Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 2(152)
Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 настай сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн түвшинг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

А.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг

ЭМШУИС-ийн Нүүр-Ам судлалын сургууль ХНАӨСУСТэнхим

 
Абстракт

 

Subjects comprising the population of this study were recruited from 6 high schools of Khovd province. Total of 1042 10-12 aged children were participated in this study. Oral health education knowledge of study population was not enough. This range of age is most healthy period of permanent dentition. Therefore for these children giving information about healthy foods for teeth, importance of having good oral health behavior by oral health education program is very effective to prevent dental caries. It is necessary constitute oral health education program for children which is simple, cheap, and sufficient. Also for this oral health education program for high school children requires active participation of school teachers and parents.

 

 

Удиртгал

Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй бусад улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт улам бүр өсөн нэмэгдэж байна [1]. Манай оронд шүд эрүү нүүрний өвчлөлүүдээс хамгийн элбэг тохиолддог нь шүд цоорох өвчин, түүний хүндрэлүүд, шүдний тулгуур эдийн өвчлөл, шүдний хатуу эдийн эмгэг, шүд эрүүний гажиг зэрэг юм [2].  Манай нийт хүн амын дунд амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг дутмаг, шүдээ зөв угааж арчилах дадал хэвшил хангалтгүйн улмаас шүд цоорох өвчин түүний хүндрэлүүд элбэг тохиолдож байгаагийн дээр нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг, хоол ундны хэрэглээ, давтамж зэрэг хүчин зүйлс эрс өөрчлөгдсөн зэрэг нь өвчлөлд сөргөөр нөлөөлж байна [3].  Шүд цоорох өвчин, түүний хүндрэл нь шүдний эгнээний согог болон шүдгүйдэл, эрүү хоншоор ясны сулрал, эрүүний үений эмгэгт хүргэдэг [4]. Шүд цоорох өвчин хүндэрч даамжирсанаар ерөнхий бие махбодын эрхтэн тогтолцоо, тухайлбал зүрх судас, үе мөч, бөөр, хоол боловсруулах эрхтэний архаг үрэвслийн голомт болдог байна. Шүдгүйдэл нь хүний биеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, бие махбодын бодисын солилцоо, хэл яриа, гоо сайханд ихээхэн өөрчлөлт оруулж, улмаар халдвар харшлын өвчин үүсч, даамжирах нэг шалтгаан болдог нь судалгаануудын үр дүнгээр нотлогдсон байна [5].  Иймд сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг судлан тогтоох зорилго тавин ажиллалаа.

Материал, арга зүй                                          

Судалгаанд Ховд аймгийн  ерөнхий боловсролын 1, 2, 3, 6, Прогресс, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10-12 настай 1042 сурагч хамрагдана.Судалгааг эпидемиологийн нэг агшингийн судалгааны аргаар явуулсан. Сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг судлахдаа асуумж авсан. Стасистик боловсруулалтыг SPSS 16.0 программ хангамжийг ашиглан үр дүнг тооцсон. Чанарын үзүүлэлтүүдийн статистик ач холбогдолтой ялгаа байгаа эсэхийг шинжихдээ Хи-квадрат шинжүүрээр шинжиж ялгаа байгаа эсэхийг тогтоосон. р<0.05- с бага  бол статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа гэж үзсэн. 

 

Дүгнэлт:

1.Сурагчдын амны эрүүл мэндийн тухай мэдлэгийн байдлыг “шүд цоорох өвчнийг үүсгэдэг шалтгаан” асуумж судалгаагаар асуултанд нийт сурагчдын 35% (366) нь “шүдний хорхой”, 19% (193) нь  41% (429) нь мэдэхгүй гэж хариулсан байна

2.“Хэдэн настайд анхны байнгын шүд шүдэлдэг вэ?” гэсэн асуултанд хариулсан байдлыг авч үзэхэд нийт сурагчдын 20.9% /218/ нь “6 настайд”,  31.8% (331) нь “мэдэхгүй” гэж (p=0.0001) хариулсан байна.

Ном зүй

1. Allukian, M Jr. The neglected epidemic and the Surgeon General’s report: a call to actionfor better oral health. Am J Public Health. 2000;90:843-845.
2. Норовпил Ц, Байгалмаа Б. Шүдний өвчин. Улаанбаатар: Мөнхийн үсэг; 2008. х. 70-81.
3. Пүрэвжав,Н. (2006) 12 настай Монгол хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож буй нүүр амны өвчлөлийг тодорхойлох судалгаа. (Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэнд, хөгжил) (MOG /CAH/ 2.2 /001, AC. 05. 01. 01. AW, WP / 07/ 015725).
4. Пүрэвжав Н, Амарсайхан Б. Нүүр амны согог гажиг засал. Улаанбаатар
5. Амны хөндийн үндэсний хөтөлбөр-үндэсний хөтөлбөр.(2006).УБ.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1410
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК