Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 3(153)
Сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилт, хоол тэжээлийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Д.Энхмягмар1, С.Хишигтогтох1, Д.Эрдэнэчимэг1 Ж.Батжаргал1, Б.Бурмаа2

1НЭМХ, 2ЭМЯ

 
Абстракт

 

Materials and Methods

The descriptive and cross sectional study was carried out in 4 districts of Ulaanbaatar  city (750 schoolchildren from each district) and 2 aimags (889 schoolchildren from Uvurkhangai and 925 from Dornod) of Mongolia. The study was conducted in two steps, Step  1 or beginning of school year  covered totally 4760 schoolchildren and in end of school year totally 4108 schoolchildren. Data for the survey was collected by using questionnaire and clinical examintions and antropometric measurements. Weight of schoolchildren was used UNISCALE electrical scales with precision to 100g and height was used standard measurement with precision to 1mm. Schoolchildren’s growth was assessed by method “Sigma” and compared to the survey “Growth means of schoolchildren up to 16 years of Mongolia” (PHI, 2006).The nutritional status of schoolchildren were taken in accordance with the Z score calculated with relation to WHO average population anthropometric reference (WHO, 1995).Also determined current nutrition situation of surveyed schoolchildren by using 24 hours recall method and assessed. Nutrition assessment was used the standard indicators of Technical Committee, WHO [3,7,8].    
Results
A total of 4760 (46.6% boys and 53.4% girls) school children were present beginning of the school year and 4108 (46.0% boys and 54% girls) of their were end of school year during the visit. Almost 60 of the total school children were from districts of UB beginning and end of school year. 
Beginning of the school year, 5.1 percent of total surveyed schoolchildren were assessed underweight and 14.1 percent is stunting, 1.7 percent is wasting and end of school year it was 4.7 percent underweight, 13.9 percent stunting and 1.2 percent wasting.  
71.7 percent of total respondents have breakfast sometimes, 83.2 of them have a lunch only one time per day, and 38.3 percent of total daily energy takes from dinner and have not any difference between age groups. Consumption of food products such as green vegetables, beef liver which are rich with vitamin A is inadequate. Example; among 7-10 years old 184.9 mcg, 11-14 years 247.2 mcg, above 15 years old was 241.6 mcg.Amount minerals such as calcium and phosphorium per day was among 7-10 years old 398.2mg and 756.1мг, 11-14 насанд кальци 277.8-301.5мг, фосфор 688.6-899.5мг, above 15 years old was calcium 366.4-378.3mg, phosphorium 875.3-978.8mg. Dairy consumption was analyzed by urban and rural areas among schoolchildren and it was among urban schoolchildren is more by 16.6-21.4 percent from rural areas.
Conclusion:
1. The progress made improving gradually the nutritional status of schoolchildren from previous study. The prevalence of underweight, stunting and wasting is “low” level among schoolchildren by WHO. There is statistically significant lower nutritional status among schoolchildren in  rural area than in urban.
2. Micronutrient deficiency is main reason of undernutrition among schoolchildren.  In other words, the vitamins (C, A, D), and minerals (Ca, Fe) which are essential for schoolchildren growth and fiber is insufficient in their food. The consumption of diary is inadequate among schoolchildren of rural area compared to urban.
3. Consumption of fruits and vegetables and diary products is inadeguate among total surveyed schoolchildren especially in rural area.

 

Оршил
Манай орны ерөнхий боловсролын 756 сургуульд 522,066 хүүхэд суралцаж байгаа бөгөөд нийт хүн амын 19,0 хувийг сургуулийн насны хүүхэд эзэлж байна. Шинэ мянганд хүүхдийн эрүүл ахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тэргүүлэх  чиглэлийн нэгээр “Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг судлах“ [6] гэж тогтоожээ. Хот, хөдөөгийн 9022 сурагчдын биеийн хөгжлийг судалж үзэхэд хөдөөгийн хүүхдийн өсөлт хотын хүүхдийнхээс хоцорч байгаа бөгөөд ДЭМБ-ын бие бялдрын өсөлтийн үзүүлэлттэй харьцуулахад хөвгүүдийн 4.8%, охидын 9.2% нь жин багатай байна. Хөдөө болон гэр хороололд амьдардаг хүүхдийн биеийн өндөр орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс дунджаар 3-6 см-ээр нам, жин нь 2-5 кг-аар бага байна [4]. Хоол судлалын төвийн (1997) хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 7.3 хувь нь хоол тэжээлийн дуталтай, 16.3 хувь нь өсөлт хоцорсон, 46.9 хувь нь дунджаас доогуур жинтэй, 49.0 хувь нь дунджаас доогуур өндөртэй, 13.8 хувь нь иодын дуталтай байв. Судалгаанд хамрагдсан хүүхдийн 45.0 хувь нь тогтмол хооллодоггүй, өдөрт нэг удаа хооллодог, ихэнх нь өглөөний цайг тогтмол уудаггүй гэжээ. 11-14 насны хүүхэд хоногт шаардлагатай илчлэгийнхээ 52.8 хувь,  15-17 насны хүүхэд 50.5 хувийг авч  байв [2]. Иймд сурагчдын эрүүл мэндийн түвшинг тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Зорилго. Сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилт, бодит хооллолтын байдлыг судлан тогтоох                                                                                  
Материал, арга зүй
Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрээс 750 сурагч, Өвөрхангай аймгаас 889, Дорнод аймгаас 925 нийт 4800 гаруй сурагчдыг судалгаанд хамруулав. Нэгэн агшингийн дескриптив судалгааны загвараар судалгааг явуулсан. Сурагчдын өсөлт хөгжилтийн байдлыг тодорхойлоход антропометрийн аргыг ашиглав. Судалгаанд хамрагдсан сурагчдын биеийн жинг 100 граммын нарийвчлалтай “UNISCALE” цахилгаан жин, биеийн өндрийг зориулалтын өндөр хэмжигчийг ашиглан тус тус хэмжсэн. Бие бялдрын өсөлтийн байдлыг “Сигма” хэлбэлзлийн аргаар үнэлж, “16 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилтийн дундаж үзүүлэлт” [7]-тэй харьцуулсан. Мөн ДЭМБ-аас гаргасан “жишиг хүн амын бие бялдрын өсөлтийн лавлагаа” хэмжээний дундаж үзүүлэлтээс хэлбэлзэж буй “Z” онооны үнэлгээгээр тооцож тодорхойлов (ДЭМБ, 1995). 
Хэлцэмж
Сурагчдын бие бялдрын өсөлт, хөгжилт: Судалгаанд хамрагдсан сурагчдын  биеийн  жин, өндрийг хичээлийн эхэнд болон эцэст давтан хэмжсэн бөгөөд сурагчдын дунд 5.1% тураалтай, 14.1% өсөлтийн хоцролттой, 1.7% нь туранхай  байна. Сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилтийг ДЭМБ-ын 1995 оны ангиллаар үнэлбэл сурагчдын дунд тураал, өсөлт хоцролт, туранхай хүүхдийн  түвшин “бага” зэргийн тархалттай байна. Сурагчдын дундах өсөлт хоцролт (14.1%), тураал (5.1%)-ын тархалтыг “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн бодит байдал, физиологийн хэрэгцээг нарийвчлан боловсруулах” (өсөлт хоцролт 16.3%, тураал 7.3% ХСТ, 1997) судалгаа болон “Өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн үнэлгээ” (өсөлт хоцролт 12.7%, тураал 6.6% - ХСТ, 2005) судалгааны дүнтэй харьцуулахад ойролцоо байгаа бөгөөд 1997 оныхоос тураалын тархалт 2.2%, өсөлт хоцролт 1.4%-иар  буурсан  байна. Гэхдээ тураал, өсөлт хоцролтын бууралт аажим явцтай, хангалтгүй байгаа нь энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг судалгааны дүн харуулж байна. Насны бүлгээр авч үзэхэд 11-14 насанд анатоми, физиологийн онцлогоос хамаарч хүүхдийн бие бялдрын өсөлт эрчимтэй  явагддаг ба энэ насны бүлэгт  бусад насны бүлгээс тураал, өсөлт хоцролтын хувь статистикийн магадлал бүхий ялгаатай байгаа нь аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай  байгааг харуулж байна. Манай оронд хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийг зөвхөн 5 нас хүртэл хянаж, үнэлгээ өгч байгаа нь хангалтгүй бөгөөд энэ арга хэмжээг өргөжүүлж, цаашид 18 хүртэл насны хүүхдийн/сурагчдын өсөлтийн хүснэгтийг хөтөлж, мөрдүүлэх хэрэгцээ байгааг илтгэж байна. Сурагчдын бодит хооллолтын үнэлгээ: Сурагчдын хоногийн хоолоор авч байгаа аминдэм, эрдэс бодисын хэмжээг “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм” [1] хэмжээтэй харьцуулахад насны аль ч бүлэгт сурагчдын бие бялдрын өсөлт хөгжилт, эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим аминдэм, эрдэс (аминдэм С, А, эрдэс бодис Са, P, Fe)-ийн хэмжээ 1.6–3.8 дахин бага байгаа нь хоол тэжээлийн архаг дутал буюу бичил тэжээлийн дутлын гол шалтгаан болж байна. Судалгаанаас харахад аль ч насны бүлэгт ялгаагүй эдгээр бичил тэжээлийн бодисуудыг  агуулдаг хүнсний бүтээгдэхүүн болох сүү, тараг, хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой. Ялангуяа хөдөө орон нутагт хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, бүдүүн ширхэгтэй гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ (хар гурилыг 78.4% нь огт хэрэглээгүй) туйлын хангалтгүй байна.  Энэ нь 1997, 2005 онд Хоол судлалын төвөөс хийсэн судалгаа [2, 3]-ны дүнтэй ойролцоо байна Aль ч насны бүлэгт сурагчдын хоногийн хоолоор авч буй илчлэг, үндсэн шимт бодисын хэрэгцээ, илчлэгийн хуваарилалт “Өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн үнэлгээ” (ХСТ, 2005) судалгааны дүнтэй ойролцоо байна. 1997 онд [2]  7-10 насны сурагчид хоногт шаардлагатай илчлэгийнхээ 65.7 хувь, 11-14 насны сурагчид 64.7 хувь, 15 ба түүнээс дээш насны сурагчид 90.7 хувийг авч байсан бол бидний судалгаагаар 7-10 насны сурагчид 92.8 хувь, 11-14 насны сурагчид 90.9  хувь, 15 ба түүнээс дээш насны сурагчид 90.8 хувь байгаа нь 1997 оныхоос 27.1 хувь, 26.2 хувиар тус тус өссөн  байна. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөр авч үзэхэд сурагчдын өсөлтөд зайлшгүй хэрэгцээтэй  аминдэм Д, мөн кальцийн эх үүсвэр болох сүү цагаан идээний нэр төрлөөс зөвхөн сүү, таргийг л Улаанбаатар хот, аймгийн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан 7-10 насны сурагчид долоо хоногийн 2-3 өдөр хэрэглэж, бусад насны бүлгийнхэн долоо хоногийн 1-2 өдөр нь хааяа хэрэглэж байгаа нь зөвлөмж хэмжээнээс доогуур байна. Аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болох жимс, хүнсний ногооны хэрэглээ ч ДЭМБ-ын болон “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм” зөвлөмж хэмжээнд хүрэхгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Азийн бусад улсууд болох Филиппин, Тайланд, Хятад улсын сурагчдын жимс, хүнсний ногооны тогтмол хэрэглээтэй харьцуулахад манай улсын сурагчдын жимс, хүнсний ногооны хэрэглээ 3.1-4.2 дахин бага байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны дүнгүүд нь сурагчдын хоногийн хоол тэжээлээр авах илчлэг, үндсэн шимт бодисын хэмжээ нь тооны хувьд хангалттай болохыг нотолж байгаа ч хоол  хүнсний  тэжээллэг чанар (аминдэм, эрдэс бодис)-ыг сайжруулах, эцэг эх, сургууль, хүүхдийн байгууллагын ажилтнууд,  сурагчдын эрүүл  хоолны талаарх мэдлэг, зөв хооллох дадлыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Судалгаанаас харахад сурагчдын өсөлтөд зайлшгүй хэрэгцээтэй Д аминдэм, кальцийн эх үүсвэр болох сүү цагаан идээний хэрэглээ 7-10 насны сурагчдын дунд  нөгөө хоёр бүлгийн сурагчдынхаас 10.3-22.4 хувиар илүү байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг “Үдийн цай” хөтөлбөрт тодорхой үе шаттайгаар жигд, хүртээмжтэй  хамруулах хэрэгтэйг харуулж байна. “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсан 7-10 насны сурагчдын хоногийн хоолоор авах кальцийн хэмжээг “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм” (2008) хэмжээтэй харьцуулахад 50 хүрэхгүй хувь байгаа нь сүү цагаан идээний   хэрэглээг  нэмэгдүүлэх, доод тал нь сүү эсвэл тараг, 30 гр ааруул, аарц, бяслаг   өдөр бүр тогтмол 1 аяга хэрэглэх, мөн “Хүнсний баталгаат байдал” Үндэсний хөтөлбөрт зааснаар сургуулийн сурагчдад “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний 60 хувьд сүү, цагаан идээ олгож байх заалтыг мөрдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Сурагчдын өсөлт, хөгжилтөд зайлшгүй хэрэгцээтэй шимт бодисуудын эх үүсвэр болох сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэний 7 хоногт тогтмол хэрэглэдэг хувь АНУ-ын өсвөр үеийнхний дунд 80.8 хувь, 84 хувь, 84 хувь [9] байгаа бол манай оронд энэ үзүүлэлт эсрэгээрээ байгаа нь сурагчдын эрүүл  хоолны талаарх мэдлэг, зөв хооллох дадлыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатайг дахин баталж байна. 
Дүгнэлт: 
1. Сурагчдын дундахь хоол тэжээлийн дутал өмнөх жилүүдээс бага зэрэг буурсан байна. ДЭМБ-ын үнэлгээгээр сурагчдын дунд тураал, өсөлт хоцролт, туранхайн түвшин “бага” зэргийн тархалттай байна.
2. Хөдөөгийн сурагчдын дунд хоол тэжээлийн үзүүлэлтүүд хотын сурагчдынхаас доогуур үзүүлэлттэй байгаа нь статистикийн үнэн магадтай байна.
3.Нийт сурагчдын жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний хэрэглээ хангалтгүй байна. 

Ном зүй

1. Цэрэндолгор У, Гэрэлжаргал Б, Энхтунгалаг Б ба бусад Монгол хүний хоол тэжээлийн физиологийн норм (Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ). УБ. 2009,13х,
2. Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал. Хоол тэжээлийн үндэсний хоердугаар судалгааны тайлан. УБ. 1997, хуу 5-6
3. Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал. Хоол тэжээлийн үндэсний гуравдугаар судалгааны тайлан. УБ. 2004, хуу 20-23, 25-26
4. Монголын өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгааны тайлан. УБ.2000,77-78 х
5. Өсвөр үеийнхний хоол тэжээлийн үнэлгээ, ХСТ, 2005, 16-23 х
6. Батчулуун Д, Цолмон Ч Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл ахуй.1992, хуу 45-46, 49, 65-66
7. Бурмаа Б, Амгалан Г, Эрдэнэчимэг Э, Амардулам Н, Байгаль О, Шүрэнцэцэг Х, Даваадулам Б, Батжаргал Ж, Цолмон Ч ба бусад Хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн байгууллагын орчны зарим хүчин зүйлийн харилцан хамаарал, эрүүл ахуйн үнэлгээ. НЭМХ, ЭШБ-ийн эмхэтгэл-VII, УБ.2007, 142-143х
8. WHO.”Physical status: the use and interpretation of anthropometry”. Technical Report Series № 854.1995
9. “DPRK 2004 Nutrition assessment Report of survey Results”, February.2005 http://www.unicef.org/dprk/dprk_national_nutrition_assessment_2004_final_refort_07_03_05.pdf>
10. US Adolescent Health Data Report, Youth Risk and Resiliency Survey, 2008, Part III, Adolescent nutrition
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Танилцаж, нийтлэх санал өгсөн: Анагаах ухааны доктор Ш.Энхцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3349
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК