Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цусанд д аминдэмийн хэмжээг тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

 Б.Золзаяа1, Ж.Мядагмаа1, Д.Ганмаа2, Д.Даваалхам1

 1ЭМШУИС-ийн НЭМС-ийн Эпидемиoлоги Биостатистикийн тэнхим, 2АНУ-ын Харвардын Их Сургуулийн НЭМ-ийн сургууль

 
Абстракт

 

Backround/Purpose: Vitamin D can have important functions in the immune system, specifically the innate immune system. There are 2 mechanisms by which human beings acquire Vitamin D: ingestion from the diet and synthesis after exposure to sunlight. At latitudes above 37°N and below 37°S, ultraviolet light is too weak to induce sufficient cutaneous vitamin D synthesis during winter. Mongolians are at high risk for vitamin D deficiency because of their residence at northern latitude (45°) and reduced exposure to UV-B rays during the winter months. But in Mongolia there is little study about Vitamin D status in Mongolian adults.
Methods: A cross-sectional study was conducted among reproductive-age women (24–46 years) residing in capital city-Ulaanbaatar. A standardized questionnaire was used to collect information on socioeconomic status, food and nutrition status and lifestyle. Body height, weight and waist circumferences were measured and also the blood sample was included. Serum samples were transported to the frozen laboratory of Boston University for assay of 25(OH) D2 and 25(OH) D3 by liquid chromatography-mass spectrometry. Statistical analyses were performed using SPSS 12.
Results: This study was conducted to assess the vitamin D status of 433 Mongolian women of reproductive age. The women in this study ranged in age from 24-46 years. Most (64.3%) women were 30-39 age groups. The mean serum 25(OH) D3 was 7.52 ±4.01 ng/ml, with concentrations ranging from 1.79 to 39.43 ng/ml. Vitamin D levels below 20 ng/ml, indicative of suboptimal vitamin D status, were observed in 98.8% of participants. The average Vitamin D sufficiency in blood  was higher of 5.8% of all participants who was used to use Vitamin D in food supplements than participants who does not use to (p=0.021). Education factor identified as significant predictors of vitamin D status (p=0.009).
Conclusion
Vitamin D level in the blood of women residing in Ulaanbaatar city is insufficient. Univariate analyses showed no significant associations between the prevalence of Vitamin D status among reproductive-age women with their life style, food consumption, and obesity.

 

Оршил:
Д амин дэм хүний биед хангалттай хэмжээнд байснаар хүний дархлалын системд чухал нөлөөтэй бөгөөд биед кальци шимэгдэх үйл ажиллагааг зохицуулж, цусан дахь кальцийн хэмжээг хэвийн хэмжээнд тогтоон барьж байдгаас гадна архаг ужиг өвчнөөс сэргийлдэг.1,2 Хүн Д амин дэмийн хэрэгцээг нарнаас болон хоол хүнсээр нөхөн авдаг. Дэлхийн 37°N өргөрөгөөс дээш өргөрөгт орших газар нутгийн хүмүүст өвлийн улиралд нарны хэт ягаан туяа сул байдгаас арьсанд Д аминдэмийн синтез буурдаг.3 Монгол орон 45°N өргөрөгт оршдог мөн Д амин дэмийн эх үүсвэр болох загас, өндөгний хэрэглээ бага байдагтай холбоотой Монголчууд Д аминдэмийн дутагдалд орох эрсдэлтэй юм.4 Гэвч Д аминдэмийн хэмжээг насанд хүрсэн хүн амын дунд тодорхойлж, түүний түвшинг амьдралын хэв маяг, нийгмийн байдал, хооллолтын байдалтай холбон судалсан судалгаа манай оронд цөөн байна.
Зорилго:
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цусанд Д амин дэмийн түвшинг тодорхойлж, нийгмийн байдал, амьдралын хэв маяг, хооллолтын байдалтай холбон судлах зорилго тавин уг судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй:
Бид судалгааг агшингийн загвараар хийсэн. 2009-оны 3-р сарын 27-ны өдрөөс 4-р сарын 18 хүртэлх хугацаанд судалгааг хийсэн. Судалгаандаа Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нөхөн үржихүйн насны 433 эмэгтэйг хамруулсан. Энэхүү судалгааны ажлыг ЭМЯ-ны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл авч, ёс зүйн хэм хэмжээнд дараах судалгаа шинжилгээний ажлыг хийв. Судалгаанд оролцогчдоос ерөнхий мэдээлэл, хооллолтын байдал, амьдралын хэв маяг, биеийн хүчний ачаалал, нөхөн үржихүйн байдал зэрэг  5 бүлэг 119  асуулт бүхий асуумж авч судалгаанд оролцогчдын биеийн жин, өндөр, бүсэлхийн тойргийг хэмжиж биеийн жингийн индекс, бүсэлхийн таргалалтын байдлыг тодорхойлов. Цусанд Д аминдэмийн түвшин тодорхойлох шинжилгээг Америкийн Бостоны Их Сургуулийн лабораторит хромогрфийн аргаар тодорхойлсон. Судалгааны мэдээ материалд SSPS-12 программ ашиглан боловсруулалт хийж үзүүлэлт хоорондын ялгааг р утга <0.05 байхад үнэн магадтай гэж үзсэн. 
Хэлцэмж:
Энэ судалгаагаар бид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн Д амин дэмийн түвшинг тодорхойлж түүний түвшинд хоололт, амьдарлын хэв маяг, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн хамаарлыг судалсан. Монголд Д амин дэмийг насанд хүрсэн хүн амын дунд хийсэн судалгаа маш цөөн байдаг.
2003 онд У.Цэрэндолгор нарын хийсэн “Төрөх насны эмэгтэйчүүдийн хоол тэжээл, цус багадалт, бичил бодис, амин дэмийн дутал, түүнд нөлөөлөх хүчин зүйл” судалгаагаар судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн 37.1% (23), амаржсан эмэгтэйчүүдийн 30.5% (18) Д амин дэмийн дутагдалтай байсан ба 8.8-14.8 % өндөг загасыг хэрэглэдэг, 2,3 % Д амин дэм уусан байсан. Бангладешд 2009 онд хийсэн судалгаагаар загасыг 88.3% 7 хоногт 1-6 удаа, өндөгийг 53.1% 7 хоногт 1-6 удаа тус тус хэрэглэдэг байсан.3 Энэ судалгаанд Бангладеш 147 эмэгтэй хамрагдсан ба тэдний Д амин дэмийн хэмжээ 18.6-110.7 nmol/L хооронд хэлбэлзэж байсан ба дунджаар 60.1±17.4 nmol/L байсан. Тэдгээрийн 19% Д амин дэмийн дутагдалтай байсан үүнд өндөгний хэрэглээ статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан байна (p=0.03).Манай судалгаанд хамрагсадын 31.6 % илүүдэл жинтэй, 12.9% нь таргалалттай байсан ба дундаж БЖИ 24.99 ±4.48 байсан. Нас ахих тусам тэдний БЖИ(р=0.002), бүсэлхийн таргалалтын хувь статистикын ач холбогдолтой бүхий нэмэгдэж байсан (р=0.009). 2001 онд Б.Энхтунгалаг нарын хийсэн “Биеийн жингийн индексийг өрхийн орлоготой холбон судалсан дүн” судалгаагаар судалгаанд хамрагдсан 1389 хүнээс 27 % илүүдэл жинтэй, 65.7 % хэвийн жинтэй, 7.3 % туранхай байсан ба илүүдэл жингийн тохиолдол 19-60 нас хүртэл нэмэгдэж байсан. 2006 онд ЭМЯ, ДЭМБ, НЭМХ-гээс хамтран хийсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа” –гаар монголын 15-64 насны хүн амын 31.6% илүүдэл жинтэй, үүнээс 21.8% жингийн илүүдэлтэй, 9.8% нь таргалалттай байсан. Энэ нь таргалалтын тархалт манай орны хувьд жил ирэх бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Дүгнэлт:
1. Судалгаанд хамрагдсан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 98.8% Д амин дэмийн дутагдалтай байна.
2. Эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах Д аминдэмийн хэмжээ нь Д амин дэмийн хэрэглээ ба боловсролын түвшин хамааралтай байв. 
3. Биеийн жингийн индекс, бүсэлхийн таргалалт нь Д аминдэмийн хэмжээнд нөлөөлөхгүй байна.

 

 

Ном зүй

1. Aloia J, Li-Ng M. Epidemic influenza and vitamin D. Epidemiol Infect. 2007;135(7):1095-6.
2. Аnn E. Micka , Vitamin D status among Bangladeshi women of reproductive age,University of Massachusetts Amherst in partial fulfillment of the requirements for the degree of, Master of science, May 2009 http://scholarworks.umass.edu/cgi/viewcontent.cgi?article=1369&context=theses
3. Webb At, Kline L. Holick MF. Influence of season and latitude on the cutaneous synthesis of vitamin D; exposure to winter sunlight in Boston and Edmonton will not promote vitamin D3 synthesis in human skin. J Clin Endocrinol Metab.1988;67:373-78.
4. Ganmaa.D et all. Effects of vitamin D fortified milk on vitamin D status in Mongolian school age children. Asia Pac J Clin Nutr 2008;17(1):68-71
5. У.Цэрэндолгор, Ц.Энхжаргал, Д.Энхмягмар, Ж.Раднаабазар, Л.Нарантуяа, Б.Гэрэлжаргал, Д.Эржен, Б.Сод-Эрдэнэ, “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл-5”: Улаанбаатар хот, 2006 он, х-208-217
6. Халдварт бус өвчний Эрсдэлт хүчин зүйлсийн Тархалтын түвшин тогтоох судалгаа-2006 он. ЭМЯ, НЭМХ, ДЭМБ, Номхон далайн баруун бүс. Улаанбаатар
7. Б.Энхтунгалаг, Л.Нарантуяа, Д.Баттөмөр, Д.Энхмягмар, Д.Отгонтуяа, Д.Ганзориг, Ч.Нямрагчаа, “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл-3”: Улаанбаатар хот, 2003 он, х-253-271
8. Б.Оюунгэрэл, Г.Отгон, “Монголын Анагаах Ухаан” , 2009, №4 (150), х-52-58
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1073
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК