тохиолдож байгааг тодорхойлжээ. Нойр булчирхайн хавдрын хэмжээ 2 см хүртэл [5], нягтрал нь хэвийн эсвэл нойр булчирхайн нягтралтай ижил [26] байвал компьютерт томографиар оношлох боломжгүй байдаг. Тодосгогч бодис тарьсны дараа дахин компьютерт томографийн шинжилгээ хийхэд нойр булчирхайн хорт хавдрын нягтрал ихэснэ [27].

Нойр булчирхайн хорт хавдрын эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагддаггүй [14, 26].

Механик шарлалтыг оношлоход компьютерт томографийн шинжилгээ хийх шаардлагатай [20].

 Зорилго нь: Нойр булчирхайн хорт хавдрын эмнэлзүйн, лаборатори (альфа-амилаз, СА 19-9 ба СЕА маркер) ба компьютерт томографиийн шинж тэмдгүүдийг судлан тогтоож, нойр булчирхайн хорт хавдрыг оношлох ба ялган оношлох компьютерт томографийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Нойр булчирхайн хорт хавдрын эмнэлзүйн шинж тэмдгүүдийг судлах

2. Нойр булчирхайн хорт хавдрын үе дэх СА 19-9, СЕА маркерууд ба хавдрын хэмжээнүүдийн хамаарлыг тогтоох

3. Нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографи шинж тэмдгүүдийг судлан тогтоох

4. Нойр булчирхайн хорт хавдрын оношлох ба ялган оношлох компьютерт томографийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах

Материал, аргазүй. Бид 2006-2010 онуудад “Ачтан” клиникийн эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн, Фрэндшип-Наран оношлогооны төвийн ба “Наран” группын компьютерт томографи кабинетуудад нойр булчирхайн хорт хавдар онош тавигдсан 35 өвчтөний эмнэлзүйн, лаборатори (альфа-амилаз, СА 19-9 ба СЕА маркер) ба компьютерт томографийн шинж тэмдгүүдээр судалгааны тусгай картуудыг тус тус боловсруулж, тэдгээрт дүгнэлт хийсэн. ХБНГУ-ын Human пүүсийн “Humalyzer-2000” анализатороор альфа-амилазыг тодорхойлсон. Япон Улсын Тошиба пүүсийн CT-W-4, АНУ-ын General electric пүүсийн CT Max 840  ба Хитачи пүүсийн MSCT PRESTO маркийн ердийн ба спираль  компьютерт томографийн аппаратуудаар шинжилгээг гүйцэтгэж, нойр булчирхайн хэлбэр, хэмжээ, хил хязгаар, бүтэц, нягтрал, шохойжилт, хэвлийд шингэн ба бусад нэмэлт өөрчлөлт буйг тодорхойлж, шаардлагатай үед тодосгогч бодис Верографин 76 хувийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарих буюу 200 мл усанд Верографин 76 хувийн 10 мл уусмалыг хольж хутган шинжилгээ хийхээс 10-15 минутын өмнө уулгаж, компьютерт томографийн шинжилгээг дахин хийж, нойр булчирхайн цуллаг, голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлтийн нягтралын ихсэлт, бууралтыг тогтоож, нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг тогтоосон. Эдгээр шинжлүүлэгчдийн нойр булчирхайн хорт хавдрын оношийг хэвлийн тойм рентген харалт, ходоод, дээд гэдэсний тодосгогч бодистой рентген шинжилгээ, хэт авиан, целиакографи, MRI, цитологи ба биопсийн шинжилгээнүүд ба мэс ажилбараар баталсан.

Хяналтын бүлэгт эрүүл 60 хүнийг хамруулсан. Судалгааны ажлын үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгасан. 

 

Хэлцэмж

Нойр булчирхайн хорт хавдрыг эрт оношлоход хэцүү, зөвхөн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үед нь оношлох боломжтой гэсэн А. Richard ( 2005)-ын судалгаатай бидний дүгнэлт тохирч байна. Нойр булчирхайн хорт хавдрын ихэнх (80%-85%) тохиолдолд  эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг байдаггүйтэй холбоотойгоор нойр булчирхайн хавдар бусад эрхтэнүүдэд тархсан үе шатанд оношлогддог нь оношлогооны хагалгаа болох лапартомийн тоо өндөр байх шалтгаан болж байгаа нь М.В.Данилов.,В.Д. Федоров (1995); В.А.Кубышкин (1993, 2000); A.L. Warshaw (1992); P.Watanapa (1992) нарын судалгаанаас харагдаж байна.

Эмнэл зүйн шинж тэмдгүүд нь нойр булчирхайн хавдрын байрлал, төрөл ба хэмжээ, үе шатаас хамаарч илэрч байгаа нь Ф.И.Комаров (1990); А.Richard (2005) нарын судалгаатай тохирч байна. Нойр булчирхайн хорт хавдрын үед 74.2%±8.2-д хэвлийгээр хатгаж, базалж өвдөх, 85.7%±5.9-д ерөнхий хордлогын хам шинжүүд, 60.0%±8.3-д шарлалт, 54.3%±8.4-д цус алдалт, цусархагшлын хам шинжүүд зонхилон тохиолдож байгаа нь А.Richard (2005); Ф.И.Комаров (1990) нарын судалгаатай дүйж байна. Нойр булчирхайн хорт хавдрын 75%-85%-д нь СА 19-9 маркерийн хэмжээ ихэснэ гэсэн А. Richard ( 2005) -ийн дүгнэлттэй бидний судалгаа ойролцоо байна.Нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 40%-45%-д нь СЕА маркерийн хэмжээ ихэсч, СЕА маркер нь нойр булчирхайн хорт хавдрын өвөрмөц маркер болохгүй байгаа нь А. Richard (2005); Д. Бэхболд.,Г.Төмөрбаатар (2004) нарын судалгаатай ойролцоо байна. СА 19-9 маркер нь нойр булчирхайн хорт хавдрын үед өвөрмөцөөр ихсэж байгаа болон СЕА маркерийг нойр булчирхайн хорт хавдрын үед туслах үзүүлэлт болгон ашиглах нь уг эмгэгийг оношлох, оношийг батлах, эмчилгээний хяналт хийхэд оношлогооны ач холбогдолтой гэсэн Д.Бэхболд.,Г.Төмөрбаатар (2004) нарын судалгаатай бидний судалгаа тохирч байна. Нойр булчирхайн хорт хавдрын хэмжээ томрох тусам СА 19-9, СЕА маркерийн ийлдсэн дэх агууламж ихсэж байгаа нь компьютерт томографийн болон хэт авиан оношлогоог СА 19-9, СЕА маркерийн шинжилгээтэй хослуулан хэрэглэх нь оношлогооны ач холбогдолтой байна. Д. Бэхболд.,Г.Төмөрбаатар (2004) нарын судалгаагаар нойр булчирхайн хорт хавдартай хүмүүсийн цусанд альфа-амилазыг тодорхойлох нь төдийлөн ач холбогдолтой бус гэсэн дүгнэлттэй бидний судалгаа дүйж байна. Нойр булчирхайн хорт хавдар 25.0%±7.7-д нойр булчирхайн их биед, 15.6%±4.3-д сүүлд байрлаж буй нь Н.Н.Блохин ба бусад (1982) судлаачдынхаас их, 40.6%±8.7-д толгойд байрлаж буй нь Н.Н. Блохин ба бусад (1982) судлаачдынхаас бага байна. 3.1%-д булчирхайн хавдар 2 см хүртэл, 6.3%±4.3-д хавдрын нягтрал нойр булчирхайн нягтралаас ялгагдахгүй байгаа нь хавдар жижиг, хавдрын нягтрал нойр булчирхайн цуллагын нягтралаас ялгагдахгүй, нойр булчирхайн аль нэг хэсэг томроогүй үед компьютерт томографиар нойр булчирхайн хавдрыг оношлох боломжгүй гэсэн J.R. Haaga.,N.E. Reich (1978); Р.И.Габуния.,Е.К. Колесникова (1995) нарын дүгнэлтийг баталж байна. 65.6%±8.4-д тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн хавдрын нягтрал жигд ихсэж буй нь J.R.Haaga.,R.J.Alfidi.,T.R.Haulilla (1977) нарын дүгнэлттэй дүйж байна. 75.0%±7.7-д нойр булчирхайн хавдрын эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагдахгүй байгаа нь J.R.Haaga.,R.J.Alfidi (1976) нарын дүгнэлттэй ойролцоо байна.

 

Дүгнэлт

 

1.    Нойр булчирхайн хорт хавдрын үед 74.2%±8.2-д хэвлийгээр хатгаж ба базалж өвдөх, 62.9%±8.2-д суулгалт, 71.4%±7.6-д гэдэс дүүрэлт, 65.7%±8.0-д ам хаталт, арьс хуурайшилт, 85.7%±5.9-д мэдрэл сульдлын хам шинж, 60.0%±8.3-д шарлалт, 54.3%±8.4-д цус алдалт, цусархагшлын хам шинжүүд тус тус зонхилон тохиолдож байна.

2.    СА 19-9 маркер нь нойр булчирхайн хорт хавдрын үед өвөрмөцөөр ихсэж байгаа нь уг эмгэгийг оношлох, оношийг батлах, эмчилгээний хяналт хийхэд мөн шинжилгээний бусад аргатай оновчтой хослуулан хэрэглэхэд оношлогооны ач холбогдолтой ба СЕА маркер нь нойр булчирхайн хорт хавдрын үед туслах үзүүлэлт болгон ашиглах нь зүйтэй байна.

3.    Нойр булчирхайн хорт хавдрын үед компьютерт томографиар 62.5%±8.6–д хэлбэр зөв биш, 96.9%±3.1–д хэмжээ 2.1см-ээс их, 65.6%±8.4–д хил хязгаар тэгш бус, 62.5%±8.6–д хил хязгаар тод, 46.9%±8.8–д нягтрал буурсан, 75.0%±7.7–д нойр булчирхайн голомтот өөрчлөлтийн эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагдахгүй, 65.6%±8.4–д тодосгогч бодис тарьсны дараах голомтот өөрчлөлтийн нягтрал жигд ихсэх үндсэн шинж тэмдгүүд илэрдгийг тогтоов

4.    Нойр булчирхайн хэлбэр, хэмжээ, бүтэц, нягтрал, хил хязгаар, зэргэлдээх эрхтэнтэй хэрхэн харьцаж буй, нойр булчирхай дахь голомтот өөрчлөлтийн байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, хил хязгаар, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах нягтрал,   сүүдэржилт, шохойжилт, уйланхайт өөрчлөлтүүд нь нойр булчирхайн хорт хавдрын оношлогооны гол шалгуур үзүүлэлт болох нь тогтоогдов.

5.    Нойр булчирхайн хорт хавдрыг эмнэлзүйн, лаборатори ба компьютерт томографийн шинжилгээгээр оношлох ба ялган оношлох асуудлыг шийдвэрлэсэнээр эмчилгээний тактикийг цаг алдахгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Бышевский А.Ш.,Терсенов О.А. Биохимия для врача.-1994,-с.373-374.
2. Бэхболд Д. Нойр булчирхайн хавдартай хүмүүсийн ийлдсэнд СА 19-9, СЕА маркерийг тодорхойлсон дүн.-УБ,- 2004,-58 с.
3. Данилов М.В., Федоров В.Д. Хирургия поджелудочной железы.-М.: Медицина,-1995,-510 с.
4. Долгов В.,Морозова В.И.,и др. Клинико-диагностические значение лабораторных показателей.-М.:-1995,-с.199-203.
5. Кишковский А.Н.,Мелехов Е.П.,Белов А.Ф., Духовский.А.И. Компьютерная томография в дифференциальной диагностике заболеваний билиопанкреатодуоденальной области.-//Вестник Рентгенологии и Радиологии. -1991, -№2, -с.23-28.
6. Комаров Ф.И.,Кукес А.С.,Сметнев А.С. Внутренние болезни.-М.: Медицина,-1990,-с.361-376.
7. Коханенко Н.Ю.,Игнашов А.М., и др. Значение опухолевого маркера СА19-9 и карцино-эмбрионального антигена (КЭА) в диагностике, выборе лечебной тактики и прогнозировании рака поджелудочной железы,-Вопросы онкологии.-2001.-Том 47,-№3, -с.294-297.
8. Кубышкин В.А.,Дауда М. Хирургия.-1993, -№3, -с.98-101.
9. Кубышкин В.А.,Вишневский А.Т.,Айрапетян Г.Г., и др. Дифференциальная диагностика рака головки поджелудочной железы.-// Хирургия.-2000,-№11,-с.19-23.
10. Кушлинский Н.Е. Возможности, неудачи и перспективы исследования опухолевых маркеров в онкологической клинике.-Части I и II,-// Клин. Лаб. Диагностика,-1999,-№3,-с.25-32,-№4,-с.25-32.
11. Медведев В.В.,Волчек Ю.З. Клиническая лабораторная диагностика. -// Справочник для врачей.-1995,-с.29-30,179.
12. Мишин В.Ю. Компьютерная томография и ультразвуковое исследование в диагностике и лечении заболеваний поджелудочной железы.-// Вестник Рентгенлогии и Радиологии.-1997,-№5,-с.21-24.
13. Онхуудай П. Нойр булчирхай.-// Дүрслэл оношлогоо ном.-УБ,-1993, -х.75-78, 95-97.
14. Пальмер П.Е.С. Руководство по ультразвуковой диагностике.- Всемирная организация здравоохранения.-Женева.-2000,-с.112-123.
15. Пүрэв Р.,Бадамсэд Ц. Нойр булчирхайн үрэвсэл, уйланхай ба хавдрын рентген цахим тоолуурт томографи оношлогоо.-// Дүрслэл оношлогоо сэтгүүл.-УБ,-1996,-№1,-х.18-23.
16. Тодуа Ф.И.,Федоров В.Д.,Кузин М.И. Компьютерная томография органов брюшиной полости.-М.:Медицина.-1991,-с.19-23,176-227.
17. Төмөрбаатар Г., Цэрэндагва Д., Бэхболд Д. Хавдрын маркеруудын эмнэл зүйн практикт хэрэглэх ба түүний ач холбогдол (үргэлжлэл).-// Онош.-2003,-№1,-х.38-39.
18. Трапезников Н.Н.,Шайн А.А. Рак поджелудочной железы.-// Онкология.-1992,-с.326-346.
19. Трапезников Н.Н., Поддубной И.П. Опухоли билопанкреатодуоденальной зоны.-//Справочник опухоля.-1996, -с.303-319.
20. Харченко В.П., Лютфалиев Т.А.,Кунда М.А. Современная комплексная диагностика панкреатобилиарного рака, осложненного синдромом желтухи. -// Вестник Рентгенологии и Радиологии.-2000,-№4,-с.30-33.
21. Ambrose J.A.. Brit J. Radiol.-1973, -Vol.46,-p.1023-1047.
22. Ashman L.K., Ludbrook J. Probabilistic application of plasma carcionoembryonic antigen assay in cancer patients.-1975, -BMJ.-2 (5973): 721-724.
23. Barkin J.S.,Goldstein J.A. Diagnostic approach to pancreatic cancer. Gastroenterol Clin North Am -1999 Sep, 28(3). 709-722.
24. Calabresi P., Schein P.S., Rosenberg S.S. Neoplasms of the Pancreas.-// Medical oncology.-1985, -p.829-848.
25. Fernandez-del Castillo C., Warshaw A.L. Diagnosis and preoperative evaluation of pancreatic cancer, with implications for management.-// Gastroenterol Clin North Am.-1990,p.911-915.
26. Haaga J.R., Alfidi R.J. et. al. -Radiology.-1976,-Vol.120,-p.589-595.
27. Haaga J.R., Alfidi R.J. Haulilla T.R. Ibid. -1977,-Vol.124,-p.723-730.
28. Horton K.M., Fishman E.K. Adenocarcinoma of the pancreas: CT imaging. -// Radiol Clin North Am.-2002, Dec,40(60),-p.1263-1272.
29. Oxford handbook of Clinical Medicine, Fourth Edition,-1998,-p.652-653.
30. O’Ruorke T.J. (1993): Tumor markers. In Salabresi, p., Schein P.S. (eds); Medical oncology; Basic principles and clinical management of cancer, Second edition. McGrow-Hill, Inc.-p.163-172.
31. Posner M.R., Mayer R.S. The use of serologic tumor markers in gastrointestinal malignancies. Hematol Oncol Clin North Am.-1994,Jun, 8(3), -p.533-536.
32. Richard A. Erickson. Article for Pancreatic cancer.- //Texas A&M University Health Science center. eMedicine -2005. //www.eMedicine.com/med/topic 1712.htm.
33. Vincennt T., De Vita Jr., Samueal Hellman., steven A., Rosenberg (1985); Cancer principles and Practice of Oncolofy. Cancer of the Pancreas. -p. 691-732.
34. Warshaw A.L., Fernandez-Dell Castillo C. Pancreatic carcinoma. N Engl J Med.-1992,-p.326-365.
35. Watanapa P. Williamson R.C. Surgical palliation for pancreatic cancer; developments during the past two decades. Br. J Surg 1992,79, -p.8-20.
36. William E.,Torres M.D. Essentials of Body Computed Tomography.-1990, -p.125-1426.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3854
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК