Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Монгол хүний дотор эрхтний лавлагаа хэмжээний математик загварчлал, харьцуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

123Д.Амгаланбаатар. М.Энхжаргал.123Д.Амгаланбаатар. М.Энхжаргал.

АУХүрээлэн, ШУТ-ийн Авиценна Төв, ЭМШУИС, БАС.

 
Абстракт

 

 

Objective: Mathematical modeling of reference values of internal organs of Mongolians (in vitro) and compare them with results of two and three-dimensional ultrasound measurements. Results: Comparative analysis of the volume of internal organs of adult Mongolians determined with the help of mathematical modeling with the volume established with 2D ultrasound linear measurements revealed no statistically significant difference between parenchymal organs and revealed statistically significant difference between other organs (P<0.001).

 

Хүний биеийн галбир, түүний эд, эрхтний бүтэц нь гадаад орчин-үйл ажиллагааны харилцан үйлчлэлтэй салшгүй нэгдмэл оршдог. Цочруулагчийн чанар шинэчлэгдэхэд эрхтэн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөж бүтцийн хувиралд оруулдаг байна. Дотор эрхтний хэмжилзүйн судалгааны материалд үндэслэн тодорхой бүлгийн дотор, бүлгүүдийн хооронд, төрхтнүүдийн хоорондох ялгаа хийгээд эд эрхтний хэмжээний насны хөдлөлзүйн хамаарал, өөрчлөлтийн талаар эрдэмтдийн хийсэн сонирхолтой дүгнэлт олонтаа байна. Хорьдугаар зууны сүүлчийн хагаст хүн төрөлхтөний ертөнцийг үзэх үзэлд хоёр агуу их дэвшил гарсан юм. Үүний нэг нь дэлхийн байгалийн нөөц баялгийн хязгаарлагдмал байдал, экологийн сүйрлийн аюулыг мэдэрч, амьдралын үнэт зүйлс, өдөр тутмын зан үйлд хандах хандлагыг экологийн ухамсар тийш өөрчлөх шаардлагатайг ухаарсанд оршино. Хоёр дахь нь учир шалтгаант (детермированный) системд цаг хугацаа, орон зайн тогтмол болон квазистохастик (тогтмол бус) үелэл байдгийг нээж, ийм шугаман бус үйл хөдлөл нь байгалийн ихэнх системд ердийн үзэгдэл байдалтай оршиж байдгийг ойлгосон явдал юм [1]. Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн үндэс нь агуу их математикч, байгаль судлаач Ньютон, Лейбниц нарын үндэслэсэн, дифференциал тэгшитгэлийн тусламжтайгаар бичигдсэн үйл явцын математик илэрхийлэл юм. Шууд болон урвуу кинетик бодлого гэж нэрлэгдэх системийг бодох боломж бүхий шугаман дифференциал тэгшитгэлийн бодолтын аргууд боловсруулагдсан байна. Шууд бодлого нь-баруун гар талын өгөгдсөн гишүүдийн анхны болон хязгаарын нөхцлүүдээр хариуг олоход (Кошийн бодлого) чиглэдэг бөгөөд олон тохиолдолд ганцхан хариутай байна. Урвуу бодлого-системийн баруун хэсгийг туршилтын өгөгдлөөр сэргээхэд оршино. Математикийн хувьд энэ нь байгалийн үзэгдлийн үндсэн зүй тогтолтой нийцсэн шинжлэх ухааны ерөнхий бодолттой таарах шаардлагыг хангасан байдаг. Сүүлийн 2-3 зууны турш шинжлэх ухаан 2 үндсэн чиглэл дээр тулгуурлан хөгжиж ирсэн. Түүний нэг дэх нь шалтгаан-үр дагаврын нэг утгат харилцан уялдааны тухай ойлголт (дифференциал систем тэгшитгэлийн нэг утгат хариу) юм. Энэ зарчим нь практикт өргөн батлагддаг нь ялангуяа физик процессыг илэрхийлэх дифференциал тэгшитгэлийн онолын агуу их амжилт (техникийн үндэс, барилга, машин), хэлбэлзлийн болон радиотехникийн онолд (хэвлэл, мэдээллийн хэрэгслийн техникийн үндэс) тусгалаа олсон юм. Энэ зарчмын хэрэглээ нь орчин үеийн техникийн дэвшилд хүрэх боломжийг олгосон юм [3]. Монгол хүний морфофизиологийн олон талт судалгааны үр дүнд тулгуурлан системийн загварчлалын үүднээс анализ хийх шаардлага урган гарч байна. 
Зорилго
Монгол хүний дотор эрхтний лавлагаа хэмжээг (in vitro) математик загварчилж, хоёр ба гурван хэмжээст эхографийн үзүүлэлттэй жишихэд оршино. 
Үр дүн, хэлцэмж
Эрхтний лавлагаа хэмжээг амьд үеийн хэмжээ болгон сэргээх математик загварчлалын үндэс
Дүгнэлт
1. Экологийн тодорхой орчинд буй монгол хүүхэд, насанд хүрэгчдийн бие бялдар, дотор эрхтний хэмжээг анх тогтоосон нь анагаах ухаан, хүн судлал, хүний морфологи болон эмнэлзүйн судалгааны лавлагаа хэрэглэгдэхүүн гэж үзэж байна. Энэ судалгааны хүрээнд насанд хүрэгчдийн дотор эрхтний лавлагаа хэмжээг амьд үеийн хэмжээс болгон сэргээх математик загварчлалын үндсийг боловсруулсан.
2. Насанд хүрэгчдийн дотор эрхтний эзлэхүүний математик загварчлалаар сэргээн тогтоосон үзүүлэлтийг хоёр хэмжээст эхографийн шинжилгээгээр тогтоосон эзлэхүүний хэмжээтэй харьцуулахад цул эрхтнүүдийн хооронд статистик магадлалтай ялгаагүй, хөндийт эрхтнүүдийн хооронд статистик магадлалтай ялгаатай байна (P<0.001).

 

 

Ном зүй

1. Мижиддорж.Р. “Аяндаа цэгцрэх тогтолцоо, түүний эргэн тойронд” УБ. 2009. с.12-62.
2. Ризниченко Г.Ю., Рубин А.Б. “Модели регуляции фотосинтетического электронного транспорта. В сб. Проблемы регуляции в биологических системах”. Под.ред А.Б. Рубина, М. ИКИ-РХД. 2007. с.165-194.
3. Туул. М “Монгол хүний бие бялдар, эрхтний хэмжлийн насны хөдлөлзүй ба стереометрийн судалгаа” АШУ-ны докторын зэрэг горилсон бүтээл. УБ. 2010 он. х.22
4. Цэцгээ Ж. “Монгол хүний дотор эрхтний хэт авиан хэмжээс, мэс заслын зарим эмгэгийн хам шинж” АШУ-ны докторын зэрэг горилсон бүтээл. УБ. 2006 он. с.188-215.
5. Iris De Odorico, MD, Kathy A. Spaulding,DVM., et all. Normal Splenic Volumes Estimated Using Three-Dimentional Ultrasonography. J.Ultrasound Med 18:231-236, 1999.
6. P.M.Lamb, BSc, MRCP, FRCR, A.Lund, DCR, DMU., et all. Spleen size: how well do linear ultrasound measurements correlate with 3D CT volume assessments?. British J.of Radiology 75(2002), 573-577
7. R.G.Hosey, C.G.Mattocola., et all. Ultrasound assessment of spleen size in collegiate athletes. Br J Sports Med 2006; 40:251-254.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Танилцаж, нийтлэх санал өгсөн: Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагвацэрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 906
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК