Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Элэгний дутагдлыг засан зүгшрүүлэхэд элэгний эсийн ксенотрансплантацийн туршилтын үр дүн
( Илтгэлийн хураангуй )

А.Н.Плеханов, X.П.Монголов, А.И.Товаршинов

Буриад Улсын Их Сургууль, Улан-Удэ, ОХУ

<span style="\&quot;font-family:&quot;Arial&quot;,&quot;sans-serif&quot;;" letter-spacing:.1pt\"="">

 
Абстракт

In article on a sufficient experimental material efficiency xenotransplantation hepatocytes in correction of hepatic insufficiency after a resection of a liver is proved. Xenotransplantation hepatocytes improves proteinsynthetic function of a liver, reduces activity cytolisis, normalizes parameters of a hemostasis, and also positively influences activity of regeneration of a liver. The estimation of regeneration was made on the basis of research of weight of a liver and a spleen. The most effective in correction postresection hepatic failure is xenotransplantation cryoconservated isolated hepatocytes in a spleen

 

Сүүлийн жилүүдэд дэлхийд элэг шилжүүлэн суулгах мэс заслын амжилтууд элэгний хавдрын төгс хагалгааны тоог ихэсгэхэд хүргэсэн [2]. Гэвч хагалгааны дараах хүндрэл (15-75%, дунджаар 38%) элгийг их хэмжээгээр тайрах хагалгааг хийхэд ихээхэн саад болж байна [8]. Элэгний хүнд хагалгааны дараа нас баралтанд хүргэдэг эрт үеийн хүндрэл нь элэгний дутмагшил юм. Мэс засал болон эмийн эмчилгээний аргууд боловсронгуй болж байгаа ч энэ хүнд хэлбэрийн хүндрэлийн нас баралт нь өндөр (60-90%) байсаар байна [9].Сүүлийн жилүүдэд элэний хурц дутагдлаас урьдчилан сэргийлэх ба эмчлэх зорилгоор элэгний эсийг амжилттай хэрэглэж байна [5, 7]. Эд ба үүдэл эсийг шилжүүлэн суулгах бичил мэс заслын шинэ салбар хөгжиж байна.Дээр дурьдсаны дагуу туршилтын үед элэгний том хэмжээний тайрах хагалгааны дараа үүссэн элэгний хурц дутагдлыг засан зүгшрүүлэхэд дэлүүний гаралтай тусгаарлагдмал хепатоцитыг шилжүүлэн суулгах судалгаа сонирхол татсан юм.  
Mатериал, арга зүй: Туршилтад 6 сараас доошгүй настай, 200-250 гр жинтэй Вистар омгийн эр-хархыг ашигласан. Эдгээр амьтдыг виварийн нөхцөлд байлгаж тохирсон хоол унд өгч байв. Туршилтын амьтанд ариун нөхцөлд мэдээ алдуулан элэгний 90% тайрч, элэгний хурц дутагдал үүсгэсэн.
Бүх амьтдыг шилжүүлэн суулгах голомтод байрлалаас хамааран 4 бүлэг болгон хуваасан:
- Нэг хяналтын (хуурамч хагалгаа хийсэн амьтад)-18 харх;
- Хоёр-элэгний 90% тайран, тусгаарлагдмал хепатоцитуудыг дэлүүнд (ОГ №1) болон арьсан доорх өөхөн эдэд (ОГ №2) шилжүүлэн суулгасан 22 харх,
- Гурав-элэгний 90% тайран, элэгний цуллагт болон арьсан доорх өөхөн эдэд хепатоцитуудыг суулгаж засаж зүгшрүүлэлт хийсэн (ОГ № 3) 18 харх.
- Амьд үлдсэн амьтдыг 2,5,11,71 дахь хоногт туршилтаас гаргасан. Зенотрансплантацийг шууд хагалгааны төгсгөлд хэвлийн урьд хананы арьсан доорх өөхөн эд болон хэвлийн хөндийд 1.0 мл, дэлүү ба элгэнд 0.3 мл эсийн суспензи хийсэн. Элэгний биоматериалыг 55 шинэ төрсөн орос цагаан омгийн гахайн тооройноос аргачилалын дагуу ариун нөхцөлд авсан. Элэгний эсийг ялгаж авахдаа М.Веrrу-ийн (1969) хосолсон аргыг хэрэглэсэн [6]. Эсүүдийг ялган авах бүх шатанд бактериологийн хяналт хийж байсан [4]. Эсүүдийн амьдрах чадварыг будагчийг үгүйсгэх сорилын тусламжтай тоолж байв [3]. Даршилсан эсүүдийг 70 градусын хэмтэй орчинд нэг сарын турш хадгалсан. Амьдрах чадвартай эсүүдийн агууламж 80-85% байв. Туршилтын амьтдын цусны сийвэнгийн биохимийн үзүүлэлтүүдийг “Синхрон - 5” анализаторын (Весkman, АНУ) тусламжтай нийт уураг (г/л), альбумин (г/л), АсАТ, АлАТ (МЕ/л), холинэстераз (ХЭ) (МЕ/л), лейцинаминопептидаз (ЛАП) (МЕ/л), гаммаглютамилтранспептидаз (ГГТ) (МЕ/л), альбумин/глобулин харьцааны коэффициент (А/Г) тодорхойлсон. Цус бүлэгнэлтийн системд протромбины индекс (ПТИ), идэвхжүүлсэн протромбины хугацаа (АПТВ), ууссан.фибрин-мономерын комплекс (РФМК), цусны зуурамтгай чанар зэрэг үзүүлэлтийг тодорхойлсон. Элэг болон дэлүүний жинг Adventurer TM Balances (OHAUS АНУ) электрон жинг ашиглан шууд задлан шинжилгээний дараа хэмжиж байсан. Үр дүнг Windows Statistic 6.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийлээ 

Ном зүй

1. Боровиков В.П., Боровиков И.П. STATISTICA - Статистический анализ и обработка данных в среде Windows- М.: Филин, 1997.
2. Вишневский В.А., Назаренко Н.А., Чжао А.В. // Анн. хирург. гепатол.- 1999.-Т.4,№2. С.185-186.
3. Кованов. В.В. Эксперимент в хирургии- М.: Мол. гвардия, 1989.
4. Павловский М.П., Бойко Н.И., Постранский М.П. // Вестн. хир. -1990. -№10. -С.29-31.
5. Arranz Caso J.A, Cuervas-Mons Martinez // Med. Clin. (Bare). - 2006. - Vol.106, Nsi.-P. 27-35.
6. Berry M.N., Friend D.S. //J. Cell Biol.-1969.-Vol. 43.-P.506-520.
7. Birraux J., Genin B., Sinigaglia C. // Eur. J. Pediatr. Surg. - 2007. - Vol. 8,№4. - P. 224-229.
8. Shimada M., Matsumata T., Akazawa K. // Amer. J. Surg.- 2004.-Vol 167,№4.-P.399-403.
9. Van-Leeuwen P.A., Hong R.W., Rounds J.D. // Surg.- 2007.-Vol. 110, №2.-P. 169-174.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Танилцаж, нийтлэх санал өгсөн: Академич Б.Цэрэндаш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 839
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК