Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Хөхөн дэх хавдрын байрлал, ургалтын хэлбэр ба гистологийн бүтцийг судалсан дүн
( Илтгэлийн хураангуй )
 

 

Үндэслэл: Хавдар үүссэн эрхтнийхээ чухам аль хэсэгт байрлаж байгаагаас хамаарч өвчний тавилангийн болон эмчилгээний тактиктийг сонгох асуудал шууд хамаарна. Ялангуяа хөхний өмөнгийн үед энэ нь бүр ч чухал ач холбогдолтой юм. Хөхний төв хэсэг тунгалагийн судас ихтэй байдгаас энд байрласан хавдрын үед үсэрхийлэл өгөх нь олонтой байна. Хэрэв хавдар хөхний дотор хэсэгт байрласан бол түүний 1/3 нь өвчүүний арын тунгалагийн булчирхайдад үсэрхийлдэг байхад хөхний доорхи нугалаас хэсэгт байрласан хавдар хэвлийн урд хана, элэгний холбоос, гялтангийн арын зай болон цөөн тохиолдолд цавины тунгалагийн булчирхайдад үсэрхийлдэг байна (3, 4, 6,7). Нөгөө талаас хөхөн дэх хавдрын байрлал нь хийгдэх хагалгааны хэлбэр хэмжээ, арьсны зүслэгийн чиглэлийг сонгоход ихээхэн ач холбогдолтой. Тиймээс олон судлаачид (1, 2, 5, 8) хөхний өмөнгийн үед хавдрын хөхөн дэх байрлал ба түүний ургалтын хэлбэр, гистологийн бүтцийг оношиндоо заавал тусгаж байхыг зөвлөдөг байна. Манай улсад хөхөн дэх хавдрын байрлал, түүний ургалтын хэлбэр, гистологийн бүтцийг судлаагүй байгаа нь энэхүү судлагааг хийх үндэслэл болсон юм.
Судалгааны зорилго: Манай эмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа хөхний өмөнгийн байрлал, ургалтын хэлбэр ба гистологийн бүтцийг судлах
Судалгааны зорилтууд:
1. Хөхний янз бүрийн хэсгүүдэд байрласан өмөнгийн хувь хэмжээг тогтоох
2. Хөхний өмөнгийн ургалтын олонтой тохиолдох хэлбэрийг тодорхойлох
3. Хөхний өмөнгийн гистологийн бүтцийг судлах
Материал арга зүй: ХСҮТ-ийн мэс заслын тасагт 2004, 2005 онуудад хөхний өмөн оношоор хагалгаа хийлгэсэн 170 өвчтөний өвчний түүх, эд эсийн лабораторид 2000-2005 онуудад эдийн шинжилгээ хийлгэсэн -365 ба хөхний өмөн оношоор хөхний рентген зураг (маммограмм) авахуулсан 122 өвчтөний материалуудыг ашигласан. Материалуудыг төрлөөр нь ялган хүснэгтэлж ердийн экстенсив аргаар бодож, дундаж алдааг гаргав.
Дүгнэлт:
1. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож байгаа хөхний өмөнгийн 41,2±2,0% нь хөхний гадна дээд дөрвөлжинд, 18,8% нь төвийн хэсэгт, 17,7±1,5% нь дотор дээд дөрвөлжинд, 11,9±1,3% гадна доод, 6,8±1,0% нь доод дөрвөлжинд байрлаж байна.
2. Хөхний өмөнтэй өвчтөнүүдийн 87,7±3,0%-д нь зангилаат, 12,3±2,9%-д нэвчдэст өмөн тохиолдож байна.
3. Хөхний өмөнгийн 89,3±1,6%-ийг сүүний сувгийн доторх өмөн эзэлж байгаагийн 6,1±1,2%-ийг байран, 93,9±1,2%-ийг сувгийн доторх янз бүрийн хэлбэрийн нэвчдэст өмөн эзэлж, 6,6±1,2%-ийг дэлбэнгийн, 2,2±0,5%-ийг тархилаг, 1,6±0,4%-ийг хөлсний булчирхайн, 0,3±0,2%-ийг булчирхайлаг хөндийт өмөн эзэлж байна.

 

Ном зүй

1. Волченко Н.Н., “Внутриэпителиальный рак молочной железы”. Российский онкологический журнал. ¹1, 2001, с. 21-28.
2. Исмагилов А.Х., Сигал Е.И. и другие. “Диагностика и лечение рака молочной железы центральной и медиальной локализации с использованием видеоторакоскопии”. Вопр. Онкологии. ¹3., 2001, с.348-355.
3. Семиглазов В.Ф. “Ранняя диагностика опухолей молочной железы”. Ташкент. 1989.
4. Семиглазов В.В., Семиглазов В.Ф. “Клиникоморфологические особенности и методы лечения неинвазивного рака молочной железы”. Вопр. Онкологии. ¹3, 2001, с.278-290.
5. Badve S. A., Hern R. P., Ward A. M., et al. Prediction of local reccurence of ductal carcinoma in situ of the breast using five histological classifications, a comperative study with long follow-up // Human. Pathol. – 1998. – Vol. 29. – P. 915-923.
6. Bloom H. J. G., Richardson W. W. Histological grading and prognosis in breast cancer. – 1957. – Vol. 11. – P. 359-377.
7. Burke H. B. Histological grade as a prognostic factor in breast carcinoma // Cancer (Philad). – 1997. – Vol. 80.
– P. 1703-1707.
8. Elston C. W., Ellis J. O., Goulding H., Pinder S. E. Role of pathology in the prognosis and managment of breast cancer // Systemic Pathology / C. W. Elston, J. O. Ellis., eds. The breast. 3-ed. – London: Churchill Livingston, 1998. – P. 385-433.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 385
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК