Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 2(152)
Арьсны өвчний эмийн хэрэглээний судалгаа
( Судалгааны өгүүлэл )

И.Дүүмаам1, Д.Дүнгэрдорж2, Л.Хүрэлбаатар3

1Алтанмэлмийй ХХК, 2ЭМШУИС, Монос анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

 

Introduction

One of the main issues on the National drug policies in  countries of the world and in Mongolia is the proper usage of the drug.  In this frame, we need to study and to implement the methodical basis to use drug market  drug marketing theoretical principles . They are: to improve and to follow new standard in diagnostics and diseases treatments prevailing in our country, to stop inappropriate usage of drugs, to implement the drug program of national necessity, to determine the drug usage in the proper way, and  to organize the control properly.  

 According to the statistic report of 2002 through 2008, the rate of skin disease was ranked as 8 (4.5%) among common diseases, and as 7th (4.07%) among aimag level, but on the other hand the skin disease rate has increased by 59213 cases compared between 2002 and 2008.

Goal and Objectives. The main goal of the study was to determine the drug needs used in dermatological diseases where the results were compared with the current standard and to develop future recommendations to improve the proper usage of medicines.

  Materials and Methods. In order to calculate the drug cost and demands, the main marketing methods were used such as calculation of past, current and future prognosis of drug demands. For example:

  • The calculation of drug expenditure
  • Calculation of drug demands by number of registered disease cases
  • Development of the future prognosis of the disease based on the assessment of experts

Results. 1092 patients who were hospitalized in 2007 and 2008 in National Center of Dermatology, 464 patients who  were hospitalized in the epidermis department of  the  general  hospital of 12 provinces, totally 1725 patient’s medical histories were  chosen  for drug usage in this research work.  Average, patient day 12,7, males 867(50,3%)  females 858(49,7%) children  283 (16,4%), adults 1442 (83,6%) participated in the research work.  From all patients who are hospitalized are: patients who are in the hospital for the first time 1090 (63,2%), patients hospitalized for the second time 635 (36,8%). About patients   who   discharged   from   the   hospital:  1055(61,2%) patients were  recovered, and 670 (38,8%) patient’s health conditions  were  improved.  Here is the approved diagnosis in the frame of the research work: dermatitis 605 (35.1%), Psoriasis 355 (20,5%), eczema 266 (15.4%) is leading the list.

 Discussion.  According to research on the drug proper usage, each drug used for patients treatment was calculated upon the drug type, quantity, and patients percentage and it is concluded by its classification of analogical quantification. They are: Patient percentage who treated and recovered with preparations against Gistamin  62.8, Patient percentage who treated and recovered with antibiotics and preparations against bacterium  72.8, Patient percentage who treated and recovered with drugs of Corticosteroid group 87.4, Patient percentage who treated and recovered with viricide  16.9, Patient percentage who treated and recovered with antidote and sorbent   21, Patient percentage who treated and recovered with drugs promoting the body organs, organ system functions  81.7, Patient percentage who treated and recovered with Preparation for skin casting    51, Patient percentage who treated and recovered with disinfection preparations  45. 

 

ДЭМБ-ын мэдээгээр, сүүлийн жилүүдэд арьсны өвчлөл нэмэгдэж дэлхийд 5 хүн тутмын нэг нь арьс ба арьсан доорх эслэгийн өвчнөөр өвдөж байна [11]. Арьсны   өвчин нь манай улсын хэмжээнд (2002-2008 он) сүүлийн 7 жилийн судалгаагаар нийт өвчлөл дотор өвчлөлийн тоогоор 4.5%-ийг эзлэж 8-р байранд байна [1.5.6]. Дэлхийн хүн ам жилд 2 % өсч, 33 жил дутамд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь хэрэгцээ тэр дагуу өсөх болно [4].  Манай улсын хувьд ч арьсны өвчний хүрээ ихсэж байгаа, нөгөө талаар дотоодын эмийн зах зээлдэх арьсны өвчлөлийн эмчилгээний эмийн эзлэх хувь бага зэрэг шалтгаанаас арьсны эмчилгээний эмийн жигд тогтвортой хангалт  сайнгүй зэргээс үндэслэн судалгааны энэхүү сэдвийг сонгож авлаа . Арьсны өвчнөөр 2008-2009 онд эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдээс энгийн санамсаргүй сонголтоор түүврийн нэгжийг сонгон авч, нийт 1725 өвчтний өвчний түүхээс 209 нэрийн эм, 14 нэрийн эмнэлгийн жижиг хэрэгсэл бүгд 50.8 сая төгрөгийн  үнийн дүнтэй эм бараа хэрэглэсэн  байна.

Зорилго. Арьсны өвчний  стационарийн эмийн хэрэглээг бодит зарцуулалтаар болон өвчлөлөөр тооцон Монгол улсын 2005 оны “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж”-тай  харьцуулан дүгнэлт хийх [7]. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно: Арьсны стационарын өвчний эмийн зарцуулалтыг тооцох, түүнийг  Монгол улсын 2005 оны “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж”-ийн стандарттай харьцуулан судлаж, эмийн хэрэглээний  прогноз гаргахын тулд: 

1. Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолддог арьсны  өвчний  эмчилгээний  эмийн зарцуулалтанд судалгаа хийж эмийн хэрэглээ тоо үнийн дүнг гаргах

2. Эмийн хангалтын судалгааг эмийн  нэр төрлөөр  хийх

Шинэлэг тал

 Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолддог арьсны өвчний  эмүүдийн бодит хэрэглээг судлаж, улсын хэмжээнд  стационарын эмчилгээнд шаардагдах эм,  эмнэлгийн жижиг хэрэгслэлийн жилийн болон ойрын жилүүдийн хэрэгцээг бодит хэрэглээгээр нь, эмчилгээний стандарттай харьцуулж эмийн зохистой хэрэглээг баримтад тулгуурлан гаргасан хийгээд эмийн маркетингийн судалгааны арга аргачлал боловсруулсан нь  судалгааны ажлын шинэлэг тал болж байна.

Судалгааны ажлын онол практикийн ач холбогдол

1. Өвчлөлийн тохиолдол болон эмийн бодит хэрэглээний зарцуулалтаар эмийн хэрэгцээг судалж, тухайн эмийн бүлгээр, эмийн нэр төрлөөр,  арьсны өвчлөлд хэрэглэх эмчилгээний тохиолдлын хувийг гаргаж  жилийн прогноз тогтоосон явдал нь  эмийн хэрэглээг тооцох, арьсны эмийн тендерийн захиалга үндэслэл сайтай оновчтой болох зэрэгт ач холбогдолоо өгөх болно.

2. Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг, арьсны өвчний эмчилгээний хэрэгцээт эмээр шинжлэх ухааны үндэслэлтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх  суурь судалгааны үндэс болно.

 

Материал, арга зүй

 2008 онд эмнэлэгт хэвтэж  эмчлүүлсэн арьсны өвчний цочмог ба  архаг хүнд, нэн хүнд хэлбэр гэсэн оноштой 0-86 хүртэл насны, , (УБ хотоос 1261 өвчтөн , орон нутгаас 12 аймгийн  464) 1725 өвчтний өвчний түүхээс баталгаажсан оношийн ангилал, стационарт хэрэглэсэн эмийн түүврийн судалгааг олон улсын эмийн хэрэглээний АТС ангиллын дагуу явуулав [14]. Эмийн хэрэгцээг тодорхойлох маркетингийн үндсэн аргууд, өнгөрсөн  болон одоогийн эмийн хэрэглээтэй холбогдсон бодит түүврийг системчлэн цуглуулж эмийн хэрэгцээг тооцох, прогноз гаргахад дараах аргуудыг хэрэглэв. Энэ арга нь онолын хувьд (Retro respective) судалгаанд хамаарна. Судалгааны дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдааны хэлбэлзэл,судалгааны хүрээ ба хэмжээ  зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгаж,комьпюторийн Windows-Excel программыг ашиглан боловсруулалт хийв

 

Дүгнэлт.

1.    Арьсны өвчний эмчилгээнд : Гистамины эсрэг эмийн бэлдмэл   нийт тохиолдлын 62,8%, антибиотик ба нянгийн эсрэг эмийн бэлдмэл 72.8 %, кортикостериод  87,4%, вирус эгэл биетний эсрэг эмийн бэлдмэл  16,9%, антидот ба сорбент 21%, эрхтэн системийн эмийн бэлдмэл 81,7 %, арьс гуужуулах нөхөн төлжүүлэх эмийн бэлдмэл 51%, ариутгал халдваргүйжүүлэх эм 45,3%-д  тус тус хэрэглэсэн нь тогтоогдлоо.

2.    Арьсны өвчний эмчилгээний эмийн хангалтыг  нэр төрлөөр тооцоход: Гистамины эсрэг эмийн бэлдмэл   32.4 %, кортикостероидууд  58.6 %- ийн хангалттай байгаа   нь эмийн нэр төрлийн сонголт хийх , ялангуяа  сүүлийн үед арьсны өвчний эмчилгээний практикт хэрэглэгдэж байгаа  эмийг  монгол улсын эмийн бүртгэлд оруулах ажиллагаа дутмаг байна гэсэн  дүгнэлтэд хүрлээ. 

Ном зүй

1. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн 2002-2008 оны Эрүүл мэндийн Статистик тайлан.
2. Мухар.Ц Монгол улсын хүн ам зүй, хүн амын эрүүл мэндийн байдал. Эрдмийн бичиг.УБ 2001
Х. 7-14
3. ДЭМБ. Номхон далайн баруун эргийн бүсийн төв. Эрүүл мэндийн судалгааны арга зүй. Хоёр дахь хэвлэл 2001 х.71-73,94
4. ҮСГ,”Монголын статистикийн эмхэтгэл 2007” УБ 2008
5. Эрүүл мэндийн үзүүлэлт 2007 он х.93,94
6. Эрүүл мэндийн үзүүлэлт 2008 он х.96,97
7. Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ЭМХҮТ. Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. УБ 2005 он х.180-269
8. Эрдмийн чуулган -50. УБ 2008 он х.131-134
9. Эрдмийн чуулган -51. УБ 2009 он х. 8-10
10. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн тав дугаар жагсаалт УБ 2005 он
11.Мөнхбаярлах. “Бүх нийтээр ургамлын тоосны харшлаас сэргийлье” улсын зөвөлгөөний илтгэл х.9 УБ 2007 он
12. Цэрэнлхагва. Р УБ 2002 он “Уушгины цочмог үрэвслийн эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа” Эм зүйн ухааны доктор (Ph. D). ЭМШУИС х. 37, 39-40, 50.
13. Дамба.О УБ 2004 он “ҮЗШЭ-ийн жагсаалтад орсон антибиотик эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа” Эм зүйн ухааны доктор (Ph. D). ЭМШУИС х. 5,29,67.95-96,103,105
14.Анатомо-тераевтическо-химическая классификация- Википедия 2009 с. 1-3-14
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1567
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК