Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьтал эмгэгийн эмгэг судлалын асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д.Адилзаяа1, Б.Туул1, Т.Хосбаяр,  А.Баттулга2Л.Галцог1, Э.Баярмаа1

 1. ЭМШУИС, Био-Анагаахын сургууль, 2. Улаанбаатар Сонго До Эмнэлэг

 
Абстракт

 

Background
Colorectal cancer takes the second place in the highly developed countries morbidity increases, for females it takes place after breast cancer, for males after lung cancer colorectal cancer occupies about 3-5% from the cancer of digestive tract. In the western Europe, united states of America it occuries 12.6% on males and 14% on females, for Pathological structure it occurs mostly in the proximal part and adenocarcinoma is diagnosed 95%. Colorectal carcinoma occurs more at the age of 20-40 but people aged 40-50 are mostly affected and males are affected more. Lately it has tendency of increasing amond the population 40-120 case on 100000 in a year approximately  5-10 people are affected newly. For our country by health statistical information colon cancer was 94 from it 49 occur on females, cancer of rectal and anus canal was 237, from it 99 occur on females, 37 case of colorectal cancer are registered newly in a year approximately, 19 occurs on females cancer of rectal and anus canal was 45 from them 16 are registered newly on females the number of patients with colorectal cancer has tendency of increasing. Among Mongolian population morbidity of colorectal cancer is increasing nowadays but any research has not been done to reveal pathology early and to diagnose. This became base of our research work.

Goal
Aim of our study is to define peculiarity of colorectal cancer and its early pathology and to study some factor of aetiology connectea with cancer forming.

Objectives:

1. To define peculiarity of pathology of colorectal cancer.

2. To diagnose early pathology of colorectal cancer by pathological method.

3. To diagnose colorectal carcinoma by international histological classification and determine cell secretion degree.

4. To define some genetic peculiarity of factors which affects to colorectal carcinoma.

Novelty of research work

Novelty of research work is to study colorectal carcinoma and its early pathology in combination with the method of endoscopy and molecular biology.

Materials and Methods

In the research 315 biopsy material of 142 patients with colorectal carcinoma of 2004-2008, 56 biopsy material of colorectal endoscopy of 2007-2008 are involved.

1. Histological basic painting method.

2. Method of molecular biology. We revealed affect of human papilloma virus infection in 39 surgical and endoscopyic material by using general GP5, GP6, MY11 primer in PSR.

Results
In our study totally 198 people were involved from them (average age  45.8+- 0.4), 46.0%(n=91)-male, 54% (n=107) female. If we see people involved in the study by age classification, 8 (5.9%) at the age of 20-29, 21 (10.3%) at the age of 30-39, 39 (19.3%) at the age of 40-49,45 (22.4%) at the age of 50-59, 56 (27.7%) at the age of 60-69, over 70-79 (14.3%). If we see colorectal carcinoma by anatomical location most location was in 45 (22.7%) in sigma, 52 (26.2%) in rectus. Seeing from endoscopic biopsy analyse pathology which involved whole  colorectus occupied 10 (35.6%).
By international histological classification of cancer which was adopted from WHO. In our study polyp occupies 21(10.6%), adenoma 24(12.1%), adenocarcinoma 137 (69.2%), metastatic carcinoma 6(3%), chronic inflammation or with change dysplasia 10 (5.1%). If we see endoscopic biopsy analyse it is 56 (28.3%) of people involved in the research. Hyper plastic polyp 21(36.1%), adenoma 6(25%), adenomatous polyp 8(33.3%) occupces, Tubular adenoma polyp 7(29.2%), villous adenoma 3(12.5%) from carcinoma adenomatous carcinoma occupces 98(71.5%), mucous carcinoma 7(5.1%), carcinoma with flat cell 8(5.8%), carcinoma with ring cell 5(5.1%), carcinoma witout secretion 13(9.5%), carcinoma with metastases 6(4.3%), one of factors of etiology which affects to colorectal carcinoma is human papilloma virus. In the biopsy material of surgery and endoscope involved in the research it reveals negative in sensitive primer which reveals all the type of papilloma virus.
Conclusions:
1.  Colorectal carcinoma occurs 19.3% at the age of 40-49, 22.4% at the age of 50-59,   27.7% at the age of 60-69, it has tendency of increasing rohen age becomes older. It occurs 14% over 70.
2.  By location of anatomy colorectal carcinoma it occupies 50-60% in sigma and rectus.
3.  Noncarcinomous polyp of colorectal carcinoma is situated in many parts of intestine carcinoma with many polyp occupies 35.6%of total carcinoma.
4.  By histological classification mostly carcinomous and noncarcinomous carcinoma of epithel and adenomous cell originated occupy.
5.  Papilloma virus hasn’t been releaved in the sample endoscopic sample

 

Оршил
Бүдүүн шулуун гэдэсний хавдар (БШГХ) нь өндөр хөгжилтэй орнуудад өвчлөл эрс нэмэгдэж эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын дараа, эрэгтэйчүүдэд уушгины хорт хавдрын дараа II байранд орж байна.(1.2) БШГХ нь хоол боловсруулах замын нийт хавдраас 3-5 орчим хувийг эзэлж байна.(3)
1990 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд бүх хорт хавдрын 9%-г эзэлж 4-р байранд орж байсан бөгөөд Баруун Европ, АНУ, Австрали зэрэг орнуудад эрэгтэйчүүдэд 12,6% эмэгтэйчүүдэд 14,1% тохиолдож, эмгэг бүтэц зүйн хувьд проксималь хэсэгт хамгийн их тохиолдож, булчирхайн хучуур эсийн өмөн-аdenocarcinoma  95% оношлогдож байна. (3,4.)
БШГХ нь 20-40 насанд элбэг тохиолдох боловч 40-50 насны хүмүүс ихэвчлэн өвчилж, эрэгтэйчүүд арай илүү өртөмтгий байна. Газар зүйн хувьд Европ Хойд Америкийн хүн амын дунд нийтлэг тархалт ихтэй байна. Сүүлийн үед Азийн хүн амын дунд ихсэх хандлага ажиглагдаж 100,000 хүнд 40-120 тохиолдол оношлогдож жилд дунджаар 5-10 хүн шинээр өвчилдөг ажээ. (5)
Манай орны хувьд 2009 оны Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлээр бүдүүн гэдэсний өмөн 94 тохиолдлоос 49 нь эмэгтэйчүүдэд, шулуун гэдэс хошногоны сувгийн өмөн 237 тохиолдлоос 99 нь эмэгтэйчүүд өвчилсөн байна. Жилд дунджаар бүдүүн гэдэсний хавдрын 37 тохиолдол шинээр бүртгэгддэгээс 19 нь эмэгтэйчүүдэд, шулуун гэдэс, хошного түүний сувгийн өмөн 45 тохиолдол оношлогдсоноос 16 нь эмэгтэйчүүдэд шинээр бүртгэгдсэн байна.  БШГХ-аар өвчлөгсдийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна.(7)

Манай орны  хүн амын дунд БШГХ-ийн өвчлөл нэмэгдэж байгаа өнөө үед  түүний урьтал эмгэг болон хавдрын эрт үед нь  илрүүлэх  оношлогооны талаар дорвитой судалгааны ажил өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь  бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм.
Зорилго
Манай  оронд тохиолдож буй бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьдал эмгэгүүдийн эмгэг судлалын онцлогийг тодорхойлон,  хавдрыг олон улсын гистологийн ангиллаар  тодорхойлох, мөн хавдрын үүсэлтэй холбоотой шалтгаан зүйн зарим хүчин зүйлийг судлах зорилготой болно.
Зорилт
1. Манай орны нөхцөлд тохиолдож буй БШГХ түүний урьтал эмгэгийг эмгэг судлалын аргаар илрүүлэн оношлох
2. БШГХ түүний урьтал эмгэгийг ДЭМБ-ын  гистологийн ангиллаар ялган оношлох
3. БШГ-ний өмөнг олон улсын гистологийн ангиллаар оношлож, эсийн ялгарлын зэргийг тогтоох.
4. БШГХ-ын үед хүний папиллома вирүсийн халдварыг тодорхойлох
Судалгааны ажлын шинэлэг тал
Манай оронд тохиолдож буй БШГХ болон түүний урьтал эмгэгийг олон улсын гистологийн ангиллаар ангилан эмгэг судлалын онцлогийг тодорхойлсонд  судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Материал, арга зүй
Судалгаанд УКТЭ-ийн 2005-2009 оны бүдүүн шулуун гэдэсний хавдартай мэс засал хийлгэсэн 142 өвчтөний 315 биопсийн архивын материал, 2008-2009 онд ХСҮТ, УБ Сонгдо эмнэлгүүдэд хийгдсэн бүдүүн шулуун гэдэсний  дурангийн 56 биопсийн материалууд  буюу нийт 198 тохиолдол хамрагдаж байна.
Судалгааны ажлын арга:
1. Гистологийн биопси бэлтгэх арга:  Дурангийн биопсийн материалыг  10% тунгалагжуулсан формалины уусмалд хийж бэхжүүлэн 50,70,80,960 цэвэр спиртийн цуваагаар усгүйжүүлж, тосон цутгалагыг спирт-хлорформд 6-12 цаг, хлорформд 6-12 цаг, хлорформ-парафинд
 370-д 2-3 цаг, парафин I –д 540  1.5-2.5 цаг, парафинII-д 540  0.5-1.5 цаг болгон хэвэнд цутгана. Дараа нь блокоо микротомоор зүсэж гистологийн үндсэн будгийн дамжлага гематоксилин – эозин, мөн холбогч эдийг илрүүлэх Ван-гизоны будгийн аргуудыг хэрэглэв. Бичил бэлдмэлийг OLYMPUS микроскопын 10х10, 20х10, 40х10 өсгөлтөөр харж оношлосон
2. Молекул биологийн арга: Хүний папиллома вирүсийн (ХПВ) халдварын нөлөөг уг вирусын халдвар зонхилон тохиолдох тахир болон шулуун гэдэсний мэс заслын болон дурангийн 39 тохиолдолд ХПВ-ийн бүх хэв шинжийг илрүүлэх ерөнхий GP5 ба GP6, MY9 ба MY11 праймеруудыг ашиглан полимеразийн гинжин урвал (ПГУ)-аар илрүүлэв.
Праймерийн дараалал:
GP5: 5'-TTTGTTACTGTGGTAGATACTAC-3‘
GP6: 5'-GAAAAATAAACTGTAAATCATATTC-3’
ПГУ-ийн нөхцөл: 96°C -7 min, 96°C -1 min, 45°C - 1.5 min, 40 цикл 72°C - 1 min, 72°C - 10 min, олширсон бүтээгдэхүүний хэмжээ 150 bp байлаа.
Праймерийн дараалал:
MY9: 5'-CGTCCMARRGGAWACTGATC-3‘        
MY11: 5'-GCMCAGGGWCATAAYAATGG-3’
(R = A+G, W = A+T, M = A+C, and Y = C+T
ПГУ-ын нөхцөл: 95°C -7 мин, 95°C -1 мин, 55°C – 1 мин, x 40 цикл 72°C – 1 мин, 72°C – 7 мин олширсон бүтээгдэхүүний хэмжээ  450 bp хэмжээ тэйгээр олширсон байлаа.
Хэлцэмж
Судлаач Б.Гоош, С. Санжаабямба нарын судалгаагаар БШГХ-ын бүдүүн гэдсэн дэх зонхилох байршил, түүний эзлэх хувьтай ойролцоо байна. Мөн судалгаанд хамрагсдын 153(51%) эрэгтэйчүүд, 147(49%) эмэгтэйчүүд байсан нь хүйсний ялгаа бага байна. Бидний судалгаанд эрэгтэйчүүд 91(46,3%), эмэгтэйчүүд 107(53,6%) байгаа нь хүйсний ялгаа ойролцоо байна. Хавдраар өвчлөгсдийн хамгийн өндөр настай нь 89 настай байхад бидний судалгаанд хамгийн өндөр настай нь 87 байв. БШГХ анатомийн байрлалààð тахир болон шулуун гэдсэнд 49,3% эзэлж байна. Ази болон Европийн орнуудад хийгдсэн(12.13.14.15) судалгаанаас үзэхэд бидний судалгаанд БШГХ-ын бус ургалт хэт үржилт ургацаг (polyp) нь нэлээд их тохиолдолтой байгаа ба тэдгээрээс булчирхайлаг ургацаг буюу (adenoma) нь тохиолдлын тоогоороо ойролцоо байна. Харин булчирхайлаг ургацагуудын нэг төрөл цоргот булчирхайн ур (Tubular adenoma), цэлмэнт булчирхайн ур (villous adenoma) нь цөөн тоогоор тохиолдож байна. Бусад судлаачдын судалгаагаар өмөн хавдарт хувирах нь илүү байдаг хоргүй төрлийн хавдрууд нь бидний судалгаанд бүх ур ургацгийн 24(12.8%)-ийг эзэлж байна. Зарим судлаачдын (16,18,20) судалгаагаар БШГХ-т хүний папиллома вирүсийн халдвар түгээмэл байдаг гэж үздэг. Бидний судалгаагаар бүдүүн гэдэсний хавдар болон урьтал эмгэгүүдийн үед дээрх халдвар илэрсэнгүй. Энэ нь хавтгай хучуур эдийн гаралтай хавдарт голчлон торхиолддог гэдэгтээ тохирч байна. БШГХ нь эмнэл зүйн шинж сул илрэлтэй байдаг ба өмөн болж хувирсан үедээ оношлогддог нь гистологийн шинжилгээгээр нэлээд хожуу үедээ оношлогдож байгаа нь хүн амын дунд хавдрын эрт үеийн оношлогоо (скрининг) шинжилгээг хийх шаардлага гарч байна. 
Дүгнэлт:
 БШГХ түүний урьтал эмгэгийг эмгэг судлалын аргаар оношлоход нийт 198 тохиолдлын 21 тохиолдол хавдрын бус ургалт, 24 тохиолдол хоргүй хавдар (аденомууд), 10 тохиолдол дисплази, 143 тохиолдол өмөн тодорхойлогдсон бөгөөд дээрхи эмгэгүүдийн 60 орчим хувь нь мэс заслын аргаар оношлогдсон байна. 

БШГХ түүний урьтал эмгэгийг ДЭМБ-ын  гистологийн ангилалаар ялган оношлоход 21(10.6%) нь хэт үржилт ургацаг, 24(12.1%) нь хоргүй хавдрууд буюу аденом, 10(5%) нь дисплази өөрчлөлттэй байгаа ба эдгээр эмгэгүүд нь бүх өвчлөлийн 27,7% -ийг эзэлж байна
БШГХ-ын бус ургалт гэдэсний олон хэсэгт нэг зэрэг байх буюу олон    ургацагт хавдар (adenoma) нийт хавдрын 35.6%-ийг хувийг эзэлж байна
Гистологийн ангилалаар булчирхайн эсийн гаралтай хоргүй болон хортой хавдрууд зонхилж байна. Хортой хавдруудаас булчирхайлаг эсийн хавдар (булчирхайн өмөн) бүх хавдрын 72,7%-ийг эзэлж байна.
Судалгаанд хамрагдсан дурангийн сорьцуудад ХПВ-ын халдвар илэрсэнгүй. 

 

 

Ном зүй

1. Th. Lehnert:, A. Seehaible:, Ch. Herfahrt, 1999; H.D.Saeger, 9(2002). В.И.Ивашкин, 1999:,
2. С. Санжаабямба Б. Гоош “ Бүдүүн гэдэсний хорт хавдрын оношлогоо, мэс заслын эмчилгээний үр дүн” Монголын анагаах ухаан (2002)
3. Д. Самбуупүрэв “ Монголд зонхилон тохиолддог хорт хавдрын эрт үеийн онош зүй” 2002
4. Л. Галцог “Эрхтэн тогтолцооны эмгэг судлал” 2002
5. Л. Галцог “ Үзүүлбэрт эмгэг судлал” 2002
6. Монгол улсын Эрүүл мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв “Эрүүл Мэндийн Статистик Мэдээлэл” 2004; 2007
7. Хавдар Судлалын Үндэсний Төв ЭШСМА
8. Т. Лхагва-Очир “Бүдүүн шулуун гэдэсний өмөнгийн хавдрын маркерын хяналт” 2008
9. Biopsy Pathology in Colorectal Disease IAN TALBOT, ASHLEY PRICE and MANUEL SALTO-TELLEZ
10. Brown, L.J.R., Smeeton, N.C., Dixon, M.F. (1985) Assessment of dysplasia in colorectal adenomas:an observer variation and morphometric study. J.Clin Pathol., 38 174-9
11. Ajioka, Y., Watanabe, H., Jass, J. R. (1997) MUC1 and MUC2 mucins in flat and polypoid colorectal adenomas. J. Clin. Pathol., 50, 417-21
12. Burke, A.P., Sobin, L.H. (1990) Eroded polypoid hyperplasia of the rectosigmoid. Am. J. Gastroenterol., 85, 975-80
13. Konishi, F., Morson, B.C.(1982) Pathology of colorectal adenomas
14. Kudo, S. (1993) Endoscopic mucosal resection of flat and depressed tyres of early colorectal cancer. Endoscopy, 25, 455-61.
15. Morson, B.C., Jass, J.R. (1985) Precancerous lesions of the gastrointestinal tract. A histological classification.
16. Hamilton, S.R., Vogelstein, B., Kudo, S. et al. (2000) Carcinoma of the rectum and colon. In: Hamilton, S.R., Aaltonen, L.A. (eds) Tumours of the digestive system, World Health Organization classification of tumours; pathology and genetics. Lyon: IARC Press, p. 105-19
17. Sohrab Bodaghi, Koji Yamanegi, Shu-Yuan Xiao, Maria Da Costa, Joel M.Palefsky, and Zhi-Ming Zheng Human Cancer Biology 2005 Colorectal Papillomavirus Infection in Patients with Colorectal Cancer
18. Cheng YW, Chiou HL, Sheu GT, et al. The association of human papillomavirus 16/18 infection with lung cancer among nonsmoking Taiwanese women. Cancer Res 2001; 61: 2799-803
19. Kaya H, Kotiloglu E, Inanli S, et al. Prevalence of human papillomavirus (HPV) DNA in Larynx and Lung carcinomas. Pathologica 2001;93:531-4
20. Lee YM, Leu SY, Chiang H, Fung CP, Liu WT. Human papillomavirus type 18 in colorectal cancer. J Mikrobiol Immunol Infect 2001;34:87-91
21. Sotlar K, Koveker G, Aepinus C, Selinka HC, Kandolf R, Bultmann B. Human papillomavirus type 16- associated primary squamous cell carcinoma of the rectum. Gastroenterology 2001;120: 988-94
22. Clin Cancer Res 2005; 11 (8) April 15, 2005 Center for Cancer Research, National Cancer Institute, NIH, Pathology and Internal Medicine.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Танилцаж, нийтлжх санал өгсөн: Анагаах ухааны доктор, профессор Н.Даваацэрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2217
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК