Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Хачигт энцефалитын дархлаажуулалтын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Уянга1, З.Адъяасүрэн1, С.Цогтсайхан2, Д.Даваалхам3

 Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв (БГХӨСҮТ)1,Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн био анагаахын сургууль,Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль3

 
Абстракт

 

Objective: To evaluate efficacy of vaccination against tick-born encephalitis by determination of specific antibody titer. 
Materials and Methods. 224 vaccinated residents (77 females, 147 males) of Selenge aimag with mean age of 33.1(6-60), 20 worker of Ulaanbaatar with mean age of 36 (23-53) were enrolled to the study. We used Avidity determination of antibodies againt TBE Virus ELISA (Ig G) manufactured by the EUROIMMUN.

Result:
At 2-6 months after first dose RAI%  was in low (29.4-32%), at 1 month after second  dose RAI%  was in equivocal (53.9%-55.6%),  at 6 months after third  vaccination RAI%  was in high  (72.5%-79.8%) avidity antibodies  in two groups. That mean RAI% is increasing depend from repetition doses in both schedule.
These differences were statistically significant for all post vaccination evalution days (60,90; p<0.05 ) conventional, and accelerated (60,90,240;  p<0.001)schedule.  In our study, there are no statistically significant difference (p>0.05) level of RAI%  in 6 months after second dose with compared two schedule.  But it getting high level of RAI% was developed in short time (before 90 days) with the accelerated schedule than conventional schedule. Antibody titer of 2-200 RU/ ml were observed in all attendants of Selenge aimag. But only 34% of them show a protective titer. In details 62.8% of people vaccinated in 2002-2004, 55.8% of people vaccinated in 2005-2007 and 50.2% of people vaccinated in 2007-2009 year have demonstrated a protective titer. Only 21.7% and 13.4% of people vaccinated by rapid scheme and people received only first dose, respectively, have a protective immunity against TBE. 
Conclusion:
1.  The level of RAI% is increasing depends from repetition doses of vaccine TBE with accelerated and conventional schedule.
2. The high level of RAI% is getting at 6 months after second dose with accelerated and conventional schedule.
3. Complete dose of TBE vaccine develop a better action for establishment of specific protective immunity

 

 

Үндэслэл
Хачгаар дамждаг халдварт (хачигт энцефалит, хачигт боррелиоз, риккетсиоз) өвчнүүд байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд гол төлөв үүсгэгчийг дамжуулагч хачиг нь  газарзүйн дунд бүсийн ой мод ихтэй газар нутагт тохиолдоно.  Төв Европ, Газар дундын тэнгис, Дорнод сибирь, Дундад  ази, Дундад сибирь, Өвөр байгал, Хянган-Ангар, Номхон далай гэсэн хачигт энцефалитын 7 том бүлэг голомт оршиж байна. Манай орны хувьд 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт энцефалитын вирусийн эсрэгбиеийг илрүүлж байсан ба 1998 оноос  НЭМХ, ХӨСҮТ, БГХӨЭСТ, ОХУ-ын Эрхүү хотын Халдвар нян судлалын хүрээлэнтэй хамтарч Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудын ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалж эхэлсэн байна. Судалгаагаар манай улсын ойн хачгийн энцефалитын вирусын дундаж халдварлалт нь 3.4% (Абмэд 2006) буюу их халдварлалттай бүс нутагт багтаж үүнээс Сэлэнгэ аймаг харьцангуй өндөр(6-11%) байв.  Иймд голомтот нутгийн хүн амыг хачигт энцефалит өвчнөөс сэргийлэхийн тулд  2002 оноос эхлэн хачигт энцефалитын голомттой Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн хүн амыг  дархлаажуулж эхэлснээр 1220-оод хүнийг бүрэн тунд, 2900-аад хүнийг 2 тунд хамруулаад байна.  Мөн 2008 оноос Архангай, Баянхонгор, Багануур, Хэнтий, Хөвсгөл, Дорнод  аймаг, Улаанбаатар хотын эрсдэлт хүн амд хачигт энцефалитын дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж эхлээд  байна. Хачигт энцефалитын вакциныг хачигт энцефалитын голомтот нутгийн хүн амд  болон дээрх  нутагт ажиллаж байгаа ХАА, барилга, уул уурхай, усжуулалт, ан агнуур, мод бэлтгэгч, дадлагын оюутан зэрэг хүмүүст хачигт энцефалитаас сэргийлэх зорилгоор хийдэг. Уг вакцин нь ОХУ-д үйлдвэрлэсэн эсийн өсгөвөрийн хуурайшуулсан вакцин бөгөөд  3 тун хийсний дүнд 3 жилийн  турш дархлаа тогтдог байна. Хачигт энцефалитын вакцины бүрэн тунд голомтот нутгийн хүн амыг  төгс хамруулах боломжтой ч байнгын шилжилт хөдөлгөөн ихтэй  ажилладаг хүмүүсийн  ажил байдлын онцлогоос хамаарч   энэ ажилд ихээхэн бэрхшээл учирч байна.  Иймд бид түргэвчилсэн загвар  болох  эхний 2 тунг 1-2 сарын зайтайгаар нийслэл хотын зарим  хүн амыг дархлаажуулж эхлээд байна.  Иймээс  өөрийн оронд хэрэглэж буй ОХУ-д үйлдвэрлэсэн эсийн өсгөвөрийн вакцины монгол хүнд  дархлаа төрүүлэх идэвхийг лабораторийн орчин үеийн  арга  ашиглан  судлахыг зорилоо.
Судалгааны  зорилго
Хачигт  энцефалитын вакцины   дархлаа тогтоох идэвхийг судлах. 
Хэлцэмж
Хачигт  энцефалитын  вакцины  түргэвчилсэн схемээр хоёр дахь тунг хийгээд 1 сар болоход дархлалын түвшин нь  өмнөх түвшингээс 24.5±6.4%-иар (p<0.05) статистикийн  магадлалтай өссөн бол хоёр дахь тунг хийгээд 6 сар болоход дархлалын түвшин нь  25.9±4.6%-иар (p<0.001) статистикийн магадлалтай өссөн байна. Yүнийг Герман улсад хийгдсэн Encepur  болон FSME-IMMUN 0.25 ml Junior  хоёр вакциныг  ердийн схем (0,28,300 өдрүүдэд), түргэвчилсэн схем (0,14,300 өдрүүдэд)-ээр дархлаажуулсны дараах дархлаа тогтоцыг харьцуулан судалсан судалгааны  дүнтэй харьцуулахад  хоёр схемд дархлалын түвшин  хоёр дахь тунг хийгээд 1 сарын дараа (p<0.001) статистикийн магадлалтай өссөн байна. Бидний судалгаагаар вакцины эхний хоёр тунг 2 сарын зайтай хийхэд дээрх 1 сарын зайтай хийхэд өссөн (p<0.001) статистикийн магадлалтай ижил  байна. Харин Ж.Батаа, Д.Абмэд нар 2004 онд хийсэн  хачигт энцефалитын вакциныг ердийн схемээр хийж дархлаажуулалтын үр дүнг тооцоход хамгаалах чадвартай таньц (1:80)-ээс дээш таньцтай хүний тоо 1-р тунгаас 6 сарын дараа 60 байсан бол 2-р тунгаас 6 сарын  дараа 84 болж (90.3%) өссөнийг харуулав. Бидний судалгаагаар 1-р тунгаас 6 сарын дараа  (8)80%-д  бага  түвшинд дархлаа тогтсон бол  2 дахь тунгаас 6 сарын дараа гэхэд  судалгаанд хамрагсадын (8)80% нь өндөр түвшинд дархлаа тогтсон байна.  Вакцины  эхний тунг хийлгээд 2-6 сар болоход хоёр бүлэгт дархлалын түвшин (RAI% < 40%) бага буюу 29.4-32%,  хоёр дахь тунг хийлгээд 1 сар болоход   дархлалын дундаж түвшин   (RAI% - 40%-60%) дунд  буюу 53.9%-55.6%, хоёр дахь тунг хийлгээд 6 сар болоход  дархлалын дундаж түвшин  (RAI% >60% ) өндөр буюу 72.5%-79.8% болсон байна. Энэ нь хачигт энцефалитын  вакциныг ердийн ба түргэвчилсэн  схемээр хийхэд тунгийн давталтаас  хамааран дархлалын түвшин нэмэгдэж байгааг харуулж байна. ОХУ-ын эрдэмтэн Галина Н.Линова, Елена В. Павлинко нарын хийсэн судалгаагаар хачигт энцефалитын 4 төрлийн вакцины дараах эсрэгбиеийн таньц  RAI% нь 31% ба түүнээс дээш байх тохиолдолд вирус саармагжуулах эсрэгбиеийн таньц маш өндөр (6.3-7.4 log) байдаг. Энэ  хэмжээг дархлаа судлалын   ач холбогдолтойд тооцдог байна. Хачигт  энцефалитын  вакциныг хоёр схемээр хийхэд дархлаа тогтоцын түвшин хоёр бүлэгт ялгаатай болох нь  (p>0.05)   статистикийн  магадлалтай ялгаа ажиглагдаагүй ч түргэвчилсэн схемээр дархлаажуулах нь ердийн схемээр дархлаажуулснаас богинохон хугацаанд буюу 90 хоногоор түрүүлж  дархлалын түвшин (RAI% >60% ) өндөр болж  байгааг энэхүү судалгаа харууллаа. Иймд хачигт энцефалитын улиралчлал эхлэхэд вакцинжуулсан хүний цусны ийлдсэнд дархлалын түвшин өндөр байхаар бодож хачигт энцефалитын дархлаажуулалтыг түргэвчилсэн схемээр (эхний хоёр тунг 0,30 дахь өдөрт) 1-2 сард  хийх нь давтан тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Судалгааны үр дүнгээс үзэхэд вакцины дараах эсрэгбиеийн доод таньц 0.7 RU/ ml  бол В бүлгийн бүх хүнд 2-200 RU/ ml  байгаа нь эдгээр хүмүүс бүгд хачигт энцефалитын вирусын эсрэг дархлаатай байна. В бүлэг нь вакцин хийлгээд харилцан адилгүй хугацаа болж байгаа юм. Үүнд вакцин хийлгээд 5, 2 жил, 6 сар болж байгаа хүмүүсийн цусны ийлдсэн дэхь эсрэгбиеийн таньц >0.7 RU/ ml  (вирус саармагжуулах эсрэгбиеийн доод таньц) байгаа нь  хачигт энцефалитын вакцин хийлгэсний  дараа цусан дахь эсрэгбиеийн таньц удаан хугацаанд хадгалагдаж байна. В бүлгийн цусан дахь эсрэгбиеийн дундаж таньц 1-р бүлэгт хамгийн өндөр байж байгаад 5-р бүлэгт буурч байгаа нь бүрэн бус тунгийн хамралтын хувь болон судалгаанд хамрагдсан хүний тоо нэмэгдсэн байгаатай холбоотой байж болох юм. Өвчилсөн хүний  цусны ийлдсэн дэхь эсрэгбиеийн таньц вакцин хийлгэсэн хүний цусны ийлдсэн  дэхь эсрэгбиеийн таньцын түвшингээс өндөр байгаа нь хачигт энцефалитын халдвар авсан тохиолдолд цусан дахь эсрэгбиеийн таньц өндөр хадгалагдаж байна.
ДҮГНЭЛТ
1. Хачигт энцефалитын  вакциныг ердийн ба түргэвчилсэн  схемээр хийхэд тунгийн давталтаас  хамааран дархлалын түвшин нэмэгдэж байна.
2. Хачигт энцефалитын  вакциныг хоёр схемээр хийхэд, хоёр дахь тунгаас  6 сарын дараа  дархлалын түвшинд өндөр болж байна.
3. Хачигт энцефалитын вакцины бүрэн  тун  дархлалын өвөрмөц эсрэгбиеийг илүү өндөр тогтоож байна.

 

 

ЗӨВЛӨМЖ

  1. Эрсдэлт бүлгийн хүн амыг хачигт энцефалитаас сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг  түргэвчилсэн схемээр хийхдээ 1-2 сард хийх нь  хачигт энцефалитын улиралчлал эхлэхэд (4 сар) дархлаа өндөр (>60%)  болж байхаар зохион байгуулах нь  зүйтэй  байна.
  2. Бүрэн  бус тунд хамрагдсан хүмүүсийн цусны ийлдсэн дэхь эсрэгбиеийн таньц бүрэн тунд хамрагдсан хүний цусны ийлдсэн дэхь эсрэгбиеийн таньцын бага  байгаа  нь хачигт энцефалитын дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдах  нь ач холбогдолтой болохыг харуулж байна. 
Ном зүй

1. Батаа. Ж, Абмэд Д. Хачигт халдварв Улаанбаатар: 2007. х. 110.
2. Ж.Батаа, Д.Абмэд, Н.Цэнд, П.Нямдаваа, Д.Цэрэндолгор, У.Нармандах, А.Долгорханд, Б.Наранцэцэг, Б.Нармандах \"Монгол улсад хачигт энцефалитын эсрэг дархлаажуулалт хийсэн үр дүн\" Биотехнологийн судалгаа, үйлдвэрлэл, хэрэглээ. 2004 он. Хуудас 20-24
3. Ц.Наранзул, Ж.Сарантуяа, П.Нямдаваа \"Шанхайд үйлдвэрлэсэн томуугийн идэвхигүйжүүлсэн вакцины дархлал тогтоох идэвхийг судалсан дүн\" Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл. 2009 он. Хуудас 20-24
4. Стронин. О.Е, Сурова. Ю.Ю, Шутова Н.А, Шестакова. И.И, Шарова О.И, Эффективность вакцинаций против клешевого энцефалита. Томск
5. Зильбер Л.А. Весенний эпидемический клещевой энцефалит. Архив биол.наук-Т.56. 1939. Вып.2.С.9-37
6. Клонин Г.В. Мировое распространение иксодых клещей, Наука, 1981. х 49-50
7. Злобин В.И, Беликов.С.И, Джиоев Ю.П, Молекулярная эпидемиология клещевого энцефалита, Иркутск. 2003, х 123-131
8. Погодина В.В, Бочкаво Н.Г, Иммунологические и некоторые этиологические аспекты изучения серотипа Айна/1448 вируса клещвого энцефалита. 1981. х735-741
9. Rendi-Wagner.P, Kundi.M, Zent.O, Dvorak.G, Jeehnig.P, Holzmann.H, Mikolasek.A, Kollaritsch.H6 Persistence of protevtive immunity following vaccination against tick born encephalitis-Longer than than expected. The Official Journal of the International Society for Vaccines. Vol 22. July 2004
10. Christoph Wittermann, Uwe Nicolay, Anne Katrin Hilbert, Ines Schoendorf \"Peadiatric tick-born encephalitis vaccines; Shedules to optimize protection\" International Journal of Medical Microbiology. Vol 298. Germany. April 2008
11. Galina N.Leonova and Elena V.Pavlenko \"Characterization of neutralizing antibodies to Far Eastern of tick born encephalitis virus subtype and the antibody for four tick borne encephalitis vaccines in human. 2009 year.
12. Мягмар Ж, Өнөрсайхан У, Агиймаа Ш, Мөнхтуяа С, Байгальмаа Б, Оюунцэцэг Ш. Хачигт энцефалитын оношлогоо. Аялал жуулчлал ба эрүүл мэнд олон улсын бага хурал. БГХӨСҮТ. Улаанбаатар. 2009.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК