Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Mонгол орны хөдөөгийн хүн амын дундах эпилепсийн тархалт, нас хүйсний онцлог
( Судалгааны өгүүлэл )

 Д.Баасанжав,Я.Эрдэнэчимэг,Б.Оюунгэрэл,Т.Саранцэцэг,Б.Чимэглхам,Б.Хандсүрэн

<em style="\&quot;text-align:" -webkit-center;\"="">Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

 

Background:   The data of prevalence of epilepsy in rural provinces among general population in Mongolia is rare.

Goal:The study aimed to identify prevalence rate of epilepsy and its characteristics by age and sex among the population in eight provinces (Bayan-Ulgii, Bayankhongor, Gobi-Altai, Zavkhan, Uvurkhangai, Dundgobi, Orkhon and Hentii) of Mongolia.

Material and method: This study in the listed aimag populations was carried out by retrospective application and using a questionnaire developed according to a methodology approved by the Academic Council of the Medical Science Institute.  For verification of the epilepsy diagnosis, the study based on neurologist examination and EEG. In some suspect cases we used neuroradiological tests including СT and MRI.  The diagnosed patients were registered using a special form.

The study involved diagnostic examinations of 627762 (306482 males; 321280 females) persons that had at least two unprovoked seizures in their lives.  For each case of positive diagnosis we calculated the prevalence rate per 1,000 population in each category of extended age groups (1-12 months, 1-2, 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12, 13-15, 16-17, 18-22, 23-27, 28-32, 33-37, 38-42, 43-47, 48-52, 53-59, and above 60) and by sex. 

Result: There were 1407 cases (785 males; 622 females) of diagnosed epilepsy among the studied population.  The cumulative prevalence rate for all aimags was studied  2,24 (males- 2,56; females-1,93) per 1,000 population.  The relatively high prevalence rates per 1,000 population were observed in Gobi-Altai (5,14), Dundgobi (3,31),  and Orkhon (2,48) whereas the lowest rate was in Bayankhongor (1,38).

A differential look by sex reveals a high sex gap 6,20 for males and 4,12 for females in Gobi-Altai while Dundgobi (males-3,84; females- 2,80), Orkhon (males-2,91; females-2,08); Uvurkhangai (males -2,20; females -1,73) show little difference by sex.   (P>0,05)

As for the differences by the detailed age groups, all aimag data shows that prevalence for males ranges between 0,14(1-12 months) and 5,17 (48-52) and for females  between 0,24 (above 60) and 3,82 (38-42). 

The highest prevalence rate among male population was observed in 48-52 age group, 6,21/1000; followed by age groups 33-37 (2,93/1000);  53-59 (2,84/1000); 38-42 (2,81/1000); and 18-22  (2,38/1000).  The highest prevalence rate among female population was observed in 43-47 age group 5,49/1000 followed by 38-42 (5,48/1000); 33-37 (4,0/1000);  53-59 (3,35/1000).

Epilepsy prevalence in age groups younger than 11-12 tends to fall for both male and female population. Gender difference in prevalence is that males tend to have higher rates 2,56 than females 1,93 ( P<0,05).

Conclusion:

1. The general epilepsy prevalence among some rural populations in Mongolia is 2,24 (M -2,56; F-1,93) per 1,000 population.

2. The cumulative by all studied aimags data reveal relatively high prevalence rate in age groups of 18-59.  This level might be related to men’s vulnerability to traumas and factors of vascular origins while in women it might relate to their physiological transformations of pregnancy delivery and menopause.

3. Epilepsy prevalence in age groups under 12 years old tends to fall for both male and female population which might be related to the low level of examination and diagnosis of these diseases among children.

4. Compared to some foreign scholars’ data, Mongolia’s epilepsy prevalence rate does not qualify it among the high rate countries. 

 

ҮНДЭСЛЭЛ

Эпилепси өвчин нь эрт дээр үеэс одоо хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байгаа эмгэг юм. Энэ нь хүн амын дунд өргөн тархалттай, үр дагавар нь хүнд, түүний шалтгаан хөгжих жам, онош, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудал бүрэн шийдвэрлэгдээгүйтэй холбоотой. Гадаадын судлаачид эпилепси өвчний тархалтын судалгааг ихэвчлэн тодорхой нас, хүйс, ялангуяа хүүхэд өсвөр насны бүлгүүдэд явуулсан байдаг. 2007 онд Оросын Железногорск хотод хийсэн судалгаагаар 235 эпилепситэй хүн бүртгэгдсэнээс эрэгтэй 116 буюу 49,4%, эмэгтэй 119 тохиолдол (50,6%) эзэлж байна. Насны бүлгээр 1 хүртэлх насанд 0,4%, 1-12 насанд 17,4%, 12-18 насанд 17,0%, 18-иас дээш  насанд 65,1% байна гэжээ. Хүүхэд насанд тохиолдох эпилепсийн тархалт насанд хүрэгчдийнхээс цөөн байна гэж дүгнэжээ (Садикова.А, Шнейдер.Н, Мельников.Г). Г.Цагаанхүү, Д.Өлзийбаяр (1991-1993) нар Монгол улсын хот, хөдөөгийн хүн амын дунд мэдрэлийн өвчний тархалтын судалгааг хийж, мэдрэлийн архаг өвчнүүдийн тархалтын үзүүлэлтийг нас-хүйсний хамаарлаар судлан тогтоосны дотор эпилепсийн тархалт насанд хүрсэн (16-аас дээш) 1000 хүн амд хотод 3,9 (эр-4,3; эм-3,6); аймгийн төвд 2,7 (эр-3,0;эм-2,3); суманд 0,7 (эр-0,3;эм-1,1) гэсэн үзүүлэлттэй гарчээ. Я. Эрдэнэчимэг, Д. Баасанжав (2005) нар Улаанбаатар хотын 5-аас дээш насны хүн амын дунд эпилепсийн тархалтын давтамжийг судласан судалгаагаар 1000 хүн амд  2,50  (эр–2,73; эм–2,28) байна.       Насны ялгаагаар тархалтын хамгийн өндөр давтамж 1000 хүн амд эр хүйст 19-24 насанд (4,31), эм хүйст 25-29 нас (3,74) байна. Хүйсний ялгаагаар тархалтын давтамж эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээсээ  зонхилж   байна. Монгол оронд эпилепсийн эпидемиологийн судалгаа бүх насны хүн амыг хамарч хөдөө орон нутагт хийсэн нь ховор байна. Эпидемиологийн судалгаа нь тухайн өвчний хөдлөлзүйг хянах, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудлыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой байдаг тул энэ талын судалгаа шаардлагатай байна.

ЗОРИЛГО

Судалгаанд хамрагдсан 8 аймгийн  (Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Орхон, Хэнтий) хүн амын дундах эпилепсийн тархалтын давтамжийг нас, хүйсний ялгаагаар тогтооход оршино.

МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ

Эпилепсийн тархалтын судалгааг 2008 онд дээрх аймгуудын хүн амын  дунд  АУХ-ийн Эрдмийн Зөвлөлөөр  батлагдсан  аргачлалын дагуу асуумжийн болон ретроспектив аргаар судалгаа хийв.  Дээрх аймгуудийн мэдрэлийн эмч нарт судалгааны  арга зүйг  эзэмшүүлэх сургалтыг урьдчилан явуулсан. Эпилепсийн оношийг баталгаажуулахын тулд мэдрэлийн эмчийн үзлэг, ЭЭГ шинжилгээг хийв. Зарим эргэлзээтэй тохиолдлуудад КТ,МРТ,УЗДГ, нүдний уг  зэрэг шинжилгээнүүдийн өөрчлөлтүүдийг үндэс болгов.  Илэрсэн өвчтөнүүдийг тусгай боловсруулсан картанд бүртгэв.

Судалгаанд  8 аймгийн бүх насны нийт  627762 (306482 эрэгтэй, 321280 эмэгтэй)  хүн амыг хамарч, эпилепсийн олон улсын тодорхойлолтыг үндэс болгон (2-оос доошгүй сэдээгдээгүй уналт-таталт амьдралд нь үүссэн) илрүүлэх үзлэг хийж оношлов. Илэрсэн бүх тохиолдлыг насны дэлгэрэнгүй (1-12 сар, 1-2 нас, 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12, 13-15, 16-17, 18-22, 23-27, 28-32, 33-37, 38-42, 43-47, 48-52, 53-59, 60-аас дээш) ангиллаар ангилан эр, эм хүйсээр тархалтын давтамжийг гаргав.

ХЭЛЦЭМЖ

Бидний судалгаагаар Монгол орны зарим аймгуудын хүн амын дунд эпилепсийн тархалт 1000 хүн амд 2,24 (эр-2,56; эм-1,93) тархалтын үзүүлэлттэй, насны бүлгээр ихээхэн ялгаатай байгааг манай судлаачдын судалгаатай  (Чойдог Б. 1978, Орёл Н. 1970, Цагаанхүү Г. Өлзийбаяр.Д нар 1993) харьцуулахад зарим ялгаатай байна. Үүнд:УБ хотын 0-18 насны хүүхдийн дунд эпилепсийн тархалтыг судалсан Б.Чойдогийн (1,87) судалгаатай манай судалгааны  үзүүлэлт 0-8 насанд арай бага (0,07-1,10);  харин 9-18 насанд  ойролцоо (1,10-1,87) байна. УБ хотын хүн амын дунд судалсан Н.Орёлын судалгаанаас 1000 хүн амд 0,81 үүнээс манайх илэрхий өндөр (2,24/1000 хүн амд) байна. Г. Цагаанхүү, Д. Өлзийбаяр нарын судалгаагаар эпилепсийн тархалт насанд хүрсэн (16-аас дээш) 1000 хүн амд  аймгийн төвд 2,7 (эр-3,0, эм-2,3); суманд 0,7  (эр-0,3, эм-1,1) гэсэн үзүүлэлттэй харьцуулахад хөдөөгийн хүн амын дунд бидний судалсан 16-аас дээш насны үзүүлэлт ойролцоо (1000 хүн амд 2,85) байна. Дээрх ялгааг судалсан арга, оношлогоонд баримталсан хэмжүүр, судалсан цаг үеийн ялгаа зэрэгтэй холбож тайлбарлах үндэслэлтэй. Манай судлаачдын судалгааны дүн хоорондоо ийнхүү ялгаатай байгаа боловч гадаадын зарим судлаачдын судалгааны дүнгээс нилээн бага үзүүлэлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Африк (Франклин,1971), Нигер (Walker.A,1972;Each.B,Osumtorin,1972), Өмнөт Солонгос (King, Joung.,1978), Колумбын Богат хот (Gomez.J.G,1974), Энэтхэг (Walker.A 1972), Чили, Колумби, Венесуэл (Громов.C.A, 1987) зэрэг газрын хүн амын дунд тохиолдох эпилепсийн тархалтын үзүүлэлтүүдээс манай судалгааны үзүүлэлт ихээхэн бага байна. Англи, АНУ (АНУ-ын Үндэсний Академи, Анагаах Ухааны институтын судалгаа 2003), Хятадын 2005-2006 онд  (Zhou.S,Guo.Q,Qiu.P,Sun.D), Оросын 2007 онд (Садикова.А,Шнейдер.Н,Мельников.Г) эпилепсийн тархалтыг хүн амын дунд судласан судалгааны үзүүлэлтээс багавтар  байна. Бидний судалгааны нэг онцлог нь эпилепсийн тархалтын үзүүлэлтийг насны дэлгэрэнгүй бүлэгчлэлээр гаргаж тархалтын үзүүлэлтүүдийн насны онцлог болон харьцангуй илүү тархалтын давтамжтай насны бүлгүүдийг хүйсний ялгаагаар илрүүлэн тогтоосонд оршино. Ийм насны бүлэгт 18-59  насны бүлгүүд орж байна. Эдгээр нас нь эмнэлэг биологийн ба нийгмийн нөлөөллийн зарим онцлогтой (осол гэмтэл, төрөлт, дотоод шүүрлийн булчирхайн онцлог-менопауз г.м) уялдаж байна гэж үзэх боломжтой юм.

ДҮГНЭЛT

1. Монгол орны зарим аймгуудын хүн амын дунд эпилепсийн тархалт 1000 хүн амд 2,24 (эр-2,56; эм-1,93) тархалтын үзүүлэлттэй байна.

2. Аймгуудын нэгтгэсэн дүнгээр эпилепсийн тархалтын давтамж 18-59 насны  хоорондох насны бүлгүүдэд өндөрдүү үзүүлэлт гарч байна. Энэ нь эрэгтэйчүүдэд осол гэмтлийн болон судасны шалгаант нэрвэгдэлд өртөмтгий байж болох, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт, цэвэршилт зэрэг физиологийн өөрчлөлтүүдтэй холбогдолтой байж болох юм гэж таамаглах үндэслэлтэй.

3. Эпилепсийн тархалтын түвшин 12-оос доош насны бүлгүүдэд  буурах хандлага эр, эм аль ч хүйсний хүн амд ажиглагдаж байгаа нь хүүхэд насны хүн амын дунд уг өвчний илрүүлэлт, оношлогоо дутагдалтай  байгаатай холбоотой гэж үзэх талтай

4. Гадаадын зарим судлаачдын үзүүлэлтүүдтэй харьцуулахад эпилепсийн тархалтын түвшин манайд өндөр биш байна.

 

 

Ном зүй

1. Улаанбаатар хотын эпилепситэй өвчтөнүүдийн эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдал: Монгол Улс. ДЭМБ, ЭМЯ, ЭМШУИС, СЭНТ, МЭН, МСЭМХ хамтарсан тайлан. УБ. 2004, x.9,12,21-25
2. Цагаанхүү Г., Өлзийбаяр Д., Монгол улсын хүн амын мэдрэлийн өвчлөлийн түвшин, бүтэц: ЭШ – ийн төсөлт ажлын тайлан, УБ. 1991 – 1993, 63 x.
3. Чойдог Б. Эпилепсия у детей и подростков в условиях МНР: диссертация на соискания ученой степени кандидата медицинских наук. УБ. 1978, x.123
4. Чулуунбаатар М. Эпилепси өвчин. УБ. 1992, х.11-31
5. Эрдэнэчимэг.Я, Баасанжав.Д. Улаанбаатар хотын хүн амын дунд эпилепсийн тархалт,шалтгаан хүчин зүйлс, эмнэлзүйн хэлбэрүүд, уналтын бус үеийн тархины биоидэвхижлийн өөрчлөлтүүд, оношийн холбогдол. АУ-ны докторын диссертаци. УБ.2005, х.42-47
6. Александров Ю.А., Седых Н.В., Диагностика и лечение эпилептических синдромов у детей ранного возраста: Методические рекомендации. Иркутск. 2002, с.27-29
7. Болдырев А.И. Прогноз эпилепсии в свете катамнестических исследований: Журнал невропат. и психиатр. 1985, 6: с.810-813
8. Гехт А.Б. ХХШ международный конгресс по эпилепсии: Журнал невропат. и психиатр. им. С.С. Корсакова 2000,3: с.66-67
9. Гехт А.Б., Тлапшокова Л.Б., Лебедева А.В. До инсультная эпилепсия: Журнал неврологии и психиатрии. 2000, 9: с.63-69.
10. Громов С.А., Михайлов В.А и др.: Качество жизни и реаблитация больных эпилепсией: Журнал невропат. и психиатр. им.С.С.Корсакова. 2002, 6: с.4-8
11. Гусев Е.И., Виленский Б.С и др.: Организационные вопросы диспансеризации неврологических больных: Журнал невропатологии и психиатрии Мед.: 1987,12: с.1872–1874.
12. Данилова Т.В., Исмагилов М.Ф. Распространенность эпилепсии в Казани по данным посемейного исследования: Всероссийский съезд неврологов . Казань.: 2001, с.385-387
13. Карлов В.А. Эпилепсия: Mед.: 1990, c.3-4
14. Масштаб неврологических и психиатрических проблем в последнем десятилетии XX века и тенденции их будушего развития в свете статистическо – эпидемиологических данных ВОЗ: Журнал неврологии и психиатрии. 1999, с.9
15. Петрухин А.С., Мухин К.Ю., Благосклонова Н.К., Алиханов А.А. Эпилептология : // М.: Медицина. 2000, с.610-614
16. Сараджишвили П.М., Геладзе Т.Ш. Эпилепсия : Mед.: 1977, c.17-21
17. Хопкинс Э, Эплтон Р. Эпилепсия факты: Mед.: 1998, c.17-19
18. Височная эпилепсия: Журнал невропатологии и психиатрии имени С.С Корсакова. 2000,9: с.48-57.
30. XXI Международный симпозиум по эпилепсии: Москва.: 1983, c.204-208
31. Шакаришвили Р.Р., Габашвили В.М., Прохорова Э.С. Эпилептические припадки при сосудистыx заболеваниях головного мозга: 1986, c.110-114
32. Asian and oceanian congress of neurology: September 1 –6.1991.Tokyo, Japan. 81–87,161,р:232-235
33. Аnnegers J.F.Incidence of acuta symptomatic seizures in Rochester:Minnesota Epilepsia,1993; р.453-468
34. Duncan J. S. Clinical epilepsy: New-York.: Churchill Livingstone,1995; р.408-410
36. Hauser W.A. Incidence of epilepsy and unprovored seizures in Rochester, Minnesota. Epilepsia. 1993; p.453-468
37. Kramer U., Nevo V., Neufeed V et al. Епидемиология эпилепсии у детей: Журнал неврологии и психиатрии .,1999; p.3-4
38. Neurological, Psychiatric, and Developmental Disorders. Meeting the challenge in the developing world.
Institute of Medicine National Academy Press. Washington, D.C. 2004; р.183-190.
39. Osuntokun B.O., Эпилепсия у жителей Нигерии / исследование 532 больных / Мед.
География. отд. выпуск. 1985,12: с.52-56
40. Richard A, Gus B, David Ch. Epilepsy. 1992, p.21-25
41. Roger J., Burean M. International classification of epilepsies, epileptic syndromes and relatе seizure disorders. Epileptic syndromes in infancy, childhood and adolescence: 1992; р.403-413
42. Shorvon S. The epidemiology of epilepsy. British branch of the international league against epilepsy: Oxford.; 1995; р.1-10.
43. Victor Lonasescu., Hans Zellweger., Genetics in Neurology. 1983; p.310-314
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1102
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК