Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Эмэгтэйчүүдийн насжилтын үеийн фолликул идэвхижүүлэгч даавар болон эстрадиолын түвшинд гарах өөрчлөлт, хоорондын хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Д.Батнаран, Ж.Мөнхцэцэг, Д.Энэбиш, Л.Наранцэцэг

ЭМШУИС, БиоАС, Хими-Биохимийн тэнхим

 
Абстракт

 

Background: In females reproductive system aging is very important. Females spend the last 1/3 period of their life in insufficiency of sex hormone of late menopause. Due to decrease of ovary function noticeable change is detected in nervous endocrine system. Although menstrual cycle hasn’t been lost amount of FSH increased. It shows decrease of reproductive function females. Therefore recently researchers define that amount of FSH increase is an important biomarker which detects in an early period of menopause. But amount of estradiol hormone is almost in normal level until the late post menopause.
Goal: to study the dynamic feature of age related changes and dependence of serum FSH and estradiol level in female aging.
Materials and Methods: In this study were involved 177 healthy Mongolian women aged above 35 years old. We drained 5 ml fasting vein blood at 8.00-10.00 am. Sera were separated and kept frozen until assayed by ELISA.
Results: Аaverage mean of FSH was 19.84±22.6 IU/l, at the age of 35-45 1.62±3.29 IU/l, at the age of 46-55 16.39±15.39 IU/l, at the age of 56-65 31.38±33.69IU/l, at the age of 66-75 28.83±17.31 IU/l, over 75 34.52±13.94 IU/l and there was positive correlation between age and FSH levels (r=0.647, p<0.001).
Average mean of estradiol of participants: at the age of 35-45 37.03±22.09 pg/ml, at the age of 46-55 21.1±16.65pg/ml, at the age of 56-65 13.7±20.07 pg/ml, at the age of 66-75 9.11±15.1pg/ml, over 75 age 1.8±1.53 pg/ml and there was inverse correlation between age and estradiol levels (r= -0.453, р<0.001).There was an inverse correlation between log E2 and FSH levels (r= -0.434, p<0.001). Multiple regression analysis shows that age (β= -0.350, p<0.001) and FSH (β= -0.222, p=0.016) had significant inverse correlation with serum estradiol level.
Conclusion: For females over 35 average mean of FSH is 19.84±2.26 IU/l, average mean of estradiol hormone is 19.6±2.0pg/ml. between the mid age (35–45 years) and oldest (>75 years) groups, mean estradiol level declined by 20.6 times, whereas FSH increased by 21.3 times. It shows that this is an important marker of menopause. Multiple regression analysis shows that age (β= -0.350, p<0.001) and FSH (β=   -0.222, p=0.016) had had significant inverse correlation with serum estradiol level. 

 

Үндэслэл: Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоонд насжилт нь маш чухал нөлөөтэй. Эмэгтэйчүүд амьдралынхаа сүүлийн гуравны нэг үеийг цэвэршилтийн дараах хожуу үеийн бэлгийн дааврын дутагдалтай үед өнгөрөөдөг. Энэ нь гипофиз-өндгөвчний замын дааврын өөрчлөлт, эргэх холбооны алдагдалтай холбоотой нарийн үйл явц юм. Сарын тэмдэгийн мөчлөг (СТМ) алдагдаагүй боловч  ФИД-ын хэмжээ нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны бууралтыг харуулдаг. Тиймээс фолликул идэвхижүүлэгч даавар (ФИД)-ын хэмжээ ихсэх нь цэвэршилтийг эрт үед нь илрүүлэх чухал биомаркер гэж сүүлийн үеийн судлаачид тодорхойлж байна. Харин өндгөвчний үйл ажиллагааны бууралт 35 наснаас эхэлдэг боловч эстрадиол дааврын хэмжээ цэвэршилтийн хожуу үе хүртэл бараг хэвийн түвшинд байдаг байна.
Зорилго:  Эмэгтэйчүүдийн насжилтын үед цусны ийлдсэн дэх  эстрадиол болон ФИД-ын хэмжээнд гарах өөрчлөлт, хамаарлыг судлах.
Зорилт:
1. Цусны ийлдсэн дэх ФИД болон эстрадиолын түвшинг тогтоох, насны  хамаарлыг үнэлэх,
2. Цэвэршилтийн үе шатуудад болон сарын тэмдгийн мөчлөгийн үеүүдэд эстрадиол болон  ФИД-ын түвшинг тогтоох,
3. Гипофизийн ФИД болон өндгөвчний эсрадиол дааврын хоорондын хамаарал, өндгөвчний дааврын бууралтад нөлөөлөх хүчин зүйлийг үнэлэх.
Материал, арга зүй: Судалгаанд 35-аас дээш насны дааврын ямар нэг бэлдмэл хэрэглэдэггүй, тус даавруудад нөлөөлөх мэс засал болон бусад эмчилгээ хийгдээгүй, жирэмсэн болон хөхүүл биш 177 эмэгтэйг зорилтот түүврийн аргаар сонгон, өлөн үед, өглөөний 8.00-10.00 цагийн хооронд венийн судаснаас 1 удаа 5мл цус авч, цусны ийлдсэнд ФИД болон эстрадиол дааврыг ФХУ-ын аргаар тодорхойлсон. Судалгаанд оролцогчдыг 10 насны интервалаар 5 насны бүлэгт, цэвэршилтийн үе шатаар 4 бүлэгт, СТМ-ийн үеэр 3 бүлэгт хувааж, дааврын дундаж, стандарт хазайлт, 95% итгэх хязгаар, тодорхойлж, логарифмд шилжүүлж, ANOVA, F тест, Персоны корреляцийн коэффициент, олон хүчин зүйлийн шугаман регрессийн аргаар боловсруулалт хийсэн.
Дүгнэлт:
1. 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд ФИД-ын дундаж хэмжээ 19.84±22.6ОУН/л, эстрадиол дааврын дундаж хэмжээ 19.6±20.85пкг/мл байна. 35-45 насны эмэгтэйчүүдийг 75-аас дээш насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эстрадиол дааврын хэмжээ 20.6 дахин буурч, ФИД-ын хэмжээ 21.3 дахин нэмэгдэж байна.
2. ФИД-ын хэмжээ 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд мөчлөгийн бүх шатанд нэмэгдэж, харин эстрадиол дааврын хэмжээ цэвэршилтийн эрт үед фолликулын шатанд нэмэгдэж, шар биеийн шатанд буурсан байна.  Цэвэршилтийн хожуу үе дэх ФИД-ын хэмжээг цэвэршилтийн өмнөх үетэй харьцуулахад 2.9 дахин их байна. Энэ нь цэвэршилтийг илтгэх чухал үзүүлэлт болохыг харуулж байна.
3. Эстрадиол дааврын хэмжээнд эмэгтэйчүүдийн нас (β= -0.350, p<0.001)  ФИД-ын хэмжээ (β= -0.222, p=0.016) нь  хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж байна.

Ном зүй

1. Pincus, S.M., Johannes D. Veldhuis, Thomas Mulligan, Ali Iranmanesh, andWilliam S. Evans, Effects of age on the irregularity of LH and FSH serum concentrations in women and men. Am J Physiol Endocrinol Metab, 1997. 273: p. 989-995.
2. Fanchin, R., et al., Serum anti-Mullerian hormone is more strongly related to ovarian follicular status than serum inhibin B, estradiol, FSH and LH on day 3. Hum Reprod, 2003. 18(2): p. 323-7.
3. Haines, C.J., et al., Prevalence of menopausal symptoms in different ethnic groups of Asian women and responsiveness to therapy with three doses of conjugated estrogens/medroxyprogesterone acetate: the Pan-Asia Menopause (PAM) study. Maturitas, 2005. 52(3-4): p. 264-76.
4. Randolph, J.F., Jr., et al., Change in estradiol and follicle-stimulating hormone across the early menopausal transition: effects of ethnicity and age. J Clin Endocrinol Metab, 2004. 89(4): p. 1555-61.
5. Үнэнцацрал, Л., Монгол эмэгтэйн цэвэршилтийн үе, нөлөөлөх хүчин зүйлс. магистрийн зэрэг горилж бичсэн нэг сэдэвт бүтээл, 2008. Улаанбаатар p. 34-36.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1367
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК